Page 11 of 23

Re: Tech's autohistory

Posted: Mon Apr 01, 2013 6:18 pm
by Tech
Toyota Crown Athlete V машины тухай нэг бичлэг хийе гэж бодлоо.

Toyota Crown машины үүх түүхээс ярьвал урт яриа болно. Тиймээс товчхон бичье. Crown буюу Титэм нэртэй энэ төмөр хүлэг бол будааны орны инженерийн сэтгэлгээний нэрийн хуудас болсон бүтээл юм. Японы автомашин үйлдвэрлэгчдийн нэг албан ёсны биш философи байдаг нь "хамгийн сайныг япондоо" буюу үйлдвэрлэж болох хамгийн чанартай бүтээлүүдээ дотоодын зах зээлдээ гаргадгийн нэг жишээ нь энэ машин юм. 1955 онд анхны загварыг гарган 1971 онд хүртэл америкий зах зэлд өрсөлдөж байсан түүх байдаг. Түүний гол өрсөлдөгчид мэдээж бидний мэдхээр Nissan Fuga, Cedric, Honda Legend гэх мэт загварууд байдаг. Гэхдээ эрт урьдын түүх ярьж нуршиж байснаас шууд 11 дүгээр үеийн Crown буюу Toyota Crown Athlete V JZS171 загварын тухай бичлэгээ үргэлжлүүлье.

Toyota Crown Athlete V

Анх харахад "энгийн нэгэн" харагдана. Зэрвэсхэн хараад өнгөрөхөд түүний нүсэр том дөрвөлжин бүтэц, бага зэрэг жижигдсэн мэт харагдах дугуйн хэмжээ, салонд нь ороод суухад том хэмжээтэй жолооны хүрд, зөөлөн буйдан мэт суудлууд, цэлийсэн том цонх, маш том дөрвөлжин их гэрэл, арын гэрэл ч ялгаагүй маш том харагдана. Энэ бүхэн нь нийлхээрээ нэг л хоцрогдсон загвар мэт харагддаг. Эдгээрийг хэнд зориулж будааны орны инженерүүд бүтээсэн байх вэ?

Өдөржин суугаа ажил хийдэг, эсвэл нэр төртэй компанийн нэр хүндтэй ажил хийдэг карерист залуусд зориулсан мэт санагдаж байгаа биз? Даргадаа таалагдхын тулд, хааяа нэг даргыгаа суулгах завшаан тааралдуул зөөлөн тухтай зорчуулахаар санагдаж байгаа биз? Нэг талаас нь харвал JZS171 яг л ингэж харагдана. Будааны оронд бол компаний дунд шатны менежерийн түвшин буюу манайхаар бол хүний загнах хэмжээнд очсон хойноо түүнийг л сонгож унадаг гэх...

Тиймээ, Toyota Crown Athlete V бол ажил бизнестээ амжилт гарган өсөж яваа залуусын, өсөж дэвжихийг хүсэж байгаа залуусын хүсэл яах аргагүй мөн юм. Залуу хүн бүрт сайхан машин уначихаад, таалагддаг бүсгүйгээ суулгачихаад, үеийн залуусынхаа дэргэдүүр салхи татуулан давхиж явах мөрөөдөл байдаг. Түүний мөрөөдлийг Toyota Crown Athlete V бүрэн биелүүлнэ. Таалагддаг бүсгүй нь Toyota Crown Athlete V-д суусан бол тэр залууг өөр нүдээр харж, өөрөөр бодох болно. Тухтай зөөлөн явдал, сайн жолоодлого, хүрэх газар нь донсолгож сэгсчилгүйгээр мөн чих дөжрөм их яндангийн чимээ гаргахгүй хэрнээ хурдан хүргээд өгчихдөг тийм унаатай залууд ямар бүсгүй дургүй байхав дээ.

Түүний тав тухын талаар хэтэрхий их техник хэллэг ашиглахгүйгээр хамгийн энгийн байдлаар бичихэд ийм л байна. Харин одоо түүний хүчин чадлын талаар...

Яагаад Toyota Crown Athlete V гэж?

Дээр хэлсэнчлэн тэр бол маш эелдэг зөөлөн хэрнээ догшин адгуусны шинжийг агуулсан төмөр хүлэг юм. Түүний хамар дотор будааны орны залуусын одоо ч хэрэглэх дуртай 1JZ-GTE гэх хөдөлгүүр байдаг. Үүгээрээ тэр V буюу Victory гэх үгийн товчлолыг омог бардам зүүх эрхээ авсан. 2498 см куб эзэлхүүнтэй цуваа 6 цилиндр нь CT15B гэх турбин хүчлүүрийн хамт моторын 6500 мин/эргэлт дээр 280 морьний хүчийг 4 шатлалт автомат арааны хамт саадгүй гаргана. Гаднаасаа даруухан харагдах тэрээр гэрлэн дохион дээрээс хөдлөхдөө ижил ангиллын адил хөдөлгүүрийн багтаамж бүхий Nissan Cedric, Fuga, BMW 525 528, Mercedes Benz E230 280 гэх мэт суудлын машинуудыг төвөггүй "толиндоо харж" болно. Үүнийг л залуу хүн бүр хүсдэггүй гэж үү? 1JZ-GTE хөдөлгүүр 1600 кг жинтэй энэ машиныг 100 км/цагийн хурдыг авхуулахад ердөө л 6 сек гаруйхан хугацаа байхад хангалттай.

Toyota Crown Athlete V-г автоспорт сонирхдог залуус хэдийн таньдаг болжээ. Миний л хувьд гэхэд 2 Athlete V-ийн ард гарчихаад байгаа бөгөөд дахин Athlete V авахаас ч буцахгүйгээр түүнд дурласан байна. Зөөлөн тухтай, жентелмен имижтэй, хүчирхэг энэ машин маань сүүлийн жилүүдэд элбэгшиж байгаад тун баяртай байна. Сүүлийн үед залуусын өдөр тутмын хэрэглээ болоод байгаа Facebook сүлжээнд VIP CROWN CLUB, Athlete Club, Toyota Crown Group гэх мэт олон группүүд үүсэн бий болсон нь энэ машинд дурлагсдын тоо улам ихсэж буйг илтгэж байна.

Image

Re: Tech's autohistory

Posted: Mon Apr 01, 2013 7:30 pm
by begunbe
ойрын хэдэн одор манай энд харагдаагуй сонтрхолтой сайхан бичлэг байна!
би tourer v, athlete v хувилбаруудыг grand touring ангилалын машин гэж боддог, унадаг насны ангилал, японы нийгэмд гун шингэсэн иерархийн дагуу бол арай ахмад хумуус унаж эдлэх естой юм болов уу гэж ойлгосон, бугуйнд байх цаг нь хуртэл ялгаатай ард тумэн шуу дээ

Re: Tech's autohistory

Posted: Tue Apr 02, 2013 11:34 am
by Tech
Тиймээ японы ард түмний онцлог гэж байна л даа. Маш өндөр насладаг, нэг ажилдаа маш үнэнч насаараа ажиллах философитой ард түмэн. Тэр ч утгаараа албан тушаал ахих гэдэг нь 40-өөс дээш насанд тохиолддог зүйл санагддаг. Учир нь японд бол 40 настай хүн залуу хүнд тооцогдоно. Манайд бол харин нас ахиж байгаа хүнд тооцогдоно. Дунд шатны менежер гэдэг бол Японд тун өндөр албан тушаал болно. Олон жил үр бүтээлтэй ажилласны үр дүнд энэ байр сууринд очно. Тэгэхээр японд бол 40 нас залуу, залуу хүүхэд байхдаа мөрөөддөг мөрөөдлөө биелүүлэх боломж тэр насанд л тохиодог болов уу? GTR унасан өвөө нар их байдаг гэдэг. Өөрсдийгөө ид насандаа явж байгаа гэж л үздэг байх. 100 гарч насалдаг ард түмэн шүү дээ.

Re: Tech's autohistory

Posted: Tue Apr 02, 2013 12:42 pm
by Tech
Энэ удаад Toyota Crown Athlete V машинд хийж байсан бага сага зүйлсийнхээ талаар бичье.

Анхны турботой машин маань мэдээж JZS171 байлаа. Өмнө нь Toyota Cresta Superlucent 2.5 JZX90, Toyota Chaser Tourer GX100, Toyota Mark X GRX120 гэх мэт машинуудтай байсан. Мark X-ийг маш хүчтэй машин гэж боддог байлаа л даа. Харин энэ бодол маань доорхи машинтай учирснаар өөрчлөгдсөн юм.
Image

Үнэнийг хэлэхэд анх туршлагагүйгээсээ болоод турбо нь явчихсан машин авснаа мэдээгүй ээ. Гишгээд байдаг турбо шүгэлдээд орилоод байхаас явдаггүй байлаа. Бүдүүн яндан, спорт амартизатор, ил агаар шүүгч хийхгүй л бол явдаггүй юм байна даа л гэж бодож байлаа. Үнэндээ анхны бодол тийм л байсан. МАФ-ийн найзуудтайгаа танилцаж зөвлөгөө автлаа орилуулаад л яваад байсан. Тэгж тэгж турбо эвдэрснийг мэдээд хамгийн анхны хйисэн зүйл маань турбо боллоо. Турбогоо тавиулсны дараа үнэндээ л гишгэнгүүт л араас нэг юм түлхээд байгаа мэт санагдаал хэсэг дэвсээстэй явдаг байсан даа. Дээрх зураг дээрх машин маань тэгж амь орсон түүхтэй.

Форумын Наба, Бадка, Билгээ, Ганаа зэрэг гишүүдтэй зөвлөлдсөний эцэст нэлээд юм хийх төлөвлөгөө гаргалаа. Хамгийн эхний ээлжинд тог алдаад доголдоод байсныг шийдхээр NGK7E V power очлуурыг, NGK-ийн спорт свечаны утас, мөн куташканы резины хамт тавьлаа. Үнэндээ өмнө нь тог алдалтыг болиулахын тулд автоплазагаас хэдэн ч удаа свеча сольсын, хичнээн ч свечаны утас сольсын. Овоо тоо гарна шүү. Эдгээрийг хийгээд тог алдалтыг мартсан даа. Машин нэг л хүчтэй жигд явалттай маш сайхан болж билээ.
ImageImageImage
Эндээс нэг дүгнэлтэд хүрсэн. 1JZ-GTE мотор бол ямар нэгэн D4, D4S гэх мэт нарийн нандин хэцүү технологиуд байхгүй бөгөөд тун энгийн ажиллагаатай хөдөлгүүр юм. Тиймээс иридиум, платинут гэх мэт сүр сүр нэртэй 1 ширхэг нь 30-40 мянган төгрөгийн очлууруудыг хийж болох боловч "энгийн нэгэн"-д "энгийн" л зүйл хамгийн сайн тохирдог гэдгийг хамгийн сайн ойлгож авсан. NGK7E V power бол нэг сахалтай бүдүүнээс бүдүүн голтой 10,000хан төгрөгийн үнэтэй энгийнээс энгийн очлуур юм.

Түүний дараа бас нэгэн асуудал гарч ирсэн нь гэнэт л явж байгаад унтраад эргээд ассангүй. Яааваа? юу болов оо? ингээл дуусаа гэжүү? гэх мэт бодлууд хөвөрснийг яаана. Аккумлятор холбоод асаалаа шууд л нормал унаад унтраад байв. Байнгийн өндөр бүүр 3000-4000 rpm-тай явахгүй бол болохгүй байв. Гэтэл үнэндээ динам л муудсан байлаа. Муудах шалтгаан ердөө амархан. Үйлдвэрлэгдээд 11 жил болсон машин шүү дээ. Сойтог буюу мэдрэгч нь л нимгэрсэн байлаа солиол болоо. Ок болсон. Хэсэг явлаа гэнэт нэг өдөр нөгөө нормал уналт дахин тохиов. Юууууу вээээ? Арай ч дээ. Дахиад уу? Муу хогийн хулхи засварынхан цаасан сойтог хийчдиймүү хаашаа юм. гээл баахан бодлууд.... хэхэ. Үнэндээ VVt-i гээч ганц шинэ технологи байдаг нь эвдэрсэн байлаа. Шалтгаан нь муу бензин. Битий мөнгөө гамнаж хогийн 92 хий л дээ л гэж байгаам. Бас л солиод л болсон. Эндээс харахад Athlete V бол тансаг тухтай хүчтэй чадалтай машин боловч ердөө л энгийн арчилгаа шаарддаг. Динамыг цаг тухайд нь үзүүлчих л байсан. 11 жил шагайж ч хараагүй шүү дээ. Мэдээж Athlete V-ийг японы дотоодын зах зээлд зориулж үйлдвэрлэсэн болхоос монголд зориулаагүй. Бодвол японы бензин гэж рашаан байдаг байлгүй. Манай бензин бол бараг л шавхайтай ус шүү дээ. Тэгэхээр мэдээж аль болох л өндөр октантай бензин хийх нь зөв. Машин маань үүнийг л надаас хүссэн. Ердөө тансаг, өндөр, цамаан шаардлага биш байлаа.

Түүний дараа машиндаа K&N-ийн задгай агаар шүүгч, FMIC буюу интеркүүлэр форумын Бадка гишүүнээс авч хийлээ.
Image Image
Анх удаа өөрийнхөө машины BOV гээч зүйлийг сонсдог байна шүү хэхэ. Машин өөр болсоон. Хүчтэй ч болсон, турбоны исгэрэх дуу ч сонсоход тун сайхан шүү. Яаж интеркүүлэрээ угсарнаа гээл санаа зовцон байж байхад Ганаа гишүүнтэй хамтраад л Бадкагийн ажлын гадаа сууж байгаал хийчихсэн. Үнэндээ амархан байсан. Одоо ганцаараа ч чадна.

За тэгээд дээр зурган дээр байгаа обудыг бол үнэгүй л авч байсан. Кроун загварт VIP style-ийн хамгийн түгээмэл байдаг обуддаа. Намхан болгож суулгамаар санагдаад HKS Hypermaxx LS гэдэг амортизаторыг бас нь нэг өвөрмөц наймаа хийгээл үнэгүй шахуу авч байлаа. Бас бус нэлээд их юм хийхээр төлөвлөөд аваад байсан ч машинаа зарах болоод хийж амжаагүй.

Тосны күүлэр
Image

Manual Boost Controller
Image

ACL гар биеийн укладш
Image

Ground Kit
Image

Энэ машин дээрээ овоо хөөрхөн туршлага хуримтлуулсан юм байна. Athlete V-д tuning хийх бол юунаас эхлэх вэ гэдгийг маш сайн ойлгож авсан шүү. Тэгээд дараагийн шинэ машиндаа "туршлагаа" хэрэгжүллэх гэж байсан боловч зарчихлаа.

Хүмүүст Athlete V-ийг турботой загвар гээд бензинийг идэж уугаад түрийвч хоослоно, огцом харайгаад юм очоод мөргөчихнө гэсэн мухар сүсгийн шинжтэй ойлголтууд их байдаг. Athlete V бол тун энгийн машин юм. Та түүнийг унахаар шийдсан бол ухамсраараа балга бензинийх нь мөнгийг саадгүй төлсөөр байх болно, хүмүүсийн ойлгодог шиг турботой гэхээрээ л үсэрч харайгаад удирдлагагүй байна гэж байхгүй тэр тун зөөлөн тухлаг явдалтай хэрэгтэй газраа хэнд хүчээ үзүүлхээ мэддэг хашир суусан туршлагатай тамирчин юм даа.

Монголын Athlete V олон болох болтугай гэж.
Image

Re: Tech's autohistory

Posted: Tue Apr 02, 2013 1:50 pm
by euurtsaikh
Athlete V tai bolmoor sanagdav.

Re: Tech's autohistory

Posted: Tue Apr 02, 2013 5:38 pm
by rog
Goy bichjee.
Daraagiin mashin athlete v esvel irv.
Oorchlogdchihq l bol. Kkkkk
neeree kutashkanii bish katushkanii bhaa. Gants aldaa olloo

Re: Tech's autohistory

Posted: Tue Apr 02, 2013 10:22 pm
by Bear
Ёстой сайхан бичлэг болжээ. Ингээд л би кроун сонгосон юм даа....

Re: Tech's autohistory

Posted: Tue Apr 02, 2013 11:04 pm
by Bayaraa3666
saihan bichjee. crown ch bas saihan unaa shuu. nzuudaa bi 175 crowntoi l doo aytaihan sanal bolgoh obud bnu ???

Re: Tech's autohistory

Posted: Wed Apr 03, 2013 5:07 pm
by Ariuka
aa altaar urs gej ta hediinhee huudas bureer tenej mashin burd ni durlaj yavsaar baital bi er ni yu bolj huviraad bainaa neg ih shunaltai, avh diilkuu,aa esvel mashin burd duralsan zavhai nuhur lbolkood baina daa he he

Re: Tech's autohistory

Posted: Wed Apr 03, 2013 5:34 pm
by Baaska
Үнэхээр сайхан бичлэг байна 3дахин уншлаа :)
Форумын сайхан сайхан бичлэг, блогуудыг уншихаар заавал 1JZ-GTE хөдөлгүүртэй аль нэг машиныг нь унаад үзчих хэрэгтэй юм байна гэж бодоод байгаа боломж гарвал одоо ч машинаа V болгочихмоор л байна

Re: Tech's autohistory

Posted: Wed Apr 03, 2013 7:42 pm
by euurtsaikh
Neg turbo tereg 7 xonog unaad uzchix ymsan.

Re: Tech's autohistory

Posted: Wed Apr 03, 2013 11:19 pm
by Tech
Minii huvid bi sport mashin sonirhdog zaluusiin niitleg jishigeer yavj baigaa gej bodoj baigaa shd. Hervee sport mashin unay gej bodoj baigaa bol zaaval 1jz-gte motoriig dairah heregtei gej boddog bolson. Sport haraktertai motor gehed evdrel gemtel bagatai yum hiihed ur dun n doroo l medegddeg tun saihan motor shuu. Bugdeeree l V unaad uzchihed yer n turbo mashinii anhan shatnii medlegtei bolno doo.
Bayaraa 3666: Uurt taalagdsan obudaa l tavih heregtei. Mashin chin sport bish comfort talda iluu tul VIP tal ruu n chamin goe uzemjtei obud tavisan n deer baih. Hemjeenii huvid ardaa 9.5jj, urdaa 8.5jj, offset tus bur 30mm baihad bolno. 17 yu 18 uu 19 uu gedgiig bol uuruu songoj bolno. 17 bol hagarah tsohigdoh magadlal bagatai zugeer baidag. 18 bolon 19 jaahan emzeg taldaa shuu.

Re: Tech's autohistory

Posted: Wed Apr 03, 2013 11:35 pm
by Bayaraa3666
zaza sanalaa huvaaltssand bayarlaa tech. bi gaigui BBS taaruulduul avii gej bodood bgashd hehe BBS ymaruu?

Re: Tech's autohistory

Posted: Thu Apr 04, 2013 12:20 am
by Tech
Ih l BBS olj tavihgui bol baragiin BBS zohihgui shdee. Mungu tugrug n bolj baival XXR 530, 527, Avantgarde M310, Work geh met obuduud sonirhood uzeerei. Luuvangaas amttai yum bas baidiishdee kkk

Re: Tech's autohistory

Posted: Fri Apr 12, 2013 10:27 am
by Tech
За шинэ цаг тоолол эхэллэ дээ. Lancer Evo 7-ийн 1 дүгээр он.
Image