Page 2 of 15
Re: Гараш
Posted: Tue Feb 28, 2012 12:16 pm
by freekiller
За өнгөрсөн жил Баянхошуунд блокоор 2 машины гараж барьсан бөлгөө.6.80х6.80х2м хэмжээтэй бөгөөд блокоор барьсан.400блок бол бараг нэлээд илүү(50-60 орчим) гараад л таарсан даа.Эхлээд хананд хэдэн ширхэг блок орох гэдгийг блокний хэмжээгээр үржүүлээд л хангалттай иххэнийг авсан царай.Блок өрөхөд бол нээх асуудал биш гэж бодож байна(Би өөрөө барилгийн инженер гэхдээ энэ нь граж барих,хувийн орон сууц барихад нээх чухал нөлөөгүй л гэж бодоод байгаашдээ).Харин хэмжээгээ бол 7 хэмжиж 1 огтлох нь хамгийн зөв.Эхлээд сууриа сайн ухаад(30-40см) банз юмуу модоор хэв буюу палкаа бэлдээд бетоноо зуураад цутгана даа.Цутгахдаа дотор нь уулын чулуунаас болон хайрганаас хийж дүүргэж өгнө.Их даац авахгүй учраас дүүргэгчийг хангалттай хийж өгч болно.Тэгээд 3 хоног хатаагаад дээр нь блокоо өрнө.Блокоо өрсний дараа дээврээ модоор хийсэн.Гол дамнуруу болох 7м орчим урт сайн мод байх хэрэгтэй.1м3 цэвэр банз бол шувуун нуруутай дээвэрт бол тал орчимд нь л хүрч байсан(банзыг бол бас хэмжээгээр нь үржүүлээд хэр зайг дүүргэх гэж байгааг тооцсон).За тэгээд блокон ханаа 2 талаас нь сайхан шавардчих хэрэгтэй.Уул нь дотор юмуу гадна талд нь хөөсөнцөр тогтоогоод гадуур нь шавардсан бол бүүр сайн болно.Тэгээд дээврээ бол банзалчихаад дээгүүр нь гялгар цаас тавиад төмөрлөчихөд хангалттай болж байгаа юм.Хамгийн гол нь хаалгаа л сайн хийх хэрэгтэй байхдаа.Манайх одоогоор хаалгаа хийгээгүй ээ.Зузаан гялгар уутаар давхарлаад хаасан байгаа.Өвлийг бол гайгүй давсан шүү.Гэхдээ манайх тооцоо жаахан алдсан даа.Юу гэхээр 2 машинийх арай л багадаад байгаа юм.Хааяа өвөл машин нэмж ирж хоночих гээд нөгөө гаражинд чинь 3 багтахгүй сандарч л байлаа.Манай гараж бол бас налуу талдаа газар.Гэхдээ шалны тэгшилгээ одоогоор хийгээгүй байгаа.Дулаархаар л хийх санаатай байгаа даа.За өөрөө хийсэн юм ч сэтгэл өег байдаг шүү.Сайхан гараж бариарай.Илүү дутуу асууж хариулах юм байвал бэлэн шүү.
Re: Гарааш
Posted: Tue Feb 28, 2012 12:44 pm
by Egu
ГРАЖ
Suuriig bol bol hundam/fundam/ magayaar ehelj tsugtsaad hiisen ni deer harin shaliig hiiseniihee daraa yugaaraa hiine uu ter hinii durldaa zoriulalt ni tegeed yamar baihuu uhaj tunhuh yumuu hadgalj hamgaalah yumuu?
Re: Гарааш
Posted: Tue Feb 28, 2012 1:43 pm
by begunbe
freekiller-д данке! гаражын хэмжээг хамгийн томоор нь toyota land cruiser (4950 x 1970 x 1950), nissan patrol (5140 x 1955 x 1938) машинаар баримжаа авч, багтах хэмжээтэй хийнэ. тиймээс гаражын урт 6 м байхад болмоор... Харин нэг хананд ширээ, тэрэгтэй багаж энэ тэр элдэв хогшил ирэх тул бас л 6м (7м бол илуу сайн) хийвэл хангалттай гэж тооцсон.
одоо унаж байгаа toyota prius нь 4445 x 1725 x 1490 хэмжээтэй, ихэд сонирхоод байгаа toyota harrier hybrid 4755 x 1845 x 1690 хэмжээтэй гэвэл энэ 6х6 (6х7) хамгийн боломжтой хэмжээ
Re: Гарааш
Posted: Tue Feb 28, 2012 1:53 pm
by Beegii
Гоёо том машааануудтай юмааа кэкэ би бас энэ зун зуслангийнхаа байшинг барихдаа грашныхаа суурийг тавьчдиймуу гэж бодоод байгаа болох байлгүйдэээ
Re: Гарааш
Posted: Tue Feb 28, 2012 1:59 pm
by begunbe
ажил дээрээ байна уу, ингэхэд... юмаа аваад очих уу?
Re: Гарааш
Posted: Tue Feb 28, 2012 2:07 pm
by begunbe
шороо нь шаварлаг, атгасан гарын хэмжээтэй чулуу ихтэй тул Билгээгийн зовлосноор 50см гун ухсан "тууз"-ан суурь хийнэ. харин freekiller хэлсэнээр чулуугаар дуургэгч хийх нь сайхан санаа байна. учир нь хашаа, байшин ба гаражын суурь ухахад ийм чулуу их гараx тул энд тэнд аваачиж асгах шаардлагагуй, эргуулээд хэрэглэх нь хэмнэлттэй. гэхдээ хэр хэмжээтэй хийх вэ? суурь цутгахаас омно элсэн дэвсгэр хийнэ гэвэл, зузаан нь 10см байхад хангалттай юу?
Re: Гарааш
Posted: Tue Feb 28, 2012 2:22 pm
by begunbe
дуртай нь аргагуй хэмнэнэ, гэхдээ харамлахгуй, хэхэ... цементийн зуурмагын харьцааг тооцдог веб хуудас олон байна.
http://www.source4me.co.uk/calculate_concrete_mix.php гм... сонирхож узээрэй, гишууд!!
уугээр тооцоход 6х6м, 30см ондор, 20см оргон (аль хэдийн хэмнээд эхэлсэн) суурь цутгахад 40 кг шуудайтай цемент 12 уут, элс 860кг, хайрга(?) 1700 кг, ус 250 литр орох бололтой. уун дээр суурь ухахад гарсан чулуунаас дуртайяа хийж хэмнэнэ. хальт гууглдвээс нийт суурийн массын 15-20% хэтрээд хэрэггуй бололтой, 500-600 кг гэсэн уг
Re: Гарааш
Posted: Tue Feb 28, 2012 2:26 pm
by freekiller
Дээвэрнээс илүү ачаа авахгүй дан гараж учраас чулуулгаа бүр том л биш бол гарын атгаас арай бага хэмжээтэйгээр хийгээд өгвөл болно.Ус цемент харьцаа гайгүй дээ.Зуурдаг хүмүүс сайн мэдэж байгаа.Том саванд л цемент,элс,хайргаа 1х3х1 эсвэл 1х2х1 гээд хараар тооцоод хийчихгүй юу.Гэхдээ тэр харьцааг энд тэнд норм дүрэм байгаа тэрнээс харвал бүүр л сайн.Би одоо яг 100% санахгүй байноо.Уул нь барилгийн материал гээд том сэдэв байдаг даа.
http://www.must-library.edu.mn/help/9 http://www.scribd.com/doc/21638533/%D0% ... 0%B1%D0%B0 иймэрхүү сайт дээр байж байгаа.Тэгээд тэгшилгээгээ сайн хийгээд утас сайн татаарай.Өө хэхэ намайг бичиж ядаж байх хооронд хариулцан байшдээ.За за тэгээд сайн судалвал сайн л хэмнэнэ дээ.
Re: Гарааш
Posted: Tue Feb 28, 2012 2:41 pm
by ebayaraa
Зэрэгцэж ордог хоёр хаалгатай хийснээс цуварч ордог нэг хаалгатай хийх нь амар санагддаг. Гэм нь түрүүлж орсон нь сүүлдэж гарах /FILO/ хэрэгтэй болдог.
Re: Гарааш
Posted: Tue Feb 28, 2012 2:53 pm
by Egu
za yahav haritsaa bol baidag l zuil harin ter bugdiig yaj saihan tootsoj hiih vee gedgiig turshalga buhii enginerees l asuunadaa
Re: Гарааш
Posted: Tue Feb 28, 2012 5:04 pm
by sukhee
тоосгоор өрөх юмуу блокоор өрөх юмуу. 6х7 юмуу 6х6 гаар хийх гэж байгаа бол дээврээ яаж шийдэх гэж байна даа. 4 м ээс илүү урт балка олдохгүй. 6 м урт байх нь байдаг юм билээ. гэхдээ ховор бас үнэтэй. тэгэхээр дээвэр таазны асуудал тулгарна. цутгах юмуу хучилтын хавтан тавьхад асуудалгүй гэхдээ аж ахуйн аргаар барих хүнд бол зардал ихтэй байх. модоор дээвэрээ хийнэ гэж бодож байвал голд нь ядаж нэг багана гарах байх шүү.
Re: Гарааш
Posted: Tue Feb 28, 2012 5:19 pm
by Egu
tehh minii bodloor metal karakas bval deer sanagdah yum
Re: Гарааш
Posted: Tue Feb 28, 2012 5:49 pm
by Egu
metal gehdee daraa ni zuuguud baij bolno shde minii bodloor hamgiin hyamdaar hiivel tiim ch unetei tusahgui baih l gej bodoj bna
Re: Гарааш
Posted: Tue Feb 28, 2012 5:54 pm
by Ochki
nad tuhaigaa delegruuleech, ireeduid hiih zuilin neg ni medeej grash... tehleer bas ehnees ni medeed bjiival chiglelteimu gej...
Re: Гарааш
Posted: Tue Feb 28, 2012 6:01 pm
by sukhee
За яахав зун хүртэл зай ч байна лай ч байна. болох байлгүй. энд олон инженер архитекторууд байгаа юм байна. ярилцаж байгаад болноо хө.