Page 12 of 46
Re: Toogy's Toyota Mark II GX100, TOURER.
Posted: Wed Dec 19, 2012 10:51 pm
by BayaraaRain
HI ALL Duhnii ermen tasrchla klap zohidg bolvu Chaser GX100 MT beams vvti 2.0
Re: Toogy's Toyota Mark II GX100, TOURER.
Posted: Tue Dec 25, 2012 11:30 am
by Toogy
Энэ хуудсанд нэг юм бичье даа.
Өнгөрсөн 4 өдрийн өглөө машинаа асаах санаатай зогсоол дээрээ яваад очтол машины маань хучлага байдаггүй. Үүрээр л авсан бололтой машин царцаж барьсан нь гайгүй байв. Нэгэнт л алдчихсан юмны хойноос нэхэл дагал болоод яахав гэж бодоод шинэ хучлага авах санаатай Нарантуул захын өргөтөлөөр жаахан явж хучлага, хучлагны үнэ судаллаа. Машины хучлага энд харин зүсэн бүрээрэй байдаг юм байна, Аан нээрэн энэ газрыг зааж өгсөн RED гишүүнд баярласан шүү :p . Ямаршуу юм ирэх нь мэдэгдэхгүй юм захиалж байсанаас эндээс өөрөө үзэж харж байгаад сонгоод авчихсан нь хамаагүй дээр санагдав. Үнийн хувьд 100-150 мянгийн хооронд байна. Дан дотортойгоос гадна, давхар дотортой гээд сонголт янз бүр л байна.
Хучлагаа дахиж алдахаас сэргийлэх үүднээс гинжээр цоожилчихдог хучлага авахаар шийдээд жаахан сонирхсон чинь нэг л сэтгэлд хүрч өгдөггүй. Үнийн хувьд гинжин хамгаалалттай нь 140,000 хавьцаа байна лээ. Тэгээд шууд ямар ч гинжгүй хучлага үзэж үзэж гайгүй, зузаавтар, элбэгдүүхэн таарч байгааг нь ярьж хөөрч байгаад 100,000-д авчихлаа. 10 цаасаар гинж, хучлагны гадаргуутай ижил материал 1м-ийг тус тус авав.
Апратны цэнэг дууссан байсан тул цэнэглэхээс залхуураад утасныхаа камераар зураг авчихлаа. Фокус энэ тэр нь тохироогүй жаахан сонин зурагнууд л оруулчихлаа :p .

Нүхэлсэн хэсгээ сэтэрч урагдахаас сэргийлж ийм төмөр амсар бас авав.

За тэгээд гэртэй авч орж байгаад нүхэлж, оёж гарлаа даа. 2 цаг гаран ноцолдсоны эцэст нэг юм дуусгав.

Ерөнхийдөө бол нэг иймэрхүү

Гинжнийхээ гадуур ижил материалаар даруулга хийгээд оёсон байдал.


Цоожилчихлоо, цоож нь далд байрлалтай болохоор харагдахгүй их зүгээр.

Re: Toogy's Toyota Mark II GX100, TOURER.
Posted: Tue Dec 25, 2012 11:33 am
by Toogy
Хучлагаа одоохондоо алдаагүй байгаа бол иймэрхүү арга хэмжээг эртхэн авч байх хэрэгтэй шүү. Бас улсын дугаараа бүтээлэг дээрээ шүршиж болно. Би хийнэ дээ гэж залхуурч явсаар байгаад хучлаганы мөнгөөр шатсан шүү :p .
Re: Toogy's Toyota Mark II GX100, TOURER.
Posted: Mon Jan 14, 2013 11:13 am
by Toogy
Өчигдөр гадаа нилээд дулаахан байсан тул янзлана даа хэмээн улиг болтлоо бодож явсан ажиллахаа больсон гар тормосоо барьдаг болгов. Хэдийгээр гар тормос, кардан гэх мэтчилэн ярьдаг боловч уул нь зогсоолын тормос гэж нэрлэвэл зохилтой. Учир нь зарим машинд гараар татдаг байхад заримд нь гишгэдэг хувилбар байдаг.
Ерөнхийдөө зогсоолын тормос тохируулах хоёр үндсэн арга байдаг бөгөөд нэг нь зогсоолын тормозны угаас кардан голны дагуу явсан троссны хойд хоёр дугуйруу салах хэсэгт байдаг тохируулагч, нөгөө нь хойд хоёр дугуйны цапанд байдаг барбаны тэлэгч накладыг холдуулж ойртуулах замаар тохируулагч юм.
Кардан (хөтлөгч) голны харалдаа байдаг троссыг чангалах арга нь тийм ч сайн арга биш (барбан зуурах зэрэг сөрөг нөлөөтэй гэлцэх юм) тул тэлэгч накладыг чанглахаар шийдсэн юм.
Энэ төрлийн машин унадаг зарим нөхдүүдэд хэрэг болж магад гэж бодоод жижигхэн ч гэлтгүй хэрхэн засварлах талаар заавар орууллаа.
Хойд дугуйгаа тайлаад харахаар дараах дүр зураг өөдөөс чинь угтана.

Цэнхэрээр дугуйлсан резенэн тагыг хөшиж авна. За тэгээд тэр нүхрүү нь гар чийдэн тусгаж байгаад хойд дискээ зөөлөн эргүүлж байтал дараах зурагт тэмдэглэгдсэн тохируулагч харагдах учиртай. Хойд тормоз чинь бариад дискээ эргүүлэхэд төвөгтэй байвал хойд тормосныхоо накладыг түр салгачих хэрэгтэй. Салгахад хүндрэл огт байхгүй.

Тохируулагчыг автеркаар аль нэг чиглэлрүү нь эргүүлээд байх хэрэгтэй хэрэв ханачихсан мөртлөө диск чинь эргэсэн хэвээрэй байвал нөгөө талруу нь эргүүлэх хэрэгтэй гэсэн үг :p .
Тохируулагчаа эргүүлж чангалахдаа зогсоолын тормосоо буулгасан байх хэрэгтэй. Зогсоолын тормосны тэлэгч наклад барбанд тулж барбан эргэхээ байсан үед тохируулагчаа бага зэрэг буцааж эргүүлэхэд л болно. Барбан болон тэлэгч наклад хоёр дөнгөж хүрэх төдий зайтай байна гэж л тооцох хэрэгтэй, мэдээж хөдлөөд явахад шүргээд дугараад байхааргүй.
Нэг талын дугуйных тохируулахад ёрдөө 20 хүрэхгүй минут зарцуулагдана.
Re: Toogy's Toyota Mark II GX100, TOURER.
Posted: Mon Jan 14, 2013 1:12 pm
by Ochki
buruu taaruulsan bn.
P break-g tohiruulahdaa.
-kardanig buulgasan uydee tohiruulagchiig erguuleed tulhad ni barbanig erguulj uzdeg buur ergehgui bval baga zereg sullah jurmaar shurgeh todiid ergeheer taruulah yostoi. garaar erguulhed neleed shurgesen mayagtaigaar ergeheer taaruulna.
toogy-giin deed argaar taaruulbal kardan chin barihgui aldah bolno.
-ali neg tal ni iluu dutuu taaruulj bolohgui, yag adilhan bh hergtei. shalgahdaa arai amarhanaar ni zadgai talbaid nuntag shorootoi talbai bval iluu deer. joohon 10 hurehgui kmh-n hurd avad kardanig gulguulaad tataad uz, zuursan zam-g haraad ali ni hotsorson ni haragdana. inget ter tal-g ni changalah jurmaar yag ijil bolgoh heregtei.
-toogy-gin kardan bol harin odoo bol bariahgui bgaa bh, yag saihan zuuralt saitai zam deer kardan tataad zogsood uzeerei. kardan chin bariahgui dugui chin ergeseer bh bolno. esvel het naluu gazar kardanaaraa bariulaad zogsoh geed uzeerei dugui chin ergeed mashin chin unhuruh bh.
Re: Toogy's Toyota Mark II GX100, TOURER.
Posted: Mon Jan 14, 2013 1:14 pm
by Ochki
garaar yaaj ch changa changalsan ni mashinii inertseer ergeh huchnees heden 1000 dahin baga uchraas gedgiig l tailbarlaad bgaan.
Re: Toogy's Toyota Mark II GX100, TOURER.
Posted: Mon Jan 14, 2013 1:35 pm
by Toogy
Ochki wrote:garaar yaaj ch changa changalsan ni mashinii inertseer ergeh huchnees heden 1000 dahin baga uchraas gedgiig l tailbarlaad bgaan.
Тэр Магадгүй, би эхлээд карданаа татчихаад чангалсан, дараа нь карданаа буулгаж байгаад дугуйгаа эргүүлж үзээд тохируулсан. Дараа нь зүгээр аспалтан зам даар зөөлхөн явж байгаад шалгаж үзсэн барихын хувьд барьж байсан, сайн мууг нь бол мэдээгүй. Зөвлөгөө өгсөн Очкид баярлалаа.
Re: Toogy's Toyota Mark II GX100, TOURER.
Posted: Mon Jan 14, 2013 1:38 pm
by Ochki
chi suuld ni buulgaj bgaad tohiruultsan l yum bnshd. gol ni ter chin l zuv taaruulalt ni bhguiyu, ternees tataj bgaad taaruulsan chin shardlagagui iluu uildel,
Re: Toogy's Toyota Mark II GX100, TOURER.
Posted: Mon Jan 14, 2013 1:43 pm
by Toogy
Ochki wrote:chi suuld ni buulgaj bgaad tohiruultsan l yum bnshd. gol ni ter chin l zuv taaruulalt ni bhguiyu, ternees tataj bgaad taaruulsan chin shardlagagui iluu uildel,
Тэгсэн лдээ, тэр кардан татдаг нь карданаа зөв чангалж байгааг шалгах гэж татаж байгаад тохируулагчаа эргүүлсэн юм.
Re: Toogy's Toyota Mark II GX100, TOURER.
Posted: Tue Jan 22, 2013 4:54 pm
by Toogy
Сүүлийн хоёр долоо хоногын хугацаанд хийсэн шатахуун болон явсан км-ээ харьцуулж дундаж шатахуун зарцуулалтаа тооцож үзсэн чинь 22,8л шатахуунаар 100км зам туулж байгаа бололтой.
Өдөрт дундажаар 8.8км зам туулдаг, гэрээс ажил, ажлаас гэр гэсэн үндсэн маршруттай. Нэг ёсондоо нэг удаа халаагаад хөдлөхдөө 5 орчим км туулдаг, ер нь хүйтэрсэнээс хойш 10л шатахуунаар дундажаар яг 7 хоног явдаг/заримдаа хагас бүтэн сайнд гадуур явах хэрэг гардаг тул хэлбэлзэх үе байдаг/. Сүүлийн үед банкаа дүүргэхгүй байгаа, Нэгдэхь өдөр болгон 4 замын Just oil-оос 10л шатахуун авдаг зуршилтай болчихоод байгаа :p .
Нэг найз маань машин хэр идэж байна гэхээр нь "одоогоор 20 гаргаад л. . ." гэсэн чинь ямар их иддэг машинтайн гэж загнуулсан, мань хүнийхээр бол бусад хүмүүсийн марк, чазерууд дундажаар 15 идэж байгаан байх
.
Re: Toogy's Toyota Mark II GX100, TOURER.
Posted: Tue Jan 22, 2013 5:28 pm
by Ochki
paah 10L-r 7 honog yavdag gedeg deer anharlaa handuulyalda, km-g buur haschihya.
10/7=1.43L/day T-ruu shiljuulbel neg udurt 1.43*1670=2388T udurt ene hun ajildaa yavah irhin tuld 2388T hergledeg za tegheer uneheer baga zardlaar ajildaa irj yavaad bgaan bishuu.
getel bi yaadag uu udur 10.000T-r binzin hiijiishd. deerh shig baidaltai bhad bol yostoi hamaa bnaa mashin hed ideh ni hamaa algaa.
Re: Toogy's Toyota Mark II GX100, TOURER.
Posted: Tue Jan 22, 2013 5:36 pm
by Naba
Ochki wrote:paah 10L-r 7 honog yavdag gedeg deer anharlaa handuulyalda, km-g buur haschihya.
10/7=1.43L/day T-ruu shiljuulbel neg udurt 1.43*1670=2388T udurt ene hun ajildaa yavah irhin tuld 2388T hergledeg za tegheer uneheer baga zardlaar ajildaa irj yavaad bgaan bishuu.
getel bi yaadag uu udur 10.000T-r binzin hiijiishd. deerh shig baidaltai bhad bol yostoi hamaa bnaa mashin hed ideh ni hamaa algaa.
Энэ гоё тооцоо байна! Машин хэд идэж байгаа бус өдөртөө хэр их бензин зарцуулж байгаа гэдэг чухал шүү хэдий миний машин 30 идэж байгаач би сардаа max нь 150,000-г бензиндээ зарцуулдаг.
Re: Toogy's Toyota Mark II GX100, TOURER.
Posted: Tue Jan 22, 2013 5:42 pm
by Toogy
Ochki wrote:paah 10L-r 7 honog yavdag gedeg deer anharlaa handuulyalda, km-g buur haschihya.
10/7=1.43L/day T-ruu shiljuulbel neg udurt 1.43*1670=2388T udurt ene hun ajildaa yavah irhin tuld 2388T hergledeg za tegheer uneheer baga zardlaar ajildaa irj yavaad bgaan bishuu.
getel bi yaadag uu udur 10.000T-r binzin hiijiishd. deerh shig baidaltai bhad bol yostoi hamaa bnaa mashin hed ideh ni hamaa algaa.
Ийм учиртай юм лдаа.
Би ажлын 5 өдөр л ажилруугаа явдаг. Үүнээс нэг өдөр нь дугаарын хязгаарлалтаас болоод явж чадахгүй.
Тэгэхээр 10/4= 2.5l/day болчихож байна :p . Тэгээд 2.5*1670 буюу 4175 төг болчихлоо. Хагас бүтэн сайнд ийш тийшээ явахгүй бол арай бага тоо гарах боломжтой.
Re: Toogy's Toyota Mark II GX100, TOURER.
Posted: Tue Jan 22, 2013 5:44 pm
by Ochki
chi l uuruu 7 hongin dundjaar bichsen bsanshde. chiniih yaaj ch undursuud miniihaas 2 dahin baga bgaad bnlda.
Re: Toogy's Toyota Mark II GX100, TOURER.
Posted: Tue Jan 22, 2013 5:54 pm
by Toogy
Ochki wrote:chi l uuruu 7 hongin dundjaar bichsen bsanshde. chiniih yaaj ch undursuud miniihaas 2 dahin baga bgaad bnlda.
Аан тэгсэн тэгсэн. энэ ухаан санаа ойрд жаахан элий болчихоод байна аа, хэлэх гэсэн юм аа ч зөв хэлчихэж чадахгүй, хэлсэн зүйлдээ орооцолдоод :p .
Логик нь бол 7 хоногтоо дундажаар 10л шатахууны хэрэглээтэй байгаа.
Харин, эхнэрээ хүргэж өгчихөөд ажилдаа очоод, харихад зарцуулдаг нэг өдрийн дундаж зарлага маань 4000 хавьцаа юм байна.
Машины техник, процессын талаарх мэдлэг зузаан биш болохоор иймэрхүү сонин хачин зүйлсээр хуудсаа цоохорлож байхаас :p . Хавраас машинаа ямар байхад нь ямар болгосон талаар ганц хоёр юм бичнэ ээ.