Page 2 of 70

Re: Автомашины гэрэл тоноглох сайжруулах талаар

Posted: Thu Nov 24, 2011 7:01 pm
by bd
Jagaa wrote:Umnu n chasertei bhdaa hiij bsan zuiluud:
1. Hyanahiin gerlee solison n
ImageImage
ImageImage
ImageImage
ImageImage
ImageImage
Image
2. Ariin tormosnii (salon dotorh) gerelee urt shuluun led-r soliv
ImageImage
Image
3. Air condition-ii udirdlaganii gerelnuudiig ulaan, tsenher led-r soliv
ImageImage
Image
4. Tulhuuriin gereliig led bolgov
Image

Re: Автомашины гэрэл тоноглох сайжруулах талаар

Posted: Thu Nov 24, 2011 7:01 pm
by bd
bd_ wrote:За ингээд bd_ миний бие бээр амласан ёсоороо нөгөө буюу сахиусан тэнгэрийн нүдээ хийлээ ингээд зургуудыг тайлбартай нь оруулъя. Удсанд уучлаарай.

За эхлээд целлойд буюу акрилаа бэлдэнэ.
Image
Дараа нь өөрийн машинд таарах хэмжээгээр дугуй зурна.
Image
Дриллэндээ ЛЭД д таарах өрөм хийгээд бэлдэнэ.
Image
Яг зураасны дагуу цоолно. Яг ингэж
Image
Ингээд л дарааллуулаад цоолоод байна даа.
Image
За ингээд цоолхох явц явж байна даа.
Image
Цоолох явц ерөхийдөө дууслаа гэхдээ би дув дугуй хийхээ болилоо жаахан стайл гаргана аа.
Image
Нэг иймэрхүү стайлтайгаар хийхээр боллоо.
Image
Ийм цагаан цагаан хог гардаг юм байна. Дараа нь соруулахаас.
Image
За дараа нь нүхнүүдээ дайруулаад сэтлэнэ. Эхлээд тасдагч бахь буюу кусочка ашиглана дараа нь төмрийн хөрөөгөөр гялалзуулна.
Image
За ингээд дотор гадна хоёроо салгачихлаа.
Image
Цаашаа ашиглах бэлдэц маань энэ байна.
Image
За цаашаа ЛЭД гэрэлнүүдээ бэлдэнэ. Нээрээ мартсанаас 6аар нь цуваа холбоод залгахаар асдаггүйн байна лээ шүү. Онол амьдрал 2 зөрдөгийн тод жишээ гэх юм уу даа. Лэд гэрэлнүүдээ 4 4өөр нь цуваа холбож бэлдэнэ.
Image
За тэгээд 4н ЛЭД цуваа холбоод гүйдлийг шалгаж үзэхэд 12.1мА гүйдэл гүйж байгаа тул ингээд хэрэглэхэд шатахгүй гэж үзлээ.
Image
4н ЛЭД гэрэлний асч байгаа байдал
Image
Ингээд 4 4өөр нь бэлдсэн ЛЭД гэрэлнүүдээ наалданпад цавуу ашиглаж наана. Их сайн наалдаж байна лээ шүү.
Image
Дараагийн 4ийг наачихсан байгаа байдал.
Image
Бүгдийг нь наагаад дуусчихлаа
Image
За одоо гагнуурын алх ашиглан холбож эхлэж байна.
Image
Image
Талд нь ортол холбочихлоо
Image
За хасах туйлыг нь холбоод дуусчихлаа
Image
Нэмэх туйлийг нь холбож байна.
Image
За холбоод дуусчихсан болохоор асааж үзэхээр шийдээд компьютерийн тэжээлийн блокоос 12вольт авч байна. Асаалаа нэг иймэрхүү асч байна.
Image
Image
Одоо ЛЭД нийхээ толгойг сайхан зүлгэнээ. Учир нь ЛЭД гэрэл маань яг урагшаа тусах зориулалттайгаар үйлдвэрлэгдсэн байдаг тул түүнийг сарьнуулж хаанаас нь ч харсан гэрэлтэж байлгахын тулд зүлгэж байна.
Image
За бэлэн болсон нүд маань ингэж асч байна машинийхаа их гэрэл дотор яаж суурилуулахаа өөрсдөө шийдэцгээгээрэй. Сонирхуулахад нэг ийм гэрэл хийхэд би 5н цаг зарцуулсан шүү. Бас дараа үүнээс гоёоор хийж болох санаа олсон.
Image
Image

Re: Автомашины гэрэл тоноглох сайжруулах талаар

Posted: Thu Nov 24, 2011 7:10 pm
by bd
red wrote:За ингээд өөрийн хийсэн гэрлээ олны хүртээл болгоё.

Манангийн шар гэрэл угаасаа муу тусаад байсан тул өөрчлөх бодол аль дээрэс орж ирээд байсныг хэрэгжүүлэх нэг нартай сайхан өдөр ирлээ.
Манангийн шараа тайлж авахад бас хэцүү санагдсан. Учир нь: дээрээс нь гэхлээр заавал гэрлээ тайлж авах болчихоод, доороос нь гэхлээр доод хамгаалалт тайлах болчихоод болохгүй болохлоор нь урд гүүпэрний завсараар 10-н гаансан түлхүүр бариад 30-д минут ноцолдож, хоёр гараа баахан урж байж нэг юм тайлж авлаа.

Image

Урд хуванцарыг нь салгаж авахдаа компьютер засварын ахынхаа халуунаар үлээдэг энэ багажыг ашиглав. Завсараар нь нээх удаан биш үлээлгээд татаад, үлээлгээд автиркаар татсаар байгаад салгав.

Image

Задлаад үзэхэд манангийн шарын шар бүрхүүл нь шилэн бөгөөд хагарсан байв.

Image

Дотор нь хийх хуванцарынхаа хэмжээг цаасаар авч, утас далдлагч хуванцарын нэлээн өргөнөөс нь сонгож зүсээд, нөгөө халуун үлээдгээрээ үлээлгэж байгаад хэвэнд оруулж тааруулж хийв.

ImageImage

Гурав гурваар нь нэг хэсэг болгоод дунд нь нэг эсэргүүцэл тавьчихсан лед худалдаж авсан байснаа бүгдийг нь гагнуурын алх болон ийм /сордог/ багаж ашиглан нэг нэгээр нь салгав.

ImageImage

Лед ээ суулгах шугамаа зураад шөвгөөр цоолоод бэлэн болгоод жаахан байсан цэндэр өнгийн шүршдэг будгаар будав.

ImageImageImage

Лед нүүдээ суулгаад, олон үйлдэлтэй тестер дүүгээсээ гуйж аваад холбож үзэж шалгаж байгаад гагнав. Гагнахдаа өөрт нь ирсэн гурван лед нь дунд байсан нэг эсэргүйцэлийг нь яг тэр байдлаар нь холбосон. Дуусаад 12вт-нд асааж үзэхэд иймэрхүү.

ImageImage
ImageImage

Гагнааснууд нь салж нийлээд байхгүйн тулд силиконоор наав.

ImageImage

Bd_ гишүүний зөвлөсний дагуу 7812 холбохоор болж 100 айлаас зориулалтын том хөргөгчтэй 7812 хоёр ширхэгийг авч 12вт-нд холбож үзэхэд гэрэл маань хамаагүй бүдгэрч байсан тул 7812 оо түр хийхгүй байхаар шийдэв.

Image

Гэрлээ дан асахаас гадна анивчдаг байхаар хийх мэргэн санаа орж, ирэн засварын ахаасаа туслалцаа авч иймэрхүү юм хийгээд / анивчих хурдыг өөрөө тохируулж болдог /, арын гагнааснуудыг нь салж нийлээд байхгүй нь тулд силиконоор наасан.

ImageImage

Байнга анивчаад байвал цагдаа явуулахгүй нь мэдээж тул тусад нь асааж унтраадаг зүйл хэрэгтэй тул подвоороо асаахад энгийн асдаг, манангийн шараа эргүүлж асаахад анивчдагаар хийхээр шийдэж бас л туслалцаа авсаны дүнд нэг иймэрхүү юм гагнав.

ImageImage

Эцэст нь халуунаар үлээдэг багажаа ашиглан урд хуванцарыг нь буцааж хийгээд мөн л гараа уран байж хийсэн бүтээлээ угсраад подвоороо асааж үзэхэд сайхан харагдаж байсан боловч манангийн шарын асаадагаа эргүүлхэд анивчиж байсан боловч чад чад гэж дугарч байсан тул сүүлд хийсэн зүйлээ буруу гагнасан нь тодорхой болов. Түрдээ залхуу хүрээд энэ чигээр нь орхисон болно.

Re: Автомашины гэрэл тоноглох сайжруулах талаар

Posted: Thu Nov 24, 2011 7:11 pm
by bd
bd_ wrote:За тэхээр би дээр нэг цухуйлгаад тэгээд мартагдсан сэдэв болох зөөврийн гэрэл хийх тухай яриагаа үргэлжлүүлье гэж бодлоо. Учир нь би өөрөө нэгийг найзтайгаа хамт хийсэн байгаа тэгээд бүтээлээ толилуульяаа(Айр сүртэй эхэллээ дээ).

За тэхээр мэдээж миний хамгийн их ашиглах дуртай циллойд оо бэлдье. Доорх зурган дээрх шиг циллойдон дээр хийхэд болно.
Image

За дараа нь ЛЭД гэрэлнийхээ өргөнтэй ижил өргөнтэй өрмөөр 4т хуваагдах тооны нүхийг цоолж гаргана.
Image

Нүхээ цоолоод дуусчихлаа тийм болохоор одоо барихад эвтэйхэн бариул хийе ээ.
Image

За тэгээд гэрэлнүүдээ доор үзүүлсэн схемийн дагуу өрж мөн гагнуурыг нь хийсэн болно.
Image
Image
Image
Image
Image

Хэрэглэсэн ЛЭД гэрэл нь энэ байна.
Image
Гагнуур хийж дуусаад хүчдэл өгч асаахад бэлэн болсон байдал
Image
Image
Хүчдэлээ өгч асаахад нэг иймэрхүү
Хажуугаасаа:
Image
Эгц урдаасаа:
Image
Үүнээс харахад нэг гар чийдэн шиг эгц тусгалтай байлаа.

Зааааа тэгээд ардах гагнуурыг нь далдахын тулд ард нь яг адилхан хэмжээ бүхий циллойдоор таг хийв. Хооронд нь боолтоор холбоно.
Image
Image

За тэгээд мэдээж шууд "хунлятар" дээрээ барьж асаалтай нь биш нэг хэрэггүй ийм юм болоод холбоно.
Image
За ингээд авто машиниихаа тамхины асаагурт холбоод шууд асааж болохоор гэрэлтэй боллоо. Мэдээж бусад гэрэлнээс гэрэлтэлт 3 дахин их. Цахилгаан зарцуулалт 2 дахин бага. Манай найз шөнө өөдөөс нь хальт харсан чинь хэсэг цайрсан гэсэн шүү.
Image


Бас нэг зүйл сонирхуулахад бас нэг ийм тал тал тийшээ тусдаг гэрэл хийсэн КУБ
Image

Гишүүд маань өөрсдөө гэрэлээ хийгээд хэрэглээрэй дараа боломж олдохоор машинд залгаад асааж байгаа зураг тавина аа.

Re: Автомашины гэрэл тоноглох сайжруулах талаар

Posted: Thu Nov 24, 2011 7:12 pm
by bd
bd_ wrote:Авто машиний чинь гэрэл их олон жил ашиглагдсан бол муудах үндэслэл бий. Учир нь тэрхүү лампны гэрэлтэгч элемент (волфьрам, ксенон гэх мэт олон төрлийн элемэнт бий) нь элэгдэлд бага багаар орсоор байдаг. Ажиллагааны зарчимыг молекулын түвшинд тайлбарлах гээд оролдъё. Учир нь юмны үндэсийг мэдсэн байхад дараагийнх нь амар байдаг шүү дээ. Заа тэхээр тодорхой хэмжээний хүчдэлийн нөлөөгөөр цахилгаан цэнэгүүд тухайн элементэн дундуур гүйж өнгөрөхдөө тэрхүү элементийн орон торыг мөргөсөнөөр халалт үүсч эхлэнэ. Та хэрвээ ажигласан бол гэрэл шууд хурц тусдаггүй 0,5 секунд орчмын дотор халж гэрэлтдэг. Өөрөөр хэлбэл гэрэл яаж гаргаад байна гэхээр эхлээд халж улайсаад дараа нь бүр хүчтэй халсаар байгаад 600 орчим градус болдог. Тэхээр нэг асуулт гарч ирж байна. Хүйтэн байхад нь цахилгаан гүйдэл өгөхөөр халдаг юм чинь халаад л байх ёстой гэсэн үг. Гэтэл тэгдэггүй яагаад гэхээр металлын температур өсөхөөр эсэргүүцэл нь дагаад өсдөг учир эсэргүүцэл ихэсэхийн хэрээр гүйдэл маань багасдаг. ингээд халах процесс хаана хүрээд тогтвортой болох вэ гэхээр тухайн лампаар гүйж буй гүйдлийн цахилгаан энергийн хэмжээ нь гадагшаа алдаж буй дулаан болон фото энергийн нийлбэртэй тэнцүү болох үед халалт зогсож өндөр температур дээрээ барина. Энэ мөчид гэрэлтүүлэг хамгийн өндөр байна. Гэрэл ассаны дараагаас 10 секунд орчмийн дараа бшрэн гэрэлтэх хэмжээндээ хүрдэг. Гэхдээ зарин гэрэлнүүд халах хүртлээ 20 минут шаардах нь ч бий. Хуучин гэрэл яагаад мууддаг вэ гэхээр халсаар байгаад зарим молекул нь тасарч унадаг. Ингэж тасарч унасанаар эсэргүүцэл ихсэж үүний улмаас гүйдэл нь багасдаг тул гэрэлтэлт мууддаг. Гэрэл элэгдсэнийг яаж мэдэх вэ? Элэгдэл үүсээд лампны дотор тал харласан толбо үүссэн байвал муудсан байна гэж үзэж болно. Тэрхүү хар толбонууд нь тухайн гэрэлтэгч элемэнтийн тасарсан молекул нь юм. Иймээс гэрэлнийхээ лампыг шалгаад үзэхэд илүүдэхгүй.

Re: Автомашины гэрэл тоноглох сайжруулах талаар

Posted: Thu Nov 24, 2011 7:13 pm
by bd
bd_ wrote:Зааа тэхээр миний машины кабин дотор байрлах тормозны гэрэл огт ажиллахгүй байлаа тэгээд хүчдэл ирж байна уу үзтэл ирж байна. За тэгээд энэ гэрлээ лэд болгосон прожектээ та бүхэнтэйгээ хувалцъя.


Энэ гэрэл шүү
Image
Задлад харсан чинь ийм цартай ийм 2 гэрэл байдын байна тус бүр 18ватт маш өндөр чадалтай.
Image
Доор тусад нь салгаад тавьчихсан 2 гэрлийг тестэрээр үзтэл шатсан байв.
Image
Жиргээд тайлчихъя
Image
Энэ жижиг циллойд дээр ЛЭД суулгана аа
Image
Гэрэл суулгах нүхнүүдээ өрөмдчихлөө.
Image
Энэ ЛЭД үүдийг суулгана аа
Image
Суулгачихсан байгаа байдал энэ
Image
Image
Гагнах бэлтгэл
Image
Гагначихлаа
Image
Тэжээлийнхээ утсыг холбоод дуусчихлаа.
Image
Асааж үзэхэд нэг иймэрхүү
ташуу
Image
эгц урдаас
Image
Туршилтаар асаахад ийм
Image
Энэ 2 утаснаас тэжээнэ шд
Image
Холбочихлоо
Image
Image
Хийсэн гэрэлээ суурилуулна аа. Улаанаар бөөрөнхийлсөн газар наалданпадаар наасан гүйцээ!!!
Image
Дахиад нэг асаагаад үзье
Image
Дуусчихаад асаахад нэг иймэрхүү
Image
Гүйдлийг нь үзэхэд 38,9мА буюу өмнөх гэрэлний цахилгаан зарцуулалтаас 36 дахин бага өөрөөр хэлбэл аккуммаляторт хэмнэлттэй цаашлаад бензинд бичкээн хэмнэлт.
Image


Зааааааааааа тэгээд үүнийг хийхэд ойролцоогоор 2 цаг зарцуулсан машиндаа тавиад асааж үзэхэд санасаныг бодвол бүдэг байлаа. Учир нь арын цонх 100% хар тенэтэй. :-p

Re: Автомашины гэрэл тоноглох сайжруулах талаар

Posted: Thu Nov 24, 2011 7:14 pm
by bd
bd_ wrote:Заа тэхээр амралтынхаа нэг өдөр нэг шөнө энэхүү гэрлийг хийлээ. Захиалагч нь Danaa гишүүн.

Зааза тэхээр нээх олон юм ярилгүйгээр шуудхан үндсэн ажилдаа оръё. Мэдээж эхлээд толио задлана. Арын суурь харгадтал нь задална юм хийхэд саадгүй болгоно. Энэ толь задлахад их амархан толь байсан.
Image
Нэг иймэрхүү зайтайн байна.
Image
ЛЭД гэрэлээ суурилуулах талбар маань энэ харагдаж байна харлаад л
Image
Шууд өрөмдөхөд хэцүү тул эхлээд зурж тэмдэглэв.
Image
Тэгээд гагнуурын алхаар жижиг жижиг нүх гаргалаа. Энэ нь дрилдэхэдхальтраад явчихгүй байг гэж ингэж байгаан.
Гэхдээ энэ ажлын хамгийн хэцүү нь өрөмдөх байсан учир нь толь маань өөрөө их сонин хэлбэртэй тэгш биш учир асуудал үүсгэсэн. Мэдээж чадлынхаа хэрээр тэгшхэн өрөмдөхийг хичээсэн боловч бас л бага зэрэг зөрсөн уучлаарай Данаа
Image
Өрөмдөж байгаа нь
Image
Нэг нүх гаргачихлаа
Image
Өрөмдөөд дуусахад дотор талаасаа нэг иймэрхүү
Image
Гадна талаасаа
Image
Мэдээж 4т хуваагдах тооны нүх гаргасан байгаа бөгөөд энэ нь ЛЭД ийг 4өөр нь цуваа холбодогтой холбоотой. За лэдүүдээ суулгаад наалданпадаар торгоочихлоо.
Image
Гадна талаас нь харахад нэг иймэрхүү
Image
Image
ЛЭД үүдээ гагначихлаа
Image
Хасах нэмэхээр нь холбочихлоо.
Image
Туршилтаар асаахад гадна дотор талаасаа нэг иймэрхүү
Image
Выёпичка хаяхгүй авбал нэг иймэрхүү
Image
Гадна талаасаа нэг иймэрхүү
Image
Image
Нээээх сайхан урт утас холбочихъё урд дохионы гэрэл дээрээ давхар холбогдох болохоор урт байсан нь дээр. Улаан нь +. Ногоон нь - шүү Данаа.
Image
Image
Буцаагаад угсрая даа
Image
Image
Image
Хамтдаа нэг иймэрхүү байна.
Image

Аааа тэгээд бас энэ асч байгаа бичлэг


Re: Автомашины гэрэл тоноглох сайжруулах талаар

Posted: Thu Nov 24, 2011 7:17 pm
by bd
bd_ wrote:За Danaa гишүүний авсан зураг. Машинд тавьхад нэг иймэрхүү л харагдаж байгаан байна.
Image
Image
Image

Re: Автомашины гэрэл тоноглох сайжруулах талаар

Posted: Thu Nov 24, 2011 7:17 pm
by bd
red wrote:Айвал бүү хий хийвэл бүү ай. GLHF

Хэсэг гэрлийг леджүүлэх аяны хоёрдугаар шат эхэллээ. Зурагнууд мөн гар утсаараа авсан тул бүрзгэр байгаад sorry

1, Урд консолоо салгаж авах, улаанаар тэмдэглэсний гэрлийг солих. Цэнхэрээр тэмдэглэсэн хэсгүүдээр нарийхан хавтгай автиркаа /отвёртка, халив :mrgreen: / зөөлөн даавуугаар ороож байгаад /зураас үүсгэхгүйн тулд/ хөшиж онгойлгоно.
Image

2, 2 залгуур салгана. Цэнхэр нь арааны гэрэлтүүлэг. /энэ удаад солихгүй өөр лед хийнэ/
Image

3, Тамхины асаагуураа салгана. Цэнхэрээр байгаа цэгүүддийн цаагуур зөөлөн2 хөшиж онгойлгоно.
Image

4, Хөгжим энээ тэрээтэй нь тэр чигээр нь 4ш 10н боолтоор тайлна. Доод харыг нь хажуугийн 4 + -р тайлна, ард нь 2 залгуур байгаа.
Image
Image

5, 4 нэмэх 4 түгжээг нь тайлна.
Image
Image

6, Энэ наад талын цагаан хамгаалалтыг нь арын 4 түгжээгээр нь тайлна. /задлангуутаа зураг авахаа мартачихаж энэ холбочихсон үеийн зураг шүү/
Image

7, Урд нүүрэн хэсгийг эргүүлдэг хүрдийг нь салгаж байгаад тайлна.
Image

8, Зай завсарыг нь харж байгаад леднүүдээ байрлуулж хооронд нь холбов.
ImageImage

Цагаан хамгаалалтыг нь байрлуулаад асааж үзэхэд иймэрхүү.
Image Image

Тод боловч гэрэл нь сарнихгүй онцгүй байв.
Image

9,Товч тус бүрдээр нь лед гэрэл хийхээр шийдэв. Товчин дотор нь 2 талдаа цавуутай скочоор тогтоосон.
Image Image Image

Хооронд нь холбов /толгой эргэсэн баахан утас :-p /
Image Image

Асааж үзэхэд тод сайн тусаж байна
Image Image

10, 2 талаа хооронд нь холбоод товчнуудад нь садаа болохгүйгээр утаснуудаа ийш тийш нь скочдохыг нь скочдож наахыг нь нааж байгаад хаагаад буцаагаад боох. /хамгийн их цаг нерв барсан ажил/

11, Power snow товчны гэрлийг сольсон арга.
Image Image

Асааж үзэхэд
Image Image

12, Гэрэл дээш доош шилжүүлдэг хүрдний гэрлийг мөн адил аргаар солив. Энд зай нь бага байсан тул энгийн 2 хөлтэй ледийг толгойг нь кусочкоор тасдаад тал талаас нь сайтар хуурайдаж тохирох хэмжээтэй болгосон.
Image Image

13, Машиндаа угсраад асаахад.
Image Image

Image Image

Зардал: 12ш х 200төг - 2400 төг
Хугацаа: Яаралгүй хийхэд 2-3 хоног

Re: Автомашины гэрэл тоноглох сайжруулах талаар

Posted: Thu Nov 24, 2011 7:18 pm
by bd
Juniper wrote:Image
Uploaded with ImageShack.us

Slideshow
http://img441.imageshack.us/slideshow/w ... 500247.jpg

Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image[/spoiler]

Re: Автомашины гэрэл тоноглох сайжруулах талаар

Posted: Fri Nov 25, 2011 10:34 pm
by Saagii
hyanaaa tsagaan ongotei bolgii gej bodood udaj baina bas bus gerel asdag bugdiigee tegeheer haanaas hedeer yamr gereliig ni avah ve

Re: Автомашины гэрэл тоноглох сайжруулах талаар

Posted: Sun Nov 27, 2011 1:52 am
by AriGun
Ghalaa wrote:Bi barag 10 vietnam orj uzsen. bugd arilahgui shine gerel av gej zovlson :D. benzineer archij uzsn. daavuund baraan sudal ch garahgui baina lee. budag shingelegcheer razvitle ch bilu terungeer archval xuvantsriig ideed mash muuhai bolno gej baisan. azton ch bas tegeh baih gej aigaad hurj chadaagui ee. shine gerel gehleer ymar hetsu yumbe hehe. zulgevel yor n bol suganii bulchirhai chochih shinjtei baine lee.

bi mashiniiha gerliig hed budaj hed arilgasan 2000 iin zulguureer shan ustai tumpund durj baigaad ih ustai bulchinguda tsochitol zulgenedee ih udaanaar thde arilna 1500 tai zulguur bs bj bolno thde 1500 gaar arlgachad 2000r zaaval tsaraapang ni arilgah hregtei tgd budag ni arilaad gerel chn bursiigeed muuhai bolood irne tgheer ni drillen ungulugchuur ungluud l gyaltaisan gereltei bolnodoo gej


1500s doosh tootoi zulguureer hurdaniig ni bodood zulgej bolohgui shuu tgvel tsaraapan ih uiseed arildaggui yum

Re: Автомашины гэрэл тоноглох сайжруулах талаар

Posted: Sun Nov 27, 2011 2:14 am
by davaanaa
hmmm saihan buteeluud bna shuu! Harahad gaigu hernee hiihed hetsuu l bhdaa yana...!

Re: Автомашины гэрэл тоноглох сайжруулах талаар

Posted: Sun Nov 27, 2011 1:10 pm
by gunbat
bd ehnii ter 100 haynahiin gereliig haanaas awsan be

Re: Автомашины гэрэл тоноглох сайжруулах талаар

Posted: Sun Nov 27, 2011 3:15 pm
by GaNBaYaR
Ochki wrote:саяны хэдэн өдрийн цаснаар маш соонирхолтой зүйл ажиглагдасан. миний машинд байддаг л нэг хужаа xenon байдгын энгийнхаас дээр тусдаг болхоор нь л хэрэглэдгийн. гэтэл яаг эд цас орж байх үед энгийн өдрөөс илүүг харж чадаж байсан нь сонирхолтой.

нэлээн дээр асуулт дээр байхад цасанд боогдоод зогсож байхад цагаан гэрэлтэй микро л тус боллоо гэж нэг нь яриж байхад худлаа бураж байнаа гэсэн чинь үнэхээр байсан байнадаа л гэж бодсон.
асуулт дээр би бичиж байсан.
цагаан биш цэнхэр.
яг тэр цаснаар чинь би энгийн цагаан гэрэлтэй явж байсан.