Re: Авто шинэ мэдээлэл /Auto News/
Posted: Mon May 14, 2012 11:27 am
Ниссан Оросын AutoVaz-ийг худалдан авч, ЛАДА-г шинэчилж, шинэ загваруудыг зах зээлд гаргана.
· Renault-Nissan болон Оросын технологийн корпораци нар хамтран ОХУ-ын хамгийн том автомашин үйдлвэрлэгч Автоваз-д шинэ технологи нийлүүлэн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.
· Renault-Nissan нь 750,0 сая ам. доллар хөрөнгө оруулж байгаа бол ОХУ-ын Технологи Корпораци нь AutoVazкомпанийн зээлийн асуудлаас шалгаалсан гэрээний хөрөнгө оруулалтыг дахин хянахаар болсон байна.
· Уг хамтын гэрээгээр Renault-Nissan нь ихэнх хувьцааг эзэмших ба 2014 он гэхэд AutoVazкомпанийг удирдах/ өөрийн болгох төлөвлөгөөтэй байна.
Шинэ хамтын ажиллагааны гэрээний дагуу Renault-Nissan Автовазын дийлэнх хувьцааг шууд бусаар эзэмшихээр боллоо.
Renault-Nissan, Автоваз, Оросын Технологын Корпораци болон Тройка Дайлог компаниуд өнөөдөр (2012 оны 5-р сарын 3) Парис хотод анхан шатны гэрээн дээр гарын үсэг зуралцлаа.
Гэрээний нөхцөлд зааснаар Renault-Nissan болон Оросын Технологийн Корпораци нь ОХУ-ын хамгийн том автомашин үйлдвэрлэгч буюу Лада автомашинаараа олонд танигдасан AutoVaz үйлдвэрт аль аль нь хувьцаа эзэмшинэ гэж заасан байна.
Renault-Nissan тус гэрээнд нийт 750 сая америк долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон бөгөөд ингэснээр 2014 оны хагас гэхэд AutoVaz үйлдвэрийн 67.13% хувьцааг эзэмших зорилготой юм. Renault компани нь 2008 онд AutoVaz үйлдвэрийн 25% худалдаж авсан байсан бөгөөд Ниссантай хамтарсан хувьцаа эзэмших гэрээнд зориулж нэмж 300 сая долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон бол Ниссан нийт 450 сая долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон байна. Renault болон Ниссан нь 2014 он хүртэл уг хөрөнгө оруулалтыг хэсэг хэсгээр хийх юм байна.
Харин Оросын Технологи Корпораци нь AutoVaz компанийн өр зээлийн асуудлыг дахин хянаж үзэх болсон ба үүнд нийт 7 тэрбум рубль буюу 238 сая долларын өр зээлийн асуудал яригдаж байгаа юм. AutoVaz компанийн хувьд зарим өр зээлээ огт хэрэглэгддэггүй тоног төхөөрөмжүүдийг зарж борлуулах замаар төлж барагдуулхаар болсон бөгөөд 46 тэрбум рублийн хүү бодогдохгүй өрийх нь төлөх хугацааг сунгахаар болсон байна. Энэ нь AutoVaz компанид асар их санхүүгийн тус дэм болж өгч байгаа юм.
Renault-Nissanы CEO Carlos Ghosn: “Өнөөдрийн хэлэлцээр нь Оросын автомашин үйлдвэрлэгч компанийг орчин үеийн дэвшилтэт автомашин үйлдвэрлэхэд нэг алхам ойртуулсан хамгийн сүүлийн үеийн алхам юм” хэмээн мэдэгдлээ.
Бид Renault-Nissanтай хамтарснаар бизнесийн харилцаагаа улам сайжруулж, стратегийн түнш болж байгаад баяртай байна гэж Оросын Технологийн Корпорацийн ерөнхийлөгч Sergey Chemezov мэдэгдлээ. Оросын Технологийн корпораци болон Renault-Nissanы хамтарсан гэрээгээр AutoVaz компанийн үйлдвэрлэл болон Лада брэндийг хамтран хөгжүүлэх тухай дурджээ.
AutoVaz компани хамтын гэрээнээс сарын өмнө 525 сая долларын өртөг бүхий Togliatti угсралт хийх үйлдвэрийг нээсэн нь тус компани жилд урьдынхаасаа 350,000 илүү буюу жилд 1 сая автомашин илүү үйлдвэрлэх хүчин чадалтай болсон байна.
Renault-Nissan Лада автомашины ихэнхи зарваруудыг шинэчлэх ба бие биенийхээ мэдлэг техник дээр тулгуулан дээрх 3 автомашин үйлдвэрлэгч нь өөр өөрийн гэсэн шинэ автомашинуудийг үйлдвэрлэхээр болсон байна. Мөн шинээр баригдсан Togliatti угсралтын үйлдвэр нийт 5 шинэ загварын автомашин үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн тус 3 компани Москва, Ст.Петербург болон Изхэвшк зэрэг хотуудад өөрсдийн үйлдвэрээ нээнэ.
ОХУ-ын эдийн засгийн өсөлт нь Европ тивдээ хамгийн хурдан нь бөгөөд энэ нь дундаж болон дээгүүр орлоготой иргэдийн тоо нэмэгдсэнтэй холбоотой юм. Тухайлбал 10 сая гаруй Оросын өрх айлууд жилдээ 50,000 доллараас дээш орлоготой гэсэн судалгаа гарчээ. Өнгөрсөн жилийн хугацаанд Орост нийт 2.65 сая автомашин зарагдсан бөгөөд 2012 онд 2.9 сая автомашин зарагдах төлөвтэй байгаа юм. Шинээр байгуулагдаж буй хамтрал нь өнгөрсөн жил Орост 578,387 ширхэг Лада-г оролцуулаад нийт 878,990 ширхэг автомашин борлуулсан юм. Энэ нь Оросын нийт автомашины зах зээлийн 33% бөгөөд Renault-Nissan-ы гурав дахь том зах зээл юм. Renault-Nissanы хамгийн том зах зээл нь АНУ ба удаах нь Хятад улс юм.
эх сурвалж: Моннис дотоод сүлжээ