Page 2 of 4

Re: Lewis Hamilton

Posted: Sat Dec 08, 2012 12:01 pm
by Solongo
Жагсаалтын 32. Giuseppe Farina

Image


Дэлхийн хоёрдугаар дайны өмнөх он жилүүдэд домогт нисгэгч болох Хуан Мануэль Фангио болон Алберто Аскори гэх нисгэгчидтэй мөр зэрэгцэн уралдаж байсан 44 насандаа Формула 1-н анхны дэлхийн аварга болж нас гэдэг зүгээр л тоо гэдгийг жинхэнэ батлан харуулсан нисгэгч юм. Тиймээ тэр бол Италийн домогт нисгэгч Эмилио Жусеппе “Нино” Фарина юм. Жусеппе аж үйлдвэрлэлийн сэргэн мандалтын үед Италид төрсөн ба түүний аав болон том ах нь үйлдвэрийн эзэд юм.
Алфа Ромео баг Ниногын амьдралтай яахын аргагүй салшгүй холбоотой. Учир нь тэрээр энэ багт 3 удаа ирж байсан түүхтэй. 1925 онд анх энэ багтай амьдралаа холбож байсан бол харамсалтайгаар осолд орж мөр нь хүнд гэмтсэнээр багаа орхин гаржээ. Гэвч 1934 онд дахин багтаа ирж өөрийн хамгийн сайн найз Италийин аварга нисгэгч Тацио Нуволоритай анх танилцан дотно нөхөрлөжээ. Гэвч тэр жилдээ Скуодро Феррари багт орж дахин багаасаа гарсан байна. Амьдралийн эрхээр ч тэр үү 1938 онд өөрийн унаган багтаа дахин эргэн ирсэн нь ёстой нүдээ олсон хэрэг байлаа. Тэрээр уйгагүй хөдөлмөрийнхөө ачаар Англи, Швецарь, мөн Италйин гран принуудад түрүүлж Ф1- н анхны дэлхийн аварга цол хүртэж багынхаа лидер нисгэгч болов. Гэвч удалгүй дараа удирал нь багийн анд Фангиод дэлхийн аваргаа мөн лидер нисгэгчийнхээ байр суурийг алдах болов. Нино тэр улиралд дөнгөж ганц л гараанд түрүүлж хүснэгтэд ердөө 4 дүгээр байранд бичигдсэнээр багаас явах шийдвэр гарган 1952 онд Феррари багыг зорив. Дахиа д л Нино тэнд багийн лидер нисгэгч Алберто Аскоригын сүүдэрт дарагдаж тэр улиралдаа дэлхийн аваргын дэд байрт жагсаад байлаа. Нас нь харьж буй Нино 1953 онд Германы гараанд түрүүлсэн нт түүний сүүлийн түрүү байв. Дараа жил нь багын анд Аскори Ланесиад орох үед үед 47 настай Жусеппе багийн лидер нисгэгч болов. Тэрээр Ф1д уралдахаа больсоныхаа дараа Спорт машины тэмцээнүүдэд хурд хүчээ сорьдог болж Буэнос Аэросийн 1000 км-н спорт машины уралдаанд түрүүлсэн домогт нисгэгч юм.

Image

Статистик

Төрсөн огноо: 1906 оны 10 сарын 30
Яс үндэс: Итали
Идэвхтэй он жилүүд: 1950 - 1955

Баг: Alfa Romeo, Ferrari

Дэлхийн аварга : 1950
Оролцож байсан урлдааны тоо: 34
Ялалт: 5
Шагналын тавцанд гарсан тоо: 20
Байрлал тогтоох уралдаанд тэргүүлсэн тоо: 5
Хурдан тойрог: 5
Уралдааны тэргүүлэлт: 14
Анхны гран при: 1950 оны Английн Гран При
Анхны ялалт: 1950 оны Английн Гран При
Сүүлийн ялалт : 1953 оны Германы Гран при
Сүүлийн уралдаан: 1955 оны Италийн Гран при

Re: Lewis Hamilton

Posted: Sat Dec 08, 2012 12:02 pm
by Solongo
Жагсаалтын 31. Alan Jones

Image

Формула 1-н дэлхийн аварга Австралийн алдарт нисгэгч Алан Жонес жагсаалтын 31 дүгээр байранд жагссан байна.
Мельбурн хотод төрсөн Алан одоогоор нутагтаа зохиогддог Австралийн Гран Прид түрүүлсэн сүүлийн Австрали нисгэгч бөгөөд Уилльямс багаас төрсөн анхны дэлхийн аварга нисгэгч юм. Түүний аав Стейн Жонес нь Австралийн нэрт нисгэгч учир Алан аав шигээ уралдаанч ч болохоор эрэлт буцалтгүй шийджээ. Тэрээр бусад нисгэгчдийн л адил хүүхэд байхдаа Картингын тэмцээнд оролцдог байв. Гэвч цаг үе хэцүү байсан үед аав нь хүүгээ сайн нисгэгч болгохын тулд халаасандаа ердөө 50 хан паундтай Аланыг Англи руу явуулжээ. Гэвч энэ нь тийм ч нүдээ олсон зүйл биш байв. Алан тэнд хөлөө олохгүй байсаар удалгүй эх орондоо эргэн иржээ. Алан ч шаргуу хөдөлмөрлөсөнийхөө ачаар 6 жилийн дараа Формула 3 –д амжилт гарган Формула Антлантик болон улмаар Формула 1-д хөл тавих боломж гарж ирэв. Тухайн үед Грахам Хилл баг Рольф Стомений оронд түүнийг багтаа элсүүлэн уралдуулсан байна.Алан ч оролцсон эхнийхээ гараа болох Хокейнхамийн Гран Прид 5 дугаар байранд орсон байна. Ингээд Алан 1976 онд Сюртис багт ирэн Японы гараанд уралдан 4 дүгээр байрыг эзэлсэн нь өөрийгөө ямархуу авьяаслаг нисгэгч болохоо харуулаад байлаа. 1978 онд Жонес Уилльямс багт ирсэнээр өөрийгөө жинхэнэ утгаараа нээсэн байна. Учир нь Жон Кан Ам –н уралдаанд оролцон 10 гараанаас 8 гараанд нь амжиллтай оролцон ирэх жил нь энэхүү тэмцээнд Кеке Ковалайнентай хамт түрүүлжээ. Ингээд Алан 1980 онд Формула 1-д өөрийн өрсөлдөгч дэлхийн аварга Нильсен Пикэгээс 13 оноогоор тасран илтгэл төгс түрүүлж дэлхийн аварга болжээ. Хэдийгээр дараа улирал нь амжилтаа бататгах боломж байсан ч тэгж чадалгүй дэлхийн аваргын тэмцээнд Рейтенээс 4 оноо Пикэгээс 3 онооны дутуугаар дэлхийн аврагын тэмцээнд 3 дугаар байранд оржээ. Үүнээс хойш Алан гавьтай амжилт үзүүлэхээ байсаар 1986 онд эх орондоо зохиогдсон уралдааны дараа Ф1-г орхив. Алан Жонес нь одоогоор Телевизэд Комендатор хийдэг бөгөөд мөн ФИА-д зөвлөх ажилчинаар ажилдаг байна.


Image


Төрсөн огноо:1946 оны 11 сарын 2


Яс үндэс: Австрали

Нас :65

Баг: Hesketh, Hill, Surtees, Shadow, Williams, Arrows, Haas Lola

Идэвхтэй он жилүүд : 1975 - 1986
дэлхийн Аварга: 1980
Оролцсон уралдаан: 117
Түрүү: 12
Шагналын тавцанд гарсан тоо: 24
Байрал тогтооход тэргүүлсэн тоо: 6
Хурдан тойргууд: 13
Уралдааны тэргүүлэлт: 24
Анхны уралдаан: 1975 оны Испаны Гран При
Анхны түрүү: 1977 оны Авсиралийн Гран При
Сүүлийн түрүү: 1981 Caesars Palace Гран При
сүүлийн уралдаан 1986 Aвстралийн Гран При

Re: Lewis Hamilton

Posted: Sat Dec 08, 2012 1:14 pm
by Bulgaa
Өө ямар мундаг юм бэ. Үргэлжлүүлээд байгаарай

Re: Lewis Hamilton

Posted: Sat Dec 08, 2012 9:41 pm
by Solongo
Bayrlalaa algasahgui unshij bgara

Re: Lewis Hamilton

Posted: Sun Dec 09, 2012 7:35 pm
by Solongo
Жагсаалтын 30. Будант Албионы Женсон Баттон

Image

Формула 1- н түүхэнд нийт 10 Их Британи дэлхийн аварга нисгэгч байдгаас өөрийн жолоодох ур чадвар авьяасаараа ялгарч чаддаг нисгэгч бол яахын аргагүй 2009 оны дэлхийн аварга Женсон Александр Баттон юм.Мөн Тэрээр 7 дах багынхаа нүүрийг үзэж буй ахмад туршлагатай нисгэгчдийн нэг юм. Раллигийн нэрт нисгэгч Жон Баттоны хүү Женсон хүүхэд байхаасаа л аав шигээ авто спортын хүн болохоор шийдэн картингын уралдаанууд оролцох болжээ. Тэрээр ердөө 18 хан насандаа Бритиш Формула Форд уралдааны дэлхийн аварга болж Формула Форд уралдааны бүх цувралуудад түрүүлээд байлаа. Тиймээс шууд Ф3 д дэвшин 1999 онд Уилльямс багт орсноор түүний Формула 1 уралдааны замнал эхлэв. Гэвч бүх зүйл тийм ч сайн байсангүй эхний практикийн үеэр осолдон дараа нь уралдаан дээр сүүлээсээ 2 т орсон нь үнэхээр муу амжилт байв. Баттон Уилльямсд идээшиж чадахгүй байсаар 2001 оны улирал Бенеттон багт ирэв. Тэнд Баттон Рено багын нисгэгч Жан Карло Физекеллатай ширүүн өрсөлдсөны эцэст Рено баг түүнийг өөртөө урвуулж чадсан ч ирэх жил нь Баттонг залуу Испани нисгэгч Фернандо Алонсогоор солив. Женсон хэдийгээр БАР багт ирсэн ч ивээн тэтгэгчгүйгээс болоод 2003 оны улирал Ф1 г өнжсөн нь Женсоны карьеерийнх нь хамгийн хүнд үе нь байв. Гэвч дараа улирал нь итгэмээргүй амжилт үзүүлж нийт 6 удаа шагналын тавцан дээр гарсанаар эргээд Уилльямс багтаа эргэн ирсэн ч Уилльмс баг түүнийг БАР багыг худалдан авсан Хонда багт түүнийг явуулав. 2006 оны Унгарын Гран При д тэрээр түрүүлсэнээр өөрийн анхныхаа түрүүг авлаа. 2008 онд Браун ЖП багын эзэн Росс Браун түүнийг багтаа элсүүлж чадсанаар Баттон 2009 оны улирал гайхалтай уралдан дэлхийн аварга болсоноор тэрээр дэлхий дахинаа өөрийгөө таниулж чадсан авяаслаг нисгэгч юм. . 2010 оны улирал Баттон Мкларен багт орон өөрийн нутаг нэгт нисгэгч Льюстэй хамтрагчид болон өдгөө ч уралдаж байгаа билээ.

Image
2002 он Рено багт

Image
2004 он БАР багт

Image
2006 он Хонда багт

Image
2009 он Браун ЖП


Image

Image

Image

Re: Lewis Hamilton

Posted: Sun Dec 09, 2012 7:37 pm
by Solongo
Жагсаалтын 29. FRANCOIS CEVERT

Image

Төрсөн огноо : 1944 оны 2 сарын 25
Яс үндэс : Франц
Идэвхтэй он: 1970-1973
Баг : Tyrrell
Уралдаан : 47
Ялалт: 1
Подиум : 1
Нийт оноо: 89
Байрлал тогтоох : 0
Хурдан тойрог : 2
Анхны уралдаан : 1970 оны Голландын Гран При
Анхны ялалт : 1971 оны Америкийн Гран При
Сүүлийн ялалт: 1971 оны Америкийн Гран При
Сүүлийн уралдаан : 1973 оны Америкийн Гран При

Image

Францын нисгэгч Франзойс Северт Ф1 н шилдэг нисгэгчдийн нэг Жаки Стьюартын хамтран нисгэгч байснаар нь хүмүүс түүнийг мэдэх бизээ.

Tyrrell багын нисгэгч Севертийг 1974 онд Уаткинс Глен гэх зам дээр хүчтэй осолдон нас барсанаас өмнө хүмүүс түүнийг төдийлөн мэддэггүй байлаа.

Северт авто спортод 16 настайгаасаа хөл тавьсан ба 1970 онд алдарт нисгэгч Johnny Servoz-Gavin Ф1 г гэнэт орхих болсноор түүний оронд Tyrrell багт уралдах болов. Tyrrell багт тэрээр 2 дугаар нисгэгчийн үүргийг гүйцэтгэдэг байв. Учир нь түүний хамтран нисгэгч нь дэлхийн аварга Жаки Стьюарт байлаа. Түүний анхны гараа нь Зандвоортын гараа байлаа. Дэлхийн аваргын анхны оноогоо Монзад болсон уралдаанд 6 дугаар байранд орон авав.

1971 он Tyrrell баг машинуудаа шинэчилж байв. Северт ч илүү туршлагажиж Франц болон Германы гараануудад 2-р байранд орсон ба түүний өмнө нь дандаа багийн лидер нисгэгч Стьюарт нь байв.

Image

Дараагын гараа болох шинэхэн өргөтгөн баригдсан Уаткинс Глений гараа түүний хувьд хамгийн гайхамшигтай гараа байв. Учир нь энэ гараа түүний түрүүлсэн эхний бөгөөд сүүлийх нь байв.
Северт 5 –р байрнаас уралдааныг эхлүүлэн , тэргүүлэгч Стьюартыг 14 дэх тойрог дээр гайхамшигтай гүйцсэн ч Феррари багийн нисгэгч Жаки Икс түүнд ойртож байлаа. Тэглээ ч Иксийн машин түүний машинаас хамаагүй хурдан байсан ба 43 дах тойрог дээр Икс уралдааны хамгийн хурдан цагыг үзүүлж түүнээс ердөө 2.2 секундын ард ирээд байв.Гэвч 49 дэх тойрог дээр Иксийн динамо салж эвдрэхдээ хурдны хайрцагаа гэмтээж хурдны хайрцаг цоорч зам дээр тос нь асгарч Мкларены Дени Халмигын машин гараад жолоодлого алдан замын хашлага мөргөж амортизатораа гэмтээв. Ийнхүү Северт итгэл төгс тэргүүлсээр 2 т орсон нисгэгчээс 33 секундын өмнө барианд оржээ.

Image

Северт Ф1 н гран прид түрүүлсэн 2 дах Франц нисгэгч бөгөөд түүний өмнө Maurice Trintignant Монакогын гараанд 1955 болон 1958 онуудад түрүүлж байжээ. Энэ ялалтын ачаар тэрээр тухайн улиралын дэлхий аврагад 3 –р байранд оров.
1972 онд Северт Бельги болон Америкийн гараануудад 2 т, нутагтаа болсон гараандаа 4 т , орсон амжилтыг үзүүлэв.

Северт ганцхан Ф1 төдийгүй 24 цагын Ле Манс Уралдаанд амжилттай уралддаг байв.

1973 он Tyrrell баг Стьюарт болон Севертийн ачаар Ф1 н топ багуудын эгнээнд ороод байлаа.
Уаткенс Глен д болох гарааны өмнөхөн Стьюарт дэлхий аврага болох нь нэгэнт тодорхой болцон байв. 10 сарын 6 ны өглөө байрлал тогтоох уралдааны үер Северт ердөө 29 насандаа осолдон нас баржээ.

Image

Re: Lewis Hamilton

Posted: Wed Dec 12, 2012 9:28 pm
by Solongo
үнэндээ энэ жагсаалтаа энд хүргээд орхичохсон байгаа. Тэгээд өөрөө ч эмэгтэй хүн болохоор сонирхоод бас ийм юм бичээд эхэлчихсэн юм

Re: Lewis Hamilton

Posted: Wed Dec 12, 2012 9:30 pm
by Solongo
Өдгөө 62 жилийн түүхтэй Формула 1 дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 822 эрэгтэй нисгэгчид хурд хүчээ сорьж байсан бол бүх цаг үеийн турш нийтдээ 5 хан эмэгтэй уралдаж байжээ.

Ер нь яагаад эмэгтэйчүүд эрчүүд шиг энэхүү спортод амжилт үзүүлж чадахгүй байна вэ ?
Гэх асуулт хүн бүрийн толгойд яахийн аргагүй орж ирдэг нь тодорхой. Одоо цагт Улльямс багын девелоп нисгэгч Сьюзи Вольф энэхүү асуултанд ийнхүү хаиулжээ.
“ Ихэнх хүмүүсийн бодож байгаачлан Формула 1 уралдаанд эмэгтэй хүн уралдан гэдэг маш хэцүү гэвч хэдийгээр бид эрэгтэй нисгэгчдээсээ хамаагүй илүү авьястай байдаг ч бид хичнээн хичээгээд ч тэдэнтэй эн зэрэгцэж чадахгүй байх нь бий.Мөн чамд уралдаанчин болох чин хүсэл авьяас байгаа ч 24 цагийн турш машиндаа байх зэрэг шантрах асуудлууд их гардаг. Миний бодлоор хамгийн чухал зүйл бол хэн нэгнийг шүтэх үлгэрлэн дуурайх зүйл юм. Жишээ нь гэхэд одоо бүхий л залуучууд Себистян Феттель шиг нисгэгч болохыг хүсдэг бол залуу эмэгтэйүүд бидэнд дуурайх нэг ч хүн алгадаа " хэмээн саяхан нэгэн сонинд ийн ярилцлага өгчээ.

Хэдийгээр тэрээр Формула 1 уралдаанд огт уралдаж байгаагүй ч яг одоо Ф1 -т байгаа цор ганц эмэгтэй девелоп нисгэгч учир түүний тухай мэдээгээр жагсалтаа эхлүүлж байна.

Image

Их Британий нисгэгч Сьюзи Вольф 1982 оны 12 сарын 6 ны өдөр Шотландын жижиг хот болох Обанд мэндэлжээ. Тэрээр мөн л бусад эрэгтэй нисгэгчдийн адилаар карьеераа Картингиййн уралдаанаас эхүүлжээ. Тэр хүүхэд байх үеээсээ л Английн картингйин тэмцээнд тогтмол оролцон 1997 он гэхэд л Сьюзи аль хэдинээ шилдгүүдийн эгнээнд багтсан байлаа. Дараа жил нь Их Британийн залуучуудийн тив хоорондын “А” ангилалын уралдаанд орж эхний улиралдаа л 10 дугаар байранд оржээ. 2001 онд Вольф Мотовөрлд багт орон Фомула Реногын өвлийн цуврал уралдаанд дэвшин уралдах болжээ. Гэвч 2 жилийн дараа буюу 2003 онд Формула Рено Английн аварга шалгаруулах уралдаан дээр анх удаа шагналын тавцан дээр гарч үзсэн байна. Улмаар 2004 онд 3 дах жилдээ уралдсан Формула Рено Английн аварга шалгаруулах уралдаан дээр 5 дугаар байр эзэлсэн амжилтыг үзүүлж улирлын турш нийтдээ 3 удаа шагналын тавцан дээр гарсан байна.
Формула 3
2005 онд Алан Донинг багтай гэрээ хийн Английн Формула 3 дэлхийн авага шалгаруулах урлдаанд уралдах болсон ч тэр улиралдаа шагайндаа хүнд гэмтэл авснаар уралдаанаа дуусгаж чадаагүй юм. Гэвч тэр зүгээр суухыг хүсэлгүй 6 дугаар сард болсон Бранд Хатчид болсон Поршегийн Каррьера цомд өрсөлдөж байсан дайчин бүсгүй юм.

Image
ДТМ

2006 онд ДТМ уралдаанд орсон нь түүний хувьд маш том алхам байлаа. Тэрээр дэлхийн Touring Car –н аваргын томоохон тэмцээнй нэг Германы Touring Car цуврал уралдаануудад оролццох болсон байна. Мөн тэр үедээ Вольф 2004 онд Мюлкегийн мото спортын багт Mercedes-Benz C-Class Coupe- г унан түүний хамтрагч нь Даниел Ла Росе байв. Тэр улирлынхаа туршид 6 түрүүлэн улирлыг гайхалтайгаар эхлүүлэв.

2007 он

2007 онд ДТМ цуврал уралдаануудаа оролцон Мюске мото спортын багтаа хүчин зүтгэсээр Италийн Мугилод болсон уралдаан дээр 10 дугаар байрын амжилтыг үзүүлжээ.

Формула 1

2012 онд Вольф нөхрийнхөө хөрөнө оруулсан баг болох Уилльямс багт девелоп нисгэгчээр орон одоо хэр нь хүчин зүтгэсээр байгаа билээ.

Image

Re: Lewis Hamilton

Posted: Thu Dec 13, 2012 1:19 pm
by Badka
Image

http://en.wikipedia.org/wiki/Ayrton_Senna" onclick="window.open(this.href);return false;

Urid shono MovieBOX deer Ayrton Senna ene nisgegchiin tuhai kino garlaa. Formula uraldaaniig oilgohgui bolhoor neeh sonirhdoggui baisin. Tegsen chin iimerhuu tuuhen kinog ni uzsen chin uzmeer sanagdaj bn shuu.Busad nisgegch nariin tuhai iimerhuu kino bdag bol Formula uraldaaniig oilgoj uzhed dohom bolovuu gej sanagdlaa. Kinon deeree oguuleh dee eh oronch uzeltei bsan tul uzegchdiin (yaduu buurai ornii tamirchid nerd garanguutaa eh nutgaaraa ovoglohoo bolichihdog.tuhain ued Brazil uls yaduu buurai oron bsan ) hairtai nisgegch bsan tuhai oguuldeg. Turuuleed orj irehdee Brazil ulsiihaa tugiig orgosoor bariand orj irdeg heseg ih taalagdsan shuu yag l manai Sumogiin avarga Dagvadorj shig . Ooriihoo nutagt bolson uraldaan deer suuliin toirog dutuu bhad mashiniih ni Hrop deer evdrel garch araa ni soligdohoo bolisonoor uraldaaniig zogsooh bsan ch 6r araagaaraa buh toirguudiig duusgaj ooriihoo nutag deer hol tasarhai turuulj orj irj bgaag uzej suuhad bi barag Brazil hun shig bayarlaj bsan shuu. Daanch kino uzej duusaad tsag harsan chin shoniin 4 tsag ongorch bsan :p

Re: Lewis Hamilton

Posted: Thu Dec 13, 2012 1:45 pm
by Solongo
Odoo movie box der dawtalt n garch bn

Re: Lewis Hamilton

Posted: Thu Dec 13, 2012 3:49 pm
by Solongo
Өвлийн Олимпийн тамирчин мөн гайхалтай уралдаанч бүсгүй Дивина Галиса

Image

Их Британы цанын шигшээ багын ахлагч Формула 1 уралдааны нэрт эмэгтэй нисгэгч Дивина Мэри Галиса нь 1944 оны 8 сарын 13 нд Хертфордширийн ойролцоох Бушей Хеат тосгонд мэндэлжээ.Дивина анх 20 настай байхдаа 1964 оны Инсбрукт болсон өвлийн Олимпийн наадамд цанын даунхилл болон слалом гэх төрлөөр оролцжээ.Цаашлаад 1968 оны Греноблийн мөн 1972 онд Саппород болсон өвлийн Олимдпод тус тус оролцож байжээ. Тэрээр Слалом төрөлдөө шилдэг 10 тамичины тоонд ордог ба 2 ч удаагын Дэлхийн цомын тэмцээнд шагналын тавцан дээр гарч байсан сайн тамирчин юм. Мөн тэрээр Их Британын цанын даунхиллын рекордыг эзэмшдэг.
Дивина хүүүхэд байх үеээсээ л авто спортод дуртай байсан ба картингад уралдаж байгаад Формула 2 луу дэвшин улмаар Формула 1 мөн спорт машин бүр ачааны машины уралдаануудад оролцож байсан авьяаслаг бүсгүй юм.

Image

1976 онд Английн олон улсын Шеллспортын найман цуврал уралдаанд амжиллтай уралдсанаар Ник Вайден түүнийг Английн Гран Прид оруулах шийдвэрийг гаргажээ.Тэрхүү Гран Прид анх удаагаа машинууд дугаартай уралдсан бөгөөд Дивина өөрийнхөө азгүй тоо болох 13 дугаартай машин унаснааа байрлал тогтоох гараан дээр азгүй явдал болж осолдов.

Image

1977 онд Видина Surtees TS19 загварын машин унан дахин Английн цувал тэмцээнүүдэд оролцох болж хоёр ч удаа шагналын тавцан дээр гарав.Дараа жил нь Хескет багт орон Hesketh 308E машинаар Формула 1 –н уралдаанууд уралдах болсон ч машин нь тааруу байсанаас амжилттай уралдахгүй байсаар Дивина эргээд Английн Шеллспортын уралдаанд хүчээ сорих болжээ.Дараагаар нь Thundersports S2000 спорт машины уралдааны ангилал руу шилжин шилдэг 10 уралдаанчны эгнээнд багтах болсон байна. Мөн тэрээр ачааны машины уралдаанд хүртэл оролцоод амжжээ. Галиса уралдахаа больсоныхаа дараа Skip Barber Racing сургуульд багшлах болж удалгүй сургуулийнхаа дэд захирал болжээ.

Re: Lewis Hamilton

Posted: Thu Dec 13, 2012 4:08 pm
by Solongo
энэ жагсаалт бас л үүгээр зогсчихсон төгсөх курсын оюутан болохоор сүүлийн үед суугаад бичих цаг зав хомс л байх юм. Хамилтонг энэ улирал багаа орхиж байгаа болохоор нь Мкларены тухай бас нэг жагсаалт бичиж байгаагаа оруулья

Re: Lewis Hamilton

Posted: Fri Dec 14, 2012 4:40 pm
by bd
Таалагдлаа. Эхнээс нь уншлаа ер нь бол мэдүүштэй сонирхууштай зүйлс их байна. Солонго -д амжилт.

Re: Lewis Hamilton

Posted: Fri Dec 14, 2012 9:19 pm
by Naba
За форумд маань F1-ийн мундаг expert бүсгүй нэгдсэнд баяртай байна. Ирэх жил монголын цагтай хамгийн ойр гараа хэзээ болох бэ? Forum-ийн New гишүүн та 2-ын тайлбартай f1-ийг live бөөнөөрөө үзье!

Re: Lewis Hamilton

Posted: Fri Dec 14, 2012 9:33 pm
by Solongo
хэхэх баярлалаа. Улирлын хамгийн эхний гараа болох Австралын гараа манай цагаар эрт байх гэж бодож байна