Page 2 of 6

Re: "Дакар Ралли"-д Монгол тамирчин

Posted: Thu Dec 20, 2012 11:55 am
by Ariuka
altan shar zam ni ulziitei baig

Re: "Дакар Ралли 2013"-д Монгол тамирчин

Posted: Tue Jan 01, 2013 3:01 pm
by Uuganaa
Манай 2 ийн Мото нь уралдах газараа очсон бололтой.
Image

Image

Re: "Дакар Ралли 2013"-д Монгол тамирчин

Posted: Tue Jan 01, 2013 11:39 pm
by MuuG
dakar дуусчихсан уу? ямар амжилт гаргасан бэ?

Re: "Дакар Ралли 2013"-д Монгол тамирчин

Posted: Tue Jan 01, 2013 11:45 pm
by Solongo
MuuG wrote:dakar дуусчихсан уу? ямар амжилт гаргасан бэ?
En sariin 4 nd ehled 14 honogiin hugatsaani tursh bolno

Re: "Дакар Ралли 2013"-д Монгол тамирчин

Posted: Wed Jan 02, 2013 9:58 am
by Eamgaa
Амжилт хүсье. Сайхан амралт таарч байгаам байна үзээд байдаг хэрэгээ

Re: "Дакар Ралли 2013"-д Монгол тамирчин

Posted: Wed Jan 02, 2013 4:32 pm
by Uuganaa
Далбаагаа харсан сайхан байна шүү
Image
http://www.dakar.com/dakar/2013/us/rider/175.html

Re: "Дакар Ралли 2013"-д Монгол тамирчин

Posted: Wed Jan 02, 2013 4:38 pm
by Ariuka
manai 2 mongol eriin hiimori avhaalj sambaa er zorigiig gaihuulaad irne gedegt mash ih naidaj bgaa .ingehed tsagiin huvaari ni baina uu manaihaan

Re: "Дакар Ралли 2013"-д Монгол тамирчин

Posted: Thu Jan 03, 2013 3:04 pm
by Uuganaa
Уралдаан эхлэхэд 2 хоног үлдлээ...

Image

Image

Re: "Дакар Ралли 2013"-д Монгол тамирчин

Posted: Thu Jan 03, 2013 11:42 pm
by tgear
boldbaatar, lhamaa 2too Amjilt husey! Uragshaa!

Re: "Дакар Ралли 2013"-д Монгол тамирчин

Posted: Mon Jan 07, 2013 1:07 pm
by Uuganaa
Д.Болдбаатар 53-т хурдлав

Авто спортын олон өдрийн хамгийн нэр хүндтэй уралдаан “Дакар ралли”-гийн анхны гараа өчигдөр боллоо. Перу улсын нийслэл Лима хотоос гараагаа хийсэн энэ жилийн “Дакар”-т анх удаа монгол тамирчин оролцож буй гэдгээрээ онцлог. Угаас авто сонирхогчдын анхаарлын төвд байдаг, авто спортын олимп гэгдэх тус уралдаанд ОУХМ Д.Болдбаатар 175 дугаартай, Н.Лхамаа 174 дугаартай мотоциклийн ангилалд тоосоо өргөж буй. Тэгвэл, өчигдөр болсон эхний гараанд тамирчид Лимагаас Писко хүртэл 13 км зайд уралдсан юм. Бэлгэдлийн чанартай эхний гараанд мотоциклийн ангилалд 196 тамирчин гараанаас гарч, уралдсанаас 183 нь барианд оржээ. “KTM” хөлөглөсөн, Чилийн тамирчин Франциско Лопез долоон минут, 51 секундын амжилтаар мотоциклийн ангилалд түрүүлсэн бол Голландын Франс Верхоевен, Чилийн Пабло Куинтанилла нар удаалжээ. Харин өнгөрсөн жилийн аварга Сайрил Деспре тэргүүлэгчээс 13 секундээр хоцорч, тавдугаарт бариалсан. Монголын тамирчдаас ОУХМ Д.Болдбаатар есөн минут, 16 секундын амжилтаар 53 дугаарт, Н.Лхамаа есөн минут, 52 секундээр 79 дүгээр байрт орсон байна.

Харин автомашины төрөлд дэлхийн раллигийн хошой аварга Карло Сайнз түрүүлжээ. Тэрбээр нийт 13 км замыг долоон минут 40 секундэд туулсан байна.

“Дакар ралли”-гийн оролцогчид суудлын тэрэг, ачааны машин, мотоцикль, дөрвөн дугуйт гэсэн дөрвөн ангилалд, Перу, Аргентин, Чилийн нутгаар нийт 8000 гаруй км замыг туулж, өрсөлдөх юм. Тэмцээний аваргууд энэ сарын 20-нд тодорно.

С.ЦЭЛМЭГ

Image

Re: "Дакар Ралли 2013"-д Монгол тамирчин

Posted: Mon Jan 07, 2013 1:10 pm
by Uuganaa
Хувиар:

DATE START - FINISH
05/01/2013 Lima - Pisco
06/01/2013 Pisco - Pisco
07/01/2013 Pisco - Nazca
08/01/2013 Nazca - Arequipa
09/01/2013 Arequipa - Arica
10/01/2013 Arica - Calama
11/01/2013 Calama - Salta
12/01/2013 Salta - San Miguel de Tucumán
13/01/2013 Rest day
14/01/2013 San Miguel de Tucumán - Córdoba
15/01/2013 Córdoba - La Rioja
16/01/2013 La Rioja - Fiambalá
17/01/2013 Fiambalá - Copiapó
18/01/2013 Copiapó - La Serena
19/01/2013 La Serena - Santiago

http://www.dakar.com/dakar/2013/us/route.html

Re: "Дакар Ралли 2013"-д Монгол тамирчин

Posted: Mon Jan 07, 2013 1:12 pm
by Uuganaa
Image
Тэмцээн 2 дахь өдөрөө үргэлжилж байна дэлгэрэнгүй мэдээлэл олж уншсан хүн байвал оруулаарай.

Re: "Дакар Ралли 2013"-д Монгол тамирчин

Posted: Mon Jan 07, 2013 1:19 pm
by Beegii
Авто спортын олимп гэгдэх 34 дэх удаагийн “Дакар ралли” уралдааны хоёр дахь гараа өчигдөр Перу улсын Писко хотоор 327 км зайд үргэлжиллээ. Тус гараанд мотоциклийн ангилалд Монголын авто мастеруудын нэг, ОУХМ Д.Болдбаатар 03:30:57 цагийн амжилтаар 80 дугаарт, харин ОУХМ Н.Лхамаа 03:33:46 цагийн амжилт үзүүлж, 86 дугаар байрт хурдалсан байна. Дээрх ангилалд нийт 196 тамирчин бүртгүүлснээс хоёр дахь гараанд 169 тамирчин барианд оржээ. Хоёр дахь гараанд Испанийн Борт Барреда 02:42:31 цагийн амжилтаар түрүүлсэн бол Педреро /02:45:47/, Фиш /02:48:24/ нар удаалжээ.

Re: "Дакар Ралли 2013"-д Монгол тамирчин

Posted: Mon Jan 07, 2013 1:20 pm
by Beegii
Бүхэл бүтэн 1 цагаар хоцорсон байна
Энэ юуных вэ

- Ур чадвар
- Дадлага туршлага
- Техник технилоги аль нь дутуу байна

Re: "Дакар Ралли 2013"-д Монгол тамирчин

Posted: Mon Jan 07, 2013 1:31 pm
by Uuganaa
Дакарт анх удаа уралдаж байгаа болхоор асуудал их байгаа байхаа. Гэхдээ сайн л явсан байна
Image

Өнөөдрийн дүн:
http://www.dakar.com/dakar/2013/us/stag ... bikes.html