Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд
Posted: Fri Jan 11, 2013 1:41 pm
автотой огт холбоогүй нэг нийтлэл тавинаа.

Аль хэдийнэ амьдралд хөлөө олчихсон хэсэг төгсөгчид их сургуулийнхаа хөгшин профессорыг эргэж очжээ.
Яриа сүүлдээ ажил амьдралын асуудлын талаарх гомдлууд болж хувирлаа. Профессор зочдоо кофегоор дайлахаар гал тогооноос гарч ирэхдээ том савтай кофе, төрөл бүрийн аягануудын хамт авчран өөрөө өөрсөддөө үйлчлэхийг хүслээ. Болор, шилэн, хуванцар, цаасан гээд л... зарим нь энгийн, зарим нь тансаг.
Бүх төгсөгчид нэг нэг аяга кофе авсных нь дараа профессор хэллээ. Хэрвээ та бүхэн анзаарсан бол хамгийн үнэтэй тансаг аяганууд нь түрүүлж дуусан, энгийн хямдханууд нь үлдэж байна. Өөртөө хамгийн сайныг хүсэх нь зөв ч, энэ л бүх асуудлын шалтгаан болж байгаа юм.
Үнэхээр хүссэн зүйл чинь аяга биш, кофе байсан, гэтэл бүгд хамгийн сайн аягыг авахыг хүссэн.
Одоо үүнийг бодоод үздээ: амьдрал бол кофе, харин ажил, мөнгө, нэр хүнд бол аяга юм. Тэд бол зүгээр л амьдралыг агуулах хэрэгслүүд бөгөөд амьдралын чанарыг өөрчилдөггүй. Заримдаа зөвхөн аяган дээр төвлөрснөөр бид кофеноосоо таашаал авахаа мартдаг.
Тиймээс аяганд хөтлөгдөх хэрэггүй, кофеноосоо таашаал авцгаая.