Page 2 of 38

Re: Something VS Something (Хоорондоо ямар ялгаатай вэ)

Posted: Thu Oct 18, 2012 12:09 pm
by Beegii
За дараагын харицуулалтаа орий

USA vs EUROPE vs Japan

Эдгээр машинуудын талаарх харицуулалт, юугаараа давуу болон сул талтай мөн хамгийн сайн болсон загваруудын талаар ярилций. Хүмүүсийг дээрх 3 үйлдвэрлэгч орнуудаас хамгийн хурдан гэсэн машинуудыг нэрлэ хэн нь хамгийн хурдан сайхан хүлэг үйлдвэрлэсийн гэвэл бүгд өөр өөрийнхөөрөө хариулан хоорондоо мэтгэлцэх байх тэхээр энэ талаар цөмөөрөө ярилций
Жишээ нь

Америк хурдан хүлгүүд
1. Chevy Corvette ZR1
2. Ford GT Special Edition
3. Ford GT
4. Chevy Corvette Z06
5. Dodge Viper SRT-10

Япон хурдан хүлгүүд
1. Nissan GT-R
2. Nissan 370z
3. Honda NSX Type R
4. Acura/Honda NSX Base
5. Nismo 350z.

Европ хурдан хүлгүүд
1. Pagani Zonda F
2. Gumpert Apollo
3. Koenigsegg CCR
4. Ariel Atom
5. Bugatti Veyron


гэх мэтчилэн хүмүүс жагсаасан байхын үйлдвэрээс гарсан хамгийн хурдан машин хэний машин бэ гэхээр ихэнх хүмүүс бугатти гэх байхалдаа гэтэл зарим хүмүүс SSC Ultimate Aero TT хамгийн хурдан гэж мэгээл маргахын байналэээ тэгээд хархаад үнэхээр хурдан ч юм шиг
за тэгээд энэ талаар сайхан ярилций зөвхөн хурдан гэлтгүй чанар стандарт энэ тэрээ юу юу байж болох уу ярилций хүмүүс
Евро стандартыг ягаад Америк стандартаас сайн гэж яридаг талаар бас ярилций


Image Image Image

Re: Something VS Something (Хоорондоо ямар ялгаатай вэ)

Posted: Thu Oct 18, 2012 12:12 pm
by b20a
japanaas Suprag haschihlaa gej uu???

Re: Something VS Something (Хоорондоо ямар ялгаатай вэ)

Posted: Thu Oct 18, 2012 12:18 pm
by Egu
b20a wrote:japanaas Suprag haschihlaa gej uu???
only factory tuned yum bishu

Re: Something VS Something (Хоорондоо ямар ялгаатай вэ)

Posted: Thu Oct 18, 2012 12:31 pm
by Beegii
зай авчий

Re: Something VS Something (Хоорондоо ямар ялгаатай вэ)

Posted: Thu Oct 18, 2012 1:00 pm
by munkh
Beegii wrote:зай авчий
...ANU tuulah chadvar,ayulgui baidal niit hereglegchidiin huselt...AZI hemnelt,hemnelt..bi amidarmaar bn...EVROP hurd,hurd kaiftai hurdlaad uhehed gomdolgui .. iim l uzel bodol tsusand n shingesen nuhud ... :ymapplause:

Re: Something VS Something (Хоорондоо ямар ялгаатай вэ)

Posted: Thu Oct 18, 2012 1:28 pm
by Juniper
За одоо яг нэг нэгээр нь системтэй явъя.

ОКТАН
энэ бол шатахуун чинь даралтанд өөрөө тэсрэх чадвар гэсэн үг. тоо нь өндөр байх тусам даралт илүү даана. 95 хийдэг машины цилиндр дотор илүү даралт үүснэ. яагаад вэ гэвэл поршин чинь цилиндр дотроо илүү шахагдаж илүү тэлж байх юм. Харин тэр хөдөлгүүрт 92 хийчихвэл поршин очих ёстой газраа очоогүй байхад тэсрээд буцна. Свеч нь өнгөрсөн хойно нь тэсрэнэ.
95 хийдэг машинд 92 хийгээд тачигнаад байх нь ийм учиртай байх нь. Харин 92 хийдэг машинд 95 хийвэл ямар ч нөлөө байх ёсгүй. Хэрэв дизел хийчихвэл бүр эрт тэсрээд балрах юм.

амархан шатах гэдэг нь харин ямар үзүүлэлт вэ? Дизел түлш бага даралтанд амархан шатдаг. Харин галанд тэсрэхдээ муу. Бензин нь даралтанд тэсвэртэй боловч гал хүргэвэл тэсэрч шатна.

Өөр хүмүүс юу гэж бодож байна даа? Эцсийн дүнд нэгдсэн зөв ойлголт олж авъя. Бээгий их чухал сэдэв нээсэн шиг байна.

Re: Something VS Something (Хоорондоо ямар ялгаатай вэ)

Posted: Thu Oct 18, 2012 1:33 pm
by odb
Дотоод шаталтын хөдөлгүүр 2, 4 тактын ба ротари

Дотоод шаталтын хөдөлгүүр нь түлшийг (ихэвчлэн нефтийн гаралтай) исэлдүүлэгчтэй (ихэвчлэн агаар) шатах камерт хольж шатаадаг хөдөлгүүр юм. Уг шаталтаас үүссэн их даралттай халуун хийн тэлэлтийн хүчийг хөдөлгүүрийн эд ангид үйлчлүүлнэ. Уг хүч ихэвчлэн бүлүүр (поршин), турбины сэнс эсвэл хий гаргах хошуунд үйлчилдэг ба тэднийг хөдөлгөж улмаар шаталтын химийн энергийг механик энергид хувиргана.

Дотоод шаталтын хөдөлгүүр хэмээх нэрээр ихэвчлэн тасалдалттай шаталт явагддаг 2, 4 тактын бүлүүрт хөдөлгүүр, эдний хувилбар болох 6 тактын ба Ванкелийн эргэлддэг хөдөлгүүрийг ойлгодог. Дотоод шаталтын хөдөлгүүрийн өөр нэг төрөлд тасралтгүй шаталтын - хийн турбин, тийрэлтэт хөдөлгүүр болон пуужингийн хөдөлгүүрүүд багтдаг ба дээрх үндсэн зарчмаар ажилладаг

Бензин хөдөлгүүрт очлуураар шаталтыг өдөөдөг бол дизел хөдөлгүүрт шахалтаас үүссэн дулаанаар шаталтыг өдөөдөг.

Дотоод шаталтын хөдөлгүүрүүдээс бидний уналга, хэрэглээндээ өргөн хэрэглэдэг доорх 3 төрлийг тухайлан бяцхан дэлгэрүүлэн тайлбарлая.

2 тактын хөдөлгүүр

2 тактын хөдөлгүүр нь тахир голын 1 эргэлт (бүлүүрийн 2 явалт буюу 1 дээшлэх, 1 доошлох) –д ажлын цикл нь дуусдаг дотоод шаталтын хөдөлгүүр юм. Тэлэх тактын төгсгөл ба шахах тактын эхлэл зэрэг явагдах ба оруулах, гаргах нь давхцана.

2 тактын хөдөлгүүр чадал, жингийн харьцаа их, эргэлтийн хэмжээ хязгаарлагдмал, 4 тактын хөдөлгүүртэй харьцуулахад хөдлөх эд анги цөөхөнтэй байдаг.
Очлууртай 2 тактын хөдөлгүүрийг гинжин иртэй хөрөө, бага оврын уралдааны мотоцикл, зэрэг жижиг, зөөврийн төхөөрөмжид их хэрэглэдэг. Энэ зарчмыг мөн том хэмжээтэй боловч жингийн хязгаарлалттай хөлөг онгоц, галт тэрэг, цахилгаан үүсгүүр зэрэг дизелийн хөдөлгүүрт хэрэглэдэг.
Уламжлалт 4 тактын хөдөлгүүрийг бодвол хөдөлгүүрээс хөргөлтийн системд дамжих дулаан бага тул үр ашигтай боловч утаан дахь хорт бодисын хэмжээ харьцангуй их байдаг.

Ихэнх жижиг 2 тактын хөдөлгүүрт тахир голын хөндий нь шатах холимгийг шахахад оролцдогоос болж тосны ванн маягаар тосолгоонд ашиглах боломжгүй байдаг тул бензинд урьдчилан тосыг хольж хөдөлгүүрийг тослодог. Орчин үеийн 2 тактын хөдөлгүүрүүд тусдаа тосны ваннтай ба хэдийгээр тос нь түлштэй хамт шатдаг боловч хуучин системтэй харьцуулахад тосны хэрэглээ бага тул тэр хэмжээгээрээ очлуурыг бага бохирдуулж, цилиндрт бохирдол бага үүсгэж, утаан дахь хорт хийн агууламж буурна.

Image



4 тактын хөдөлгүүр

Хөдөлгүүрийн нэрэнд байгаачлан энэ төрлийн хөдөлгүүр нь тахир голын 2 эргэлтэд 4 такт хийнэ. Үүнд:
1. Оруулах - intake
2. Шахах - compression
3. Чадлын – power, ignition
4. Гаргах - exhaust

1. ОРУУЛАХ тактад бүлүүр шатах камерийг хамгийн их эзлэхүүнтэй болтол доош хөдөлж соролт үүсгэнэ. Энэ үед нударган голын үйлчлэлээр оруулах клапан нээгдэж түлш ба агаарын холимгийг шатаах камерт оруулах ба тактын төгсгөлд оруулах клапан хаагдана.
2. ШАХАХ тактад бүлүүр шатах камерийг хамгийн бага эзлэхүүнтэй болтол дээш хөдөлж шахна. Энэ үед оруулах ба гаргах клапан хаалттай байх тул шахалтын үед түлш ба агаарын холимгийн нягт, даралт, температур нэмэгдэнэ.
3. ЧАДЛЫН тактад бүлүүр шатах камерийн хамгийн дээд цэгт хүрэх дөхмөгц очлуур оч хаяж түлш ба агаарын холимгийг асаана. Хөдөлгүүрээс хамаарч оч хаях цэг нь өөр өөр байдаг боловч ихэвчлэн дээд цэгт ирэхээс 10 градусын өмнө оч хаядаг. Түлш ба агаарын холимог шатаж үүссэн хий огцом тэлэхэд бүлүүрийг түлхэх хүчийг шатун тахир голд дамжуулна. (химийн (шаталтын) энерги – механик (бүлүүрийн шулуун хөдөлгөөн) энерги – механик (тахир голын эргэлдэх хөдөлгөөн) энерги
4. ГАРГАХ – чадлын тактын эцэст нударган голын үйлчлэлээр гаргах клапан нээгдэнэ, Чадлын тактын үед бүлүүр доош хөдөлж шатаах камер хамгийн их эзлэхүүнтэй болсон байдаг ба гаргах тактад бүлүүр дээш хөдөлж утааг гаргана. Тактын төгсгөлд гаргах клапан хаагдаж, оруулах клапан нээгдэж процесс эхнээсээ давтагдана.

Image

Бензин хөдөлгүүрт цахилгаан үүсгүүр (аккумулятор)-ээс өндөр хүчдлийн ороомог(катушка, coil)-оор өндөр хүчдэл гаргаж , бүлүүрээр 12.8 bar (1.28 MPa) –с хэтрэхгүй даралттай болтол шахсан холимгийг очлуураар өдөөн шатаана.

Дизел хөдөлгүүрт шахалтын тактад үүссэн халалт ба даралтыг түлшний холимгийг шатаахад ашигладаг. Дизель хөдөлгүүрийн оруулах горимд үатаах камерт зөвхөн агаар оруулах ба бүлүүр дээшилсээр дээд цэгт очиж агаарыг хамгийн их шахангуут форсункаар багахан түлшийг шатаах камерт цацна. Их даралттай халуун агаарт орсон түлш агшин зуур тэсэрч шатна. Дизел хөдөлгүүрт цахилгаан тоноглол хэрэглэдэггүй боловч орчин үеийн хөдөлгүүрүүдэд үр ашгийг нэмэгдүүлж утаан дахь хорт бодисыг багасгахаар хөдөлгүүрийн удирдлагын компъютер ECU (engine control unit) суурилуулдаг болжээ.


Ванкелийн хөдөлгүүр

Шулуун хөдөлгөөнтэй бүлүүрийн оронд эргэлдэх роторыг ашиглан шахалт үүсгэдэг 4 тактын хөдөлгүүр. Зуувандуу хэлбэрийн хөндий ба Reuleaux-ын гурвалжин хэлбэртэй роторын зайнд 4 такт ээлжлэн үүснэ. Хэмжээгээр жижигхэн боловч жигдхэн өндөр эргэлттэй энэхүү хөдөлгүүрийг ротари – rotary хөдөлгүүр хэмээн нэрлэдэг ба машин, мотоцикл, уралдааны машин, онгоц, карт, усны завь, цасны мотоцикл, хөрөө зэрэгт их хэрэглэдэг.

Image



Ванкелийн цикл
“А”-р 3 роторын 1-ний оройг тэмдэглэсэн ба “В”-ээр голыг тэмдэглэлээ. Ротор 1 бүтэн эргэхэд гол 3 эргэнэ.
Роторын хөдөлгөөнийг бус, ротор аэргэхэд үүсэж буй хөндийг ажиглана уу.
1. Оруулах - intake
2. Шахах - compression
3. Чадлын – power, ignition
4. Гаргах - exhaust

4 тактын хөдөлгүүрийн тахир гол 2 эргэхэд 1 шаталт явагддаг бол ротари хөдөлгүүрт гол 1 эргэхэд 1 шаталт буюу ротор 1 эргэхэд 3 шаталт явагдана. Иймээс адил эзэлхүүнтэй 4 тактын хөдөлгүүрээс ихэвчлэн илүү чадалтай байдаг ба адил хэмжээ, жинтэй 4 тактын хөдөлгүүрээс харьцангуй илүү чадалтай байна. Мөн адил чадалтай 4 тактын хөдөлгүүрээс хамаагүй илүү эргэлт даах чадвартай (redline илүү), цөөн хөдлөх эд ангитай, хөнгөн, энгийн хийцтэй байдаг.

сурвалж: en.wikipedia.org

Re: Something VS Something (Хоорондоо ямар ялгаатай вэ)

Posted: Thu Oct 18, 2012 1:37 pm
by Juniper
Ванкел хөдөлгүүрийг ер ойлгохгүй юм. Олон тийш даялсан хүч үүсгэж байна. Их савлагаатай баймаар юм? Яаж тахир голныхоо араа шүдтэй уулзаж, эсвэл тэр араа шүдээ очиж цохиод эвдчихгүй байгаа юм бол?

Re: Something VS Something (Хоорондоо ямар ялгаатай вэ)

Posted: Thu Oct 18, 2012 3:05 pm
by poi
beegii supra rz-iig hassan chin ontsgui bna shuu......kkkkkk oruulna bgaa...kkk
only factory tuned gevel japan caruud bugd hasagdah bhaa... only 280 ps gedgeeree....kkkkk

Re: Something VS Something (Хоорондоо ямар ялгаатай вэ)

Posted: Thu Oct 18, 2012 3:18 pm
by odb
Juniper wrote:Ванкел хөдөлгүүрийг ер ойлгохгүй юм. Олон тийш даялсан хүч үүсгэж байна. Их савлагаатай баймаар юм? Яаж тахир голныхоо араа шүдтэй уулзаж, эсвэл тэр араа шүдээ очиж цохиод эвдчихгүй байгаа юм бол?

"В"-р тэмдэглэсэн гол маань бидний мэддэгээр тахир голтой адил юм байна. дараах бичлэгээс илүү тодорхой харагдах байх.



шулуухан биш тахирдуу гол :)) :)) :))

Image

Re: Something VS Something (Хоорондоо ямар ялгаатай вэ)

Posted: Thu Oct 18, 2012 3:37 pm
by Egu
comp ratio bagatai mashind undur oktan hiilee geed yalgaa baihgui ee geed heleed l baigaa

Re: Something VS Something (Хоорондоо ямар ялгаатай вэ)

Posted: Thu Oct 18, 2012 4:07 pm
by Beegii
Juniper wrote:За одоо яг нэг нэгээр нь системтэй явъя.

ОКТАН
энэ бол шатахуун чинь даралтанд өөрөө тэсрэх чадвар гэсэн үг. тоо нь өндөр байх тусам даралт илүү даана. 95 хийдэг машины цилиндр дотор илүү даралт үүснэ. яагаад вэ гэвэл поршин чинь цилиндр дотроо илүү шахагдаж илүү тэлж байх юм. Харин тэр хөдөлгүүрт 92 хийчихвэл поршин очих ёстой газраа очоогүй байхад тэсрээд буцна. Свеч нь өнгөрсөн хойно нь тэсрэнэ.
95 хийдэг машинд 92 хийгээд тачигнаад байх нь ийм учиртай байх нь. Харин 92 хийдэг машинд 95 хийвэл ямар ч нөлөө байх ёсгүй. Хэрэв дизел хийчихвэл бүр эрт тэсрээд балрах юм.

амархан шатах гэдэг нь харин ямар үзүүлэлт вэ? Дизел түлш бага даралтанд амархан шатдаг. Харин галанд тэсрэхдээ муу. Бензин нь даралтанд тэсвэртэй боловч гал хүргэвэл тэсэрч шатна.

Өөр хүмүүс юу гэж бодож байна даа? Эцсийн дүнд нэгдсэн зөв ойлголт олж авъя. Бээгий их чухал сэдэв нээсэн шиг байна.
Аанхаа ер нь бол чи бид хоёр нэг зүйлийг хоёр арай өөр өнцгөөс яриаад байх шиг за миний хувьд ч бас уншиж сонирхосоноороо яриж байгаа учираас алдаа дутагдал байхыг үгүйсгэхгүй эндээс хүмүүс дор бүрнээ өөрсдийн гаргалгаагаа олж аваад өөрийн болгож л байвал зорилго нь орших гээд байна сайхан өрнүүлсэн JUNIPER-тээ дэлгэрүүлж бичсэн ODB нартаа баярлалаа

Re: Something VS Something (Хоорондоо ямар ялгаатай вэ)

Posted: Thu Oct 18, 2012 4:12 pm
by Beegii
poi wrote:beegii supra rz-iig hassan chin ontsgui bna shuu......kkkkkk oruulna bgaa...kkk
only factory tuned gevel japan caruud bugd hasagdah bhaa... only 280 ps gedgeeree....kkkkk
За тэр бол мэдээж хэрэг улс орны Түшигээгийн хэлдэгээр зангиатай тохироо билүү юу билээ тэрнээс шалтгаалж байгаа зүйл
мэдээж хэрэг шууд хэдэн км цаг хүртэл хурдалж байгаагаар нь тооцохгүй ч гэсэн дээрх машинуууд тус бүрдээ өөрийн гэсэн давтагдашгүй ололт амжилт хурд хүчийг үзүүлж байгаа машинууд билээ
харин СУПРА -гийн хувьд энэ ангилалд оруулж болно хэрвээ орох ёстой гэж үзэж байгаа бол яагаад гэдгийг нь дээрх ангилалд орсон машинуудтай дүйцүүүлж бичнэ үү энэ сэдвийн хамгийн гол зорилго нь энэ байгаан тэгээд эндээс уншисан мэдээллийн дагуу дараагийн хүмүүс үнэхээр л СУПРА энд орох ёстой юм байна гэдгийг ойлгохоор миний хувьд СУПРА -г төдийлөн сайн мэдэхгүй өөр сайн мэддэг нь өөрийн сонголтын жагсаалтыг гаргаад тавиарай

Re: Something VS Something (Хоорондоо ямар ялгаатай вэ)

Posted: Thu Oct 18, 2012 4:34 pm
by Beegii
American vs. European vs. Japanese:

Image

Хүмүүсийн сэтэхүйд сэтэхүйд ч юу байхав ер нь нэг иймэрхүү зүйлс байна Америкаас машин авч ундагч Европ инженэрүүдийг бишэрэн шүтдэг тэгсэн мөртлөө япон чанар тав тухыг гайхан бишэрдэг гэж за тэхээр нэг ийм асуулга явуулж үзий хүмүүс дийлэнх нь аль талд зогсохыг харцгаая


1. Хэмжээ бол Чухал

Америк
Европ
Япон

- Ихэнх хүмүүс ялангуяа Америкчууд бид бол том бүгдээс илүү том гэсэн суртал ухуулгынхаа хүрээнд тэдний зах зээлд том машинууд зонхилж байдаг тэхээр хэн том машинд дуртай тэдгээр нь америк машиныг илүүд сонирходог Америк

2. Намайг битгий үзэн яд би бол царайлаг хөөрхөн бас загварлаг

Америк
Европ
Япон

- Европын машин үйлдвэрлэгчид машины гаднах төрх загварыг маш дээр үеээс анхаарч ирсэн харин Америк Европчууд илүү технилоги функц д нь загвараас илүүг онцолж ирсэн Европ


3. Цастай Бороотой Шороотой Харанхуй алинд ч надад итгэж болно

Америк
Европ
Япон

- Цастайд ч бороотойд ч таныг аялгүй байхыг арлын улсын машин арай илүү бодолцсон гэж бодож байна Япон

4. Би бол жинхэнэ эрийн чимэг

Америк
Европ
Япон

- За энэ хэсэгт харин эргэлзэж байна Том мундаг булчингуудыг бодхоор Америк өнгөлөг сайхан тансаг тэрэгнүүдийг бодхоор Европ ч юмшиг энэ дээр харин 50/50%

5. Би ямар нэгэн зүүд шиг жолоодлогыг илэрхийлэгч

Америк
Европ
Япон

- Энэ хэсэгт би Европ машинуудыг илүү гэж бодож байна ягаад гэжүү яагаад гэвэл Европын тэр олон нарийн жижиг гудамжууд паркинг зэрэгт маш сайн маневэр бахй зайлшгүй шаардлагтай тэхээр мэдээж Европ

6. Төлсөн шигээ чанарыг би таньд олгоно

Америк
Европ
Япон

- За энэ хэсэгт бол миний хувьд шууд л Японд санал өглөөө энд тайлбар илүүц биз

7. Хүч чадлын жинхэнэ илэрхийлэл

Америк
Европ
Япон

- За энэ бас их эргэлзээтэй үнэхээр Америк мөрөөдөл том том хөдөлгүүр бензиний мангасуудыг бодхоор яалтчгүй Америк

8. Эрэлтэнд байна гэдэг хүн бүхний хүсэл

Америк
Европ
Япон

- За энэ хэсэг бас л Япон үнэхээр дэлхийн зах зээл дээрх нийт машины зах зээлийн хэдэн хувийг эзэлж байна Холливудын одууд хүртэл Приус унаад байхад хэхэх Япон

9. Жинхэнэ гоо үзэсгэлэнгийн төгс шийдэл

Америк
Европ
Япон

- Европ үнэхээр дээдсийн тансаг бүтээлийг бүтээж чаддаг дахин давтагдашгүй


10. Шинийг эрэлхийлэнэ гэдэг ажилтын үндэс

Америк
Европ
Япон

- Энэ хэсэгт харин Японд саналаа өглөөө


За миний хувьд нэг иймэрхүү л байна харин та нарын хувьд юу гэж бодож байна сайхан бичээрэй

Re: Something VS Something (Хоорондоо ямар ялгаатай вэ)

Posted: Thu Oct 18, 2012 4:52 pm
by Exotic
Lexus LFA odoo yapon uu amerik uu?? yaponii tald supragaas iluuteigeer GTR mettei zailshgui hamt bichihgdmeer sanagdaad bodood uzsen chin neg l ergelzeed yvchlaa, bas tsaashlaad NSX-iin shine zagvar hurtel Acura nereer taniltsuulagdaj baigaa.