Зиаг тэгэхээр амралтын өдөр машины гоо сайхан гэдэг зүйлд анхаарлаа хандуулж, арчиж зүлгэж, өнгөлж үзэх юм хийлээ.
хэрэгцээтэй байсан зүйлс. Дрилний үс наадаг хошуу- барилгын материалын дэлгүүрт 3 янзын хэмжээтэй, 2,500-4,500 төгрөг орчим үнэтэй байгаа.
зүлүүр 800, 1500, 2000 гэсэн ширхэгтэйгээс нь. /300, 400, 600 төгрөг билүү дээ./
M3 Rubbing Compound хүмүүс компоунд гэж л нэрлээд байдаг юм билээ. Элстэй бор гэдэг нэршилтэй нь. Бордуу өнгөтэй, бас тарган цагаан гэдэг нь хамт холимог нь. 100гр нь 3000 төгрөг билүү дээ.

тэгээд мэдээж дрилл, ус цацагчинд файритай ус.
хийсэн ажлын дараалал: юуны түрүүнд машинаа сайхан угааж цэвэрлэнэ, хийлгэсэн будаг, бага зэрэг арзайлт, бас гүн биш сэв зэргийг олж их биенээс илрүүлнэ. Ү
Цэвэр болсон машины гадаргуу дээр ажлаа эхлэв.
1. 1500-гийн зүлгүүрээр маш нимгэн сэв, болон будаг шүршиж арзайсан хэсгийг арилгахаар зөөлөн зүлгэв. Үүний тулд файритай усаа ахиухан цацаж, гадаргууг гөлгөр, нойтон, гулгамтай болгоно. Жигд, болж өгвөл шулуун чиглэлд нэг их биш даралттайгаар зүлгэнэ, жаахан аргаад ирмэгц ойр ойрхон усаа шүршиж чиглэж байх хэрэгтэй. Тэгээд бариад үзэхэд маш хурдан толийсон байх болно.

2. Элсэн ширхэгтэй раббинг компоунд нь бараг 2000-тай зүлгүүртэй адил үйлчилгээтэй гэдэг тайлбар байсан учир зүлгүүрийг цааш лавшруулсангүй. Шууд компоундаа жигд түрхээд дрилээрээ хурдан, удаан янзан бүрээр жигд зүлгэж эхэллээ.

3. Бас л шулуун чиглэлд жигд зүлгэсний дараа бидний мэдэх кангруу машины вакс, М3 брендийн PASTE WAX, зэргээр дарааллын өнгөлж дриллээр үргэлжлүүлэн явлаа.
Яаахав, учиргүй салоонд тавьдаг машин шиг болж гялаллцаагүй ч гэсэн, өмнөхөөсөө маш дээрдсэн. Дандаа гадаа тавьдаг машин, дээр нь машины арьсны насжилт зэрэг маш нөлөөтэй юм байна гэдгийг яс махандаа шингэтэл ойлгоод дуусав.
ингэнэ л гэж бодсон шт...кк
Дүгнэлт, анхаарах зүйлс:
Юуны өмнө дриллэн өнгөлгөө хийх гэж байгаа бол шууд Раббинг компоундаар битгий хийгээрэй. Хатхаараа айхтар зуурдаг, бас хурд ихдэхээр бүрсийлгээд байх юм билээ.
Дриллэнд хийдэг хошууны үсийг сайн анхаарах хэрэгтэй, маш шигүү үстэй, арзгар, зориулалтын үс байвал зүгээр юм билээ. барилгын материалын дэлгүүрт байснаас нь хуссан чинь энгийн нэхийний бол үс нь богинодоод, налах шинжтэй юм байна лээ. гэхдээ яахав явсаан, явсан.
Тос, өнгөлгөө, вакс гээл гялалзуулах юмаа битгий их түрхээрээ, дриллээр эргүүлээд байхаар улам л зуураад байх юм, олон дахин, удаан эргүүлж байж их аятайхан болж байсан. тэгэхээр бага түрхээд жигд сайхан эргүүлээд өгвөл янзын өнгө орох байх.
харин салоны дүпэн мод шиг деталийг авж байгаад өнгөлөгч ханатал наалдсан үстэй хошуун дээр барьсан чинь янзын өнгө ордог юмдаа. тэгэхээр зөөлөн жижиг эдлэлд зөөлөн үстэй дриллэн өнгөлгөө бол янзын юм байналээ.
үүний дараа дүгнээд хэлэхэд
Correction compound
Clay bar
Finishing wax
Зориулалтын алчуур, дрилний хошуунд хийдэг үс, парлон зэргийг олж цуглуулаад дахин нэг туршиж үзнээ. гадаргуугаа сайтар мэдэрч хийхгүй бол будгаа хэт зүлгэх эрсдэлтэй юм билээ. B-)