Page 11 of 35

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Thu May 15, 2014 7:07 pm
by MuuG
2500cc гээд бодохоор бас гоё байгаа биздээ? хэхэ.

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Fri May 16, 2014 7:55 am
by Alias
Манайхан дотроос ном уншдаг хүмүүс нь хэр билээ? Дараа нь энэ номыг нэгэнд нь бэлэглэнээ.

Уржигдар дэлгүүрт явж байгаад сонирхож хараад, бас Гүнбээ ах санал болгосон байсан учраас авсан эд. Өнөөдөр уншаад дуусгачихав. Энэ нөхрийн хажууд миний амьдрал бол юууу ч биш, бүр 8 давхар манай байрны дээвэр дээрээс харагдах газарт байгаа элсний ширхэгээс жижигхэн юм байна...

Үнэхээр амьд гайхамшиг гэж энэ л хүний туулсныг хэлэх байх... Хурдан эдгээрэй, хайртай шүү гээд ажлынхаа емайлнаас ганц захиа бичвэл авах болов уу?


ГЭСНЭЭС өнөөдөр гоё нэг мэдээ, муу нэг мэдээтэй. Гоёос нь эхлээд бичнээ. Би хэлтсийн дарга болчихсон. Доороо 3 цэрэгтэй. Ааяя, хамтдаа аймар цэргүүд байсан байжийж нөгөөдүүлээ одоо цэрэг болгож молгоод... Хэлтсийн дарга болсны ганц давуу тал нь өөрийн тусдаа оффист нөгөө алдарт арилжаагаа хийх юм байна. .

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Fri May 16, 2014 8:30 am
by Alias
Image

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Fri May 16, 2014 9:07 am
by red
Номыг чинь дамжуулаад уншчихсан дээр байхөө. Харин Монгол цэцэрлэгч яагаад муу мэдээ гэж? Нэг ч гэсэн Монгол ажилтай орлоготой байг л дээ, энд хэдэн ам хараад байж байгаа ч юм билүү.

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Fri May 16, 2014 11:10 am
by Ariuka
Нутаг нэгтнээ үйчлэгчээс арай дээгүүр ажил хийгээсэй гэсэн хүсэл цухалзаад байгаа бололтой тиймүү?Alias

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Fri May 16, 2014 7:22 pm
by Alias
..

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Fri May 16, 2014 9:28 pm
by Ariuka
Тэгэлгүй дээ харамсхаас яахав гэхдээ хувь хүн нь хичээл зүтгэл сайтай бол дэвшээд л яавчина даа гэхдээ харь оронд нэгтэндээ туслахдаа болгоомжтой байхад илүүдэхгүй л байх муухай сонсогдож байгаа байх гэхдээ би тусыг усаар хариулдаг хүн биеээрээ үзсээн монгол бол хог эх орон бол пиздуу шүү дээ хэж яридаг хүн хогтой ч таарч явсан хүний нутагт нэрээ бодсон ч гэхүү илжигний чихэнд юу ч хийсэн сэгсэрдэг гэж санаад шууд орхиод явсан даа

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Fri May 16, 2014 11:53 pm
by red
сурахынхаа хажуугаар ажил хийж айгаа гэж найднам

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Sat May 17, 2014 12:19 am
by Alias
Өнөөдөр нартай өдөр учраас Convertible.тэй гадуур жаал зугаалав. Ажлаасаа 2 цагт гарсан. Гэртээ ирээд 1 цаг унтсан. Одоо гадуур жаахан явж өөрийгөө хүн гэдгээ мэдрэхээс дээ тэ?

Image

Image

Image

Миний орой нэг иймэрхүү эхлэж байна. Mini Cooper S Cabrio 2014

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Sat May 17, 2014 12:30 am
by bd
Naa chini yaahav ee ter gc9 iin talaar gants 2 yum bicheech

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Sat May 17, 2014 12:49 am
by Alias
bd wrote:Naa chini yaahav ee ter gc9 iin talaar gants 2 yum bicheech
Уран сайхны мэдрэмжгүй улаан ногоон тогны энжинэээрт хандах нь:

Гаражаар дүүрэн хог
Гахай нохойны хороо шиг

Гэрээр дүүрэн
Гэгээ орох зайгүй сэлбэг

Коридороор дүүрэн
Кодоороо хураалттай шинэ part-ууд

Гаражид зогсох Type RS
Гадаа зугаацах Алиас

Хүүхэн бодсон Алиасыг
Хүлээн зогсох GC coupe

Хөөрхий тэрийг боох
Хүсэл нь бадарсан Алиас хүү

Нэг өдөр энэ хоёр чинь
Наранд гарах цаг ирнээ

Манаргаж хүчтэй турбодоод
Мафдаа бичих цаг ирнээ.

Баярлалаа та бүхэндээ...

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Sun May 18, 2014 3:37 am
by Alias
Ariuka wrote:Тэгэлгүй дээ харамсхаас яахав
red wrote:сурахынхаа хажуугаар ажил хийж айгаа гэж найднам
Өнөөдөр ёстой өглөөнөөс хойш гүйж байгаад гайхалтай гоё юм болов. За гэхдээ энэ байдалд хүрэхэд эхлээд юу болсон талаараа хэлье.

5 дахь өдөр болгон 7 хоногийн хаалтын арилжаа гэдэг зүйл хийн бүх биржүүдийг хаан дуустал, хамгийн сүүлд Wallstreet хаагдтал арилжаа хийгддэг юм. Тийм болхоор 12 хүртэл оффис дээрээ урт цагаар ажилдаг гэхүү дээ. Гэтэл 5 цагийн үед нөгөө бүсгүй чинь өрөөнд орж ирээд их аятайхнаар:

- Өнөөдөр та хэд хүртэл ажиллах вэ? гэж асууж байна. Би хариуд нь энгийн тийм неитрал байдлаар

- 12 хүртэл.. гэчээд ажлаа хийж байтал 9 цагийн үед харин хуушуур бариад ороод ирдэг байгаа. Гэтэл би нөгөөхийг чинь үзэн ядах нь холгүй болоод байгаагүй бил үү? Хуушуурыг нь идчихээд саванд нь юм хийгээд өгөх гэтэл хийх юм байдаггүй. Ядахдаа өрөөн дотор байсан Мерси-г манай ажлын нэг залуу хүүхэн найрахдаа авч явна гээд яг тэр өдөр нь аваад явчихсан. Ямар цаас хийгээд өгөлтэй нь биш, харандаа хийлтэй нь биш гээд ерөөсөө дуудаад нэг уулзаадхая, ямархуу бодолтой, яаж ажиллах гэж байгаа хүн бэ гээд асууя гээд дуудав.

10.30-н үед оройн цэвэрлэгээгээ дуусчаад манай өрөөнд орж ирэхээр тов товлоод гараад явав. Цаг ч боллоо, хамар духных нь хөлс нь бурзайсан, ариутгалын бодис үнэртүүлсэн хүн орж ирж байна. Тэгээд надад ярьж байгаа нь их энгийн байв. Хуулийг төгсчөөд найз бандитайгаа хамт энд сурна гээд, нөгөө залуугаа дагаад аялалын визагаар ирсэн юм байна. Гэтэл нөгөө залуу зангаа хувиргаад хүний газарт айлын охиныг орхиод алга болж гэнэ. За байг, үнэнийг нь хэлэхэд өөр хотод сургуульд яваад "чи Берлинд үлд, би чамайг ирж авна, байр олчоод ирээд авна" гээд молиг үмхүүлээд алга болсон гэнэ. 4 сар хүлээгээд ирээгүй. Энэ 4 сарын хугацаанд энэ охин анх ирсэн гэрээний хэлний курсдээ суугаад овоо хэл сурсан болхоороо ажил олох хэрэгтэй гээд зар хайтал ажлын визагүй гээд хэн ч авахгүй байсан гэнэ. Гэтэл манай HR дээр үнэнээ хэлээд heavy duty cleaning буюу 00, шал, өрөө тасалгаа гээд бүхнийг цэвэрлэх ажилд ороод 7 хоногийн минимум нь 48 цаг, макс нь 70 цаг ажиллахаар тохироод орсон юм гэнэ. Энэ цэг хүртэл хийснийг нь би хүндлэв. Эмэгтэй хүүхэд, тийм жаахан хүүхэд учраа олох гээд ингэж яваа нь гайхамшиг гээд би хэлэх үггүй болов.

Би тийм нэг хүнийг яриулж чаддаг их хачин хүн. Яадаг ч байсан хэлүүлэх гэсэн юмыг нь хэлүүлж байж л санаа амардаг гэх үү дээ. Түүний дараагаар мэдээж миний ярих ээлж эхлэв. Би асуулаа

- Чи 70 цаг цэвэрлэгээ хийгээд, энэ давхарт байгаа 6-н 00-г өдрийн 3, коридор болгоныг өдрийн 2 арчих ийм хэцүү ажлыг хэр удаан хийнэ? гэж асуулаа.

- Ямартай ч юунд ч санаа зовохгүйгээр сургуульд сурах мөнгөө хийтлээ хийнэ. Хэдэн ч жил хийсэн хамаагүй. Хэлний курс гээд л визагаа сунгаад хийгээд байж болох байх... гэж байна.

Яасан бэлэн хариулттай цовоо охин бэ гэж бодоод энэ хэл сайтай байж таарсаар байтал яахаараа шал угааж байдаг байнаа. Чамд арай өөр, хүнтэй харьцдаг, бас суудаг, инээгээд бусадтай хамтран ажилладаг ажил олж өгнө гээд ам гарчихав. Гэдэс цатгалан зан сайтай байсан болхоор тэгж хэлчээд оройн ээлжийн албаны хоолны газарлуу оров.

Менежэр нь сууж байна. Марк Ватенберр гээд нилээд алдартай маш сайн тогооч. Канселлар, гишүүдийн хүлээн авалтын хоолыг гардан хийдэг нөхөр. Би үнэнээ хэлэв. Монголоос ирсэн ийм ажилсаг хүн байна. Танай касс, порцлогч дээр чинь ажиллуулмаар байна. Би арай л энэ хэл сайтай хүнээр цэвэрлэгээ хийлгэж чадахгүйнэ гээд хэлээд авав.

-Дуудаад ир гэж Марк хэллээ. Тэгээд л анхны хичээлийг оройн 11 цагт өөрийн гараар дарга нь яаж ажиллах зэргийг нь заагаад 7 хоногт 4 өдөр нь өглөө, 1 өдөр нь оройн ээлжээр макс-60 цаг ажиллахаар гэрээний солилт хийв. Одоо тэр охин бусад хүмүүстэй харьцан, ямар хоол авахыг нь асуун, тэр хоолыг нь буфетэнд аяга, тавганд хийж өгөн, хэрвээ хүн кофе авах бол аль кофег авахыг нь аягалан, мөнгийг нь тооцон кассанд хийдэг, цэвэрхэн хувцас өмсөөд хүний өмнө ажилладаг болов.

Өөрөөрөө бахархах, онгирох гэсэнгүй. Хүн хүндээ боломжийг олгон, өөрийнхөө чадах зүйлд 1 цагийг зарцуулахад л, тэр хүний цаашдын хичнээн жилийн байдлыг өөрчлөхийг тааж мэдэшгүй гэдгийг л би мэдэрлээ.

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Sun May 18, 2014 4:40 am
by Onolbaatar
Za tegej bgaad hair mair suuh muuh bolood yavchihvaa...Maf iinhan alies huugiin huriman deer ain...buun driftchin tunningchuud....


Ter naiz zaluu ni Hundgarahuu nuhuruu ugui iu?

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Sun May 18, 2014 9:16 am
by Alias
МАФ-н хариуцлагатай залуусын БҮТЭН САЙНЫ ӨГЛӨӨНИЙ 7 цаг

Алиасын дуудлагаар сэрсэн, ТОГЛООМОНД хууртсан найзуудаасаа УУЧЛАЛТ эрье. Дарааллаар нь бичье.

Гоша
- Байна уу, хогны машин орох гэсэн юмаа, машинаа хөдөлгөчих дэх үү ахаа?
- Уг нь орцны үүдэнд байгаа даа, за за... 3311 гээд нойрмог хэлснээ тасласан

Булгаа
- Байна уу, цагаан форестерийн жолооч уу? Хогны машин орох гэсийн?
- Өө за за одоохон

Үүрцайх
- Байна уу, Приусын жолооч уу? Машинаа хөдөлгөчих дэх үү?
- Юуууу??? миний машин өөр газар байгаа.

Мэндээ
-Байна уу, ахаа машинаа хөдөлгөчих, хогны машин оръя.
- ЧИ ХЭН БЭ???

Тоогий
-Байна уу, ахаа машинаа ....
-Өөө...

Ёстой сорри шүүү.... Бүтэн сайны өглөөний мэнд

Ариука, Очки, болон бусдууд нь миний бай байсан боловч утсаа нэг бол унтраадаг, нэг бол цэмбийгээд тусгай үйлчилгээтэй мундаг хүмүүс байна.

Галаа уучлаарай. Залгаад "Ахаа машин дээр чинь хүн бааж байна" гэж хэлсэн бол... Баахаар баяждаг юм гэнэ лээ шүү...

За ёстой элгээ хөштөл инээлээ та нарыг сонсоод одоо унтаж амарнаа...

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Sun May 18, 2014 1:07 pm
by Bulgaa
Чи нээрээ, хүн ганц өглөө 10 хүртэл унтаж үзэх гэж байхад. Уг нь миний машин зам таглаагүй байсан л даа. Гэсэн ч үнэхээр болохгүй байгаа юм байлгүй гэж бодоод боссон. Хогны машины хүн гэхэд форестэр гээд чухам цэвэрхэн хэлчихсэн юмаа даанч.