Re: Модул
Posted: Tue May 27, 2014 10:33 pm
Alies - бие дааж сурах, зовлон бэрхшээлтэй нүүр тулах гэдэг сурах хамгийн шилдэг арга юм бишүү 
MuuG wrote:Миний дотны найз 1G-FE
Cresta сонирхогч, унагч, судлаач, шинжээч болон Крестатай зүрх сэтгэл амьдрал ахуйгаа холбосон хэн боловч энэ нийтлэлийг анхааран уншина гэж итгэж, найдаж, бас бодож ийн өгүүлж байна.
Би гэдэг хүн GX90 Cresta Royal Saloon унаж жолооч болох алхамаа эхэлж байсан түүхтэй хүн. Блогийг бүтэн уншсан хүмүүс мэдэх л байх. 90, 100 гээд явждээ гээд.
Энэ удаад энэ гайхалтай машины хөдөлгүүрийн талаар бичих санаа сэдэл төрж ийнхүү бичиж байна. Олны дунд энгийн 2.0 эсхүл 2.0 биймс /beams/ гэх нэрээр танигдсан чамгүй бөх бөгөөд эдэлгээ сайн даадаг хөдөлгүүрийн нэг юм.
Албан ёсны хэдэн тоо баримт дурдвал:
Энэ хөдөлгүүр нь давхар клапантай буюу борчуудын хэлээр бол ДОНС мотор юм. клапангийн нарийн өнцөг нь түлшийг хэмнэх зорилгыг өөртөө агуулж бүтээгдсэн байдаг ба 1998-2008 онд 20 жил үйлдвэрлэгдэж байсан гэсэн албан ёсны тоо баримт Вики дээр байдаг. сүүлд гэхээр 2007-2008 онд үйлдвэрлэгдсэн Зөөлөн хосолмол буюу Mild hybrid Тоёота Кроун Комфорт нь 1G-FE хөдөлгүүрийг ашигласан байдаг. Тэгэхээр Крестачид минь бүү санаа зов бидэнд 2008 оны сэмбийсэн донор олдноо л гэсэн үг.
Цааш нь.... ер нь автомашин үйлдвэрлэгч нарын дунд цуваа 4, цуваа 6 тэгээд V8 гэсэн хөдөлгүүрийн хувьд бяцхан өрсөлдөөн, ширүүн зодоон болж байсан, болсоор байдаг, болсоор байх болов уу. “ядаж байхад цуваа 6 хэрээ мэдэхгүй *** потенциалтай дурак л даа...” гэж хэлж байсан нэгэн автомашин сонирхогчийн үг санаанд орчихлоо.
90 кузов, 100 кузов, 110 кузов гэж тавигдаад, япон ах нар заа болий, яршиг гэж бодсон байгаа юм. миний хувьд бол 135 морины хүчийг 5,600 rmp эргэлийн үед үзүүлдэг 90 болон 100 кузов дээрх хувилбарыг өөрийн биеэр унаж үзэж байлаа. Сэтгэгдэл гэвэл хүчтэй, хөнгөн хөдөлгүүр. Харин мэдрэгдсэн юм гэвэл 100 кузовт байдаг хөдөлгүүртээ учир байдаг уу? компьютертээ учир байдаг уу... дөнгөж асаад 3-5 сек-ийн дотор хөдөлгүүрийн дуу илтэд намсдаг. Эхлээд хүчирхэг хүнгэнэж байгаад, дуу нь шингэрч буудаг. Энэ нь их гоё мэдрэмж төрүүлдэг.
Уг хөдөлгүүр миний л мэдэхийн 4 үе байгаад байх шиг байдгийн. Нарийн даа бол
1-р үеийн үзүүлэлт:
99kW (135PS) / 5,600 rpm 177N • m (18.0kgf • m) / 4,400 rpm
тавигдаж байсан машинууд:
Mark II, Chaser , Cresta GX81, GX90
2-р үеийн үзүүлэлт:
103kW (140PS) / 5,600 rpm 181N • m (18.5kgf • m) / 4,400 rpm
тавигдаж байсан машинууд:
Mark II, Chaser , Cresta GX100 болон 1997.7-1998.8 хугацааны Crown S150
3-р үеийн үзүүлэлт:
118kW (160PS) / 6,200 rpm 200N • m (20.4kgf • m) / 4,400 rpm VVT-i
Тавигдаж байсан машинууд
Mark II, Chaser , Cresta GX100 – ийн сүүлийн үе
Crown GS150 /170
Altezza GXE10
Энд бас нэг юмыг орхисон байгаа нь япон ах нар Америк залууст зориулан гаргасан scion –ийн 2 хаалгатай сидан загварт мөн уг хөдөлгүүрийг тавьж өгч байсан юм билээ. гэхдээ илүүтэй Lexus LS200 хувилбараараа олон хүний хүртээл болж чадсан.
4 дэх үе гэх үү, төрөл гэх үү.
тэгээд сүүлд нь яаж зүгээр байхав гээд бас гибрид болгож амжсан байгаа юм.
105kW (143PS) / 5,500 rpm 196N • m (20.0kgf • m) / 4,400 rpm THS-M ( mild hybrid ) specification
Тавьсан загвар:
Crown GBS12 /дөрвөлжин комфорт загвар/
За бас ард түмний дунд байдаг 5 дахь буюу үйлдвэрлэлийн бус хувилбар нь түүний турботой хувилрбар. Хурд хүчээр хаа хүрсний бол мэдэхгүй, гэхдээ 1jz-gte шиг бол амжилттай, алдартай болж чадаагүй ч гэсэн энэ хөдөлгүүрийг маш олон зүйл дээр бодитоор туршиж, шалгаж, зовоож үзэж байснаасаа хуваалцахад.
-Урд цонхны шил цохисон гүн усыг туулж байлаа. Шөнө, ганцаараа байсан болохоор гэрэл усан доор орж харанхуй үед хүн хальт сандардаг юм билээ. тэгээд усаа туулчихаад гараад ирэхэд катушигт ус орчихоогүй бол хүнгэнээд л зогсож байдаг юм билээ. усанд бол сайн, шумбагч л гэсэн үг.
-Хөдөө явж байгаад уулын ус буусан газраар гарч байлаа. Хамгийн эвгүй нь уулын ус бууж байгаа бол цаг алдалгүй гол шиг болсон их усыг харж байгаад гатлах хэрэгтэй, тэгэхгүй бол хурдан урсгалтай шар ус тухайн газрыг улам л доош нь ухаад байдаг, гол гатлахаас шал өөр. Одоохондоо гүнийг санахгүй байна. гэхдээ дотроо таван хүн суугаад тэр усыг гаталж байхад хойд хоё дугуй яг зэрэг хөндийрч, хөвсийн. Тэр үед дугуйны сул эргэлт хааз хасч болохгүй болохоор бараг 5000rpm хүрсэн. Толинд харсан чинь хойд хоёр дугуйны харалдаа шавартай хар ус босч моторт завь лугаа адил зэрэг гозойж байсан. голд бол Завь л гэсэн үг.
-90 кузов дээр форсункны туршилт хийж байснаа энд бичиж байсан санагдаж байна. жижиг нүхтэйг тавиад идэлт нь илт багасаж байсан. тэгээд жигдлэж, хүчийг нь үзэх гэж байгаан гээд нисэхийн цагаан хаалга өөд дэлбэртэл гишгэж, уулын өөд голынх нь хүчээр гаргаж байлаа. Тэгээд тэр форсунктайгаа явсан. Авсан эзэн нь хэзээ ч хүч гэж гомдоллож байгаагүй. Гэхдээ би яаж ч гишгээд хичээгээд 160-аас дээш гаргаж чадаагүй нь одоо ингээд бодохнээ экү нь тэрийг гаргаж чадаагүйтай холбоотой байсан юм шигээ...
-энэ хөдөлгүүр баяжсан, хөлдсөн, түүнийг бярдсан, тэгээд асаагүй үед 6 севьчег хуурайгаар солиод, 2 болон 5 эсхүл 1 болон 4 дүгээр форсункийг үлдээж байгаад бусдыг нь салгаад. Шууд дарахад Акумлятор сайн бол эргүүлж байгаад л асаачихна шүү дээ. Хийчихсний дараа хүмүүс онолын хувьд боломжгүй гэх бөгөөд тэгэж сонсогдох ч болж л байсын, байдгийн, байгаа нь сайхан даа.
-энэ хөдөлгүүр уухилаад эхэлвэл харин эвгүйтэж байгаагийн шинж шүү дээ.
-жижиг тордлого сайн авдаг. Хавар намартаа коллекторыг сайхан цэвэрлээд, масло, агаар шүүгч солиод, за севче муудсаныг нь сольчихвол дүү нь улам л нам болоод байна. Харин нэг цагаан гол гээч нь дугараад оёдлын машин шиг шажигнаад эхлэх юм бол тэр дуу нь ямар ч өтгөн тосонд арилна гэж бол байхгүй. гэхдээ цохиж байхыг хараагүй, үзээгүй, цохиогүй л байна. түй түй... хоосон юм тогш.
Зиа нэг иймэрхүү шив дээ.
VVT-I хувилбарыг бол унаж үзсэн, гэхдээ удаан хэрэглэж үзээгүй. Хуруувч, тос хаялт, хүйтэнд амархан элэгддэг гэлцхийг дуулж байсан. надад 100-гийн мотор л илүү санагдаад байдгиймдаа...