Page 2 of 2

Re: Улаанбаатар хотын авто замын түгжрэл

Posted: Mon Nov 21, 2011 4:58 pm
by bataa
Өөрийнхээ гол зам нь түгжрээтэй байвал хааяа ашигладаг хорооллын доторх замыг орууллаа. Зурган дээр нь дарж томоор хараарай.
Тайлбар: Хар зураасаар тэмдэглэсэн нь түгжрээ,
Улаан зураасаар хорооллын доторх замын маршрутыг тэмдэглэсэн болно.

1. Модны хоёр - Хороолол. Хэрэв модны хоёроос хороолол руу өгсөх зам түгжрээтэй байвал доорх хоёр маршрутын дагуу зүүн гар тийшээ эргэж явж болно. Эсрэгээрээ модны хоёр руу уруудах гэтэл хорооллын зам дээр түгжрээд байвал мөн доорх замаар модны хоёрын зам руу орж болно. Замын нөхцөл боломжийн, байрны нарийн зам дээр өөдөөс машинтай тулахгүй.
Image
2. Хэрэв нарны зам түгжрээтэй байвал зүүнээс баруун, баруунаас зүүн аль ч чиглэлд дээрх замыг ашиглаж болно. Хэд хэдэн хувилбараас сонгон явах боломжтой. Миний хувьд ашиглах маш дуртай зам.
Image
3. Хэрэв хорооллын хотын төв рүү чиглэсэн зам Парадоксын тэр хавьд түгжрэлтэй байвал Смарт дэлгүүрийн баруун талаар баруун гар тийш эргэж ороод, тус дэлгүүрийн зогсоолоор хөндлөн гарж зүүн эргээд жаахан явж баруун эргээд 4-р хорооллын нэгэн дунд зам руу орж болно. Уг замаар явсаар байгаад "Хороолол" хүнсний захын хойгуур гарч гол зам руугаа нийлж болно. Зүүнээс баруун тийш чиглэлд мөн ашиглаж болно. Замын нөхцөл жаахан тааруу, цементэн зам нь хагархай ихтэй.
Image
4. Хэрэв Гэсэр сүмийн уулзвараас Тасганы овооны уулзвар хүртэлх зам түгжрэл ихтэй байвал уг замын гуравдугаар эгнээнээс эсрэг урсгалд машингүй үед зүүн гар тийш эргэж гандан руу өгссөн засмал замаар орж болно. Гандан тэгчилэн хийдийн хашааг тойрсон замаар гандангийн төв хаалга хүрээд, баруун гар тийш эргэж гэр хороолол дундуур орж, овон товон ихтэй замаар хэсэг явж модны хоёроос хороолол руу өгсдөг замтай нийлнэ. Замын нөхцөл муу, эхлээд ороход зам нь огцом өгсүүр тул өвлийн улиралд халтиргаа үүсчихдэг, урдаа хөтлөгчтэй машинаар явахад хүндрэлтэй, хойноо хөтлөгчтэй машинаар явах боломжгүй. Дөрвөн дугуйндаа хөтлөгчтэй машин боломжтой.
Image
5. Гандангаас тасганы овооны уулзвар хүртэлх зам түгжрэлтэй үед гэсэр сүм ордог зам руу орох хэрэгтэй бол доорх замыг сонгож болно. Засмал замтай, боломжын.
Image
6. 3-р хорооллын 1000 нэрийн барааны дэлгүүрийн өмнөх зам түгжрээтэй байвал Ахуйн үйлчилгээний уулзвараас хойш эргэж, Билэг их дэлгүүрийн араар байран дундах зам руу орж, Ачлал дэлгүүрийн зүүн талаар гарч ирэх боломжтой. Байрны араар явж байхад зам нь нарийн тул урдаас ирж яваа машинтай зөрөхөд хүндрэлтэй. Зам нь тийм ч сайн биш.
Image
7. Тасганы овооны уулзвараас баянбүрдийн тойрог руу ороод тус нэмэлт зам руу орж хотын төвийн хаана ч хүрэх боломжтой. Жаахан орон зай газар зүйн мэдрэмж сайтай, дээр нь хотын замыг гайгүй мэддэг бол энэ замыг ашиглан төв дотор хаашаа ч гайгүй хурдан хүрчих боломжтой. Гэхдээ энэ замыг маш их хүн мэддэг тул түгжрэх нь элбэг болсон. Замын нөхцөл тааруу, энд тэнд хонхорхой, нүх ихтэй.
Image
8. Бичилээс Өргөө руу эргэдэг уулзвар аль аль талаасаа түгжрээд хачин юм болдгыг тэр хавь руу явдаг хүмүүс андахгүй байх. Ийм үед бичилийн гэр хорооллоос бууж ирж байвал гэр хорооллын дундах замыг ашиглан 3-р хорооллын арын зам руу орох боломжтой.
Image
9. Чингисийн өргөн чөлөөний зам түгжрээтэй байвал Энхтайваны гүүр давж орж ирээд гүүрэн доогуур тойрч авто тээврийн газрын хажуугын замаар орж Виста оффис-н хойгуур зүүн гар тийш эргэж доорх тэмдэглэсэн замаар замнаж Чонон бөрт төвийн зүүн талаар Сөүлийн гудамж руу очих боломжтой. Эсрэгээрээ Сөүлийн гудамжнаас нарны зам юм уу Энхтайваны гүүр лүү явах зам түгжрээд байвал доорх маршрутыг мөн ашиглаж болно. Скайтелын урдуур, Баянгол зочид буудлын урдуур Чингисийн өргөн чөлөөний зам руугаа орох салбар замыг мөн ашиглаж болно. Замын нөхцөл тааруу, хонхорхой, цоорхой ихтэй.
Update: Vista Office -н хажуугаар гардаг замыг таглаж хашаа бариад барилга барьж эхэлсэн тул тэрүүгээр явах боломжгүй болсон. Хойд зүгээс 1-р сургууль талаасаа энэ замыг ашиглаж байгаа бол Баянгол ЗБ-н урдуур гараад төв зам руу нийлж болно.
Image
10. 100-айлын зам түгжрэлтэй байвал МУИС-ЭЗС-н хойгуур ороод, ТИС-н оюутны нэгдүгээр байрны урдуур баруун гар тийш эргэж хоёрдугаар сургуулийн урдуур яваад 11-р хорооллын зам руу орж зүүн эргээд жаахан яваад баруун эргэж байран дундуур орж яваад, америк элчингийн урдуур зам руу нийлж хойшоо яваад СБД-н эрүүл мэндийн нэгдлийн урдуур Их тойруугын баруун тийш явах зам руу орж болно.
Image
...:::::::: Үргэлжлэл бий :::::::::......

Re: Улаанбаатар хотын авто замын түгжрэл

Posted: Mon Nov 21, 2011 5:07 pm
by Ochki
9-r zam chin haagdsan, yavah bolomjgui

Re: Улаанбаатар хотын авто замын түгжрэл

Posted: Mon Nov 21, 2011 5:10 pm
by bataa
Update Хийгээд явах боломжгүй болсныг нь уг нь бичсэн дээ.

Re: Улаанбаатар хотын авто замын түгжрэл

Posted: Mon Nov 21, 2011 5:21 pm
by Ochki
neg musun zuragtai ni hiilde

Re: Улаанбаатар хотын авто замын түгжрэл

Posted: Fri Nov 25, 2011 4:07 pm
by Jargal
bataa wrote:Update Хийгээд явах боломжгүй болсныг нь уг нь бичсэн дээ.
Тэр 9-р зам дээр Баянгол ЗБ-ээс эхлээд Eznis ортол та бол урсгал сөрдөг хүн байна шд!

Re: Улаанбаатар хотын авто замын түгжрэл

Posted: Sun Nov 27, 2011 10:44 pm
by davaanaa
Гандангийн зам бол биш болсон байна лээ шүү... машинууд буух гэж бөөн юм гарах гэж бөөн юм болж байна лээ .
Би ч бас хүчгүй яваад орсон чин хэцүүдсэн...

Re: Улаанбаатар хотын авто замын түгжрэл

Posted: Mon Nov 28, 2011 10:26 am
by ebayaraa
түгжрээнээс зайлж гэр хороолол руу орчихсон чинь бас түгжирчихсэн.

Re: Улаанбаатар хотын авто замын түгжрэл

Posted: Tue Jan 17, 2012 7:48 pm
by Javkhlan
http://www.caak.mn/home/view/8249011/?modules

мистер ээ наад замыг чинь бүгдээрээ л мэддэг болчлоо :D