Page 2 of 4

Re: Түшигээгийн хуудас

Posted: Mon May 21, 2012 9:40 am
by tushigee
Би ер нь хөдөө гадаа яваад байх тийм дуртай хүн биш. SUV-тай болох бодол толгойд бараг орж ирдэггүй гэж болно. Тэгсэн яасан Megacruiser гэдэг загвар байдагийг олж мэдсэн чинь унаад хөдөө хээрээр тэнэх хүсэл төрлөө. Энэ яагаад тестерон ялгаруулаад байгаа машин юм болдоо.
Image
Image
Image
Image
Image
Image
Image

хммм. Гэхдээ л ийм эдтэй болсон тохиолдолд хот дотор унахгүйг бодох байхдаа. Хөдөөрүү бол хаашаа ч яахав. Гэснээс монгол орноор их аяладагаар нь Ууганаад ч зүгээр юм уу!

Re: Түшигээгийн хуудас

Posted: Tue May 22, 2012 2:29 pm
by tushigee
Image
За тэгэхээр зарим хүмүүс FQ-н талаар сонсоогүй байдаг юм байна. Тэгээд жижигхэн пост оруулахаар шийдлээ.
FQ гэж юу вэ? Их Британид зөвхөн гаргадаг spec. Өөрөөр хэлбэл UK-н mitsubishi-н үйлвэр сток evo дээр жоохон карбон, Bilstein, HKS нтр-c хэдэн сэлбэг нэмээд FQ гэсэн хуулга наачихдаг гэсэн үг. :D
FQ-300, 320, 340, 360, 400 гээд хэдэн hp гаргаж байгаагаараа нэрлэчихсэн. (FQ500 гэж сонсож байсан гэхдээ нэгийг ч харж байгаагүй болохоор цуурхал биз)
Тэгээд FQ бол товчлол нь ойлгомжтой. Бүгд Fucking Quick гэж санаатай нэгтэй тайлбарладаг. Гэхдээ mitsubishi-с яг тийм гэж батлаж байгаагүй. Мэдээж Fine quality ч юм уу тэгж л тайлбарлах байх тэр гэхдээ маниуст ямар хамаа байхав.
Evo 8-с эхэлж гаргасан байдаг. Тэгтэл Uk mitsubishi-н site дээр FQ evo7-с эхэлсэн гэчихсэн байсан тэгээд 7-дээр FQ гэж хайгаад олоогүй тэгэхээр мэддэг нэг нь байвал залруулаарай.
Evo 9 бас л жижиг сажиг ялгаануудтай үндсэн зарчим нь ижил
Evo 10 4G63-с 4B11т гол ялгаа гэхиймудаа энийг ч бараг хэлэх ч хэрэг байсан юм уу? үндсэн зарчим нь ижил
Үнийн хувьд бол энгийн evo-гоос мэдээж үнэтэй. FQ400 нь 47,000-50,000паунд гэхээр чинь R35-н үнэ гараад ирж байгаа биз. За тэр тухай ярьна төгсгөлд нь.
Тэгээд бас limited гэж байгаа FQ400 нтр бол бүүр 100хан ширхэгээр л гардаг. Аргачгүй биздээ ийм үнэтэй байхад.
Rampage Tuning, Owen Developments, Flow Race Engines энэ нөхдүүдийн хамтын бүтээл бололтой. Гэхдээ дэлхийн хамгийн хурдан evo-г AMS performance л хийдэг (US company).
2005 ондоо бол R35 гарж ирээгүй 0-100км-рээ бол бусад япон машинуудаа дагуулахгүй азрага байсан.
3,5сек гэдэг 2008 онд R35-г 3,4-р эвдэх хүртэл чанга л тоо байсан. Хөөе Z-tune нтр лаана шдээ гэвэл үгүй юмаа. 4сек байна сая үзлээ.
За тэгээд
Porsche Carrera GT 3.9
Pagani Zonda needs 3.7
болохоор supercar-н *** гэж хоч авж байсан эд дээ.
Top Gear-н энэ дугаарыг санаж байгаа хүн байна уу?


Хоёр дахь партийг нь ялангуяа үзээрэй энэ зүгээр нэг магтаагүй. Турбо лагийг их гоёор тайлбарласан байгаа.
Тэгээд юу багтадаг юм байна вэ гээд сонирхоод үзвэл

Custom built Garrett GT Dual Ball bearing Turbocharger
Owen Developments custom manufactured cast Stainless Steel Exhaust Manifold and Exhaust Elbow
Omega Forged Pistons
HKS Forged Con Rods
HKS 680cc Injectors
Zytec ITP116 High Pressure Fuel Pump
HKS 1.6 mm Steel Head Gasket
Motec M800 OEM ECU
HKS Iridium Spark Plugs
Jan Speed High Flow Sports Cat
Alcon competition derived 240 mm high clamp mode, heavy duty clutch complete with Cera-metallic 6 paddle sprung centred drive plate
HKS High Strength Head and Big End Bolts
Alcon Mono6 Brake Kit incorporating Monobloc 6 pot road caliper with 343 mm curved vein Disc on a Aluminium mounting bell assembly with Ferodo DS2500 brake pads
Ralliart Aero Mirrors
Carbon Fibre Front Lip Spoiler
Carbon Fibre "Sharks Tooth" Rear Vortex Generator
PIAA High Performance Light and Wiper Upgrade
Gloss Black Team Dynamics Lightweight Alloy Wheels
Driver Training Course /Нээрээ шүү/
Илүү цааш нь сонирхвол энийг үзээрэй.
http://www.lancerregister.com/art_fq400report.php

За тэгээд төгсгөлрүүгээ орьё.
Түрүү амласан R35 -тай харьцуулалт.

Гэхдээ R35 бол дээд ангилалын машин гэдгийг битгий мартаарай. Энэ FQ400-г хараад надад нэг л үг санаанд орсон Урагшилахгүй бол ухраж байна гэсэн үг учир нь зогсонги байдал гэж үгүй. Эсрэгээрээ R35 энэ үгний утгыг жил болгон харуулж байна даа.

Re: Түшигээгийн хуудас

Posted: Tue May 22, 2012 4:13 pm
by e36
Машин авах гэж байгаа юм уу? Mazda Rx-8 ийн хувьд бол ёстой дэмий гэж бодож байна Rx7 FD л биш бол.. би унаж байгаад хэдэн сарын өмнө зарсан дуу нтр нь гое ч гэсэн тэгээд л засвар үйлчилгээ дор хаяж бэнзин дүүргэх болгондоо мотордоо масл нэмэх гээд л үнэн ядаргаа.. өөрө маслыг бол идэж уудаг зүгээр л шатаачихдаг эд юм билээ тэгээд хүмүүс мэдэхгүй давхиад байдаг тэгсээр байгаад мотор нь пан болдог юмшиг байгаа юм бас дээрэс нь бэнзин бол жинхэнэ уунашд одоо байгаа и36 гаас хамаагуй их иддэг байсан байгаа юм бас хурдны зам дээр уулна машинууд чинь идэлт нилээн багасдаг байтал барагж хоттойгоо адилхан иднэ гээд л ер нь дэмий... би бол и36 л зөвлөмөөр байна хэхэ монголд угааса худлаа болсон тийм болхоор :Д хүмүүс майнтэнансын өртөг өндөр л гээд байдаг юм тэгэхдээ өөрө моторын масл нтр жижиг юмаа соличихдог бол асуудал байхгуй ер нь тийм хэцүү том эвдрэл их багатай машин санагдаад байгаа ер нь тэгээ л бариж үзээд л шүүд дурласан! AWD унаж байсан юм шиг байна тэ тэгвэл одоо RWD гоёшд!

Re: Түшигээгийн хуудас

Posted: Wed May 23, 2012 1:47 am
by tushigee
e36 wrote:Машин авах гэж байгаа юм уу? Mazda Rx-8 ийн хувьд бол ёстой дэмий гэж бодож байна Rx7 FD л биш бол.. би унаж байгаад хэдэн сарын өмнө зарсан дуу нтр нь гое ч гэсэн тэгээд л засвар үйлчилгээ дор хаяж бэнзин дүүргэх болгондоо мотордоо масл нэмэх гээд л үнэн ядаргаа.. өөрө маслыг бол идэж уудаг зүгээр л шатаачихдаг эд юм билээ тэгээд хүмүүс мэдэхгүй давхиад байдаг тэгсээр байгаад мотор нь пан болдог юмшиг байгаа юм бас дээрэс нь бэнзин бол жинхэнэ уунашд одоо байгаа и36 гаас хамаагуй их иддэг байсан байгаа юм бас хурдны зам дээр уулна машинууд чинь идэлт нилээн багасдаг байтал барагж хоттойгоо адилхан иднэ гээд л ер нь дэмий... би бол и36 л зөвлөмөөр байна хэхэ монголд угааса худлаа болсон тийм болхоор :Д хүмүүс майнтэнансын өртөг өндөр л гээд байдаг юм тэгэхдээ өөрө моторын масл нтр жижиг юмаа соличихдог бол асуудал байхгуй ер нь тийм хэцүү том эвдрэл их багатай машин санагдаад байгаа ер нь тэгээ л бариж үзээд л шүүд дурласан! AWD унаж байсан юм шиг байна тэ тэгвэл одоо RWD гоёшд!
Зөвлөгөө өгсөнд баярлалаа. Ер нь ротари моторын ажиллагааны зарчимаасаа болж тэр тос шатаах их бензин идэх бол зайлшгүй тохиолдоно. Харин чи сайхан үйлчилгээг нь хийж унасан байна. Тэрнээс монголд хичнээн хүн тосоо нэмэхгүй тэр моторыг дуусгаж байгаа бол бүү мэд. Наадуул чинь бол үйлчилгээ болохоор айхгүй байна харин apex seal-c (ккк apexi гэж дандаа биччих гээд байдагийн) айж байна. Бүүр урд хуудаснуудад би нэг ротаригийн тухай бичиж байсан санагдаж байна. Анхаарах зүйлүүдээ сайн хийвэл 200k баталгаатай мотор гэж. Lemans 24hour-т ганц түрүүлсэн япон мотор шүүдээ. Харин rx8-н renesis rx7- 13B-г бодвол high compresion ratio-той хамаагүй бага бензин иддэг. Гэхдээ rx8 бол FC FD-тэй загвар performance яривал яриа үүсэхгүй л дээ.
1990-2002 миний хувьд JDM-н алтан үе.
Image
Image

Re: Түшигээгийн хуудас

Posted: Sat May 26, 2012 4:03 am
by tushigee
Энэ хүн эмчилгээгүй хавдар туссан юм байна. Хүүхдүүд нь аавдаа мөрөөдлийн машинаар нь гэнэтийн бэлэг барьж байгаа нь энэ юм байна.
Тэгээд энэ бичлэгнээс 4сарын дараа нас барсан юм байна.

Хүүхдүүд нь одоо болтол машиныг нь сайханаар нь хадгалдаг юм байна.
http://www.autopia.org/forum/click-brag ... h-up.html#

Re: Түшигээгийн хуудас

Posted: Sun Jun 03, 2012 4:07 pm
by tushigee



Re: Түшигээгийн хуудас

Posted: Mon Jun 04, 2012 6:39 am
by tushigee
NSX яагаад үнээ алдадгүй вэ?
Image
Image

156000км явсан сток хөдөлгүүрийг хэмжихэд 286ps байх юм. :-?

Re: Түшигээгийн хуудас

Posted: Sun Jun 17, 2012 4:04 am
by tushigee
Image
Image
Image

Re: Түшигээгийн хуудас

Posted: Sun Jun 17, 2012 5:23 am
by tushigee
Image
Rotary-тай машин авахдаа анхаарах бага сага зүйл.
Image
Хэрэв өмнөх эзэн нь үйлчилгээг нь цаг тухайд нь хийдэг байсан бол ротарид гүйлт өндөр байх тийм асуудал биш. 200k mile буюу 320k km явахад алзахгүй. Үйлчилгээ гэдэг нь ялангуяа тос. 10W30 эсвэл 10W40 гэж manual дээрээ байдаг байх. Ямар ч тохиолдолд syntetic тос хэрэглэж болохгүй тэгвэл тэгээд тэр хөдөлгүүр дуусаа. Учир нь apex seal буюу кольц гэхиймуудаа тослохын тулд тос бага хэмжээгээр housing-ийн хананд үлдэж шатах ёстой харин ихэнх syntetic шаталт муутай бүрэн шатахгүй тийм болохоор дутуу шатсан тос үнс ч юмуу Гүнбэ ах сайн мэдэх байх за ямар ч байсан бүрэн шатах ёстой тос шатадгүй энгийндээ. Харин Idemetsu гэж бүрэн шатдаг syntetic байдаг бололтой тэрийг нь мэдээж Монголд хаанаас ч олохын. Харин Castrol 20-50 GTX-г их хэрэглэдэг бололтой.Тэгэхээр тосоо нэмэх цаг хугацаанд нь солих өглөө босоод хүн шүдээ угаадаг шиг үйлдэл юм. 5к км явахад хэр гишгэдгээс чинь хамаарч тосны чинь 1/4-с 1/2 ийг иддэг гээ. Бас ротариг rebuild хийх харьцангуй үнэтэй. За энэ чинь аймар хадуураад явчихсан байна. Уул нь өмнөх хуудсуудын нэгэнд хальт энэ тухай дурдсан байх.
Image
За тэгээд унаж үзэхгүй авна гэж юу байхав. Хоёр дахь анхаарах гол зүйл бол халалт. Хэрэв хөдөлгүүр чинь overheat болооод удаан явбал тосноос долоон доор юм болно. Усны температурын gauge талаасаа ер дээшлэх юм бол шалтгааныг нь яааралтай олох хэрэгтэй. Авж байгаа машин чинь мотор нь халаад жигдэрсэний дараа халж байх юм бол би лав авахгүй байх байсан.
Image
Асаагаад явахаасаа өмнө Coolant-н илүүдэлийн савыг нь хар. Тос дотор нь хөвөх юм уу савны ёроолд нь байвал internal engine leak муугаар бодоход сайнаар бодоход муудсан valve seal аль ч байсан би байсан бол авахгүй байсан.
Асааж үзэхэд 4-5секундээс илүү даруулвал :-? . Машин халж байх 1-2 минутанд alternator gauge 14В орчим зааж (8дээр тийм gauge байдгүй санагдаж байна)байх ёстой. Тосны даралт 30-60 хооронд. Тэгээд унаад явахдаа түрүүн ярьсан температураа харна. Яагаад ротариг хүйтэн дээр явж болдгүй вэ гэхээр хөдөлгүүр хөнгөн цагаан төмөрийн хайлш гэж хэлэх нь буруу л байх за яахав ч байсан 2 төрлийн металаас бүрдэж байгаа учираас халах хугацаа нь өөр өөр. Тэгэхээр халаагүй байхад нь гишгээд байвал дороо мотор дуусна. Халсаны дараа red line хүртэл гишгэхэд бага зэрэг угзрах дүлий оргих нтр байвал ихэнхдээ свеченийх эсвэл свечений утас байх магадлал тэгэхээр гайгүй гэхдээ зарим тохиолдол түлшний систем юмуу цахилгааны асуудал байж болдог юм байна :ymdevil: . Red line дөхөөд ирэхээр бага зэрэг чихарч байгаа ч юмуу гэмээр чимээ гарж магадгүй тэр бол хуучны rx-үүдэд зүгээр гэхдээ бага зэрэг шдээ.
Тэгээд бусад нь бусад машины үзэхдээ яадаг билээ адилхан. Харин явж ирээд унтраагаад 5минут болоод эргээд асаагаад үз. Асахгүй эсвэл дургүй асаж байвал хөдөлгүүрийнх компресс алдагдсан гэсэн үг. Зугт.
Аа бас асаангуутаа унтраах юм бол баяжина. Харин баяжсан тохиолдолд яадаг вэ гэдгийг даанч мэдэхгүй байна. Асахадаа цагаан утаа гарч болно харин халсны дараа яндангаас бараг утаа гарах ёсгүй тэр тусамаа хааз өндөрсөх тусам. Ингээд бараг болоо байхаа. Монголд авбал ихэнхдээ rx8 л авдаг тэгэхээр 2004 2006 оны rx8 үүд дэмий. Ялангуяа 2004 он.

Re: Түшигээгийн хуудас

Posted: Tue Jun 26, 2012 2:06 am
by tushigee
Image
Би:Танай Саудын арабт бензин ямар үнэтэй байдаг вэ?
Сали:За байз сайн мэдэхгүй байна. Риадад(нийслэл нь) банкаа 5$-р дүүргэдэг.
Би: Image

Re: Түшигээгийн хуудас

Posted: Sun Aug 05, 2012 12:55 am
by tushigee
Image
Хэдэн сар автобусчин хийсний эцэст нэг хөл дүүжлэх юмтай боллоо өчигдөр.
09 Honda 8-р үеийн Accord EX-L, I-vtec 4цилиндр 190hp k24z3 хөдөлгүүр AT full sized sedan. (ККК харваас спорт биш тоноглох ч зорилогүй. гэхдээ уншаад үзсэн чинь k24z3 уг нь k20 шиг потенциалтай болов уу гэсэн үгүй бололтой)
Image
Намайг явахад тугны оронд стикер хэрэгтэй байждээ. Kkk
Image
Traction stability control нтр гээд хэрэгтэй хэрэггүй хэдэн юмтай
Image
Салон нтр нээх сонирхдогүй болохоор энэ ч сонин биш
Image
Харин suspension бол овоо хатуу шүү хэр барагын suspension уг нь хатуу гэж хэлдэггүй гэхдээ иймэрхүү машинд ийм хатуу байх бол утгагүй л юм шиг.
Image
Тэгээд унахад бол мэдээж FF машин болхоор жолоодлого тааруу талдаа, ганц авах юм нь AT нь араагаа бараг мэдэгдэхгүй шахам сольно (тултал гишгэхэд хүртэл). Хол замд нтр явж байгаад энийг арай дэлгэрэнгүй болгоноо.
Лол хөдөлгүүрнийх нь зургыг нь хүртэл авахаа мартсан байна шдээ.
Image
нэг ийм л юм байна лээ.
Vtec kick in yo-г нь хэд хоногоос үзнээ.

Re: Түшигээгийн хуудас

Posted: Sun Aug 12, 2012 8:53 am
by tushigee
Image
Image
Image
Image
Image
Image
4wd-FR болгох(буцааж FR-4WD) сонирхолтой хүмүүст:
http://watanabe-service.jp/products/dcd/
DCCD, ACD(EVO)-гүй бол болох бололтой.
Дэлгэрэнгүй:
http://www.jdm-option.com/eng/feature/05_09/report.html

Re: Түшигээгийн хуудас

Posted: Tue Aug 14, 2012 2:07 pm
by tushigee
Image
Энэ муу гэрэл асаагүй ч гэсэн хянах самбар дээр байхаар нь VCM-тэй юм байна гэж хошигроол ажилуулж гэрэлийн асаах гээл 80-90mph хүртэл янз янзаар гишгэж үзсэн болдоггүй. Тэгээд ирээд нэт ухсан чинь V6 дээр л байдаг юм байна. Хонда нарийлаад нэг хянах самбар хийгээд бүх тримдээ тавьчиж тэгээд эко гэсэн гэрэлтэй тэрэнд нь би хууртаж л байдаг таарждээ хэхэ.
Image
Уул нь V6 дээр 2-3 цилиндрийг явж байгаа ачаалалаасаа хамаараад ашигладгүй технологи. Тэгэнгүүт I4 дээр 1-г ямарч байсан ажилгаагүй болгоно гэж бодоод байсан үгүй байж. =))

Re: Түшигээгийн хуудас

Posted: Wed Aug 15, 2012 4:54 am
by tushigee
Image
Уржигдар буюу 12нд Jeremy Foley, Yuri Kouznetsov доорх осолд ороод хөнгөн л бэртсэн байна. Roll cage-ээ хийсэн хүнд баярлахаас өөр аргагүй. Roll cage бол гоёо биш. :ymapplause:

Re: Түшигээгийн хуудас

Posted: Fri Aug 17, 2012 1:25 pm
by tushigee
Image
Дараагын харьцуулалт бол camry vs accord. Энэ машинууд ганцхан зорилготой өдөр тутамын чинь уналагад зүтгэх. Гэхдээ compact биш full sized sedan учир нь аюулгүй байдал талаасаа ч тохь тух талаасаа ч тэр хэрэглэгчдийн таашаалд нийцсэн. Мэдээж энэ бол дундаж амьдралтай иргэдийн унаа. Тэд Европын тансаг авч дийлэхгүй гэвч аюулгүй байдал тэндний хувьд нэгдүгээрт. Compact sedan-ууд crash test-д хангалттай үзүүлэлт үзүүлдэггүй. Сонирхолтой нь хэдхэн хоногын өмнө Insurance Institute for Highway Safety-н хийсэн судалгаагаар тансаг ангилалийн 12 тэрэг тестэнд орсоноос 3хан нь тэнцсэн байна. Audi, Mercedes-Benz, Lexus хамгийн адгийн үнэлгээ авсан байгаа юм. Тэгэхээр үнэтэй болгон сайн байдаггүй гэдгийг харуулж байна гэж ойлгов./Дэлгэрэнгүйг эндээс/http://www.dispatch.com/content/stories ... -test.html
Миний унаж өөрийнхөө хүрээнд харьцуулсан хоёр загвар бол.
1. 2009 Toyota Camry XV40, 3.5 литрийн 2GR-FE 268hp хөдөлгүүртэй AT base model (сар шахам унасан)
2. 2009 Honda Accord 2.4 литрийн K24Z3 190hp хөдөлгүүртэй AT EX-L trim=савхин салон, суудалаас халах, люк (хагас сар унаж байх шиг байна уг нь 3.5L J35Z2 V6 - VCM хөдөлгүүртэй загвартай харьцуулсан бол яг ана мана болох байлаа даан ч тэр нь илүү үнэтэй байсан тул байгаа материалаараа л дүгнэнэ дээ ккк)
Эхний үзүүлэлт бол мэдээж загвар хоёул дажгүй нүдэнд дулаахан элдэв гаж line байхгүй энгийн загвартай. Жолоодлогын хувьд мөн л хоёул урдаа хөтлөгчтэй тул болхи уйтгартай талдаа. Гэвч camry-гийн рулийн апрат илүү зөөлхөн жолоодход хамаагүй эвтэйхэн. Харин accord -н жолоодлого бага хурдан дээр camry-гийн хажууд болхи хүнд ч 50-70mile дээр хамаагүй илүү спортлог характер харуулж байна лээ. Үүнд suspension нөлөөлсөн байх магадлал тун өндөр. Учир нь Camry маш зөөлөн харин Accord байхгүй ээ. Спорт coilover шиг л. Түүний хэрэг нь эргэлтэн дээр л дэмжиж байх шиг байгаа юм. Accord-н нэг давуу тал бол яалтчгүй кроп байлаа. Хэрэв camry-г зогсож байгаад тултал нь гишгэвэл араа хэзээ ч redline хүрэхгүй харин accord бол хүрнэ шүү дээр нь араанууд солигдохдоо маш зөөлөн анзаарагдамгүй шахам солигдоно. Accord-н өөр нэг давуу тал бол хонда хөдөлгүүр vtec-ийн дуу хадгалагдаж үлдсэнд баяртай байгаа юм. Салоны хувьд Camry хамаагүй том санагдана. Энэ хоёрыг яагаад харьцуулах болсон шалтгаан гэвэл evo sti хоёр шиг байнга өрсөлдсөн бараг бүх үзүүлэлтээрээ адил тэрэгнүүд учир. Гэвч Cola Pepsi шиг гэж хэлж чадахгүй учир нь бүх үзүүлэлт тэнцүү, адил төстэй чанарууд байсаар байгаа ч энэ хоёр тэс ондоо ариншинтай машинууд байлаа. За тэгээд уламжлалаараа оноогоо өгөөд үзье.10 оноогоор дүгнэвэл (Оноо өндөр байх тусам сайн)
Үзэмж:
Camry-5
Accord -5

Тохь тух:
Camry-8
Accord -5

Жолоодлого:
Camry-4
Accord-5

Хөдөлгүүрийн дуу:
Camry-2
Accord -5

Бензин идэлт:
Camry-9
Accord -7

Байгал орчинд ээлтэй байдал:
Camry-5
Accord -9 (PZEV,ECO гэх мэт олон технологуудтай тул)