Залхуу хүний ПАЯН #-o
Шинийн 3-нд юм байна. Ажил тараад гэрт иртэл орцны үүдэнд машин тавих зай байдаггүй. Тэгээд өөр газар тавьчихаад орой зай гарвал авчирч хучъя гэж бодоол орлоо. Өмнөх өдөр нь шоудчихсан нөхөр гэрт ороол нам. Орой уг нт эхнэр сэрээсэн юм зай гарчихаж гээд. Тэр чигээрээ нойроо харамлаад унтааски. Гайгүй байлгүй л гэж бодсон.
Өглөө гараал дарлаа. Нилээн дургүй л иргэж байна. Жоохон даруулаад ассан. Асаачаад цонхон дээрх цасаа арилгах гээд шил арчигчаа ажилуултал унтрааски. Тэгээд дахиад дарсан асдаггүй дээ. Тэгээд хэсэг дараад аккумлятор ч сууж орхив. Ажилдаа яараад үлдээгээд таксидаад явсан. Орой ажил тараад ажлын залуутай ирж чирээд дулаан гражид оруулав.
Тэгээд маргааш өглөө нь очоод дартал байдаггүй ээ. Бас жаахан дараал аккумлятор суучихсан. Тэгээд орхиж яваад ажил дээрээс холбогч олоод ажлын залуутай цайны цагаар очиж хэсэг дарлаа байдаггүй. Баяжсан гэсэн дүгнэлт хийгээл свечагаа тайлах гэтэл машин маань "ЧАДАХ УУ ЧИ" л гэж байна. (хэцүү юм байна лээ :ymblushing: ) Тэгээд цаг ч давчуу буцаад ажилдаа. Ажил дээр ирээд харин даргын жолоочтой ярьтал маргааш асаагаад өгье л гэж байна.
За тэр хооронд бүх юм буруугаар иргэсэн байгаа юм. Хадам дээр золгох гэж ирсэн нөхөр (tlc 80-тай) учир байдлыг сонссон байгаа юм. Тэгээд том аккумляторт холбоод дархад зүгээр асчихна өө гээд хадамтай цуг очиж холбож дарсан байгаа юм. Орой ажлаас иртэл нэлээн дарлаа ассангүй бараг нөгөө 80-ын аккумлятор суугаад больсон гэнэ. Сонсоод л хардах сэтгэл төрөөд явчихсан. Тэгээд маргааш нь нөгөө ажлын залуу ирээд юу ч гэсэн холбоод үзье гээд холбоод дартал мангар зууранг дургүй иргэж байна. Холбогч болохгүй байнаа гээд аккумлятороо тавиад дартал бас адилхан. Харин хасах тогойноос шууд утаа гардаг байгаа. Сайн хартал TMIC доороос бас утаа гарч байна. Сайн хартал стартэраас гарч байдаг байгаа. Тайлж авъя гэхээр хэн хэнд маань багаж байдаггүй. Тэгээд бас л ажлын дундуур бас нэг өдөр алдсан. Нөгөө залуу ч эхлээд стартераа тайлаад авчих гээд. Хагассайнд өглөө гараад л ноцолдчихсон. Арай гэж салгаж аваад нөгөө залуу дээр очоод задлаад үзлээ. Доторх ороомогных нь 1 зэс нь бүрхүүл нь хайлаад соронзондо шүргэсэн бололтой элэгдчихсэн байдаг байгаа. Стартер чад хийтэл дарсан байгаам даа.
Тэгээд зах гарж стартэраа холион бантан болгож байж сольж аваад, бас түргэн иш, свечаны торцов, уртасгагч аваад машин дээрээ очивоо. Стартераа боогоод свечануудаа тайлж автал нэлээд муудсан, нэг нь бүүр паалан нь цуурсан гарч ирж байна. Тэгтэл харин нөгөө залууд маань 4 шинэ свеча байж таарлаа. DENSO 16-U гэсэн байсан байхаа. Таарах үгүйг нь мэдэхгүй юу ч гэсэн хийгээд үзье гээд хийгээд бүх юмаа боогоод холбоод түлхүүрээ түлхээд бүрэн дарж амжаагүй байхад машин асчихав
За ингээд энэ бүхний эцэст граж энээ тэрээ гээд машинаа асаахад нийт 250 гаран мянган төгрөг зарсан байв. Хөгжим авна гэсэн төлөвлөгөө шууд нурж байгаам

Уг нь өмнөх машинаа зараад энийгээ авхад зөрүү нь овоо хэдэн төгрөг гарсан болов ч аав ээж 2-т өрөө өгөөд, цагаан сар гэж ихэнх нь алга болоод тэгээд юу ч гэсэн нэг хөгжим авна гээд хэдэн төгрөг үлдсэн байсан ингээд өнгөрч байгаа юм

(
Тэгээд бас ингэж задалчаад коллектороо гялс цэвэрлэчих газар сэтгээгүй л байгаа юм даа #-o
Одоо харин нөгөө свечатайгаа л явж байгаа. Боломж гархаар сольно доо. Одоохондоо санхүүгийн гүн хямралтай байнаа.