Автомашины гэрэл тоноглох сайжруулах талаар

ImageOff-Road tuning
ImageOn-Road tuning

Moderators: temp, Mod_2

User avatar
Os
Posts: 75
Joined: Wed Nov 16, 2011 3:23 pm

Re: Автомашины гэрэл тоноглох сайжруулах талаар

Post by Os »

Энэ цагаан цэнхэр гэрэл чинь удхаараа яагаан болдог уу. Миний гэрэл өглөө асаасан чинь нэг нь яагаан болцон байхын. өсгөгч нтр гүй зүгээр цэнхэр гэрэл шд уул нь.
User avatar
Ganaa
Posts: 809
Joined: Tue Nov 08, 2011 7:09 pm
Location: www.JZX100.com

Re: Автомашины гэрэл тоноглох сайжруулах талаар

Post by Ganaa »

Тэр ягаан болсон ламп чинь нээх удахгүй шатах гэж байгаан. За үсрээл 2 хонох байх.
Make it Special... ;-)
User avatar
bd
Электроникч ★
Posts: 1943
Joined: Sun Nov 13, 2011 8:06 pm
Location: Эрдэнэт
Contact:

Re: Автомашины гэрэл тоноглох сайжруулах талаар

Post by bd »

За тэхээр шинэ жилтэй уралдаад уралдаад амжилгүй дараа нь хийлээ. Импреза гийн оврын гэрэл буюу подпарны гэрэлээ илүү тод бас удаан эдэлгээтэй болгосон ЛЭД проектийг тайдбарлая аа.

За гэрэл маань эхлээд нэг иймэрхүү байлаа. Сугалж аваад тоос шороог нь сайхан угааж арилгав.
Image

Image

цоолж ЛЭД ээ ёуурилуулах учир эхлээд тойм маягаар зурж тэмдэглэв.
Image

Image

Image

Дрилдэнэ ээ хө. 5мм ийн өрөм яг таардаг.
Image

Нэг иймэрхүү явцтай байна даа.
Image

Цоолоод дуусчлаа.
Image

ЛЭД үүдээ шигтэгээд суурилуулчихлаа.
Image

Гаднаасаа асаагүй байхдаа нэг иймэрхүү.
Image

Суулгасан ЛЭД үүдээ холбож гагнаж байна.
Image

Асааж үзэхэд нэг иймэрхүү
Image

Гаднаасаа нэг иймэрхүү
Image


За ингээд дуусаа. Суурилуулах л үлдэх шив дараа тэгж байгаад машиндаа хийчээд шөнө зургийг нь авч үзүүлнэ ээ.

Одоо энийг л нэг тэнгэрийн зурвасын арын гэрэл шиг болгомоор байна даа. Зав яах нь харъя даа.
Image
МАФ
User avatar
red
Posts: 911
Joined: Fri Nov 11, 2011 1:00 pm

Re: Автомашины гэрэл тоноглох сайжруулах талаар

Post by red »

Энгийн бөгөөд сайн болжээ, харин ус туулхаар яах бол, арыг нь силикондох уу?
Power Is Nothing Without Control
User avatar
bd
Электроникч ★
Posts: 1943
Joined: Sun Nov 13, 2011 8:06 pm
Location: Эрдэнэт
Contact:

Re: Автомашины гэрэл тоноглох сайжруулах талаар

Post by bd »

Усан дотор туршилтаар асааж үзэж байсан гэхдээ яг энийг биш л дээ. Зүгээр өөр нэг загюарыг туршиж байсын. Ус нөлөөлдөггүйн байна лээ. Арыг нь төмөртэй контактлахаас сэргийлж хуулга 2 давхарлаж наана даа.
МАФ
Mg
Posts: 119
Joined: Wed Dec 14, 2011 4:36 pm

Re: Автомашины гэрэл тоноглох сайжруулах талаар

Post by Mg »

Бусад машинаа бодоод үйлдвэрийн гэрлээ хэрэглэцгээе....
User avatar
Ochki
Admin
Posts: 6978
Joined: Tue Nov 08, 2011 12:58 pm
Car: өвгөн бэнз w123
заримдаа онгирогчдын машин sg5 xt
greenland 105 maybe 102.5
Location: Ulaanbaatar
Contact:

Re: Автомашины гэрэл тоноглох сайжруулах талаар

Post by Ochki »

гэрлэнд учир байгаан бишээ. гэрэлний тусалын өнцгөнд учир байнашдэ. хүмүүсээ холын гэрлээ ашиглахаа болиочээ.

би нэг юмыг гайхаад байгаан миний гэрэл бол хол дээрээ тавьбал бүүр л саринаад харагдах нь багасдаг. ойр дээрээ л гоё харагддаг.
мөн яалтчгүй үйлдвэрээсээ ирсэн гэрэл нь ч надад дээшээгээ тусаад байгаа мэт байсан тул доошлуулсан одоо тохируулаад яг өөрт тохирсон гэсэн хэсэг дээр байрлуулсан байгаа.
Dairaldsnaa unaal yavjina
User avatar
bd
Электроникч ★
Posts: 1943
Joined: Sun Nov 13, 2011 8:06 pm
Location: Эрдэнэт
Contact:

Re: Автомашины гэрэл тоноглох сайжруулах талаар

Post by bd »

Mg wrote:Бусад машинаа бодоод үйлдвэрийн гэрлээ хэрэглэцгээе....
:-? :-? :-? :-?
Яг сайхан тодорхой уриалга гаргаач хө нэг сайн ойлгогдохгүй байна шд.
МАФ
User avatar
Egu
Posts: 2773
Joined: Sun Nov 20, 2011 10:17 pm
Car: VW Bora mk4 2003 VR5 Tiptronic AT SOLD
VW Golf GTI mk4 2003 Tiptronic AT SOLD
Subaru Forester SG5 2003 MT5 SOLD
Toyota Vanguard 2008 3.5 V6 AT SOLD
Subaru Impreza GDB 2002 MT6
Toyota Altezza SXE 1999 MT6

Re: Автомашины гэрэл тоноглох сайжруулах талаар

Post by Egu »

tehh gerliinhee untsgiig taaruulj chaddaggui shig bnalee. bainga ugsuh zamd bol deeshee bainga uruudah zamd bol dooshoo tusgaj yavbal nadad zugeer sanagddag shde. hotiin zamd bol dundaas deesh gargah heregch baihgui.
otvortkaar tohiruulaad yag sain tohiruulaad uguh hun ch oldoh ch bishdee tegeed uursduu l uhandaj toolj toolj erguulj bgam chini
Toyota Corolla Levin ae85 1983 AT
Jargal
Posts: 614
Joined: Tue Nov 08, 2011 4:58 pm

Re: Автомашины гэрэл тоноглох сайжруулах талаар

Post by Jargal »

Nadad ene gerliin sedviig haaya harhaar neg l yum bodogdoh yum dandaa, yamar ih uigagui ajil ve yayaya mon ch hicheengui yum daa. Hamgiin tom like-g ni darsan baigaa shuu.
Mg
Posts: 119
Joined: Wed Dec 14, 2011 4:36 pm

Re: Автомашины гэрэл тоноглох сайжруулах талаар

Post by Mg »

bd wrote:
Mg wrote:Бусад машинаа бодоод үйлдвэрийн гэрлээ хэрэглэцгээе....
:-? :-? :-? :-?
Яг сайхан тодорхой уриалга гаргаач хө нэг сайн ойлгогдохгүй байна шд.
Ойлгож ядаад байх юм юу байна. Цагаан гэрэлнүүд ойр дээрээ ч гэсэн хэт гялбуулах юм.
Би ч гэсэн чиглэлийг нь өөрчлөөд, HID аваад тавьж чадна. Энэ үйлдвэрийн шар гэрэл тусгал нь сайн солиод байх хэрэг алга.
Заавал бусдадаа түвэг учруулж солих хэрэг юу байна.
User avatar
begunbe
Posts: 2261
Joined: Wed Nov 09, 2011 6:45 pm

Re: Автомашины гэрэл тоноглох сайжруулах талаар

Post by begunbe »

Энэ олон гэрлүүд ганц л зорилготой байдаг юм, хүний нүд гялбуулах зорилгоор бүтээгдээгүй.
HID тухайд дэвшилттэй сайн технологи, плазм үүсгэх замаар бага эрчим хүчээр их гэрэл гаргадаг. Галоген болон энгийн гэрлийг хэлүүлэлтгүй мэдэх байх.
Хамаг асуудал гэрлийн тохиргоонд л байгаа юм аа. Манай улсад баруун талдаа жолооны хүрдтэй машин олон. Тэгвэл эдгээр машины зүүн талын гэрлийн тусгал илүү хол өргөн тусдаг нь эсрэг урсгалд яваа автомашин руу эгц тусаж таардагт л хамаг хэцүү байгаа юм.
BeGunBe=Be Gunbe=Begun be=Be Gun Be
User avatar
bataa
Posts: 1406
Joined: Mon Nov 14, 2011 10:57 am
Car: Subaru Impreza WRX STI

Re: Автомашины гэрэл тоноглох сайжруулах талаар

Post by bataa »

Mg wrote:
bd wrote:
Mg wrote:Бусад машинаа бодоод үйлдвэрийн гэрлээ хэрэглэцгээе....
:-? :-? :-? :-?
Яг сайхан тодорхой уриалга гаргаач хө нэг сайн ойлгогдохгүй байна шд.
Ойлгож ядаад байх юм юу байна. Цагаан гэрэлнүүд ойр дээрээ ч гэсэн хэт гялбуулах юм.
Би ч гэсэн чиглэлийг нь өөрчлөөд, HID аваад тавьж чадна. Энэ үйлдвэрийн шар гэрэл тусгал нь сайн солиод байх хэрэг алга.
Заавал бусдадаа түвэг учруулж солих хэрэг юу байна.
Угаасаа сүүлийн үеийн бүх машин үйлдвэрээсээ HID гэрэлтэй гарч байгаа. Гол нь тохиргоогоо яаж хийхдээ л асуудал байгаа юм. Дэлхийн жишигт нийцье гэвэл HID авч тавь даа
True Subaru Enthusiast in Mongolia and EJ207 Owner
User avatar
Uuganaa
Posts: 1419
Joined: Tue Nov 08, 2011 3:52 pm
Car: -
- BNR32
- HNR32
- Cherokee XJ

Re: Автомашины гэрэл тоноглох сайжруулах талаар

Post by Uuganaa »

Нэг үеээ бодход тээвийн жолооч, холын замын жолооч нар хурц хурц өсгөчтэй гэрэл тавьхаа байчаад байгаан. Тэр өсгөчтэй хурц гэрэлнүүд бол өөдөөс ирж байгаа жолоочыг л гялбуулах үүрэгтэй гэхэд болно тэрнээс муу тал бол зөндөө ж.нь: цас шуурга, манан, бороотой өдөр бол юу ч харагдахгүй, энгийг ламфнаас үнэтэй, нэг нь шатвал дахиад яг тийм өнгөтэй ламп олно гэдэг өвсөн дотроос зүү хайсантай адилхан, өөдөөс гэрэл тусхад зам харагдахаа байдаг, хэт хурц өнгөтэйнүүд нь хол замд хүний нүд ядраадаг г.м дутагдалтай талтай болхоор хол замд ксенон гэрэл бол зөв сонголт биш гэдгийг жолооч нар мэдээд ксенон гэрэл сонгох нь цөөрсөн санагдсан.
Badka
Moderator
Posts: 1252
Joined: Tue Nov 08, 2011 3:43 pm

Re: Автомашины гэрэл тоноглох сайжруулах талаар

Post by Badka »

Miniih uildvereesee HID shde. Halogeneer l solihoos :p
JZS171 1JZ-GTE 1600.000kg
Post Reply

Return to “Авто машин тоноглох /Tuning, DIY/”