Page 2 of 2

Re: Зуслангийн байшин, амины орон сууц барих талаар....

Posted: Mon Aug 10, 2015 12:21 pm
by MuuG
Үнэхээр хэрэгтэй юу гэдэг асуулт маш чухал.

миний мэдэх 1 хүн байнаа. Гүнтэд зуслантай. очоод байхад бол сайхан л газар. автобусны буудалд ойрхон, дэлгүүр хоршоо ч ойрхон. Өвөл зунгүй тогтой, бас гайгүй сайн манаачтай. усаа зөөж уудаг, бусдаар бол бүх тэнд байгаа. гэтэл миний мэдэхийн байшингаа 8 жил орчим барьж, зуны 3 сарын сайндаа 10-25 хоногт нь лагер дээрээ очиж хонодог.

өвөл бол очоод нэмэргүй. байж суухаар дулаахан биш. галлаж болох ч удаан хугацааны жаврыг үргээж амжилгүй нар буучихна. хоног тухай бол бодоод дэмий.

Залуу хүмүүс тэр дундаа бага насны хүүхэдтэй хүмүүс АГААР, ЛАГЕР гэж их боддог. Боломжоороо нөгөөмуугаа ачиж аваад хөдөө гадаа, гол нуурын эрэг бараадана. Хүн барьж эхлэхээсээ өмнө "Үнэхээр лагерийн байшин хэрэгтэй юу?" гэдэг асуултыг тавих ёстой юм шиг.

учир нь дийлэнх цагийн ажил хийдэг хүмүүс, жилдээ 1 удаа сайндаа 15-20 ажлын хоног ээжлийн амралт авдаг. Тэр үедээ зүгээр лагер дээр хэвтэх биш бас аль болох хотоос гарахыг эрмэлзэнэ. гэтэл сургууль цэцэрлэгийн амралт 3 сар. за тэгээд хүүхэд харах хүний эрэлд хатна. Агаартай гээд холхон байшин барьчихаар, өглөө оройны явдал гэдэг зүйл чанга даваа болно. олонтойгоо түгжирч явсаар арай гэж лагерийн байшингийн бараа харна. тэгээд очоод шууд хэвтээд өгөхгүй галлах мод, ачсан ус, асван хүнс гээд зөөх, явах юм, хийх ажил мундахгүй. тэгэхээр бүх юмаа бүрэн шийдсэн байшин сүндэрлүүлэх ёстой юм шиг байгаан. багш мэргэжилтэй бол л 3 сар сайхан амарч, лагер дээрээ хүүхдүүдтэйгээ бушман болтол гүйж болох байх. бусад мэргэжил ч бас л сорилт болоод явчихна.

за хажууд нь хөршүүд гэдэг асуудал тун чухал. оюутан насны хүүтэй, охинтой бол шөнө гэдэг юмыг үзүүлэхгүй, бие биенээ алаад байна уу? авраад байна уу? тоглоод байна уу? шоглоод байна уу? гэмээр дуу авиа үүрийн гэгээ таттал тасрахгүй. Өсвөр насны хүүхэд гэлтгүй Өтөл болсон өсвөр насандаа гацсан тавьтаргүй нөхдүүд бас байнаа. тэр бол байнга гашгачаад бөөн асуудал.

юу гэх гээд байна вэ? гэвэл ГАЗАР гэдэг дээр байрлал гэдэг юм хамгийн чухал байдаг. Өвөл зунгүй очно гэвэл өөд уруу нь таарсан, зам харгуй сайтай, өвөл тог тасалчихдаггүй, хаа нэг ойрхон гүйгээд модонд явчиж болохоор байвал бас зүгээр.