Page 2 of 66
Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд
Posted: Mon Jun 04, 2012 4:19 pm
by MuuG
bd wrote: Минийх өвөл асаахаар ус нэлээн гоождог. Ер нь бол хар утаа хаяна гэдэг муу л гэж боддог шд. Дутуу шаталт явагдаж байна гэсэн үг. Хөдөлгүүрийн экспертүүд юм хэлэх байлгүй дээ.
Саналаа хэлсэнд баярлалаа.
Миний машин аваад удаагүй байхад бас өвөл яндангаас ус гардаг байлаа. би ч сайн хөдөлгүүр, янзын ажиллаж байна гээд баярлаж байснаа хүнээс өөр зүйл сонсоод бас бага зэрэг тээнэгэлзээ төрсөн. Тэр юу вэ? гэхээр Өвөл машины халуун яндан гадаа хүйтэнд хөрөхдөөө дотроо цан үүсгэдэг гэнэ. яг л тултал нь паар тавьж байгаад их хүйтэнд гадаа тавьсан тэргэний цонхонд цан үүсчихсэн байдаг шиг. тэгээд хөдөлгүүр асаад, халах явцад тэр цан бууж яндангаар ус хэлбэртэй болж гардаг гэсэн. нээрээ ч бодоод байсан яндангаас хүйтэн агаар гаднаас ороход дулаан агаар нь дээшээ шахагдаж, яндангийн моторт орсон хэсэгт цан болж тогтдог байх.
зуны дэлгэр цагт ус гарч байвал харин өөр байдаг юм гэсэн.
миний нэг таньдаг автомашин ашиглалтын инженер залуу их сонин зүйл ярьж байж билээ. Хөдөлгүүрт бензин орохоос эхлээд гарах хүртэл бүх явцыг хими, физикийн томъёогоор бодож дуусахад цэвэр H2O үлддэг юм гэсэн. тэгээд хөдөлгүүрээс ус гарах их сайн гэх бодол бидэнд байдаг байх. гэхдээ заримдаа харсаар байтал ямбий царайтай мотороос ус гарах нь ч бий. тэгэхээр зөвхөн усаар хөдөлгүүрийн чанарыг хэмжих нь буруу юм гэсэн.
харин тэр тостой, хөөтэй, ногартай утаа гаргаад байгаа нь юуных вэ?
та бүхний санал, зөвлөгөө, бодлыг харгалзаж байгаад мотор солих, жижиг зүйл солих аль нь болохоо шийдэх гээд л бодоод байна...
хүмүүсээ туршлагаа харамгүй цацаарай... :ymhug:
Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд
Posted: Mon Jun 04, 2012 4:26 pm
by begunbe
Ус гарна гэдэг сайн ч биш муу ч биш....
Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд
Posted: Mon Jun 04, 2012 4:58 pm
by Jargale
Миний сонсож байснаар яндангын үзүүр паялкны хошуу шиг байх юм бол сайн гэж байсан үнэн нь ч юмуу худлаа ч юмуу бүү мэд. Хүн болгон өөр юм хэлдэг болохоор. Тэгээд хувьдаа лав ямар ч доголгүй жигд хүнгэнэсэн дуутай өгсүүр замд хүч алдахгүй, хааз нэмээд байхааргүй явж байвал сайн байгаа юм байнаа гэж боддог болсон
Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд
Posted: Mon Jun 04, 2012 6:06 pm
by Ochki
motor dogolgui biznig normoosoo neeh hetruuleed bdaggui hemjeendee hangaltai huchtei bval ter motor sain bdag. yandagin uzuur tsaij irsen bh yur ni bol sainii shinj gej boddog. buruu shatalt tostoi shatalt boloogui bn l gesen ug.
Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд
Posted: Mon Jun 04, 2012 7:06 pm
by MuuG
за тэгвэл би одоо хөдөлгүүрийнхээ юуг ухах вэ?
За крестагийн хөдөлгүүрийн байдлаа нарийн сайхан тоочоод бичвэл.
Идэлт бараг 20 гарсан гэсэн. 15 литрээр 70 хүрэхтэй, үгүйтэй л явж байна. хүч нь нээх муу санагдахгүй байгаа ч гэсэн, бас учигүй дуулгавартай биш юм шигээ. 2-3 хүргэж байж аажуу год хийдэг. ижил машинтай хүмүүст унуулж, үзүүлж харуулах юмсан. Аав маань гардаж унаж байгаа л даа.
одоо моторт нь 6 шинэ севче тависан байгаа. /Bosch super platinium гэсэн байхаа/, гэхдээ идэлт нь жигдрэхгүй байх шиг байнаа. дулааны индекс, зай зэрэг нь таараад байгаа мөртлөө идүүлээд л байгаа.
удахгай НАБА гишүүнээс шинэ очлуур авч тавих бодолтой байгаа.
утсыг нь бас сольсон.
яндангаас хөх утаа хаяхгүй байгаа болохоор хуруувч резин гайгүй байна гэж бодож байгаа, харин тосоо шатаагаад байгаад нь кольци минь элэгдэж дуусаа юу даа гэж бодож байна. Короп сонин байснаа тосыг нь солиулаад зүгээр болсон.
Эрхэм гишүүд санаа оноо юу байна? юуг сольж, юуг засаж, юуг сайжруулбал машин минь сайжралыг олох вэ? Эсхүл зүгээр л зөнгөөр нь явуулаад л байх уу...
Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд
Posted: Mon Jun 04, 2012 7:26 pm
by Gantsog
кольц ч бай хуруувч ч бай ижил л утаа гарна. угаасаа хуруувч муу яваад удвал маслын кольц ажиллагаагүй болох нягууртай. адилханл масло шатуул хөх л утаа гарналдаа. маслын кольц нь нагарандаа баригдаад таг болчдын. мэдээж маслаа л хусах зориулалттай учир хийн кольцонд ямар нэг асуудал үүсээгүй бх тул хүч энэ тэрд нөлөө үгүй. гэхдээ чиний моторнод эдгээр зүйл холбогдолгүй бхоо
Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд
Posted: Mon Jun 11, 2012 8:27 pm
by MuuG
За эрхэм гишүүд сайн байна уу,
Крестагаа Очки гишүүнээр оншлуулаад, машинаа цахим хэлбэрээр үзүүлчих гэсэн чинь амралтын өдрөөр өөр ажилд давхиж явсаар байгаад таарлаа. Гэхдээ л бас л арай л идээд байх шиг байнаа. яг хэд гэдэг тогтоогдохгүй байгаа ч гэсэн лав нормоосоо давуулан биелүүлээд байгаа нь мэдэгдээд байгаан. Удахгүй үзэхээрээ зургаа тавинаа.
Өнөөдөр DIY /do it yourself/ сэдвээр жаахан түүх өгүүлж бичнээ.
Анх жолооч болж байгаа гишүүддээ хэлэхэд хүн ер төрөлхийн техникийн зориулалттай төрдөггүй. харин бага ч гэсэн сонирхол байгаад түүнийгээ дагасаар яваад аажим асах их туршлага, мэдлэг, чадвартай жолооч болдог юм байна лээ.
Миний бие 90 креста унадаг байваа. Ёстой мэдэх мэдэхгүй зүсэн зүйлийн хүмүүсийн аманд багтаж хэлсэн болгоныг нь хийж, заасан болгоныг үзүүлдэг байсан. тэгээд сүүлдээ явсаар байгаад хүмүүсийг таниад, мэдээд ирэхээр өөр юм бодогдож эхэлдэг юм байна лээ. товчоор бол ер жаахан маллуулаад, баахан юм солиод шатаад ирэхээр дургүй хүрч эхэлнэ.
Шинэ жолооч нар, дөнгөж машинтай болсон хүмүүс ерөөсөө л машин сайн мэддэг хүн таних уу? минийх нэг ингээд байна, тэгээд байна? найдвартай хийдэг хүн байна уу? гэж их асууж явдаг. Гэхдээ таны машинтайгаа өдөр болгон харьцаж байгаа харьцаа, та өөрөө машинаа мэдэрч байгаа чинь машинаа оношлох, түүний доголдолыг олоход маш чухал гэдгийг хэзээд санаж байгаарай. машиныг чинь дөнгөж онгойлгоод 2 минут сонсоод шууд тэр нь эвдэрсэн байна, ингээд байгаа юу гэж хэлэх хүн бараг байхгүй. Учир нь тэр хүмүүс хэдий туршлагатай, мэдлэгтэй ч гэсэн тань шиг өдөр болгон машинтай чинь харьцахгүй учир 15-30 минутын харьцаанаас, өмнөх туршлагаас, таны ярианаас үндэслэж л засвараа санал болгож зөвлөж байгаа.
Гадуур явахад хэд хэдэн төрлийн засварчид байдаг.
1.Шуналд хөтлөгдсөн нөхдүүд,
2.Агуулахдаа байгаа сэлбэгээр үйлчилгээ хийх гээд байдаг хүмүүс,
3.Гаргууд сайн засдаг мөртлөө жаахан хайнга хүмүүс,
4.сэтгэлээсээ бас найдвартай юмыг хийдэг хүмүүс байх шиг бадйаг. Бүр нарийвчлаад ирвэл илүү олныг дурдаж болно.
1 дэх жишээ: Зуны нэгэн сайхан өдөр завсарын газар машинаа унаад очлоо. Ус нь буцлаад болдоггүй, одоо яах вэ? гэсэн. Засварчин за орхиод явчих, маргааш ирээд аваарай гэв. Тэгээд маргааш нь ирээд машинаа авч яваад унаад байсан үнэхээр зүгээр болсон байв. Энэ засварын газар сайн юмаа гээд бодоод явна. Яг үнэндээ юу болсон бэ? гэхээр нөхөр шинэ жолоочоос Ажлын хөлс, шинэ усны насос, радиатрын шингэн гээд бөөн мөнгө авсан мөртлөө үнэнээ хэлэлгүй мөнгө олох гэж худал ярьсан байгаам. Жинхэнэдээ хийсэн үйлчилгээ нь ердөө радиаторын урд байсан жолооч анзаараагүй кардоныг суга татаад болооо. Энэ бол шуналтай засварчин хүмүүсийн жинхэнэ сонгодог жишээ. X(
2 дахь жишээ: Хүнээс монголд явж байсан машин авбаа. Шинэ жолооч өөрт төрсөн хараа арилгах гээд хүнээр заалгаж байгаад гайгүй засварын газар очив. Очоод үзүүлтэл дизель тэргийг 2 хаазлуулаад, нэг мотор дээр нь дарж үзээд “Доод анги” гэж хэлэв. Моторын доод ангиа солих шаардлагатай болов. Хэд гэх бол? хаагууд байдаг бол гэхэд “манайд нэг байгаа, саяхан бүх юмыг нь сольсон, Ерөөсөө гилз, бүх резин, кольц...” гээд бүгдийг сольсон, гадуур 2 сая гаран төгрөгийн үнэтэй байгаа, манайхаас чи уулзаад яриад 1.8 саяд ав гээд л урсгаж өгнө. тэгээд агуулахын өрөөндөө оруулж байгаад нээрээ саяхан боосон байх гэмээр нэг тостой мотоор зааж байгаад нөгөхөө магтаж өгч байгаамдаа. Шинэ жолооч тухайн үед машин авах гээд бүхнээ сэгсэрсэн байж байгаад чадал хүрэлгүй захиад, хэлээд орхино. Тэгээд яахав мөнгөгүй хүн явсаар байгаад нэг мэдэхэд нөгөө машиныхаа моторыг солилгүй 2-3 жил давхичихна. Дунд нь өөр хүмүүст үзүүлэхээр бас баахан шал өөр юм хэлнэ. Энэ бол агуулахдаа байгаагаа шахах гээд байдаг засварчдын шилдэг жишээ.
3 дахь жишээ: Олны танил болчихсон, мэддэг чаддаг гэдгийг нь үнэлчилсэн хүмүүс орлого нь гайгүй болоод ирэхээрээ тэр сэтгэлээрээ ажилдаа хандахаа больчихдог. Жаахан хамар нь мушигаа, ярвагар болдог. Тэр уг нь буруу л юм байгаам. Шинэ жолооч машинаа унаад очиход тэр ах, энэ ах гэсэн нэг хүн гарч ирээд. Яасын... гэж асуугаад, машиныг нь асаалттай тойрч үзээд, янданг нь үнэртээд... тэгээд яг л ханиадны жор шиг зүйлийг явуулж өгнө дөө. “орж ирсэн машин бол Севче соль, Коллекстор цэвэрлэ, тос масло соль, гидро энэ тэр хэрэггүй, коропоо намар хүйтрэхээс өмнө нэг солиорой, тэгээд жигд холд яваад жигдэлчих гээд л...” авч өгнө. Эмч, засварчид гэдэг уг нь зүгээр хүнд нь тааруулж тэгэж бууддаг биш, үздэг, хардаг, оношлодог, тэгээд таарсан үйлчилгээ, эмчилгээг хэлдэг баймаар байгаа юм. гэхдээ тэгдэггүй нь их олон байдаг.
4 дэх жишээ: ёстой ховор сайхан хүмүүс. Хуучин сэг ч бай, цоо шинэ машин ч бай, орж ирсэн машин ч бай яг л байгаагаар нь мөнгө, үйлчилгээ, засварын хөлс болохгүйгээр шууд хэлдэг хүмүүс. Яг юу болохгүй байна, юунаас болж болох гээд ёстой үндэслэлтэй, сайхан тайлбарлаж, түүнийхээ дагуу хийх юмнууд, шалгах зүйлсийг нэгд нэггүй хэлж өгдөг ачтангууд. Ийм хүмүүс тун цөөхөн байдаг. Олвол хүндэлж, зузаан харилцаа тогтоохыг хэн бүхэн хичээж, араас нь элдэж явсаар байгаад хашраачихдаг талтай байдаг.
За энэ түүхүүдээр юу хэлэхийг хүссэн бэ гэхээр Жолооч бид нар чинь өөрсдөө завсарчид, нэгэнт таны л машин бол та өөрөө ухаад, үзээд, тэгээд оншилж, засаж сурна. Хүн машин авахаараа мэдэхгүй юм чинь, чадахгүй юм чинь гээд ухах болгонд хүн дууддаг, үнэтэй газар очдог, бас тэгээд дээр бичсэн шиг элдвээр маллуулдаг. Тэгвэл гар утас авахаар яадаг билээ, бараг нэг оройжин ухсаар байгаад бүх функц, ажиллагааг нь мэдээд эргээд хүний хэрэг байхгүй болдог. Яг үүнтэй ижил, та хэзээ ч... хаана ч... ямар ч байдлаар нам зогсож болно. тэр үед таны аврал та өөрөө байх учир бага сагаар ухсаар байгаад Өөрөө өөртөө тусалдаг болох хэрэгтэй юм. гэхдээ бусдаас туршлага судлах нь өөрөө хийхгүй байгаа хэрэг бас биш шүү...
/өөртөө л их шүүмжтэй юм бичлээ дээ... би ч хэрэндээ ухдаг л даа... ухаад ухаад туршлага дуусаад, бодоод бодоод бодын шийр 4 болоод ирэхээр ингээд блог, форумд ороод эхлэх юм байна шүү дээ.../
За энэ хүрээд өнөөдрийн бичлэгээ өндөрлөнөөө.
маргаашнаас хэрхэн гүперийг өөрийн гараар зассан талаараа онц сонирхолтой, олон ангит бидо коно шиг бичлэг хийнээ...
Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд
Posted: Tue Jun 12, 2012 1:29 pm
by MuuG
За өнөөдрийн түүх DIY түүхийн үргэлжлэл бөгөөд гүперийг өөрөө зассан тухай өгүүлнээ.
Машинд маань аав нэгэн сайхан өдөр гүн гэгч сэв суулгаад аваад ирэв ээ. Яасан бэ гэхээр хойд гүперийн зүүн доод өнцөг дээр атгасан гар шиг хонхойж орсон байв. Ухарч байхдаа толинд харагдахгүй намхан, бетонон хашилтыг мөргөсөн байв. Азаар хоёр хажуу нь ханз үсрээгүй, гүперийг нь цоороогүй байлаа. Яг л хонхойгоод орсон байсан.
Амралтын өдрийн өглөө гараш оров оо. Тэгээд гүперээ тайлж авах гэж хөөрхөн юм болсон. Дотроосоо тайлдаг, ирмэгийг нь дотроос нь төмрөөр татаж өгдөг учир гүпер сэтрэхгүй бол ёстой жимбийтэл дардаг юм байна лээ. тэр нь их давуутай. За япон машины хуванцар эдүүд ёстой сайхан шүү. Тэр зөөлхөн байгаа, уян байгаа гэж. Бага зэрэг халаахад л хүссэн хэлбэр дүсэндор оно. Гэтэл Солонгос тэрэг яадаг билээ дээ... шууд л сетегт халааж байгаад тавьж наахаас нааш аврал байхгүй. Бас тэгээд замаск тогтохгүй хатуу ёстой л пявар гэдгийн хатаалтыг үзүүлж байгаа юмаа. Сүүлд харин эрс сайжраад байгаа гэсээн. За хийсэн ажил маань бол маш амархан. Зүгээр л газан паялникаар дортроос нь гүперээ халааж байгаад, давхан мээлийн өмсөж байгаад эргүүлээд түлхээд гаргачихсан. Хэхэ. Бас тэр чинь нарийн ширийн өө сэвийг нь даргаад байгаа мюааа.
Харин тэр будаг бол хага үсэрсээн. Аргагүй байхаа. Заримдаа мэдэхгүй байх ёстой хэмжээнээс нь илүү түлхээд байсан юм чинь. Дараа будна гэж бодож явсаар байгаад бүтэн будуулсан. Ер нь анзаараад байхад хүн машинаа хэзээ ухдаг вэ? гэхээр орчин бүрдүүлж байж л ухдаг юм байна лээ. гараштай, ухаад янзлах орчинтой бол л ухна. Тэрнээс гарашгүй, жилийн 4 улирал гадаа тавьдаг хүмүүс ер үндсэн юмыг нь энд тэнд аваачиж янзлуулаад л давхиад байдаг санагдсан.
Автомашин гэдэг бол эд хөрөнгө, эд хөрөнгийг эдэлж, эвдэж, засаж, ашиглаж, орлого олж, зарж, үрж гээд маш олон янзаар хэрэглэдэг. Харин энэ үедээ түүнийгээ хобби болгож, хоббигоо хөөж байхдаа амарч чадаж байвал энэ бол зөв замнал санагддаг.
Залуусаа DIY уриан доор, өөрсдөө машинаа ухаж, судалж, мэргэшиж түүнийгээ форумд оруулан тавьж, улам хөгжүүлцгээе.
LET’S DO IT YOURSELF!!!
Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд
Posted: Wed Jun 13, 2012 7:58 pm
by MuuG
Субару Импреза машинтай танилцсан түүх.
За миний бие ёстой санаандаа ч ороогүй, өмнө нь огт судалж байгаагүй машинаа өөрийн анхны машин болгоод авчихсан юмаа. Тэр нь одоо унаж байгаа 2002 subaru impreza GG2. Анх авсны дараа хүн болгон л ёстой давхина, ниснэ наадах чинь спорт тэрэг, хурдтай хүчтэй гээд л байсан. Энгийн 1.5-тай, урдаа хөтлөгчтэй тэрэг болохоор миний хувьд унаад явахад учиргүй адреналин ялгарч, айж ичиж, сандарсангүй. Барихад эвтэйхэн, унахад зөөлхөн, жолоодлого дажгүй, маниавар сайтай, зай нь дажгүй л санагддаг. энгийн юм энгийн шүү дээ. Өмнө Креста дамжаад явчихсан хүн болохоор анх унахад машин маань нэг л жул санагдаад байсан. гишгээд явахгүй байгаа ч юм шиг, дүлий байгаа ч юм шиг. Ямар ч байсан мэдэж байгаа юм маань их л өндөр хаазтай явдаг байлаа.
Тэгээд шинэ машинаа өөрийн туршлагаар үзэж янзлах гээд л үзэж тарсан. Аваад севчег нь үзсэн чинь 3 төрлийн 4 ширхэг севче байнаа. тайлах гэж бас сонин л юм болсон. Хажуу дэрээ севчетэй машин унаж байгаагүй болохор гайхаж байгаад л тайлж билээ. харин гаргаж ирсэн севче маань тостой, утас нь тосонд нь дэвтчихсэн, зөөлхөн болчихсон байсан. ойр хавиасаа муу даавуу авч байгаад тосыг нь гайгүй сайн арчаад буцаагаад хийчихсэн. Санаа нь тосгүй бол севче тог алдахгүй, сайн ажиллана гэж бодож байгаан. /гэхдээ нэгэнт тостой болсон бол нэмэргүй, дахиад тос хаяна гэдгийг сүүлд нь мэдсэн/.
Мэддэг чаддагаараа коллектороо цэвэрлэсэн. Гаргаж ирээд, цацаад, тогтогийг нь арилгаад арчаад. Орж ирсэн машин учир нээх сүртэй юм лав гараагүй. Тэгээд би буцаагаад л хийчихсэн. За тэгээд идэлт сайжирна гэж төсөөлж байсан тэгсэнгүйэ. Одоо очлуур гэж бат итгээд интернет ухаж байгаад Denso iridium power IK-16 яг таардаг гэж дугаараар нь гаргаж ирээд Автоплаза дээр давхиж очоод авчихсан. 4 шинэ севче хийгээд амьдрал эхэндээ дажгүй л байсан. гэхдээ үе үе үзэхэд тостой севче гарч ирсэн хэвээрээ. Энийг ер нь субару төв орж үзүүлье гэж бодоод өвөл гараад давхиад очсон. Санаа нь севче зүгээр учир севчений утсаа сольж, шинийг аваад тавих гэж байгаан. Тэгээд хятад инженертэй нь гах гух гээд байж байтал өвөр монгол хүүхэн шинэ утас аваад хэрэггүй, энд хүмүс дандаа ирж хийлгэдэг, севче чинь тостой байвал Севчений сальник солиулах хэрэгтэй гэлээ /spark plug pipe gasket/. Харсан чинь 3 см орчим диаметртэй ул нь хатуу, дээд тал нь дэрвэгэр ангайдаг резийн байнаа. үнийг нь асуусан чинь 8,000 гэж байна. 4-ийг авчихсан. Тэгээд тосгүй болно, тог алдахгүй болчихвол нээрээ ашигт үйл нь нэмэгдээд машины идэлт, хөдөлгүүрийн ажиллагаа сайжрина гэж төсөөлсөн.
Тэгээд нэг Бээжингээс ирсэн хятад инженертэй үлдээд, машинаа ухууллаа. Тэгсэн тэрийг хийх нь тийм ч хэцүү биш байсан. зүгээр л моторын хоёр хажуугаас тагийг нь тайлж аваад, севче ордог хоолойны үзүүрт байсан угладаг резинийг аваад буцааж шинийг хийгээд, тагийг нь хагаад л болоо. хуучин явж байсан резин нь нээрээ их хатуу болж, эргэж хумихгүй байлаа. Ямар амархан юм бэ? гэж бодож байхдаа, мэдсэн бол энд ажлын хөлс 32,000 төлж байхаар, интернет судалж байгаад өөрөө хийчихдэг байж гэж бодов. За машинаа ухуулж байхдаа нөгөө хужаагаас бас хэдэн юм асууж гарлаа. Хятад хэлийн анхан шатны мэдлэгийн хугархайгаа ашигласан. Энэ зүгээр үү? гэдэг ганц өгүүлбэрээр ярих гээд үзэж тарсан даа. Нөгөө хужаа зүгээр гээд л аваад байсан. Ингээд онц юм мэдэж чадалгүй 4 сальникаа солиулаад явсан. Нээрээ ч дахиад ухахад тос огт гарсангүй. Гэхдээ идэлт өвөл бараг 20 хүрснүү, хэд хүрсэн бүү мэд.
За тэгээд дараа нь нэг амралтын өдрөөр машиныхаа севчег ухав. Тэгсэн чинь нөгөө Иридиум повер чинь бүр баларсан байсан. 4 севчений 3 нь бүр шаазангийн угаараа гал алдаж, шатаж, шарлаад хий эргэчихсэн байсан. бодоод бодоод олоогүй, их шатахаараа ингэж хий эргэдэг юм байхдаа гээд л мэлийгээд үлдсэн. 20 хүргэж идэх нь арга ч үгүй биздээ. 4 өөс 1 нь ажиллаж байхад чинь машин яаж зүгээр ажиллаж, хэвийн идэх юм бэ? гэхдээ өмнө нь янзан бүрийн хүмүүст үзүүлэхэд юу ч хэлээгүй. бас догол огт мэдэгдээгүй нь их сонин.
за тэгээд юутай ч гээд өөрт нь байсан хуучин эрээвэр, хураавар юмнаас аль гайгүйг нь түүгээд машиндаа хийчихсэн. Тэгээд идэлт овоо дээрдэж 13-14 тэй хэлбэлзэх болсон. За ингээд дулаан цаг дөхөөд ирэхээр нь нөгөө хэдэн севчегээ ижил севчэгээр жигдлэх гэж яваад Автоплаза оров. NGK-ийн хамгийн энгий BK5-тай севче байнаа. үнэ нь 8,000 гэсэн. нөгөө номоо үзэж байгаад таарнаа таарна гэж байна. Урд нь 15,000 аар авсан севчегээ сурагласан чинь бүр өдөөс 35,000 гэж авч байна. яадгийн гээд хамгийн хямд, хамгийн энгийн севченээс 4-ийг аваад тавьчихсан. Одоо явж л байгаа. гэхдээ л хөөрхий минь эргээд идэлт нь ихсэж эхэлж байх шиг байна. удахгүй янзын юм авч тавинаа.
За энэ мэтээр Боксер хөдөлгүүрийн гал, севче, түүнтэй ойролцоох зүйлстэй үзэж, тарж, үсэрч наалдаж явна даа.
Миний ухаад байгаа шалтгаан их энгийн. Яг надтай хамт адил машин авсан найзын машин 10 идээд байдаг, минийх буудаггүйэ. Одоо багасаад 12 хавьцаа идээд байгаа байх. Гэхдээ л цохиод байгаамдаа. ингээд л тэр тоон үзүүлэлтийг харьцуулж бодоод, ухаад байдаг, ухаад байдаг.
удахгүй дорвитойхон үзэж, идэлтийг ядаж энгийн түвшинд хүргэнэ гэж бодож байгаа. Гэхдээ өөр хүмүүсийн туршлага, бичлэгээс үзэхэд хэвийн ч байгаа юм шиг...
Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд
Posted: Thu Jun 14, 2012 5:19 pm
by MuuG
Орос ах нар.
За өнөөдрийн түүхийн маань нэр Орос ах нарын талаар бичих зүйлс байх болно. саяхан би МАФ дээрээс tourerv.ru –гээс мэдээлэл авч тависан гээд бичсэн бичлэгийг уншсан юм. энэ сайтыг анх форум болоогүй, зүгээр дарааллаар нь машин янзалсан талаар бичдэг байхад нь би их үздэг байсан. заримдаа бол юу хийгээд байгааг нь үгнээс нь биш зурагнаас нь хальт ойлгодог байлаа. Одоо бол мундаг том болсон байна лээ. Миний орос хэлний мэдлэг зарим хэсгийг нь бол ойлгохгүй л байгаа. Гэхдээ гандан буурахгүй орос ах нар машиныг яаж янзалж, яаж машиыг хөгжүүлж, зүгээр зохион бүтээж байгааг нь харж алмайрсаар байгаа.
За миний мэдэх өөр нэгэн сайт байна.
http://www.drive2.ru" onclick="window.open(this.href);return false; за энд бол ёстой бүх л машин байгаамдаа. Гишүүд та нарын зарим нь сайн мэддэг ч байж магадгүй. Үзэж байгаагүй гишүүдэд гэж хэлэхэд ерөөсөө л бүх үйлдвэрлэгчээр нь, тэгээд дотор нь маркаар нь за тэгээд бүр марк дотроо кузов ангилалаар нь бүр нэмээд өөрсдөө хийсэн гэж хүртэл байгаа юм. энэ сайтад хэдэн цагийг зарцуулсан бүү мэдээ. Эндээс санаа авах юм харин их шүү.
Энэ сайтын үндсэн зарчим Фейсбүүктэй тун төстэй байсан. Эхлээд гишүүн болно. тэгээд өөрийн машины талаар товч түүх бичээд зургийг нь оруулна. За тэгээд цааш нь машиндаа юм хийх бүртээ зургийг нь оруулаад, хийсэн зүйлээ бичээд байна. хийсэн бүтээл, авсан үнэлгээ, хандалтаар нь машинууд эрэмблэгдэж харагддаг.
Гишүүд ер нь эрэмбэлэгдэх юманд дуртай байх байхаа. Тэгээд өөрийн машиныг шилдэг нь болгох гэж илүү мотивтой ажиллаж магадгүй л юм. гишүүд нь хэд хэдэн байдлаар бүртгүүлдэг, эсхүл цаанаас нь шүүж харуулдаг юм шиг байсан.
Гишүүнээр харах: ингэж харахаар тэр хүний бичсэн хийсэн зүйлс, эзэмшдэг машинууд нь гээд харагддаг. Тэгээд бас гишүүд нь үнэлгээгээр жагсаж харагддаг.
Машинаар: нийтлэг байдлаар хамгийн шилдэг зуун машиныг шууд харуулна. Эсхүл машины үйлдвэрлэгч, түүний тодор машины марк, кузов энэ тэрээр нь нарийвчлан харж болж байгаан. Жишээ нь Субару гээд, импреза гээд, тэгээд GG2 гээд харахад, бас машинууд хийсэн бүтээсэн, шилдэгээрээ эрэмбэлэгдэж харагдана. Урамтай нь тэр шүү.
Мөн өдөр өдрийн машиныг тодруулж, нүүрэн дээрэээ харуулдаг. Урд өдөр нь хүмүүсээс санал аваад, тэгээд маргааш өдрийнх нь шилдэг машинаар тодруулж харуулдаг. Цаашлаад магадгүй байгаа орон нутаг, клуб зэргээр нь харуулдаг байж магадгүй. Ямартай ч тэндээс санаа авах, машиндаа хийх, сурах юм зах замбараагүй их байдаг. Урд нь үзэж байгаагүй гишүүд сонирхоод үзээрэй.
Тэр сайт дээр нэг хэсэг од болсон машины бүх юмыг би уншиж байсан. ГАЗ-21 /волга-Арарат/ гээд нэртэй тэрэг. Анх хуучин нэг волга аваад, за тэгээд бүх юмыг нь тайлаад, хэд хэдэн донор машин авчраад, бүгдийг нь янзалж гагнаж, будухаас эхлээд Волгийг бол зүгээр эхнээс нь бүтээчихэж байгаамаа. Шинэ мотор аваад, волво АТ короп тавиад, *** шинээр тавиад. За тэгээд эцсийн дүндээ задгай дээвэртэй, цагаан арьсан салоонтой, хойд тал нь хагас суулттай, хоёр хаалгатай, сувдан цагаан өнгөтэй дандаа л гангарааны юманд явдаг тэрэг болж байгаамдаа. Тэр машинаараа парад, клип, хурим зэрэгт урилгаар яваад л... Тэр бүх деталийг гараар хийж байгаа, тэр болгоноо бичлэг оруулж байгаа гээд бас л уйгагүй ажил шүү. яг 100 нийтлэлээр тэр болгоныг бичиж дуусгасан байсан. Аан тийм Драйв-ын нэг давуу тал нь хүний бичсэн нийтлэлийн доор нь коммент үлдээж болдог. Үзэхдээ харин дан нийтлэлүүдийг нь хардаг.
За тэнд волга 2410, 3110-т креста, чейзерийн 2.5тай турбо хөдөлгүүрийг хусаад жинхэнэ лай болгож байгаамаа.
Ажиглаад байхад үйлдвэрлэгч орны хүмүүс, хэрэглэгч орны хүмүүс эрсд ялгаатай сэтгэж хөдөлж байгаа санагддаг. Үйлдвэрлэгч орны хүмүүс ёстой энийг эвдэхэд, дахиад шинээр нь үйлдвэрээс гарч байгааг нь авч болох юм чинь гэсэн шиг л дураараа янзалж оролдож байдаг. Гэтэл хэрэглэгч орны хүмүүс энийг эвдчүүл дахиад захиална, яг адилхан таарах юмыг захина гэхээр милээн бодол, зардал болж байж авдаг.
Гэхдээ манай форумын зарим гишүүд үйлдвэрлэгч орны хүмүүсээс дутахааргүй машинаа янзалж, түүндээ зардал гаргаж байгааг бодохоор илүү мундаг ч юм шиг.
Ямартай ч орос ах нар зүгээр л машины зохион бүтээгээд, гашрааж байгаамдөө. Тракторыг хаммер жийп болгоод усан дотор бүтэн далд оруулж шумбуулаад, гүүрэн дээрээс үсрүүлээд /унагаагаад/, гал тавьж шатаагаад дээгүүр нь гаргаад... мод мөргөж, модыг унагаагаад... за зүйрлэж ярих ч юм биш. Иван ахын юмыг харуулж байгаамдаа...
Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд
Posted: Thu Jun 14, 2012 6:04 pm
by MuuG
aza315 wrote:MuuG wrote:aza315 wrote:svechanii shaazan ugaaraa sharlasan gesen ter yuniih bdiin bol
севче хойшоо тог алдаа, түүнээс болж шаазан нь халан шарладаг. тэгээд л машин моторын шатах хэсэгт тог нету, тэсрэлт нету, тэгээд бензин хурдан нету...
svecha yunaas bolood hoishoo tok aldjiin
svecha ni uuruu muu bolood tegjiinuu, esuul svechanii utasnaas boljiinuu esuul buur uur shaltgaan bnuu
миний ойлголтоор тэр олон зүйлээс шалтгаалдаг байх.
Шатах камер буюу поршин агаарыг, бензиний холимогтой нийлүүлээд шахдаг хэсэгт учир бас байгаа. Энэ үед севче буюу очлуур оч хаяулж тэсрэлтийг эхлүүлдэг. энэ бол хамгийн энгийн ойлголт.
тэгвэл тэр шатах камерт байх ёстой тог яагаад гадаа явж байна? Энэ бол моторын эргэлт, нөгөө шатах камерийн агаарын даралттай холбоотой. мотор хурдан эргэх тусам шатах камерийн агаарын даралт өндөр болдог. гэвч муудсан, хуучирсан эсхүл эхнээсээ муу үйлдвэрлэгдсэн севче тэр агаарын даралттай орчинд очоо хаяж чаддаггүй, эсхүл хаясан ч хүч муутай байж зохих ёсоор дэсэрч чаддаггүй. Одоо тэгвэл илүүдэл тог маань буцах, гадагш хаях, эсхүл их биетэй холбогдсон хэсэгт үсчинэ.
за шаазан шарлах нь өөр бас шалтаг байдаг нь халалтаас болж шарладаг. мотор болгон өөр өөрийн халах, хөрөх дулааны хэмжээ, хязгаартай байдаг. Түүнд нь таруулж очлуурыг үйлдвэрлэдэг. үүнийг Севчэний дулааны индекс гээд байгаам. энэ дулааны индесийн тоотой уялдаж севчений шаазан, хошуу, электрод, гээд төмрийн хатаалт нь таарсан байдаг. гэтэл дулааны индекс нь 5 гэсэн мөртлөө тэр хэмжээндээ хүрч чадахгүй хулхи севченүүд мотор дээр явахаараа шаазан нь тэсэхгүй шарлах тохиолдол хамгийн нийтлэг байдаг. энэ бол хулхи сечений хурдан шарладаг нийтлэг шалтгааны нэг.
за шаазан шарлах өөр нэг шалтгаан нь миний бодлоор Севчений утас электроддоо хаях ёстой тогоо гадагш алдаж севчений их бие буюу мотортой боогддог хэсэгт тогоо хаях явдал. энэ нь електрод тогтоо дамжуулахгүй байгаагаас бодог байх. Өвөл хөлдөхөөр нь асаах гэж халааж, улайсгасан севчений елетрод доторх утас тасарч тийм болдог гэлцдэг.
Сечвений утас гэдэг катушикнаас өгсөн тогийг моторын энд тэнд байгаа төмөрт алдчихгүйхэн шиг севчений электродонд хаяж, түүгээрээ тэсрэлд явагдах ёстой байдаг. тэгвэл олон жил яваад, халаад, ажиллаад, олон дахин авч сугалсаар байгаад севчений утас тэр чанаруудаа алдаж, гадагш тог хаядаг. энэ үед бас л севчений шаазан шарладаг.
за өөрийн туршлагаас хуваалцахад ийм л байна даа. Экспертүүд өөр юм нэмж хэлэх байхаа.
Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд
Posted: Thu Jun 14, 2012 6:24 pm
by MuuG
bataa wrote:Свеча, свечаны утас, катушк гээд л шалгаад эхэлнэ дээ. Наад мотортой чинь нэг хэсэг нөхөрлөдөг байлаа. Гэхдээ хаа очиж минийх доголдож, тог алддаггүй байсан. Свечаг бол тийм үнэтэй иридиум, платиниум свече тавих хэрэггүй гэж зөвлөх байна. Хамгийн энгийн бүдүүн голтой хамгийн хямд свече л асуудалгүй сайхан ажилладаг. Бензин идэлт бол хөдөлгүүр доголгүй сайхан ажиллаж байхад уг нь гайгүй л байдаг даа. Авсанаас хойш дандаа л свечений асуудалтай байсан юм шиг байна. Свечетэй холбоотой бусад эд ангийг нь шалгаад үзэх хэрэгтэй дээ.
EJ15 мотор чинь свече авах нь EJ20 DOHC -н свече-г авахаас хамаагүй амархан, сайхан шд.
энгийн юманд энгийн нь дээр гэхээр, энгийн юмнууд чанартаа хүрч ажиллаж чадахгүй байх юм. удахгүй хэрэгжүүлэхээр бэлдсэн нэг төлөвлөгөө байгаа... :ymdevil:
чанартай юм аваад тавиж байгаад харнаа....
Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд
Posted: Fri Jun 15, 2012 9:17 am
by MuuG
за өглөө эртлэн босч блогоо зурагжуулалт хийнээ.
эдгээр зурагнууд бол гүперээ өөрөө янзалсан байдал халуун гүперийг гараараа дарахад гар халаад байдаг юм байна лээ.
Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд
Posted: Fri Jun 15, 2012 9:18 am
by MuuG
Ийм нэг УАЗ-ын уралдаан очиж үзэж байлаа.
ингэж бэлдсэн байсан.
хамт явсан дүү маань

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд
Posted: Fri Jun 15, 2012 9:26 am
by MuuG