MuuG-ийн блог

Blog

Moderator: temp

User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Post by MuuG »

автотой огт холбоогүй нэг нийтлэл тавинаа.

Image

Аль хэдийнэ амьдралд хөлөө олчихсон хэсэг төгсөгчид их сургуулийнхаа хөгшин профессорыг эргэж очжээ.
Яриа сүүлдээ ажил амьдралын асуудлын талаарх гомдлууд болж хувирлаа. Профессор зочдоо кофегоор дайлахаар гал тогооноос гарч ирэхдээ том савтай кофе, төрөл бүрийн аягануудын хамт авчран өөрөө өөрсөддөө үйлчлэхийг хүслээ. Болор, шилэн, хуванцар, цаасан гээд л... зарим нь энгийн, зарим нь тансаг.
Бүх төгсөгчид нэг нэг аяга кофе авсных нь дараа профессор хэллээ. Хэрвээ та бүхэн анзаарсан бол хамгийн үнэтэй тансаг аяганууд нь түрүүлж дуусан, энгийн хямдханууд нь үлдэж байна. Өөртөө хамгийн сайныг хүсэх нь зөв ч, энэ л бүх асуудлын шалтгаан болж байгаа юм.
Үнэхээр хүссэн зүйл чинь аяга биш, кофе байсан, гэтэл бүгд хамгийн сайн аягыг авахыг хүссэн.
Одоо үүнийг бодоод үздээ: амьдрал бол кофе, харин ажил, мөнгө, нэр хүнд бол аяга юм. Тэд бол зүгээр л амьдралыг агуулах хэрэгслүүд бөгөөд амьдралын чанарыг өөрчилдөггүй. Заримдаа зөвхөн аяган дээр төвлөрснөөр бид кофеноосоо таашаал авахаа мартдаг.
Тиймээс аяганд хөтлөгдөх хэрэггүй, кофеноосоо таашаал авцгаая.
МАФ-ын Мөөг
User avatar
Exotic
Posts: 3314
Joined: Tue Sep 04, 2012 9:00 am
Car: Honda
Hyundai
Mitsubishi
Toyota
Contact:

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Post by Exotic »

odoo ch bas sonin l doo, mungu ni baihgui bol coffeeg ni avch chadahgui dree tuldag bolchihson, aytaihan amidrii gheer ydaj l eruul mendiig maani yaj alj baigaa bilee, za tgd zgr suuj bhad l uls tur ni huchindeh gd dairaad orood irne..
life is too short to drive stock cars..
User avatar
gosha
Posts: 1095
Joined: Mon Nov 14, 2011 12:45 am

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Post by gosha »

TENEGIIN DOTOR UUJUU gedeg l saihan daa. daanch medeh tusmaa medehgui ni ih boloh zamruugaa ooroo davihaad orchihson hun dee bid.
Сэрэл, ялангуяа хүүхнүүдийн сэрлийг маш их өдөөдөг хэд хэдэн механик эдлэл эдлэл байдаг.
Тэдгээрийн дотроос хамгийн мундаг нь Мерседэс бенз гэж Bruno Sacco нэгэн цагт хэлэх байх ккк
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Post by MuuG »

Орчуулгын үргэлжлэл

Stage 3


За тэгэхээр жолоодох ур чадвар, дуу чимээ, тав тухыг зүгээр март. одоо бол WRX-ийг чинь хамгийн хүчтэй болгох, боолтны ажлаас хол давсан асуудлыг энд хөндөх гэж байна.

Эхэлцгээе...


Бүүр том Турмбо
Турбо лаг буюу саатал чамд хамаагүй бол одоо бүүр том турбог тааруулан хийх хэрэгтэй. тэгэхээр Garrett-ийн бүтээгдэхүүнүүдийг үзэх хэрэгтэй. энэ мэдээж копуд доорх өөрчлөлт учир тааруулж хийж таараа.

Ихэнх T3/T4 (T3 гарах талдаа, T4 шахах талдаа) turbo нь бүтэн доод болон гарах янданг солихыг шаарддаг. тэгэхгүй бол өмнө сольсон ядангаар wastegate-ийн илүүдэл гарахгүй.


Хөдөлгүүрийн дотоод хөгжүүлэлт
доторхой морьны хүчний түвшинд хүрч хөгжүүлж байгаа бол хөдөлгүүрээ тэр хэмжээнд сайжруулах хэрэгтэй. үйлдвэрээс анх ирсэн бүтээгдэхүүнүүд цаашиад хамтарч ажиллах боломжгүй болсон байх болно. эсхүл бүр том хөдөлгүүрийг сонгох боломжтой. 2.2 liters бол их алдартай хувилбар ба үүнээс ч цааш томруулж болно....

хэрвээ swap хийхгүйгээр шийдвэл өндөр хүчин чадалтай афтер маркет партаар тоноглоорой.

Нударган гол
илүү хаттай нударган гол сонгох хэрэгтэй. учир нь битүүмжээс хүч алдах явдал их байдаг. харилцан хамаарал гэдэг жижиг мм-ийн зөрүүгээс ч гардагийг санах хэрэгтэй. юутай ч цааша уншиж байгаарай.

Короп хөгжүүлэх
АНУ-ын үйлдвэрийн коропны спекийг харахад эргэлд дамжуулах байдлаараа 2-р арааны сул байдаг. Хэрвээ чи драг, юмуу уралдаанд бэлдэж байгаа бол үүнийг нэг саначихаарай. U.S машиныг 2 дугаар араан дээр барихгүй бол цаашаа бол адилхан гэсэн үг байх нь.

үүний эсрэг WRX STi-ийн короп авч тавих хэрэгтэй. урагшаа 6 араатай энэ коропт хүссэн хэмжээнийхээ хүчийг өгөхөд ачааллыг даах чадвартай байхаар үйлдвэрлэсэн байдаг. он залуу байх тусмаа түүний чадлар өндөр байхыг анхаараарай.

энэ мэдээж нээх хямд биш.

2) амартизатор ба жолоодлого

илүү сайн эргэлт- Амартизатор, обуд, дугуй

илүү тогтвортой байхын тулд тав тухаа золих хэрэгтэй. маш хатуу, таарсан амарзиторо тавих нь жолоодлогыг сайжруулдаг. тэгэхээр илүү хатууг сонгох хэрэгтэй.


амартизатор
өндөр зэрэглэлд үйлдвэрлэгдсэн амартизатор ашиглах нь WRX-ийн савалгааг эрс багасгадаг. мэдээж хэрэг энгийн хэрэглээний амартизатороос илүү тухгүй байхаар биш тогтвортой байхаар инженерчлэн бүтээсэн байдаг. энэ үед жижиг донсолгоог ч тоолдог ба өөрөө л зөөлөн явах хэрэгтэй.

пүрш
стандарт пүршээ авсны дараа афтермаркет пүрш тавихад машин чинь бага зэрэг доош суух шаардлага гардаг. ингэснээр таталцалын хуулийн дагуу машины хүндийн төвийг доошлуулж байгаа юм. афтермаркет бүрш нь илүү хатуу байдаг учир мэдээж хэрэг хатуу болох болно.

Coil-overs
Coil-over бол пүрш амартизаторын нийлмэл бөгөөд товчхондоо энгийн аргаар өндөрийг тохируулах боломжтой амартизатор юм.

Зарим coil-overs нь тохироуулгаараа дамжуулан өөр өөр байдлаар тохируулах боломжтой байдаг. тохируулгаараа амралтын өдрөөр өндөр бөгөөд зөөлхөн, уралдааны зам дээр гарвал суулган хатуу болгох боломжтой юм.

гэхдээ зарим нь пүршийг шахах тусам хатуу бөгөөд өндөр болдог гэдгийг анхаарах хэрэгтэй. зөөлөн хатуугийн тохируулгыг койл оверийн толгойд байдгаар тохируулах хэрэгтэй.


Strut Tower Bars /дээд доод, холбогч гэхиймуудаа/
хэдийгээр WRX-ийн их бие эргэлт болоод жолоодлогын хувьд удирдахад амархан хэдий ч энэ холбоосуудыг хийх нь хөдлгөөнийг удахдах, жолоодох, их бие буюу кузовт өгөх нөлөөлийг багасгадаг давуу талтай. ачаалал хуваалцах хэлбэр гэж хэлж болно.

хамгийн гол нь урд страат баар. яагаад гэвэл хөдөлгүүр байрлах хэсэгт кузов маш том онгорхой байдаг. кобуд бол холбох биш таглах зориулалттай учир тэр ачааллыг хуваалцадггүй. тэгэхээр урд хэсгийнхийг илүүтэй анхаарах хэрэгтэй. харин хойд хэсгийн их бие харьцангуй бөх бат хэдий боловч бас л баар суулгах хэрэгтэй. энэ нь бүүр л бөх бат байдлыг нэмэгдүүлэх болно.

Вагон буюу комби болон сийдан буюу багажтай загвар бүхий машины хувьд геомтерийн хувьд яг адилхан страат баар ордог. гэхдээ вагоны хувьд магадгүй хэдэн пластик тайрч болох юм.

Sway Bars-тэнцүүлэгч холбоос гэхүүдээ
за тэнхлэг тэнцүүлэгч холбоос гэж ойлгож болно. машины хувьд босоо тэнцүүлэгч гэж байдагдаа, түүний холбогддог урт тэнцүүлэгч. энэ нь машины эргэлтийн үеийн хүндийн төв нэг дугуйнаас нөгөө дугуйнд шилжих массыг хөнгөн дугуйнд авч үлдэх зорилготой байдаг. мэдээж сольж байгаа нь үйлдвэрийнхээс том бөгөөд хаттай төмрөөр хийгдсэн байх ёстой.

Обуд ба дугуй
үйлдвэрээс тавьдаг дугуй ер нь нарийн талдаа байдаг. 205 гэсэн өргөн дугуй ашиглдагийг харж байсан байх. илүү өргөн обуд түүний хэмжээнд таарсан дугуй нь машины жолоодлогын балансыг хадгалахад бас л чухал үүрэгтэй.

өргөн обуд хийхийн хэрээр түнний радиудсыг нэмэгдүүлэхийг та хүсч болно. тэгвэл түүний хэрээр дугуйны өндөр багасах хэрэгтэй. учир нь таны фендерт хавирахгүй байх хэрэгтэй. түүний хэрээр донсолгоо тоолох нь нэмэгдэх бөгөөд хэрвээ таны ихэвчлэн явах зам зүдэг, хүнд замтай бол тийм сонголд хийхгүй байх нь зүгээр. гэхдээ хийсэн байхад уралдаан, үзэмж талаасаа тун дажгүй харагдах болно.

WRX-ийн обудны суулт 16x8? гээд байдаг. үүнд 225/50 tires-гэрсэн дугуйг, 17x7.5? юмуу 17x8? бол 225/45 гэсэн дугуйг, 18? бол 225/40 гэсэн дугуйг тус тус хийж болно. бүр 19" обуд 225/35 дугуйтай машин ч байгаа. гэхдээ та хол явах бол энэ обуднууд тэсэхгүй гэдгийг сайтар анхаарах хэрэгтэй.

(Wagon-ы сануулга: вагон ихэвчлэн нарийн фендертэй байдаг учир 215-тай дугуйнаас өргөн дугуйг сонирхоод хэрэггүй. харвирах аюултай)

мэдээж хэрэг хүссэн хэмжээгээрээ бүр 225-аас өргөн ч дугуй хийж болно, гэхдээ offset нь таарсан байх ёстойг анхаараарай. обуд, спейсер гэх мэтээр тохируулж болно.

3) тормос
хурдан зогсох- тормос хөгжүүлэлт

АНУ-ын WRX хэрэглэгчид дэлхийн бусад орныхонтой харьцуулахад сонголт бага гэдгийг анхаарах хэрэгэтй. зардлыг хэмнэх зорилгоор АНУ-ын WRX урдаа 2 поршинтой, хойноо нэг поршинтой буюу томросны шахуургатай байхаар үйлдэрлэгдсэн байдаг. (японтой харвцуулахад япон 2-оор 4 байдаг).

за нөлөөтэй хэсгүүдийг хөгжүүлэх хэрэгтэй.


наклад
өндөр нягтралтай бөгөөд ачаалал даар чадвартай наклад хийх хэрэгтэй. энэ нь таныг хурдан зогсоход маш чухал үүрэгтэй. афтер маркет наклад томросны апаратанд таардаг учир зардал хэмнэх сайн талтай.

өөрийн жолоодлогод тохирсон наклад сонгох хэрэгэтй. гудамжны накладны хувьд хүйтэн байвал буюу хурдан хөрдөг байвал зүгээр. халаахаас өмнө зогсоох чадвартай гэсэн үг. бас дуу бага гаргадаг байвал зүгээр.


Cross-Drilled or Slotted Rotors /хэрчэстэй эсхүл нүхтэй пилаанз/

за уралдааны машинаа гоё харагдуулахаас гадна уртад явах бол нүхлэсэн пилаанз сонгоорой. энэ нь нэг талаар хөдөлгүүрийн доороос гарах дулааныг гадагшуулах, нөгөө талаар пилаанзны жинг багасгах илүү хөнгөх эргэх боломжоор хангаж өгдөг. тэгэхээр хэт халдаг машинтай бол энэ бол зөв л сонголт.

Хэрчээстэй пилаанзны хувьд нүхгүй байх нь асуудал биш. мэдээж зорилго нь их халалтаас хамгаалах үүрэгтэй. гэхдээ зүгээр хэрчээстэй нь дулаан, жингийн хувьд нүхтэйгээс сул талтай.

нүхтэй, хэрчээстэй пилаанзны хувьд том маргаан дэгдээж болдог. гэхдээ эцсийн бүлэгтээ бол аль аль нь халалтаас хамгаалах, хурдан зогсоох л зорилготой. гэхдээ нүхгүй, хэрчээсгүй машин зүгээр л зогсоод байдаг. гэтэл Porsche үйлдвэрээсээ нүхтэй пилаанзтай ирдэг. бодвол маниас ухаантай л тэрийг зохиосон биз...

хүсвэл нүхтэй, хэрчээстэй ч байгаа...


өндөр даралтын тормосны шингэн
өндөр хурд, өндөр эргэлтийн үед найдвартай зогсоход хамгийн сайн тормосны шингэнийг хэрэглэх хэрэгтэй.

аль ч уралдааны өмнө шалгаж байх хэрэгтэй. жилд нэг удаа тормосны шингэнээ бүрэн солих хэрэгтэй. удаан хэрэглэсэн тормосны шингэн усархаг болсон байдаг. тэгэхээр халалтад амархан буцалдаг бөгөөд тормос барилт тэр чинээгээр мууддаг. тэгэхээр шинээр сольж байх нь чулуу шиг болгох болно.


гантай төмөр тормосны гуурсан хоолой ашиглах
гантай төмөр гуурсан томросны хоолой ашиглах нь педал дээрээс өгсөн тормосыг хурдан, даралтыг дунд нь алдахгүйгээр дамжуулах, цаашлаад ачаалал даах чадвартай байлгадаг. тэгэхээр найдвартай зогсолд бол аюулгүй байдалтай салшгүй холбоотой. бас их гоё харагддаг.

үндсэн үйлдвэрлэгчээс авах тормосны хөгжүүлэлт /OEM -Original Equipment Manufacturer/
дээр хэлж байсанчлах японоос 2-той 4-ийг авч тавих хэрэгтэй. урдаа 2 тойгоо 4-тэйгөөр сольж, хойноо нэгтэйг 2 тойгоор солих. энэ нь мэдээж 16-тэй үйлдвэрийн обуданд бол асуудалгүй орно.

энэ зөвлөгөө бол эдийн засгийн хувьд ашигтай гэж л зөвлөж байгаа. тэрнээс мөнгө байвал үүнээс том тормосны апарат авч хийхэд ямар ч асуудал байхгүй.


Aftermarket тормосны хөгжүүлэлт
хамгийн том, хамгийн муу тормосны тухай ярих уу, тэд ихэвчлэн мангасын гэмээр том пилаанзтай, тэгээд 2 бүр 4 түүнээс ч том шахуурга бүхий тормостой байдаг. тэгээд маш хүнд болно.

ер ньт тормос 2 зорилготой байдаг.
1-т явж байгаа машины зогсоох. 100-30 хүртэл зогсооход наклад дуусчаагүй л бол ямарч гулгалтгүйгээр л зогсоодог байхад л хангалттай. афтермаркет хийлээ гээд илүү хурдан зогсоно гэж байхгүй.

2 дахь зорилго бол зарим хүмүүс харагдах байдал гэдэг. 17, 18-тай том обудыг юугаар дүүргэх юм бэ? гэдэг. тэнд 13 инч том гялалзсан пилаанзтай, час улаан тормостой байх нь өндөр үнэтэй косметик хагалгаа хийлгэсэн хүн шиг харагдахаас ажиллааны хувьд бол нээх сэтгэгдэл төрүүлэхгүй. гол нь өгөх даралт, эргэлт адилхан байхад түүнийг зогсоож чадаж байгаа нь л чухал гэмээр байна даа.

том пилаанз, тормос том л обуд тавихыг шаарддаг. тэгээд бас жин ихтэй гэдгийг санана бизээ.

Орчуулсан: MuuG /2013-1-17/

хэрэгцээтэй мэдээллээ авч чадсан гэж найдаж байна.
МАФ-ын Мөөг
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Post by MuuG »

миний асуудал.

P0325 Knock sensor (1 circuit bank 1 or single sensor)


дахин оншинж өгсөн Ренчинд баярлалаа. Манайхаан тайлбар хийх хэрэггүй. би аль дээр судалчихсан. одоо харин найдвартай нийлүүлэх хүн байвал захиулах л санаа байна.

Надад PM бичээрэй нөхдөө.
МАФ-ын Мөөг
User avatar
Ochki
Admin
Posts: 6978
Joined: Tue Nov 08, 2011 12:58 pm
Car: өвгөн бэнз w123
заримдаа онгирогчдын машин sg5 xt
greenland 105 maybe 102.5
Location: Ulaanbaatar
Contact:

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Post by Ochki »

sensor ni chadarsan gej uzsen uu.
Dairaldsnaa unaal yavjina
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Post by MuuG »

Ochki wrote:sensor ni chadarsan gej uzsen uu.
энэ төрлийн алдааг 87 долларын цоо шинэ сенсор солиод л шийдчихдэг юм байна. тэрнээсээ өмнө харин залгуур хөндийрөөгүй байгаа гэдгийг үзчихнэ. тэгээд л болох байхдаа. нет-ээс хайхаар хуучин шинээрээ янз янзаараа л байна.
МАФ-ын Мөөг
Beegii
Moderator
Posts: 1432
Joined: Mon Nov 14, 2011 7:12 pm

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Post by Beegii »

Урд зорчигчийн хаалгаа дутуу хаасан байна лээ шүүү хааж өгсөн шүү өнөө өглөө ;)
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Post by MuuG »

Beegii wrote:Урд зорчигчийн хаалгаа дутуу хаасан байна лээ шүүү хааж өгсөн шүү өнөө өглөө ;)
thanks buddy.

эхнэр харин үзсэн чинь 1 хаалга дутуу байсан гэнэ. тэгээд дахиж гараад цоожилжээ.
Last edited by MuuG on Tue Jan 22, 2013 4:41 pm, edited 1 time in total.
МАФ-ын Мөөг
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Post by MuuG »

http://lovehorsepower.com/joomla/index. ... &Itemid=58" onclick="window.open(this.href);return false;

санах хэрэгтэй сайт
МАФ-ын Мөөг
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Post by MuuG »

ДАЛДЫН БОДЛЫГ ЭНД ХАЛГАЛАВ...


саяхан оросын Drive2.ru үзэж байгаад нэг сонирхолтой зүйл олж мэдлээ.

нэг нөхөр субару плео гэдэг машин худалдан авчээ. японоос.

маши нь дөнгөж 70 км явсан, цоо шинэ амьтан. гэхдээ тэр машин нь хойноосоо мөргүүлээд, урдаа тулаад гадна гэмтэл авчихсан. гэхдээ нөхөр Иван тэрийг аваад, хаалга, гүпер зэргийг нь сайтар янзлаад цоо шинэ мэт машинтай болох боломжийг олж харчээ. бас л санадаг л санаа. Манайхан энэ санааг юу гэж бодож байна? тэгээд аваад өгөх, ачаад явуулчих хүн байгаа билүү?

энийгээ байг гэхэд байгаа машиндаа бага явсан, он залуу үндсэн юм нь зүгээр хэмжээнд осолдсон машин жирүүлж авах хүсэлтээ гишүүд зөндөө байгаадаа тэ?

зураг нь энэ.
Image

гадна арьсны гэмтэл,

Image
Image
Image
Image
Image

Запас хаалга

Image
МАФ-ын Мөөг
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Post by MuuG »

Өнөөдрийн түүх “хятад улсын үйлдвэрлэл”

За нэгэнтээ дэлхийд хамгийн хямд, хурдан бөгөөд олон юм шаарддаггүй ажиллах хүчтэйгээрээ Хятад улс буюу манай урд хөрш тодроод байгаа билээ. тиймдээ ч олон ч машиныг үйлдвэрлэх эрх авчаад байгаа.

Ер нь үйлдвэрлэл их хөгжсөн оронд амьтан, хүнийг ерөөсөө тоож шиншилдэггүй, тэнд амьтны эрх, хүний эрх гэдэг бол юман чинээ байхаа больсон байдаг юм шиг байгаа юм. Би нэг бичлэг үзэж байсын. Нэг нь булганы арьсыг амьдаар нь хуулж байгаа хужаагийн бичлэг, нөгөө нь бүжингийн арьсыг авахаар амьдаар нь зузаан шилээр няцалж алж байгаа хужаа хүүхний бичлэг. Аль аль нь тэр үйлдэлд эгдүйцэж, зэвүүцэж байгаа юу ч байхгүй харагдаж байгаа юм. Булганы арьсыг хуулаад, арьсгүй амьд амьтадыг зүгээр хүчит шонхорын ясны том төмөр тэрэг шиг юманд шидчихсэн байгаа юм. нөгөөдүүл нь бүлтгэнээд, ам нь ангалзаад, түрүүний газар савуулсан манараа нь гарч амжаагүй орчноо харсан шиг байж байх жишээтэй.... за тэр яахав өөр зүйлрүү хадуурчлаа.


Хятад улс Копи буюу хуулбар зүйл хийдгээрээ дэлхийд зартай газар. Олон услын сүлжээ нь Орос, Франц, АНУ гээд хүрээгүй сүлжээ гэж бараг байхгүй. Түүний дараа турк улс орж ирнэ. Европыг хамарсан, арай дээр чанартай зүйлс хийдэг газар.

Хэд хэдэн зүйл дээр дорвитой судалгаа хийсэн нэвтрүүлэг үзэж байхад.

Машины эд ангийг хүссэн хийц, загвар дизайнаар ориг хувиаас 80-90 хувь хямд үйлдвэрлэж өгнө гэж байгаан. Хүссэн тоогоо хэл, хэлсэн хугацаанд чинь тэр чинээгээр нь нийлүүлнэ гэж хэлэх жишээтэй.

Жишээ нь: Пижио-гийн наклад.
Image

Хятадын техникийн сэлбэг үйлдвэрлэгчдийн муж болсон газраас хулхийг аваад, Бээжингийн албан ёсны нийлүүлэгчээс оригийг аваад хэд хэдэн албан ёсны төвөөр орж худалдаж байгаа хүмүүсээр, мэргэжлийн байгууллагад нь өгч ялгааг гаргуулж байгаа юм.

Нийлүүлэгч байгууллагуудын ажилтнууд хараад огт ялгаж чадахгүй, бүр хулхийг нь энэ манайхаас нийлүүлдэг нь байна, энэ францаас ирдэг нь байна гэж хэлж байгаа юм. бараг хулхиа ч тэндээ зардаг юмуу бүү мэд...

Харин нөгөө накладаа лабраторын орчинд үзэхэд хулхи накладыг хатаасан өвсөөр, ориг накладыг төмрийн үртэс, нягтаршуулсан химийн нэгдэл зэргээ хийсэн байх жишээтэй. Тэгвэл бидний аюулгүй байдал хатаасан өвсөнд байна гээд боддоо.

Image

За цаашлаад амартизатор, пүрш, хөдөлгүүрийн бусад эд анги гээд төмрийн хатаалтын чанарт хүрэхгүй маш олон сэлбэг зогсолтгүй, маш хямдаар үйлдвэрлэж нийлүүлсээр л байгаа юм.

Монголчууд MADE IN JAPAN гэсэн бичигтэй сэлбэгийг урдаас зөөхдөө маш мэргэжлийн, бүр дадмаг сурцтай. Хятадууд бүр хүссэн оронд чинь үйлдвэрлэсэн гэж бичиж өгнө, авах үед яг л сайхан ажиллаж байх болно, манайх А коппи, цаадах чинь В, С коппи гээд л хэлж байгаад зардаг гэж байгаамдаа.

За тэгээд үйлдвэрлэлтэй нь танилцахаар ориг юмыг аваад сайхан задлаад тэгээд хэмнэж болох зардлуудаа сайхан хэмнэсэн байдаг байгаа юм. 2 сальниктай бол 1 болгож, 5мм төмөртэй бол 4, 3.5 болгох гэх мэтээр мэрсээр байгаад тухайн бүтээгдэхүүний өртөг маш хямд гардаг. Мэдээж үзэмж нь оригтойгоо их адилхан харагдахаар хийнэ. Яг л цасангуа дээр гардаг цас улаан амттай, шүүстэй, шинэхэн мөртлөө үхлийн хортой алим шиг...

Image

Хямд, бас ориг шигээ харагдаж байгаа юмыг хүн авахгүй гээд ч хаачихав дээ... гэхдээ тэр бүтээгдэхүүнд байх ёстой чанарыг гаргаж чадахгүй гэдгийг сайтар ухаарах хэрэгтэй байгаа юм.

Цасангуа шиг авлаа, хазлаа, хоолой боолоо уналаа...
Image

Техник гэдэг маш маш чанартай байхын тулд деталь бүр нь зохих үзүүлэлтээ хангаж байхын нэр байдаг. тэгэхээр эрхэм гишүүд OEM буюу Original Equipment Manufacturer -ийн сэлбэгээр машинаа халамжилж байхыг уриалж байна.
МАФ-ын Мөөг
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Post by MuuG »

алсын алсад оршиж, өвөрлөх зорилго, хүсэл мөрөөдлийн нэг хэсэг...

Монголын анхны өсвөрийн авто клубийг байгуулах.

Image

Зорилго:
Залууст автын мэдлэг өгөх, эр зоригийн спортоор хатуужуулах, алсдаа ирээдүйн спорт мастеруудыг бэлдэх. Хэтэрхий кибер орчинд өсч байгаа хүүхэд, залуусын тоотой тэмцэж бууруулах.

14 -с 18 насны хүүхдүүдийг хамруулах, хүүхдүүд машин судлах, сонирхох, мэдэхэд цаг цагаа зарцуулж, өвөлдөө, зундаа нэг удаа жижиг уралдаан зохион байгуулж байх.

Image
Уралдах машин
Автомат, механик хамаагүй
1000сс хүртэл мотортой, аюулгүй байдал маш сайн хангасан машин байх.

/Улаанбаатар хөгжөөд ирвэл удахгүй японы Кей машинууд нэмэгдэх байлгүй дээ. Тэр үед хуучин жижигхэн юмнууд гараад ирэхээр эдэлгээ нь дууссан жижиг юмнуудыг засаж байгаад л уралдуулна даа.../

Монголын хүүхэд залуучууд РС нэртэй утгагүй хар нүхэнд өмхийрч суухаар, цэвэр агаарт салхи татуулан давхиж байгаасай гэж их боддогийн...
МАФ-ын Мөөг
User avatar
bd
Электроникч ★
Posts: 1943
Joined: Sun Nov 13, 2011 8:06 pm
Location: Эрдэнэт
Contact:

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Post by bd »

Мөөгөө би яг иймэрхүү юм мөрөөддийшд. Гэхдээ өсвөрийнх гэхээсээ илүү насанд хүрэгчдийн тийм тэмцээн болдоггүй юм байх даа гэж. Аксент нтр хөнгөлөөд жижигхэн тюне хийгээд хоорондоо уралддаг бол гоё оо гэж хэхэ. Тэгээл тэрийг нь манай МАФ аас ЗБ хийгээл том том компаниуд ивээн тэтгээд л. Зунжингаа машин бэлдэж байгаад намар нэг уралдаад өвөлжингөө бэлдэж байгаад хавар уралдаад л гоё доо.
МАФ
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Post by MuuG »

юм багаасаа л эхлэвэл дээр гэж бодож байна. хүүхдүүдээ бэлдэж, тэгэж байгаад аавууд нь хоорондоо үзвэл. тэгсэн аавууд нь МАФ-ийн хуучны гишүүд... нтр...

зун ус шаварт үзээд, өвөл цасанд. хавар намар бөөн хуурай шороо шал мяаа шдээ. Монгол ямар билээ?
МАФ-ын Мөөг
Post Reply

Return to “Гишүүдийн хувийн хуудас”