Page 2 of 6

Re: Автотай нөхөрлөсөн Төкө

Posted: Mon May 28, 2012 12:07 pm
by tukuu
2003 онд жолооны курсээ төгсөж байсан. Таньдаг хүний курс байсан болохоор эхлээд нилээд удчихсан курсд 7 хоног суусан болоод төгсөж байсан даа. Тэр үед ийм л сургалт хүнд олгодог байсан байна шүү ккк. Дүрмийн номыг нь нэг сайн уншиж дуусгаад, дром дээр нь 2 удаа гарсан. Хотын жолоонд харин өдөр болгон гарсан. Тэгээл шалгалт дээр шууд л гарч ирсэн. Дүрмийн шалгалт дээр нэг хүн вач гарч байсан нөгөө нөхөр тас хөдөөний залуу, тэнцчээд 10к өгч байж билээ ккк. Жолооны багш нар бас зугаатай нөхдүүд шүү. Дохио өгөлгүй эргэвэл гуяны дотроос чимхэж эн тэр. Сая ямар алдаа гарвав гээл хаха нилээн хэд чимхүүлээд авсаан. Хотод явж байтал за сая ямар тэмдэг өнгөрөв гэж асууна хараагүй өнгөрсөн бол за машины зогсоогоод харчаад ир гэж наана хаха. Бас хэд хэд гүйсээн.

Re: Автотай нөхөрлөсөн Төкө

Posted: Mon May 28, 2012 12:29 pm
by tukuu
Авто осол Тэхдээ азтай ккк

2006 онд ахын зарах гэж байгаа Nissan Sunny-г би хэсэг унадаг байлаа. 1,8 сая-р зарна гэж байсан юм. Нилээд муу машин. Амаржинууд нь дуусчихсан завь юмуу хаашайн хахаха. Би зун найзуудтай лагар энэ тэрээр явж зугаацдаг машин байлаа кк. Нэг өдөр орой болчоод найзтайгаа харих гээд дунд голын замаар явж байтал, /тэр үед манайх 19-р хороололд байдаг байсын/ би баруун тийш чиглэлтэй дунд голын талаар нь явж байтал урдаас нэг гар зам голлоод ороод ирэхийн юу юугүй тулаад ирэхээр нь их дарвал даланлуу нисэх аюултай болохоор боломжоороо дартал нөгөө гар машины бөгсийг мөргөөл цаашаа алга болж өгсөн. Машины *** мөргөсөн болохоор шууд эргэнгүүтээ даланлуу *** нь орчдын за ингээд өнгөрлөөдөө гээл тормосоо тултал гишгээл байлаа ашгүй нэг юм тогтсон бололтой. Суугаагаараа тэнгэр хараастай хахаха од бол хангалттай тоолхоор байсөөн. Тэгээл гялс буугаад нөгөө мөргөсөн гарлуу хартал дугуй нь хагарчихсөөн явж байдым даа. Гүйж очоод хаалгыг нь нээтэл жолооч гуай нь шал согтуу хаалгыг нь онгойлгосон чинь гайхаж энэ тэр. Баахан согтуу хүүхнүүд чихчихжээ. Заза тэгээд цагдаа ирээд баахан bla bla, согтуу ах маань харин гавлууд явсан даа хөөрхий. МИС-ийн багш нар байсан юм байна лээ. Маргааш нь нөгөө ахтай уулзтал муу хүүхдүүдийг *** дөхсөн байна лээ гэж ирээд сүйд болж байх юм урьд орой нь согтуу даа чоно шиг байсан нөхөр хонь болчихсөөн гусч байдым даа хаха.

Мөргүүлсэн машинаа үнэлүүлсэн чинь 800к болчдын. Хойд тэнхлэг нь гулзайгаад дугуй нь хөндлөн болчихсон элэгний юм болсон байсан. Хонь ахаас 800к авчаад нөгөө машиныг ченж дуудаж ирээд 1.5 саяд өгөөд дуусгасан.
Тэнгэр харсны хүчинд 1.8-р зарах гэж байсан нөхөрийг 2.3 саяаар зарчихсан даа ккк

Re: Автотай нөхөрлөсөн Төкө

Posted: Mon Jun 04, 2012 11:57 am
by tukuu
Subaru Forester :x

Энэ хүлгээ унах тусам л хайр хүрээд байх юм. Жоохон анхаарал хандуулахгүй бол жоохон дуу шуу ороод байна. Хүн ер нь хайран дээр амьдардаг юм шиг санагдлаа. Яагаад гэхээр хүн болж төрөөд аав ээждээ хайрлуулна, ухаан ороод эцэг эхээ хайрлана, эгч ахаа, дүү нараа хайрлана. Томроод анхны хайр :ymhug: гэж нэг сайхан юм байна, за тэгээд бүтэлгүй хайр ккк, заяаны ханиа олоод бүр ч их хайрлана, үртэй болоод түүнийгээ хайрлана, хөл дүүжлэх хүлгээ бас хайрлана. Эцэст нь эх орон Монгол улсаа хайрланаааа :x

Re: Автотай нөхөрлөсөн Төкө

Posted: Mon Jun 04, 2012 12:07 pm
by tukuu
Хэрвээ машин зохиогдоогүй бол бид Хурдан хүлгээ л унах байсан даа. Би моринд маш их хайртай эрийн хийморийг сэргээсэн сайхан амьтан шүү. Наадам хурдан болоосой. Хурдны морь барианд орж ирэх тэр л агшин, Монгол хүн л хамгийн сайхан мэдрэмжийг авч чаддаг. Хамарын самсаа шархираад нүднээс өөрийн эрхгүй нулимс гараал ирдэг мөн ч сайхан даа.

Галшарын унага билээ
Ганжуур өвгөний хүү
Гарамгай уяач Сундуйгийн
Гарын эвээр уягдаж

Уяа сойлгыг нь тохируулж
Унах хүүхдийг тааруулж
Унтах нойрыг нь хасаж
Ус хоолыг тэнцүүлээд

Гуч хоног сойгдоод
Гурван сунгаанд түрүүлж
Гуядах ташуурыг үзэлгүй
Гуу жалганд торолгүй

Жил дараалан түрүүлсэн
Жигүүртэн шувуунд гүйцэгдэлгүй
Он дараалан түрүүлсэн
Онцын хурдан хүлэг ээ

Хан уулын ард
Хатан туулын дэнжид
Хамаг олноо баясгасан
Халхын хурдан хүлэг ээ

Эр хүний хийморийг сэргээсэн
Эзэн хүний урмыг бадруулсан
Энгийн хүний сэтгэлийг баясгасан
Эгэлгүй хурдан хүлэг ээ

Re: Автотай нөхөрлөсөн Төкө

Posted: Wed Jun 27, 2012 10:41 am
by tukuu
Нэг салхи оруулая даа арай дэндлээ.

Өчигдөр орой ажлаа тарж хариад Naba-с авсан свече, Булгаагаас авсан торцов, ажлын жолооч Баагий ахаас авсан түргэн ишээр өөрийн свеченүүдээ сольчлоо. Бага зэргийн ажилтай л юм байна. Энгийн машин бол 20 минутын л ажил байх. Би лав 1 цаг 30 минут болов ккк. Мотор бага зэрэг халуун, салгаж авахад зай завсар гэж үнэхээр хэрэг алгаа. Хойд талын 2-ыг тайлах гэж нилээн ухантсөөн ккк. Хурууны ажиллагаа нилээд шаардаж байна лээ. Свеченүүд гаргаж иртэл санасныг бодвол бүрэн ажиллагаатай янз бүр болсон юм алга. Denso-ийн свече байна. Дараа асуудал гарвал хийчхэд зүгээр л юм байна. За тэгээд бүх салгаж авсан зүйлсээ буцааж угсраад check хийгээд асаалаа шууд л асч байна. Ажиллагаа маш сайн байна. Шинэ болохоор цаанаа өөр юм байна аа. Гэрийнхээ хажуу талын зам дээр хальд гишгэж үзлээ асуудал алга. Даанч тэр хавийн баахан хүмүүст загнуулсаан ккк галзуу юмуу, согтуу юмуу гээл байна лээ

Tnx Naba, Bulgaa, Баагий ах :)

Re: Автотай нөхөрлөсөн Төкө

Posted: Wed Jun 27, 2012 11:33 pm
by tukuu
Свечений зураг оруулчхая. Надад бол гайгүй л санагдаад байгаа

Image

Re: Автотай нөхөрлөсөн Төкө

Posted: Wed Jun 27, 2012 11:37 pm
by Naba
Субару-ын хувьд миний анзаарсанаар иймэрхүү нарын үзүүртэй очлуурнууд тог хаялт бол сайн юм байна лээ. Гэхдээ нэг сул тал нь удаан явахаар 3-аар цилиндерийн очлуурны электрод нь хайлчихдаг ба ингэснээр оч хаялт муудаж хөдөлгүүрийг доголдуулаад байгаа тал анзаарагдсан

Re: Автотай нөхөрлөсөн Төкө

Posted: Wed Jun 27, 2012 11:40 pm
by tukuu
Нэг ийм обут байна лээ. Машинаа зарна гэсэн байсан.

Image

Re: Автотай нөхөрлөсөн Төкө

Posted: Wed Jun 27, 2012 11:41 pm
by tukuu
Naba wrote:Субару-ын хувьд миний анзаарсанаар иймэрхүү нарын үзүүртэй очлуурнууд тог хаялт бол сайн юм байна лээ. Гэхдээ нэг сул тал нь удаан явахаар 3-аар цилиндерийн очлуурны электрод нь хайлчихдаг ба ингэснээр оч хаялт муудаж хөдөлгүүрийг доголдуулаад байгаа тал анзаарагдсан

Наба орой залгасан утас чинь холбогдохгүй байхаар шууд харьцан. Нөгөөхөө байлгаж байгаарай хэхэ

Re: Автотай нөхөрлөсөн Төкө

Posted: Wed Jun 27, 2012 11:52 pm
by tukuu
Хэнтий аймгийн Биндэр сумруу явж загасчлахдаа авсан зураг. Утасны цэнэг дуусаад олигтой зураг авч чадаагүй ээ. Нэг эвгүй бичлэг байгаа. Тэрийг хамаагүй энд тэнд тавьж болохгүй гэсэн болохоор ямар ч арга алга даа.

Nokia N8-р авсан
Image

Энэ нэг хальт шавар туулсан, жижиг тэрэг гардаггүй гэсээн. Зовлонгүйл гарч байна лээ.
Image

Image

Re: Автотай нөхөрлөсөн Төкө

Posted: Wed Jun 27, 2012 11:56 pm
by tukuu
Багаасаа сонирхож ирсэн зүйл минь. Хужаа нар л ийм өнгийг гаргаж авсан гэж байгаа юм даа.

Image

Re: Автотай нөхөрлөсөн Төкө

Posted: Thu Jun 28, 2012 12:00 am
by tukuu
Аавын хайртай гүнж машиндаа норсож яваа нь :-* . Машинд ороод унтаад өгдийн хэхэ. Явж байгаал нэг хархаар хөөрхөн унтцан байдын. зогсож суудлыг нь хоошлуулаал явж өгнө дөө. Охинтойгоо явахдаа маш болгоомжтой жолоо байрьдаг.

Image

Re: Автотай нөхөрлөсөн Төкө

Posted: Thu Jun 28, 2012 12:01 am
by tukuu
Image

Энийг хараад юу гэмээр байна

Re: Автотай нөхөрлөсөн Төкө

Posted: Thu Jun 28, 2012 12:06 am
by tukuu
Дуугүй л байя даа

Image

Image

Image

Re: Автотай нөхөрлөсөн Төкө

Posted: Thu Jun 28, 2012 12:11 am
by Temuujin
Jartgaraasaa ene dood taliin buurunhii gereltei ni ih taalagddag.