Page 108 of 131
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Fri Nov 22, 2013 4:02 pm
by MuuG
begunbe wrote:Нээх гоё юм бичих гэсэн чинь ажил ингээд л ороод ирдэг гэнэ ээ... Тэгэхээр нь ыас ингээд л гэрлүүгээ зугтаалаа
GUNBE WAS HERE 1 Minute ago.

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Mon Nov 25, 2013 4:27 pm
by begunbe
ВЕБАСТО-той ОРШИХ УУ ЭС ОРШИХ УУ?
Өвөл болов оо, өмдөө давхарлав аа... Харин машинаа яах вэ? Өвс идэх биш, иддэг байсан ч өмнө нь авчраад өгөх хүн байх ч биш... Хүмүүс машинаа хучна, заримдаа хавар болтол хучна, өөрөө даарна бас өвдөнө.
"
Машин маань л даарахгүй бол манай хүүхдүүд яамай" гэдэг хүн цөөрч байгаа сайн цагийн эхэнд ямар үйлдвэрийн, ямар халаагч/асаагч байгаа талаар товч өгүүлье.
Өвлийн улиралд автомашиныг тодорхой давтамжтайгаар халаах нь хөдөлгүүрийн элэлгдэл болон шатахууны хэт зарцуулалтаас сэргийлж, техникийн бүрэн бүтэн байдал, улмаар жолооч зорчигчын аюулгүй болон тав тухтай зорчиход туйлын нэмэртэй.
Тиймээс дулаан гаражгүй болон шөнө болон өдрийн турш гадаа өнждөг автомашинд тохирох хэд хэдэн төрлийн нэмэлт төхөөрөмж чамгүй олон сонголттойгоор худалдаалагдаж байна Эдгээрт цахилгаан халаагч (
цахилгааны эх үүсвэр байх шаардлагатай), автоном ажиллагаатай халаагч (
дулаан хураагч, дулаан үүсгэгч) болон алсаас хөдөлгүүрийг асааж/унтраах төхөөрөмжүүд орно.
Хэрэв гэртээ болон ажил дээрээ цахилгаанд холбогдох боломжтой тохиолдолд хөдөлгүүр болон салоны аль альныг халаагч төхөөрөмжүүд нь хамгийн энгийн, хямд болох юм. Мэдээж хэрэг халаагчын алсаас удирдах хянах боломжтой тул манай нөхцөлд (ялангуяа гэр хороололд амьдардаг ажилдаг хэн бугай ч гэсэн) энэ мэт төхөөрөмжийг ердөө 60-70 доллараар худалдан авч угсарч болно. Энэхүү халаагчыг Аляска, Скандинавын орнуудад түгээмэл хэрэглэх бөгөөд олонх албан болон үйлчилгээний байгууллагын автозогсоолыг тоноглосон байх тул хэрэглэхэд тун дөхөмтэй ажээ.
Тэгвэл автомашины салоныг халаах зориулалттай төхөөрөмж нь галын аюулгүй ажиллагааг илүүтэй анхаарч угсрах/ажиллуулахыг шаарддаг бөгөөд эрс тэс хүйтэн улиралтай оронд зохимжгүйн дээр хөдөлгүүрийг халаахгүй тул хэрэглээг ихээхэн хязгаарлаж байгаа юм.
Webasto хэмээн үйлдвэрлэгчийн нэрээр танил болсон автономи халаагчууд нь бие даан ажиллах чадвартай, өндөр үр дүнтэй, олон янзаар тохируулан ашиглах боломжтой тул автомашин эзэмшигчдийн хүсэмжит бүтээгдэхүүн гарцаагүй мөн юм. Зөвхөн Webasto (
http://www.webasto.com/de/) гэлтгүй Eberspaecher (
http://www.eberspaecher.com/) болон ОХУ-ын Теплостар (
http://www.autoterm.ru/engineheater.html), Хятадын үй олон ижил төстэй халаагч нь автоиашины цахилгааны болон хөргөлтийн системтэй нийцэж ажиллах бөгөөд загвар/хүчин чадал хийгээд тохиргооноосоо хамаарч их/бага хэмжээний шатахуун зарцуулдаг, угсрахад амаргүй, аккумуляторын цэнэгээс хамаардаг, чамгүй үнэтэй боловч тун өргөн тархсан байдаг. Үүгээр түрийвчний бяд шалгах ажиллагаа дуусахгүй бөгөөд таймер, алсын удирдлага болон гар утас/ухаалаг төхөөрөмжөөс удирдах хэрэгслүүд нь өндөр үнэтэйгээр дагалдан ирдэг болно.

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Tue Nov 26, 2013 10:40 am
by MuuG
хөдөлгүүрийг намрын темпратур /-5/-т хүрэхээр нь өөрийг нь асааж халаадаг зүйлийн тухайд юу гэх вэ?
энэ бол халаагч биш л дээ, хөдөлгүүр асаагч. гэхдэ зорилго нь адилхан. хөдөлгүүрийг хөлдөөхгүй, тодорхой темпратурт хүрээд өөрийг нь асаана, тэгээд нормалдаж байгаад унтраана.
өглөө гараад ирэхэд машин хөлдөөгүй, бээрээгүй, царгаагүй, гацаагүй байх болно.
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Sun Dec 01, 2013 12:26 pm
by begunbe
paul walker нас барсан гэнэ
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Sun Dec 01, 2013 12:59 pm
by Toogy
begunbe wrote:paul walker нас барсан гэнэ
Харин тэгсэн гэнэ, цуу яриа энэ тэр гээд байсан албан ёсоор зарласан байна лээ, автомашины ослоор явчихсан, хамт явсан хүмүүс нь бүгд нас барсан юм шиг байна. Өөрийнх нь facebook хаяг болон, wiki гэх мэт сайтуудад 11 сарын 30-нд (3:30pm) нас барсан гэсэн байна лээ. Fast and furious цуврал?
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Mon Dec 02, 2013 12:44 pm
by begunbe
Цэгцтэй парклана гэдэг жолоочын ур чадвар болон ёс суртахуунаас илүүтэй зөв төлөвлөлт шийдэл юм...

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Thu Dec 12, 2013 1:13 pm
by begunbe

V25 is not V6
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Thu Dec 12, 2013 1:36 pm
by euurtsaikh
Hehe Verossa yriad bgamu?
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Mon Dec 16, 2013 10:27 am
by begunbe
Гоё юм аа, золиг гэж... Над шиг бодолтой монголчууд харин олон болов уу
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Mon Dec 16, 2013 11:38 am
by Egu
olon bishdee
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Mon Dec 16, 2013 11:41 am
by Jargale
nadaa bol iim namhan bish oir zuur huduu yavchihdag iim huvilbar bval harin ch nuhatstai sonirhoh bhshuu. ger bul nemegdeh tusam mashinii bagtaamjiig nemehgui bol bolohgui bolood bn
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Mon Dec 16, 2013 11:42 am
by GaNBaYaR
хотоос гардаггүй хүмүүст л таарах эд.
их сайндаа л хар замтай аймгуун төв орно биз.
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Mon Dec 16, 2013 12:07 pm
by Egu
Jargale wrote:nadaa bol iim namhan bish oir zuur huduu yavchihdag iim huvilbar bval harin ch nuhatstai sonirhoh bhshuu. ger bul nemegdeh tusam mashinii bagtaamjiig nemehgui bol bolohgui bolood bn
Toyota Venza

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Mon Dec 16, 2013 12:10 pm
by Jargale
Egu wrote:Jargale wrote:nadaa bol iim namhan bish oir zuur huduu yavchihdag iim huvilbar bval harin ch nuhatstai sonirhoh bhshuu. ger bul nemegdeh tusam mashinii bagtaamjiig nemehgui bol bolohgui bolood bn
Toyota Venza
venza-g bodoj uzseen. jaahan unetei sanagdsan. gehdee l goy haragdaad bgaamdaa venza geh met iimerhuu family van-uud. uug n hezee ch 5dahi haalgatai mashin avahgui gej bodoj bsan hun chin ain. lol
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Mon Dec 16, 2013 12:32 pm
by Egu
Jargale wrote:Egu wrote:Jargale wrote:nadaa bol iim namhan bish oir zuur huduu yavchihdag iim huvilbar bval harin ch nuhatstai sonirhoh bhshuu. ger bul nemegdeh tusam mashinii bagtaamjiig nemehgui bol bolohgui bolood bn
Toyota Venza
venza-g bodoj uzseen. jaahan unetei sanagdsan. gehdee l goy haragdaad bgaamdaa venza geh met iimerhuu family van-uud. uug n hezee ch 5dahi haalgatai mashin avahgui gej bodoj bsan hun chin ain. lol
uniin huvid highlanderaas hyamd shine mashinii huvid bol harin ch bolomjiin unetei gaigui hereglsen 2nd handuud bol bur bolomjiin mongold orj ireed 1 2 jil bolj bganuud bol bas judi judi bnashde