Page 2 of 3

Re: Миний хуудас

Posted: Fri Jun 05, 2015 2:40 pm
by euurtsaikh
Ochki ugasa urgax narangaas odor bolgon yvdag bizdee

Re: Миний хуудас

Posted: Fri Jun 05, 2015 2:42 pm
by Ochki
ajil ger geed 1 udriin yavalt l 40km bdag.

Re: Миний хуудас

Posted: Fri Jun 05, 2015 2:45 pm
by euurtsaikh
Za tegvel dundaj yvalt ni Ochkigoos ih yvdag xun bnu

Re: Миний хуудас

Posted: Fri Jun 05, 2015 4:26 pm
by Temuujin
bi 8-10k yvaad soliod bgaa. odoogoor jiliin dotor 36k yvsan baina.

Re: Миний хуудас

Posted: Fri Jun 05, 2015 5:41 pm
by Galaamn
Би лав өнгөрсөн жил зарсан авсан 2 машинаар нийлээд 40.000 км явсан. Дээд тал нь 9000км яваад нэг удаа тосоо сольсон. Ерөнхийдөө 5000-6000 км яваад сольдог заншил тогтоочихсон. 5 удаа лав тосоо солиулсан байна. Агаар шүүгчээ 3 удаа сольсон байна хэхэ

Re: Миний хуудас

Posted: Mon Jun 08, 2015 10:08 am
by Jargale
ungursun jil 40 orchim myanga yavsan bnlee. ter hoorond tosoo 3n udaa solison. agaar shuugchiig 2

Re: Миний хуудас

Posted: Mon Jun 08, 2015 1:47 pm
by MuuG
өнгөрсөн жил тосоо солиулсан, хэзээ агаар шүүгчээ авснаа санахгүй байна.
хэд явж байгаагаа ч анзаардаггүй. ер нь болоод байвал яваад л байдын гэдэг нөхдүүд олон байдаг шүү...

Re: Миний хуудас

Posted: Fri Jun 12, 2015 4:16 pm
by anufi
Image
Image
дуу шуу гэж сайхан амьтан байна лээ

Re: Миний хуудас

Posted: Tue Oct 25, 2016 5:55 pm
by anufi
Image
Чамтай өнгөрүүлсэн 3 жилээ мартахгүй ээ :mrgreen:
2 дахь үеийн Тоёота Рав4 /2002/ VVTI 1800cc. Сайхан унаа шүү. Идэш ууш нь тун боломжийн зундаа 10л, өвөл 13л, шулуундаа 8л. Хаана ч намайг явгалаагүй ээ. Хэдий 4н дугуйгаараа маажиж малтахгүй ч гэсэн олон бартаа, цас, шаварыг туулсан даа. Салон тун энгийн илүү дутуу юм байхгүй. Хойд талын суудал урагшаа эвхэгдээд хойноо юм аччихна. Ер нь л амар машиндаа.

Re: Миний хуудас

Posted: Tue Feb 21, 2017 9:48 am
by anufi
Image
Гахайчин болоод багагүй хугацаа өнгөрлөө. Том тэрэг ч сайхан түшигтэй юмаа. Зүүн урд цап, урд 2 наклад солиулсан. Хотоос хол гарч үзээгүй л байна.Халахын хувьд сайхан хурдан халдаг, паарыг 26-28 хооронд л 2-3 дээр нь тавьчихаал явдаг. Эхнэр анх өргөн данхгар юмыг чинь барьж чадахгүй чи өөрөө барь гэдэг байсан бол одоо асуудалгүй барьдаг болсон. 3 дахь эгнээний суудал нь эвхэгдээд доошоогоо далд орчихдог нь таалагдаж байгаа. Хүүхдүүд бол тэнд нь сууж явмаар байна л гэдэг. Яваандаа нэг лед бар, ачаа, борхов хийчихвэл болоол явлаа.

Re: Миний хуудас

Posted: Tue Feb 21, 2017 12:21 pm
by freedomlhagvaa
gahai ch hurd huch tav tuh saitai shvv yamar hodolguurtei ve 6g74 6g72

Re: Миний хуудас

Posted: Tue Feb 21, 2017 8:11 pm
by anufi
6g72

Re: Миний хуудас

Posted: Thu Apr 05, 2018 4:38 pm
by anufi
Image
Гахай ч янзын сайхан унаа шүү. Нондлин Бурхан Халдун анх орж билээ. Гол ер нь халиатай болчихсон. Шөнө Босго тэнгэрийн даваагаар шууд уруудчихсан. Нэлээд огцом шууд л гулгаж байна лээ. Арай ч хажуу тийшээ халичилгүй доор нь буусан. Нөгөө тэнэг хүнийг тэнгэр ивээнэ гэдэг нь болсон байх. Зам мэдэхгүй яахав, мэддэгүүд дандаа тойроод бууж ирсэн. Под крылогоор цас, шавар нь холилдоод хөлдчихсөн рулиэ дарж болохооргүй жоохон явж байгаал мөсөө унагаагаал явсан. Тэгээд зун нь зарсан даа. Уг нь зармааргүй байсан ч яах аргагүй мөнгөний хэрэг болоод.

Re: Миний хуудас

Posted: Thu Apr 05, 2018 5:23 pm
by anufi
Тэр зундаа ард түмний унаа приус 30-тай болов оо. Идэш ууш нь сайхан юм өө. Наадмын үеийн амралтыг тааруулаад эхнэр хүүхдүүдтэйгээ Орос руу гараад шидсэн. Хилэээр гарах гэж бас овоо удсан шүү. Өдөр 12 гэж очоод 19 өнгөрч байхад хил давсан даа. Хил гараад даатгал хийлгэх үү яах уу гэж бодож бодож хийлгэлгүй явсан. 3000 рубль гэхээр нь татганаад нэг танидаг залуу цагдаа зогсоовол 500 рублиэр торгодог гэхдээ илт дүрэм зөрчихгүй бол зүгээр гэхээр нь шууд явсан. Аа тийм нэг дататай дугаар авчихад гэмгүй юм байна лээ. Дөнгөж хөдлөөд явж байсан чинь бороо ороод хоноглох газар ойр хавь байдаггүй нэлээд цаашаа явж байгаад Гусино озерск дээр нэг жижигхэн буудалд орсон 900 рублиэр нэг өрөөнд. Өглөө нь босоод цайгаа уучихаад цаашаагаа Улан Уд орлоо. Тэндээсээ ганц нэг амны зугаа болгож идэх юм бензин нэмж аваад хаашаа явах бодлоо. Уг нь наагуур ойрхон Гремянчинск, Турка гээд эргүүдээр очъё гэж бодсон ч тэрүүгээр нь 2-3 хоног бороотой гэхээр өөр урд эрэг рүү явахаар болов оо

Re: Миний хуудас

Posted: Fri Jul 20, 2018 3:44 pm
by anufi
Image
Байгалийн эрэг дээр ингээд хэвтэж байх бас сайхан шүү. Слюдянка гээд тосгоны ойролцоо эрэг дээр майхангаа зоочихоод л. Эндээсээ цаашаагаа Эрхүү 100+км байлуу даа. Эрхүүгээр бас зугаалаад
Image
Оросоор ингээд тэнэчихэд нэг гэмгүй л юм байна лээ.