Page 11 of 131
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Sun Jan 29, 2012 6:25 pm
by Garidaa
6 GTR35 1 хар нь ЧАД кккк.... одоо 5 үлдэв үү дээ....
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Sun Jan 29, 2012 7:37 pm
by new
Аяаяаяа хайран сайхан машин. Ийм юм уначихаар гишгэмээр санагдаад зүгээр явахад хэцүү байдаг байх даа.
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Sun Jan 29, 2012 9:37 pm
by davaanaa
ee hairiin ...
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Sun Jan 29, 2012 9:38 pm
by KID
Ene neeh asuudal bish bhaa halaas zuzaantai l hunii unaa shudee kk
haramsaj bas halit ataarhav
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Sun Jan 29, 2012 11:07 pm
by Jargal
Garidaa wrote:6 GTR35 1 хар нь ЧАД кккк.... одоо 5 үлдэв үү дээ....
Хэхэ сүртэй шд чад мад айн, нэг өглөө хажуугаар чинь "Что это было" гэдэг шиг л юм болно доо. Мань хүн аминдаа гэрлээр амжих гэж л дээ.. даан ч арай амжаагүй болтой юм аа даа. Зүгээр зүгээр ийм юм байх, уйлах ч хэцүү инээх хэцүү үе байх.
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Mon Jan 30, 2012 11:30 am
by begunbe
Элдэв мэдээ уншиж байхад хамгийн муухай юм нь доор нь байх сэтгэгдэлүүд... Машин тэрэгтэй холбоотой нэг ийм шар мэдээ гарсан байхаар нь сонирхож уншвал үнэн дургүй хүрмээр юм бичиж ээ... Энэ бичиж байгаа нь ямар амьтан байгаа бол...
http://www.shuud.mn/2012/01/29/б-нямтай ... рын-автом/
Нямтайширын Охин 140.000 Ам.Долларын Автомашин Унадаг
Монголын охид эмэгтэйчүүдээс хамгийн үнэтэй машиныг “МАК” группийн Ерөнхийлөгч, Б.Нямтайширын ганц охин Н.Цэлмүүн унадаг гэнэ.
Түүний төмөр хүлэг 140.000 ам.доллар үнэтэй. Баячуудын гангараа болсон энэхүү машинаа тэрбээр Германы “Porsche” салоноос тусгайлан захиж авчруулжээ.
Харин эрчүүдээс хамгийн ганган чамин машиныг дуучин Оюунтүлхүүрийн экс нөхөр “Алтайн хүдэр” компанийн захиралЛ. Базар унадаг байна. Тэрбээр 600 сая төгрөгийн үнэ хүрдэг “Bentley”-ийн шинэ загварын автомашиныг унаж буй аж.
Oтгонбат бичсэн нь:
2012/01/29 өдөр 13:25
Гайхалтай.
Өөрөө даанч машиндаа гологдох юм байна. Би бол машинд нь дурлаад эзнийг нь өрөөсөн нүдээрч харахгүй юм байна.
Хариу бич
magy бичсэн нь:
2012/01/29 өдөр 14:15
onholdoj uheesei
hujaagiin sheesnuud
Хариу бич
hi бичсэн нь:
2012/01/29 өдөр 15:27
uneheer hujaa nariin l investment gedeg yum bn lee
Хариу бич
иргэн бичсэн нь:
2012/01/29 өдөр 16:40
ард түмэн нь ядуу гуйлгачин хот нь хог шээсэндээ дарагдсан байхад үнэтэй машин унахын утга учир байх уу. толгой хоосон л байна даа. тэрний оронд хавдар судлалын нэг тасагт тоног төхөөрөмж аваад өгч болно доо. ЯАНА ДАА УЛС ОРОН НЭГ Л УНАСАН ШИНЖТЭЙ БАЙХ ЮМ гэж
Хариу бич
Сарнай бичсэн нь:
2012/01/29 өдөр 17:54
Үнэн шүү.
Ард түмний хөрөнгөөр баяжсан гарууд хаанаас ийм их хөрөнгөтэй болсноо хүүхдүүддээ хэлдэггүй байх л даа. Одоо нийтийн өмчийг хятадуудад хямдхан өгч баяжсан гарууд одоо болоо ш дэ.
Хариу бич
Anonymous бичсэн нь:
2012/01/29 өдөр 18:55
Nyamtaishir TEG gasar ajilldag baihdaa TEG t burtgeltei baidag orduudiig alban tushaalaa ashiglaj avsan baidag. Ene bol gemt hereg uuniig shalgah yostoi.
Хариу бич
минаа бичсэн нь:
2012/01/30 өдөр 05:14
газрын доорх баялаг Монголын нийт ард тумний емч. эд нарт ичих нуур ухаан мухаан гэж алгаа.
Хэндээ гайхуулах гэж байгаан бол шээстэй тугжрэлтэй гудамжиндаа гацаад. Ухамсраараа улс орноо еед нь татах хэрэгтэйшдээ
Хариу бич
Anonymous бичсэн нь:
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Mon Jan 30, 2012 1:15 pm
by 2ubs8
үнэндээ энэ сэтгүүлчид ч үнэ мөнгө нь падлийгүй л дээ... "ардчилсан" монголын сэтгүүл зүй гэж зөв ч биччихгүй байж нэг их шар мэдээсэг...
соц сэтгэлгээнээс салаагүй хулгайчууд ядуугаа бусад руу чихэж, баяжсан нэгийгээ газарт шүргэтэл чангаадаг балиар атаач сэтгэлгээтэй... өөрсөдтэй нь ижил ядуу, тэнэг, залхуу л байвал амар тайван, амаа хамхиад амьдрах байх...
яг ярьвал ясаа цайтал муулуулж, ард түмний ам хэлээр шүүлгүүлж байдаг хэдэн муусайн "баячууд" нь муулсан хүмүүсийг, ар гэр, ах дүү нарыг нь ажил төрлөөр хангаад тэжээгээд явж байгаа шүү дээ... хараал ид атаарч монголыг...
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Mon Jan 30, 2012 2:33 pm
by sukhee
За өглөөнөөс эхлээд даргадаа загнуулан байж энэ хуудсуудыг эхнээс нь нэгд нэгэнгүй уншиж дуусгалаа. заримдаа чанга чанга инээж, заримдаа дэргэдэх хүмүүсээ хүүе энийг хараа гэж татаж чангаагаад /манай ажлынхан надаас залхсан байхаа/ уншлаа. ихэд таалагдлаа. бүгдэд нь лайк. аан бас тэгээд зарим нь орчуулагуу дан өөрийн чинь үгнүүдүү be gun be
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Mon Jan 30, 2012 11:11 pm
by begunbe
Надаас болж ажилгүй боллоо энэ тэр гэх юм бол би лав хариуцахгүй шүү!
МАФ уншсаар байгаад архинд орж, авгайгаасаа салж, ажилгүй болсон хүн одоогоор ил байхгүй ч тийм хүн гараасай гэж хүлээдэг хүн бас байхгүй шүү! Амьдралаа бодоорой, Сүхээ!
BTW, Begunbe Autoworld is Би! би! би! би! бас дахин би, байгаа нь л энэ...
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Tue Jan 31, 2012 10:21 am
by sukhee
begunbe wrote:Надаас болж ажилгүй боллоо энэ тэр гэх юм бол би лав хариуцахгүй шүү!
МАФ уншсаар байгаад архинд орж, авгайгаасаа салж, ажилгүй болсон хүн одоогоор ил байхгүй ч тийм хүн гараасай гэж хүлээдэг хүн бас байхгүй шүү! Амьдралаа бодоорой, Сүхээ!
BTW, Begunbe Autoworld is Би! би! би! би! бас дахин би, байгаа нь л энэ...
хэхэ ойлголоо. ёжтой ёжтой сайхан сайхан үгнүүд олон байсан. гоё бичсэн байна лээ. таалагдсан
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Tue Jan 31, 2012 2:49 pm
by anufi
begunbe wrote:
AutoArt 1:18 Chrysler Charger E49 FOR SALE!
Энийгээ хэдээр өгөх вэ?
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Tue Jan 31, 2012 6:00 pm
by begunbe
Манай найзын хэлсэнээр Вьетнам газарт хулхи бараа зарж байгаа наймаачид нь "S
ame! Same! But Different!" гэж хэлдэг гэсэн. Энэ үгийг бас эсрэгээр хэрэглэж болох юм...
Sophistication эсвэл
Understatement гэж гоё үгнүүд бий. Нууцлаг байх дуртай (
эсвэл гэмгүй царайлах дуртай) гаруудад тааруулж хийдэг sophisticated/understated luxury sport машин нэрийг жагсааж бичвэл тун олон болно.
Тиймээс та бүхэн герман хэлний
BÖSE гэдэг үгийг сайн тогтоогоод авчих... монгол хэл дээр буухад амаргүй тул (
ер нь бид монгол руугаа орчуулж ч чадахаа байсан тул) BAD, EVIL гэсэн үг гээд мэдчихээрэй! Tэр олон нууцлаг машинаас хамгийн understated BÖSE car with sophistication тэрэг гэвэл
Mercedes Benz CLK AMG Black series (
a la F1 Safety car) байна.
AMG 6.3 V8
507hp @ 6800rpm
630Nm @ 5250rpm
0-100km/h 4.3 seconds
Vmax 300km/h

WHO ARE YOU, MAN?
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Tue Jan 31, 2012 6:08 pm
by Ochki
sexy.com.au ????
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Tue Jan 31, 2012 6:11 pm
by Jargal
Дээхэн энэний зургууд их таалагддаг байж билээ, аль аль нь сонирхолтой санагдаад.
SL65 AMG Black Series

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Tue Jan 31, 2012 6:14 pm
by Naba
Mercedes ярихаар л ЖАК ороод идэгийн хахах