Page 2 of 4
Re: Хамгийн энгийнээр мэдлэг болгох нь
Posted: Wed Jan 18, 2012 3:56 pm
by bd
Наадхыг чинь ул сууртай постлоно оо хө.
Re: Хамгийн энгийнээр мэдлэг болгох нь
Posted: Sun Jan 22, 2012 4:10 pm
by Egu
bd huleej bnashuu?
Re: Хамгийн энгийнээр мэдлэг болгох нь
Posted: Fri Jan 27, 2012 8:31 pm
by bd
Удаан хүлээлгэсэнд уучлаарай EGU. Заза тэхээр үндсэн яриандаа оръё. Бид бүхэн бүгд тодорхой хэмжээгээр хөгжим сонсдог. Тиймээс бид PC ндээ спийкэр вүүфер хэрэглэдэг. Энэ нь үндсэндээ 220В ийн тэжээл хэрэглэн оролтын жак-д өгсөн дууны дохиог өсгөн бидэнд сонсгодог. Яагаад заавал өсгөх шардлагатайн бэ? гэсэн асуулт гарч ирнэ. Бид чихэвчийг шууд хийж өсгөлтгүйгээр сонсдог. Яагаад гэвэл чихэвч нь чихэнд ойр байрладаг учир тэрхүү дууны дохио нь хүн сонсоход хангалттай хэмжээнд байж чаддаг. А харин олон хүн зэрэг чанга сонсъё гэвэл тэрхүү дохионы давтамжийг өсгөж илүү хүчтэй болгох шаардлагатай. Өсгөхийн тулд тэжээл хэрэглэнэ. Машины хөгжимны хувьд тэжээл нь тогтмол 12в ийн хүчдэл байна. Электроникт ямар нэгэн дохиог өсгөхөд хос хүчдэл хэрэгтэй байдаг. Жишээ нь +12в -12в эсвэл +9в -9в гэх зэрэг. Разетканд байдаг хувсах хүчдэлийг ингэж хос хүчдэл болгож салгах бол хүүхдийн тоглоом шиг амархан. Харин тогтмол хүчдэлийг хос 2 хүчдэл болгон салгана гэдэг бол амаргүй ажил. Тиймээс машины хөгжим илүү эмзэг илүү үнэтэй байдаг. Машины хөгжмийн ажиллах зарчмыг доор байдлаар ерөнхийлөн хувааж болно. Анхдагч буюу дохионы үүсгүүхийн хэсэг, Дохиог өсгөгч хэсэг, Гаралт буюу яригч
Анхдагч буюу дохионы үүсгүүр нь чихэвчээр сонсож болох хэмжээний чадал бухий дохиог гаргана. Өсгөгч өсгөнө. Гаралт буюу яригч өөрөөр дифузер дууг гаргана.
Нэг сонирхолтой зүйл хэлэхэд Физикт Дифуз гэдэг үзэгдэл байдаг. Энэ нь нэвчих гэсэн утгатай. Дифузер гэвэл нэвчүүлэгч гэсэн утга гарч ирнэ. Өөрөөр хэлбэл агаарт дууг нэвчүүлэгч
Re: Хамгийн энгийнээр мэдлэг болгох нь
Posted: Fri Jan 27, 2012 9:44 pm
by bd
Зориг зав 2 ийг нэгэн зэрэг гаргаад нэг поост хийеээ.
CVT
гэж юу юм бэ? Энэ бол коропны гайхамшигт чанар. CVT хэрэглэж бололгүй яахав хүүхдүүдээ. А гэхдээ насанд хүрч ойлгож байж хэрэглэнэ шүү.
Заза марзаганах яахав. Анх автомашин үүссэн цагаас эхлэн хөдөлгүүрийн хийцээс гадна хүч дамжуулах хэсгийн хийц, технолог, аргыг орхигдуулалгүйгээр хамтад хөгжүүлж ирсэн. ирээдүйн энгийн хэрэглээний машинууд бараг бүгд си ви ти тэй байх нь тодорхой болчлоо.
Яагаад? Учир нь бензин хэмнэх энэнээс илүү сайн короп одоохондоо дэлхий дээр байхгүй байна. Яагаад гэвэл бид араа шилжүүлэхийн тулд заавал өндөр хаазлаж байж дараагийн араандаа оруулдаг. Гэтэл CVT бол моторын 2000 эргэлттэй чигээр машины хурдыг 0 оос 100км/цаг хүргэж чадна. Тэгэнгүүт хэрэггүй үрэгддэг басан илүү хаазлалт байхгүй болно. Энгийн механик болон автомат короптой машин шаталсан араатай байдаг. Өөрөөр хэлбэл 1 2 3 4 5 гэж байхаас 1,5 -р араа гэж байдаггүй. Харин CVT бол 1,16-р араа 1,17-р араа ч гэж гаргаж ирж чадна. Доорх зурагт тод зураасаар тэмдэглэсэн баганын баруун талд шаталсан араа зүүн талд CVT г харууллаа. CVT нь тэрхүү ташуу зураасын дагуу хэддүгээр араанд ч орж болдог бол энгийн короп нэг шатлал дээр л байж чадахаас 2 арааны дундах арааг гаргаж ирж чадахгүй.
CVT зарчим юу юм? гэж үү энгийнээр унадаг дугуйны арааг та нар мэднэ урд талын буюу дөрөө байрладаг арааг жижигрүүлэх тусам хүч нэмэгдэж хурд багасдаг харин хойд хэсгийн арааг жижигрүүлэх тусам хүч хасагдаж хурд нэмэгддэг. Ерөнхийдөө иймэрхүү 2 булыг том жижиг хэсгээр нь хооронд нь харьцуулсанаар маш олон буюу хязгааргүй олон шатлалтай короп бий болсон байна. CVT үндсэн 3 төрөл байна.
1-рт Хурднаас хамааран шахагдах булт гэж тайлбарлая даа одоо.
Зарчмын хувьд гэвэл зураг нь энэ байна.
Жинкэн ажиллагааг доорх зурган дээр тайлбарлая. Энэхүү 2 хуваасан зураг нь 2 нөхцөлийг заасан зураг бөгөөд дээр байрлах бул нь хөтлөх бул доорх нь хөтлөгдөгч бул юм. Зүүн талын зурган дээр эргэлтгүй байна өөрөөр хэлбэл их хүч гаргах шаардлагатай учир эхний булын диаметр жижигхэн арынх нь том байна булууд эргэлдэх хурдлах тусам эхний бул ремейнийг 2 талаас нь шахаж дийметрийг томосгоно мөн хурд ихсэх тусам хөтлөгдөгч булны диаметр багасч илүү хуртай болгоно. Ийм л зарчимаар ажиллана даа. Энэхүү хүч дамжуулга нь ихэвчлэн жижиг мотоцикл хэрэглэддэг бөгөөд машинд хэрэглэхээр бол ремейнийг гинжээр сольдог
2-рт Жийрэг булт CVT
Хөтлөгч хөтлөдөгч 2 бул ремейнээр биш булаар дамжуулагдан хоорондоо харьцана.
Жинкэн ажиллагааг доорх зурган дээр тайлбарлая гэхдээ товч. Энэ 3н зураг их бүдэг байна гэхдээ яахав. За зүүн дээд талын зургыг тайлбарлахад хамгийн их араа нь бөгөөд жийрэг бул аажмаар доошлон яг дундаа ороход (яг доод зураг шиг) яг дундах араа энгийнээр бол 3-р араа хэхэ. А харин жийрэг бул улам доошилсоор хамгийн доод цэгт хүрвэл хамгмйн хурд муутай хүч ирхтэй 1-р араа байх болно. Дээрээс нь уруудуулчлаа гэхдээ ойлгоно биз.
3-рт Эсрэг байрлсан CVT
Хүч дамжуулах 2 бул нь нэг нэгнийхээ эсрэг харж байрлана. Улаанаар зурсан дамжуулах ремейн (гинж) нь хурднаас хамааран дээш доош хөдлөх бөгөөд хамгийн дээд байрлалд байхад хамгийн бага араа бөгөөд хамгийн доор очиход хамгийн дээд буюу хурдны араа болно.
CVT короптой машин сайн муу гэсэн маргаан байдаг. Үүнийг таслая гэвэл Монголын нөхцөлд тохиромжтой тохиромжгүй гэсэн байдлаар маргалдсан нь дээр байх. CVT короп бол манай орны нөхцөлд үнэндээ тохироогүй короп. Яагаад? Учир нь CVT кропны тос гэдэг аймар юм нь царцах магадлал тун өндөр. CVT кропны тос энгийн кропны тос 2 зарчмын ялгаатай. Энгийн буюу араат шатлалтай кропны тос тослох шинж чанар сайтай мөн дулаан дамжуулалт сайн байдаг бол CVT кропны тос нь тослох шинж чанар тун бага А харин хамгийн гол шинж нь Химийн саармаг орчинг үүсгэдэг байна. Иймээс энэхүү тос энгийн тосноос илүү үнэтэй байдаг. Химийн саармаг орчин үүссэнээр ремейн эсвэл гинж нь элэгдэл бараг үүсэхгүй бөгөөд CVT кропон дотор өөр гадны бодис байх ёсгүй. Жишээ нь агаар буюу О2. Агаар орсоноор тос хөөсрөн гинж ремейн элэгдэн бөөн асуудал үүсдэг тул вакуум алдагдсаныг мэдрэгч нь мэдрээд машиныг хөдөлгөдөггүй байна. CVT кроптой машиын тосыг заавал зориулалтын CVT oil changer гэсэн төхөөрөмжөөр солих шаардлагатай. Ингэснээр вакуум алдагдахгүй.
Хэрвээ та гадаа машинаа ихэвчлэн удаанаар тавьдаг бол CVT кроптой машин битгий сонгоорой. За ийм л байна.
Re: Хамгийн энгийнээр мэдлэг болгох нь
Posted: Sat Jan 28, 2012 10:15 pm
by Egu
hhuuye bd chi yostoi sain zaluu yumaa yostoi ih tnx bi bas cvt unshaadl bsiin eh heleeree unshaad zunduu ih yum medej avlaa iim yum bgamaa manii mashind usgugch bga bas delgetstei tegsen chni usgugchnuud gadna neg yum baigaad bgan tegeed asuuj bgan ter delgetsnii usgugch gejbaihgui bizdee?
Re: Хамгийн энгийнээр мэдлэг болгох нь
Posted: Sat Jan 28, 2012 10:17 pm
by Egu
mashin neg giharaad boldoggui uzuulvee tegsen remen tatagch muudsan bna gej bna tegsen
iim yum gargaj ireed dynamo deer daraa hurgej bgad sonsuullaa yamar sain medegddeg yum be?
huvidaa negiig zahihaar shiidlee
http://www.amazon.co.uk/Silverline-1540 ... B001C0RYPG
Re: Хамгийн энгийнээр мэдлэг болгох нь
Posted: Sun Jan 29, 2012 1:30 am
by bd
Дэлгэцний өсгөгч гэж сонсоогүй юм байна. Энэ чагнуурын хувьд гэвэл мотор кроп гэх мэт битүү тоноглолыг сонсох зориулалттай шд. Сонсоод сайн ялгадаг хүнд бол хэрэгтэй л эд.
Re: Хамгийн энгийнээр мэдлэг болгох нь
Posted: Mon Jan 30, 2012 1:58 pm
by bilgee
Egu wrote:mashin neg giharaad boldoggui uzuulvee tegsen remen tatagch muudsan bna gej bna tegsen
iim yum gargaj ireed dynamo deer daraa hurgej bgad sonsuullaa yamar sain medegddeg yum be?
huvidaa negiig zahihaar shiidlee
http://www.amazon.co.uk/Silverline-1540 ... B001C0RYPG
mongold bol urthan shig loom tulhur metin tom turba barij baigal sonchino. sain sonsogddog.
Re: Хамгийн энгийнээр мэдлэг болгох нь
Posted: Mon Feb 20, 2012 12:47 am
by Egu
minii hugjimund deer 200w geed bichsen baina usgugch usgugchgui 200w gargana gesen ygyy
Re: Хамгийн энгийнээр мэдлэг болгох нь
Posted: Tue Feb 21, 2012 12:04 am
by bd
Машинд чинь байгаа яригчууд руу чинь нийт 200 ваттын чадал бүхий дууны долгион цацах чадалтай гэсэн үг. Бас арай ойроор ойлговол хамгийн чанга дээрээ 200 ватт ачаалал аккумалятор дээр чинь үүснэ гэсэн үг. Ойролцоогоор хол ойрын гэрэлээ зэрэг асаасан юм шиг тог иднэ гэсэн үг.
Re: Хамгийн энгийнээр мэдлэг болгох нь
Posted: Tue Feb 21, 2012 11:58 am
by Egu
yag cd togluuldag hugjimun deer ni baigaashde tegeheer 200w-iig usgugchguigeer gargana gesen ug bishuu?
Re: Хамгийн энгийнээр мэдлэг болгох нь
Posted: Tue Feb 21, 2012 12:02 pm
by Ochki
uurtuu 200w-n usgugchtei l gej bn
Re: Хамгийн энгийнээр мэдлэг болгох нь
Posted: Tue Feb 21, 2012 12:18 pm
by Egu
tegvel usgugchuu salgaad avahad shuud hugjimuu zalgaval boloh uu?
Re: Хамгийн энгийнээр мэдлэг болгох нь
Posted: Tue Feb 21, 2012 12:24 pm
by Ochki
hugjim chin zalgaa uurt ni hamt bdag usgugchtei gesen ug.
chinii salgah geed bgaa usgugch chin uurinh usgugch yum bol naadah chin bgagui bol gargaj chadahgui bh, harin iluu nemelteer hiisne usgugch bol gargaad haychih.
Re: Хамгийн энгийнээр мэдлэг болгох нь
Posted: Tue Feb 21, 2012 1:47 pm
by Egu
harin tiim iluu nemelteer buyu shal uur brandiin usgugch bagajind baij bnalee tegvel gargaad hayahad asuudalgui gesen ug uu te? hamgiin gol hugjimunduu yaj teriigee holbohuu? auto plazagiin pronuudaas asuuhuu?