Re: FORMULA 1
Posted: Sun Nov 23, 2014 3:11 pm
Нико росберг
Хэмилтоны сүүдэрт дарагдагч

Өдгөө 29 настай энэ залуу Формула 1-н нисэгч болохоор төрсөн гэлтэй. Түүний аав Кеке Росберг нь Формула 1-н 1982 оны дэлхийн аварга бөгөөд тэрбээр дөрвөн настайдаа анх Формула 1-н машинд сууж үзжээ.
Хожим Нико 2000 онд картаар хичээллэж эхэлсэн бөгөөд одооны багийн анд льюис Хэмилтонтой нэг багт уралдаж байжээ. Тэр үеэс л тэдний нөхөрлөл болон өрсөлдөөн эхэлжээ.

Нико 2006 онд Нико Вилльямс багтай гэрээ хийн Формула 1-д дэвшин уралджээ. 2008 онд Австралийн гран прид 3-р байранд орсоноор хуучны багийн анд Льюис Хэмилтонтойгоо хамт шагналын тавцан дээр анх удаа гарч байжээ.
2010 онд Мерседэстэй гэрээ хийн дэлхийн 7 удаагийн аварга Михайл Шумахертай хамтран уралдах болов. 2012 оны Хятадын гараанд Росберг анх удаа байрлал тогтоох гараанд түрүүлж маргааш нь уралдаанд түрүүлж анхныхаа түрүүг авчээ.
2013 онд түүний багийн найз Льюис Хэмилтон Мерседэс багт ирэн тэд дахин нэг багт уралдахаар болов.

2014 он
Улирал эхлэхийн өмнө
Улирлын эхний гараа болох Австралийн гараа эхлэхээс өмнө тэд хамтдаа Милбурьний далайн эрэгт амарчээ. Тухайн үед Росберг Телеграф сэтгүүлд “ сайн найзтайгаа дахин нэг багт уралдах болсондоо баяртай байна. Энэ улирал бид 2-н хувьд хүнд гараа болох болов уу . бид энэ жил илүү их амжтилт үзүүлэн гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярилцлага өгч бйв.

Бахрейний гараа
4 сард болсон Бахрейний гараанд Нико , Льюис хоёрын дунд жинхэнэ халз тулаан өрнөжээ. Энэ удаагийн тулаанд Хэмилтон ялж тэрбээр улирлын хоёр дах ялалтаа авчээ.
Харин Росберг багийн найзынхаа ялалтанд баярласангүй.
Багийн радио
Росберг : “ хэн нэгэн Льист зай тавьж өг гээд хэлээдхээч “
Падди Лоу Мерседэсийн техник хариуцсан захирал : “ барианд ороход 10 тойрог үлдээд байна. Бид хоёр машинаа хоёуланг нь барианд оруулах хэрэгтэй шүү.”
Хэмилтон: “ энэ чинь Картын уралдаанаас өөр шүү дээ. “
Уралдаанаас уралдаан бүрт тэдний харилцаа улам хөндийрч байлаа.

Хэмилтон 5 –р сард болсон Испаны гараанд түрүүлэн улирлын 4 дэх түрүүгээ авч нисэгчдийн дэлхийн аваргын хүснэгтийг тэргүүлж байв. Харин түүнээс 3 онооний зөрүүтэйгээр багийн анд Нико жагсаж байв.
Монакийн гараа
Байрлал тогтооох . Q 3 өндөрлөх дөхөж байлаа. Хэмилтон хамгийн хурдан цагийгй үзүүлээд байсан ба шар туг дохьсоны дараа Росберг дахин тойрог хийн хэмилтоны цагийг эвдэн нэгдүгээр байраар гарахаар болов. Байрлал тогтоох уралдааны дараа түүнийг шар туг дохьсоны дараа гарсан хэмээн ФИА –д гомдол гаргасан ч ФИА бичлэгийг нягталж үзсэний эцэст Росбергиййн буруу үйлдлийг нотлох баримт хангалтгүй гэсэн шийдвэрийг гаргажээ.
Монакогийн зам нарийн учир гүйцэн түрүүлэхэд хэцүү байдаг ба нэг дүгээр байрнаас гарсан Нико уралдаанд түрүүлсэн бол Хэмилтон удаах байранд оржээ.
Уралдааны дараа Хэмилтон BBC радиод “ хүмүүс энэ үед биднийг найзууд гэж ярьцгааж байна. Би түүнийг найзаа гэж боддог ч Никог намайг юу гэж боддогийг мэдэхгүй юм. Хэрвээ тэр намайг тэгэж боддогүй бол би ч гэсэн тэгэж л бодох болно “ хэмээн хэлжээ.
Найзууд хэвэрээ
Льюисийг ийн ярьсаны дараа цахим ертөнцөөр тэдний харилцааны талаар таагүй зүйлүүд яригдаж эхэлсэн бөгөөд Хэмилтон 5 сарын 30 ны өдөр өөрийн твиттер хуудаснаа “ бид удаан хугацаанд нөхөрлөж байна. Бид ямар ч үед найзууд хэвэрээ л байх болно. Бид өнөөдөр ярилцсан. Найзууд хэвээрээ байгаа . Ямар ч асудалгүй хэмээн бичжэээ.
Унгарын гараа
Нико Росберг байрлал тогтоох гараанд түрүүлж энэ улирлын 6 дах полоо авчээ. Байрлал тогтоох гарааны үеэр Хэмилтоны машинд гал авалцаж тэрбээр цаг үзүүлж чадалгүй хамгийн сүүлийн байрнаас гарчээ.
Уралдааны үеэр хүчтэй бороотой байсан бөгөөд уралдаан эхлээд 20 тойргийн дараа Хэмилтон Росбергийн урд гарчээ. Тэр үед Мерседэс баг Хэмилтонг Росбергт зай тавьж өгхийг тушаасан ч тэрбээр үүнийг биелүүлээгй байна.
Багийн радио
Хэмилтоны Инженер: “ Льюис Никод байраа тавьж өг. Тэр барианд амжилттай орох ёстой .
Хэмилтон: “ Нико надаас удаан байна. Хэрвээ тэр хурдан байгаа юм бол намайг өөрөө гүйцэг. “
Росберг: “ яагаад тэр надад зай тавьж өгсөнгүй вэ ?
Льис түүнд зай тавьж өгөөгүй бөгөөд тэрбээр 3-р байранд Харин Нико 4-р байранд оржээ. Нико дэлхийн аваргын хүснэгтийг 202 оноотой тэргүүлж байсан бол Хэмилтон 11 онооны зөрүүтэйгээр түүний ард бичигдэж байв.
Нико намайг мөргөчихлөө.
Бельгийн гараа
Байрлал тогтоох гараанд Нико түрүүлж , Хэмилтон түүний ард оржээ. Уралдаан эхлээд дөнгөж 2 дах тойрог дээр Нико Хэмилтоны машины зүүн дугуйг мөргөсөнөөр хэмилтон уралдаанаас гарчээ. Росберг уралдааныг 2-р байранд орсон бөгөөд Хэмилтон тухайн үед багий радиогооор “ нико намайг мөргөчихлөө. Тэр үүнийг санаатайгаар хийлээ “ хэмээн хэлж байжээ.