Page 2 of 11

Re: Хөргөлтийн шингэн /Coolant, ATF, Тосол/

Posted: Wed Nov 16, 2011 11:36 pm
by BB2
Хаанаас ямар Antifreeze авбал зүгээр вэ?

Re: Хөргөлтийн шингэн /Coolant, ATF, Тосол/

Posted: Thu Nov 17, 2011 6:15 pm
by eegy
Аляска хэр вэ?
Би урьд нь унаж байсан бүх машинууддаа аляска хэрэглэж байсан. Асуудал гарч байгаагүй.
Сүүлийн ганц нэг машиныг японоос ирсэн ягаан өнгөтэй антифрийзтэй нь өвөлжүүлж байсан. Дажгүй л өвөлжсөн дөө хөөрхий. Шалгуулж үзэж байгаагүй юм байна.

Re: Хөргөлтийн шингэн /Coolant, ATF, Тосол/

Posted: Thu Nov 17, 2011 6:33 pm
by begunbe
хөргөх шингэнүүд бас л нөгөө цэвэр азотаар дугуй хийлүүлэхтэй адилхан адал явдалтай. усны хөлдөх температурийг өөрчлөхийн тулд метанол, буцлах температурийг нэмэхийн тулд етиленгликол нэмнэ, тэгээд л болоо.

Re: Хөргөлтийн шингэн /Coolant, ATF, Тосол/

Posted: Thu Nov 17, 2011 6:35 pm
by eegy
БэГүнбэ илүү тодорхой тайлбар оруулаач хө

Re: Хөргөлтийн шингэн /Coolant, ATF, Тосол/

Posted: Thu Nov 17, 2011 6:46 pm
by begunbe
антифриз гэвэл усны хөлдөх хэмийг өөрчлөхөөр илүү их спирт хийснийг хэлнэ. буцлах хэмийг нэмэгдүүлэхээр этиленглик ол энэ тэрийг их хийвэл coolant болно. хамгийн гол асуудал хөрсөн ч халсан ч шингэнээрээ л үлддэг байх хэрэгтэй. зэврэлт үүсгэхээс сэргийлж бага хэмжээгээр өөр бодисуудыг өнгө оруулагчтай хамт хийдэг.

Re: Хөргөлтийн шингэн /Coolant, ATF, Тосол/

Posted: Fri Nov 18, 2011 10:03 am
by XP1
ТОСОЛ гэдэг нь "Антифриз"-ийн нэгэн худалдааны тэмдэг юм. "ТОС"- Технология Органического синтеза (Органик химийн урвалын технологи). "ОЛ"- этиленкликоль химийн бодисын сүүлийн хоёр үсэг юм. "Тосол"- ын найрлагад ихэвчлэн гликолийн төрлийн хөлддөггүй шингэнүүд ордог. Энэ нь этиленгликолийн хольцтой ус юм.
Тосолонд тодорхой хэмжээний силикат, борат, нитрит, фосфат агуулагдаж байдаг. Эдгээр нь металлыг зэврэлтээс хамгаалах үүрэгтэй юм. Гэвч дээрх шингэнүүдэд зарим нэгэн дутагдалууд байдаг; тундас үүсгэж хөргөлтийн системийг бөглөх аюултай.

Харин одоогийн бидний хэрэглээд байгаа антифрийз (LLC)-д тундас үлдээдэггүй, дулаан багтаамж сайтай болоод зэврэлт үүсэгдэггүйгээрээ давуу талтай юм. Мөн энэхүү антифриз нь хөргөлтийн үүрэг гүйцэтгэхээс гадна хөргөлтийн системийг бүхэлд нь цэвэрлэж өгдөг.

Re: Хөргөлтийн шингэн /Coolant, ATF, Тосол/

Posted: Fri Nov 18, 2011 11:24 am
by aza315
antifreeze=coolant
llc=udaan ashigladag antifreeze
zuv uu

Re: Хөргөлтийн шингэн /Coolant, ATF, Тосол/

Posted: Wed Nov 23, 2011 2:03 pm
by m1u1n2kh2
4x4 AutoPartner-с LLC авч хийсэн хүн байна уу? Ямар үнэ ханштай байна?

Re: Хөргөлтийн шингэн /Coolant, ATF, Тосол/

Posted: Wed Nov 23, 2011 5:37 pm
by XP1
aza315 wrote:antifreeze=coolant
llc=udaan ashigladag antifreeze
zuv uu
Image
Өмнө нь хөргөлтийн шингэнийг зөвхөн хүйтний улиралд л хийдэг байсан бөгөөд АНУ мэт өргөн уудам нутагт дулаан газраас хүйтэн газар очих болгондоо шингэнээ солих шаардлага гардаг байсан. Хэрэглэгчдэд энэ нь маш хүнд байсан бөгөөд энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд дулаан хүйтэн ямарч нөхцөлд удаан хугацаагаар хэрэглэх боломжтой LLC (long life coolant) –ийг бүтээсэн.
LLC нь жил дамнан урт хугацаагаар ашиглагддаг хөргөлтийн шингэн юм. Энэ шингэн нь автомашины хөргөлтийн системийн тогтвортой ажиллагааг хангахаас гадна, хөргөлтийн систем болон блок доторх хана зэрэгийг зэврэлт нагар өнгөр тогтохоос хамгаалсан шингэн юм. Мөн LLC нь өөрөө эсэлдлээс хамгаалсан нэмэлт элементийг агуулсан байдаг.
LLC нь найрлага дахь этиленгликоген нь исэлдэж муудах, зэврэлтээс сэргийлэх нэмэлт бодис нь муудах зэрэгээс хөлдөх температурыг хувиргах, зэврэлтээс сэргийлэх чадвар нь буурдаг. Эдгээр элементүүдийн бууралтыг тооцоолж LLC-ийн хэрэглэх боломжит хугацааг тогтоосон байдаг. Ойролцоогоор 2-3 жил байдаг.
AF антифризийг удаан хугацаанд солихгүйгээр явсанаар зэврэлтээс сэргийлэх шинж чанараа алддаг учраас хөргөлтийн систем болон хөдөлгүүрийн блокд нагар, бохирдол үүсгэж дулаан дамжуулалт муу явагдсанаар хөдөлгүүрийн эд ангийг тослох систем алдагдана. Ингэсэнээр тосны шинж чанарыг алдах буюу хөдөлгүүрт элэгдэл их үүсэх аюултай.
http://www.autohelp.mn/site/knowledge/oil.html

Re: Хөргөлтийн шингэн /Coolant, ATF, Тосол/

Posted: Fri Dec 16, 2011 12:26 am
by BeQ
машинд 500-600г тосол дундуур байхад паар халуун үлээдэггүй юм байна шдээ..

Re: Хөргөлтийн шингэн /Coolant, ATF, Тосол/

Posted: Fri Dec 16, 2011 12:55 am
by aza315
nogoon bsan coolantaa ulaanaar soilulahdaa ugaah yostoi yu esvel sain shavhaj bgaal hiichhuu

Re: Хөргөлтийн шингэн /Coolant, ATF, Тосол/

Posted: Wed Dec 28, 2011 4:45 pm
by Naba
Jargal wrote:Өчигдөр SBN телевизийн Km/h нэвтрүүлэг харж байхад тэр радиаторын тагны талаар маш үнэн юмс гарж байна лээ шд, эвдэрхий таг болон зориулалтын бус тагны балгаар ус дундрах болон халах талаар.
Ойгомжтой л доо. Эвдэрхий таг гэдэг маань тагны клапанг эвдэрсэнийг хэлж байгаа байх.
Image
Анзаараад байхад радиотарын таг дотроо төмөр болон хуванцар гэсэн 2 төрлийн клапантай байдагаас хуванцар нь эвдрэх явдал түгээмэл юм байна лээ. Дээрх зурган дээрх

Автомашины хөргөлтийн шингэн дутуу явах, радиатор-т хог шороо хуримтлагдсанаас болж хөдөлгүүрийг хангалттай хөргөж чадахгүйн улмаас ус халсанаар радиаторын таг эвдрэх мөн радиаторын дээд банк хагарах, цууралт үүсэх гэх мэт асуудалүүд үүсдэг ба улмаар хөргөлтийн шингэнээ радиаторын эвдэрхий тагаар алдсанаар мотор халж кришканы жийрэг сэтгрэх, хөдөлгүүр цохих гэсэн асуудал үүсэх аюултай юм байна лээ. Тиймээс манайх шиг хуучин машин ундаг хүмүүс халуун дулааны улиралд радиатор-оо цэвэрлүүлэх, шингэнээ шалгах хэрэгтэй.


За нэг иймэрхүү л юм ТВ-ээр ярьсан болов уу

Re: Хөргөлтийн шингэн /Coolant, ATF, Тосол/

Posted: Thu Jan 12, 2012 9:14 pm
by aza315
ihenhi mashind radiatornoos iluudel hii gargadag krant bdag gehiin ter ni haana bdiin boloo medeh hun bnuu

Re: Хөргөлтийн шингэн /Coolant, ATF, Тосол/

Posted: Wed May 30, 2012 12:32 pm
by waSabi
Ер нь ямар тосол зүгээр байдаг вэ? Өвөл Аляска аваад хийсэн дажгүй байсан харин одоо нэлээн халаад байх юм? Тосолоо солихдоо угаах шаардлагатай юм болов уу шавхаж байгаад хийчихэж болох уу? Мэддэг нь хэлээд өгөөрэй баярлалаа!

Re: Хөргөлтийн шингэн /Coolant, ATF, Тосол/

Posted: Wed May 30, 2012 1:06 pm
by Ochki
neg solison hurgultin shingeniig 2 jil hereglej boloh noromtoi bdag. mongolchuud ternees ch udaan hergleed l bdag.

-tosonii huldultin zergiig shalguulaad hangalttai gej uzvel 2 jil dotor dahij soliulah shaardlaga bhgui. zun ch ter adilhan.

hurgultin shingenees bolj us haldagguilde.

-hurgultin shingen dutuu bsnaas bolj halaj bolno. hamgiin engiin ni