Модул
Moderator: temp
Re: Модул
Тоёота Жи серийн хөдөлгүүр.
Тоёота Жи серийн хөдөлгүүр нь цуваа 6 цилиндр ба зөвхөн 1998сс багтаамжтай байдаг. Уг хөдөлгүүр нь 1976оноос 2006 он хүртэл үйлдвэрлэгдсэн бөгөөд 1G-FE бол хамгийн төгс хувилбарт тооцогддог. Хэдийгээр өмнөх 1G-GTE хөдөлгүүртэй харьцуулшгүй бага хүчтэй ч 1998онд нэмж хийсэн VVT-I нь нилээд том давуу тал болдог. 1G-GTE хөдөлгүүр нь цуврал дотроо хамгийн хүчирхэгт тооцогддог.
Toyota Altezza/Lexus IS 200
Toyota Crown
Toyota Chaser
Toyota Mark II
Toyota Cresta зэрэг автомашинуудад байдаг.
Beams 2000 бол илүү сайжруулсан хувилбар. Илүү богино агаарын хоолой, халалтанд тэсвэртэй поршин, хөнгөн жин гэх мэт давуу талтай.
Beams гэдэг товчлол нь тоёотагийн САЙЖРУУЛСАН МЕХАНИЗМ СИСТЕМТЭЙ ХӨДӨЛГҮҮР гэдгээс гадна БИБЛИЙН БОЛОВСРОЛ БА НОМЛОГЧИДИЙН ХОЛБОО, БИО ЦАХИЛГААН БА МЕХАНИЗМЫН СИСТЕМ гэх мэт олон утга байдаг. ЗА интернэтээс бол үүнээс их мэдээлэл олдохгүй юм байна.
Тэгээд мэдээлэл хайдаг ганц сайт маань хаагдчиж. Хууль бус контент дамжуулсан тул Лондонгын цагдаагийн газраас хаав гэж. Нээрээ New Scotland Yard-ийн барилга их гоё юм билээ. Scotland Yard бол манайхаар Цагдаагийн Ерөнхий Газар. Барилгийн орой хэсэг нүдэнд анзаарагдам томорсон ба хөнгөнцагаан хүрээнд нь нар гийж, цагаан толинд хөх тэнгэр сэмжэн үүл үзэгдэх нь гайхалтай.

- MuuG
- Posts: 4129
- Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
- Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63 - Location: Mongolia
Re: Модул
Би уг нь блог шуу юмандаа 1g-fe хөдөлгүүрийн 3 үеийн талаар нэг оруулж байсан юм. танил дотно хөдөлгүүр бичсэн байхаар нь оруулмаар санагдчихлаа. :ymhug:
энэ линк нь:
http://www.maf.mn/maf/viewtopic.php?f=1 ... &start=570
энд ойрхон байж байг гээд дахиад оруулчихъя.
энэ линк нь:
http://www.maf.mn/maf/viewtopic.php?f=1 ... &start=570
энд ойрхон байж байг гээд дахиад оруулчихъя.
MuuG wrote:Миний дотны найз 1G-FE
Cresta сонирхогч, унагч, судлаач, шинжээч болон Крестатай зүрх сэтгэл амьдрал ахуйгаа холбосон хэн боловч энэ нийтлэлийг анхааран уншина гэж итгэж, найдаж, бас бодож ийн өгүүлж байна.
Би гэдэг хүн GX90 Cresta Royal Saloon унаж жолооч болох алхамаа эхэлж байсан түүхтэй хүн. Блогийг бүтэн уншсан хүмүүс мэдэх л байх. 90, 100 гээд явждээ гээд.
Энэ удаад энэ гайхалтай машины хөдөлгүүрийн талаар бичих санаа сэдэл төрж ийнхүү бичиж байна. Олны дунд энгийн 2.0 эсхүл 2.0 биймс /beams/ гэх нэрээр танигдсан чамгүй бөх бөгөөд эдэлгээ сайн даадаг хөдөлгүүрийн нэг юм.
Албан ёсны хэдэн тоо баримт дурдвал:
Энэ хөдөлгүүр нь давхар клапантай буюу борчуудын хэлээр бол ДОНС мотор юм. клапангийн нарийн өнцөг нь түлшийг хэмнэх зорилгыг өөртөө агуулж бүтээгдсэн байдаг ба 1998-2008 онд 20 жил үйлдвэрлэгдэж байсан гэсэн албан ёсны тоо баримт Вики дээр байдаг. сүүлд гэхээр 2007-2008 онд үйлдвэрлэгдсэн Зөөлөн хосолмол буюу Mild hybrid Тоёота Кроун Комфорт нь 1G-FE хөдөлгүүрийг ашигласан байдаг. Тэгэхээр Крестачид минь бүү санаа зов бидэнд 2008 оны сэмбийсэн донор олдноо л гэсэн үг.
Цааш нь.... ер нь автомашин үйлдвэрлэгч нарын дунд цуваа 4, цуваа 6 тэгээд V8 гэсэн хөдөлгүүрийн хувьд бяцхан өрсөлдөөн, ширүүн зодоон болж байсан, болсоор байдаг, болсоор байх болов уу. “ядаж байхад цуваа 6 хэрээ мэдэхгүй *** потенциалтай дурак л даа...” гэж хэлж байсан нэгэн автомашин сонирхогчийн үг санаанд орчихлоо.
90 кузов, 100 кузов, 110 кузов гэж тавигдаад, япон ах нар заа болий, яршиг гэж бодсон байгаа юм. миний хувьд бол 135 морины хүчийг 5,600 rmp эргэлийн үед үзүүлдэг 90 болон 100 кузов дээрх хувилбарыг өөрийн биеэр унаж үзэж байлаа. Сэтгэгдэл гэвэл хүчтэй, хөнгөн хөдөлгүүр. Харин мэдрэгдсэн юм гэвэл 100 кузовт байдаг хөдөлгүүртээ учир байдаг уу? компьютертээ учир байдаг уу... дөнгөж асаад 3-5 сек-ийн дотор хөдөлгүүрийн дуу илтэд намсдаг. Эхлээд хүчирхэг хүнгэнэж байгаад, дуу нь шингэрч буудаг. Энэ нь их гоё мэдрэмж төрүүлдэг.
Уг хөдөлгүүр миний л мэдэхийн 4 үе байгаад байх шиг байдгийн. Нарийн даа бол
1-р үеийн үзүүлэлт:
99kW (135PS) / 5,600 rpm 177N • m (18.0kgf • m) / 4,400 rpm
тавигдаж байсан машинууд:
Mark II, Chaser , Cresta GX81, GX90
2-р үеийн үзүүлэлт:
103kW (140PS) / 5,600 rpm 181N • m (18.5kgf • m) / 4,400 rpm
тавигдаж байсан машинууд:
Mark II, Chaser , Cresta GX100 болон 1997.7-1998.8 хугацааны Crown S150
3-р үеийн үзүүлэлт:
118kW (160PS) / 6,200 rpm 200N • m (20.4kgf • m) / 4,400 rpm VVT-i
Тавигдаж байсан машинууд
Mark II, Chaser , Cresta GX100 – ийн сүүлийн үе
Crown GS150 /170
Altezza GXE10
Энд бас нэг юмыг орхисон байгаа нь япон ах нар Америк залууст зориулан гаргасан scion –ийн 2 хаалгатай сидан загварт мөн уг хөдөлгүүрийг тавьж өгч байсан юм билээ. гэхдээ илүүтэй Lexus LS200 хувилбараараа олон хүний хүртээл болж чадсан.
4 дэх үе гэх үү, төрөл гэх үү.
тэгээд сүүлд нь яаж зүгээр байхав гээд бас гибрид болгож амжсан байгаа юм.
105kW (143PS) / 5,500 rpm 196N • m (20.0kgf • m) / 4,400 rpm THS-M ( mild hybrid ) specification
Тавьсан загвар:
Crown GBS12 /дөрвөлжин комфорт загвар/
За бас ард түмний дунд байдаг 5 дахь буюу үйлдвэрлэлийн бус хувилбар нь түүний турботой хувилрбар. Хурд хүчээр хаа хүрсний бол мэдэхгүй, гэхдээ 1jz-gte шиг бол амжилттай, алдартай болж чадаагүй ч гэсэн энэ хөдөлгүүрийг маш олон зүйл дээр бодитоор туршиж, шалгаж, зовоож үзэж байснаасаа хуваалцахад.
-Урд цонхны шил цохисон гүн усыг туулж байлаа. Шөнө, ганцаараа байсан болохоор гэрэл усан доор орж харанхуй үед хүн хальт сандардаг юм билээ. тэгээд усаа туулчихаад гараад ирэхэд катушигт ус орчихоогүй бол хүнгэнээд л зогсож байдаг юм билээ. усанд бол сайн, шумбагч л гэсэн үг.
-Хөдөө явж байгаад уулын ус буусан газраар гарч байлаа. Хамгийн эвгүй нь уулын ус бууж байгаа бол цаг алдалгүй гол шиг болсон их усыг харж байгаад гатлах хэрэгтэй, тэгэхгүй бол хурдан урсгалтай шар ус тухайн газрыг улам л доош нь ухаад байдаг, гол гатлахаас шал өөр. Одоохондоо гүнийг санахгүй байна. гэхдээ дотроо таван хүн суугаад тэр усыг гаталж байхад хойд хоё дугуй яг зэрэг хөндийрч, хөвсийн. Тэр үед дугуйны сул эргэлт хааз хасч болохгүй болохоор бараг 5000rpm хүрсэн. Толинд харсан чинь хойд хоёр дугуйны харалдаа шавартай хар ус босч моторт завь лугаа адил зэрэг гозойж байсан. голд бол Завь л гэсэн үг.
-90 кузов дээр форсункны туршилт хийж байснаа энд бичиж байсан санагдаж байна. жижиг нүхтэйг тавиад идэлт нь илт багасаж байсан. тэгээд жигдлэж, хүчийг нь үзэх гэж байгаан гээд нисэхийн цагаан хаалга өөд дэлбэртэл гишгэж, уулын өөд голынх нь хүчээр гаргаж байлаа. Тэгээд тэр форсунктайгаа явсан. Авсан эзэн нь хэзээ ч хүч гэж гомдоллож байгаагүй. Гэхдээ би яаж ч гишгээд хичээгээд 160-аас дээш гаргаж чадаагүй нь одоо ингээд бодохнээ экү нь тэрийг гаргаж чадаагүйтай холбоотой байсан юм шигээ...
-энэ хөдөлгүүр баяжсан, хөлдсөн, түүнийг бярдсан, тэгээд асаагүй үед 6 севьчег хуурайгаар солиод, 2 болон 5 эсхүл 1 болон 4 дүгээр форсункийг үлдээж байгаад бусдыг нь салгаад. Шууд дарахад Акумлятор сайн бол эргүүлж байгаад л асаачихна шүү дээ. Хийчихсний дараа хүмүүс онолын хувьд боломжгүй гэх бөгөөд тэгэж сонсогдох ч болж л байсын, байдгийн, байгаа нь сайхан даа.
-энэ хөдөлгүүр уухилаад эхэлвэл харин эвгүйтэж байгаагийн шинж шүү дээ.
-жижиг тордлого сайн авдаг. Хавар намартаа коллекторыг сайхан цэвэрлээд, масло, агаар шүүгч солиод, за севче муудсаныг нь сольчихвол дүү нь улам л нам болоод байна. Харин нэг цагаан гол гээч нь дугараад оёдлын машин шиг шажигнаад эхлэх юм бол тэр дуу нь ямар ч өтгөн тосонд арилна гэж бол байхгүй. гэхдээ цохиж байхыг хараагүй, үзээгүй, цохиогүй л байна. түй түй... хоосон юм тогш.
Зиа нэг иймэрхүү шив дээ.
VVT-I хувилбарыг бол унаж үзсэн, гэхдээ удаан хэрэглэж үзээгүй. Хуруувч, тос хаялт, хүйтэнд амархан элэгддэг гэлцхийг дуулж байсан. надад 100-гийн мотор л илүү санагдаад байдгиймдаа...
МАФ-ын Мөөг
Re: Модул
За өнгөрсөн долоо хоногт барилга дээр ажиллаад завгүй байлаа. Орой Facebook-ээр хэсэж яваад кроп хайсан зар оллоо. Яасан гэхээр оношлогоог их хийж чадаагүй тул бүтнээр нь солих гэж байгаа юм билээ. Би барилгыг ажил гээд их ядарсан болохоор олигтой зөвөлгөө өгч чадаагүй. Бид чатаар их юм ярисөөн.
Тэгэхээр машин нь 1MZ 3000cc хөдөлгүүртэй 4WD 2006 Highlander(generation1).
Согог. Хавар хөдөө явж байгаад голын усанд суугаад татуулж гарсан байгаам. Тэрнээс хойш ээрч явдаг болсон. Гол ус ярингуут нь шууд цахилгааны гэмтэл гээд л таамгалачихлаа.
ЗА тэгээд хотод ирээд оношлогоо хийлгэжээ. Тэгээд яринаас нь тун найдваргүй газраар оношлогоо хийлгэжээ гээд ойлгосон.
Нэгд: аккумлятор нь суудаг болсон гэж байгаам(голд суусанаас хойш). Ийм тохиолдолд компьютер оношлогоог найдвартай хийхийн тулд аккумляторыг цэнэглэх, болохгүй бол шинийг тавьсан байх. Ер нь хүчдэл нь 11вольтоос их байх ёстой. Засварын газар нь үүнийг хайхралгүй компьютер оношлогоо хийсэн ба мэдээж гэмтэл олдоогүй.
Хоёрт: Компьютер оношлогоо хийхээс өмнө ECU TCM хоёрыг холбосон CAN Bus холбоосууд гэмтэлтэй эсэхийг шалгах. Энэ нь хоёр компьютерийг холбосон интернэт шугам гэж ойлгож болно. Энгийнээр бол усанд орсон болохоор цээж утаснууд норж массласан байж болно. Усанд 3цаг гаруй байсан машин гэж байгаа.
Гуравт. Хурдны хайрцагыг бүх мэдрэгчүүдийг яагаад гадна тал нь боосон байдаг бэ? Хамгийн эхэнд үзэж шалгах ёстой болов чиг шалгадаг хүн нь хэд билээдэ. Саяханаас бас нэг зүйл анзаарсан. Техникийг гарын авлагыг уншихад бүгдэнд нь 30градус үед 65ом цахилгаан эсэргүүцэлтэй байнаа гэж цаанаа юу хэлээд байна. Засварын цех бол ямар ч үед тасалгааны температур 30градус байх ёстой байх нь тэгж байж онош зөв гарах нь мөнүү? Ялангуяа цахилгаан оношлогоонд.
Дөрөв: Аниа бол хөөрхий машиныг үнэхээр базжээ. Хропыг задалж үзэхэд дискүүд бүгд шатсан байсан(би зургыг нь харсан) ийм дискийг хэмжиж үзээд нэмгэрээгүй байвал хэрэглэж болдог бол боловуу? Бас мэдэхгүй юм гарч ирж л байна. Хуруугаараа имэрхэд хөө нь арилсан ором байналээ ахин ашиглаж болох л байх.
Тав: Хамгийн сүүлийн зочин Valve block. Бүгдийг шалгаж үзэхэд төвөг учираас шууд шинийг тавьж үзсэн байгаам. Бүүр хоёрыг альч тохиолдолд согог үргэлжилсээр.
.
.
энэ бүхний эцэст оношлогоо нь эхнээсээ эцсээ хүртэл стандарт бусаар явагдсан дээр нь би биеэр очиж үзээгүй тул үнэхээр олигтой зөвөлгөө өгч чадаагүй.

- Ochki
- Admin
- Posts: 6978
- Joined: Tue Nov 08, 2011 12:58 pm
- Car: өвгөн бэнз w123
заримдаа онгирогчдын машин sg5 xt
greenland 105 maybe 102.5 - Link: http://www.maf.mn
- Location: Ulaanbaatar
- Contact:
Re: Модул
krop eereh shaltgaan. ersench soligdoj bgaa eseh. usandaa hii erguulsen eseh. kropruu us oroh magadlalati eseh. us orson bol bohirdol her bsan eseh. solinoduud-g scanneraar test hiisen eseh. hervee hiij uzsen bol tsahilgani asuudal bgaa eseh ni medegdene. hurdni medeelel asuudalgui bgaa eseh.
Dairaldsnaa unaal yavjina
Re: Модул
Transmision талд сайжруулалт хийхээр хэмжээнд мотор очихгүй л байгаа. Энгийн үйлдвэрийн эдүүд өлхөн аваад яваад байгаа болхоор. 0007 evo 7 l 2.4 bar-r shahuulj tuslah kropiig evdelsen. tgd upgrade hiisen. 0092 500+hp giin partuud tavij 1.9 baraar ugsun. stock transmission asuudalgui 1.9 bariig avaad yavaad bsan. tgheer odoogoor tranmission talruu tune up hiih shaardlaga garahguil bga. evdersen partuud bval harin bolomjtoi bol upgrade hiij tavihiig iluud uzeh baih. gehdee tgj upgrade hiisen hunch barag baihgui bn.
JZX110 owner
- bilgee
- Posts: 2463
- Joined: Wed Nov 09, 2011 10:08 am
- Car: Forester type-turbo
Altezza -rs200
Chaser -tourer-V
Mark2 -IR-V
Skyline -GTR
Cresta -roulant-G
Evolution 7 -GSR
Impreza sti -prodrive
Evolution 8 -GSR
Evolution 7 -GTA
Impreza type-RA wrc
Impreza Type-R
current ...Evolution 5 -GSR
Re: Модул
odohondo mongold stage 3 aas ilu tune hisen mashin alga. ter zergiin ~500 hp der trany saijrulaj shardlaga algaldaa. ihenh n dandaa noots ihtei mashind baiga uchras. tsashaa tune hogjood 800 900 1000 bolod irher saijrulah n gartsagui
Go pro, Be pro, The pro