Page 2 of 66

Re: Naba's Auto Blog

Posted: Tue Jan 03, 2012 12:14 pm
by 2ubs8
:)) би бодуул чимээгүй л байхуу тэ... =))

Re: Naba's Auto Blog

Posted: Tue Jan 03, 2012 12:16 pm
by ZULAA
2ubs8 wrote: :)) би бодуул чимээгүй л байхуу тэ... =))
:-$

Re: Naba's Auto Blog

Posted: Tue Jan 03, 2012 1:18 pm
by Naba
Бидний мэдэх автомашины мэдлэг яг л тоо болдогын ухаантай адилхан. Дөнгөж автомашин унаж байгаа нэгэн + - гэх мэт хялбар үйлдэлийг хийдэг бол http://www.MAF.mn-д тоо бодлогын ухаанд төгс нэвтэрсэн залуус их бий. Харин дөнгөж тоо бодож сурч буй нэгэн ийшээ орсоноор тоо бодлогын ухаанд нэвт шувт ордоггүй юмаа гэхэд ядаж ерөнхий аргачлал, зүй тогтолыг олж авч чаддаг.

Image

Re: Naba's Auto Blog

Posted: Tue Jan 03, 2012 5:23 pm
by GaNBaYaR
би ч дөнгөж 4н аргын тоо бодож сурах гээд л суужын.

Re: Naba's Auto Blog

Posted: Wed Jan 04, 2012 12:40 pm
by Naba
Удтал хүлээлгэсний эцэст Монголд албан ёсоор орж ирэхээр болжээ.
Даймлерийнхан саяхан л 92октантай бензин тохирох хөдөлгүүрийг хийж дууслаашдээ. Германчууд ер нь их мэдрэмжтэй нөхдүүд л дээ хүн болгонд зориулаад төрөл бүрийн загварууд бүтээчихдэг. Гадны улс орнуудад чухам яадаг талаар тодорхой мэдэхгүй ч миний Монголын баячуудад ганц хэцүү асуудал бий. S klasse авахаар өөрөө барьчиж болохгүй E klasse авахаар жижигдчихгээд байдаг. Харин CLS бол яг л эдгээр нөхдүүдэд эргэлзэлгүй шууд л сонголтоо хийх боломж олгож байгаан. За тэгээд манайд ороод ирхээр ч эхний 5 ширхэг бол картын бараанд оочирлож байгаа юм шиг л алалцаад өнгөрнө дөө..
Image
Жич: яадгын гээд Даймлерийн нууц сайтаас нь зураг хусчихлаа

Re: Naba's Auto Blog

Posted: Wed Jan 04, 2012 12:41 pm
by bataa
Энэ чинь харин гоё загвартай тэрэг байна шүү. Registered in my wishlist kkk

Re: Naba's Auto Blog

Posted: Wed Jan 04, 2012 12:54 pm
by Naba
F800,F700 гээд л чухам юу хийх нь тодорхойгүй байсаны эцэст одоо л бүх юм ойлгомжтой боллоо.
Ирээдүйн Mercedes... Хажууд нь зогсож буй нөхөр Dr. Dieter Zetsche, Chairman of the Board of Management of Daimler. Яг одоогоор дэлхийд ганцхан хувь борлогдсон. Борлогдсон ч гэждээ Нэг Араб *** мөнгөөр зодоод авчихсан юм.
Image

Re: Naba's Auto Blog

Posted: Wed Jan 04, 2012 1:17 pm
by Naba
Олон модел дундаас онцгой түүнд л би хайртай!
Mercedes W25 Мөнгөн сум 1934он
34оны Grand Prix motor racing буюу одоогын Formula 1 уралдаан болохын өмнөх өдөр 100 100машинууд оролцоохоор цугласаны дотор нэгэн цагаан mercedes зогсож байлаа. Гэвч тэмцээний дүрэмийн дагуу уралдаанд оролцох машинууд 750кг жинтэй байхаас цагаан mercedes маань илүү ч үгүй, дутуу ч үгүй 751кг байсан тул тэмцээнд бүртгүүлж чадсангүй. Яахаа мэдэхгүй инженерүүд маань шөнө болсон хойно граш-даа цуглацгаана. Машинааас хасчих зүйл юу ч байсангүй. Гэтэл нэг сэргэлэн нөхөр будгыг нь хусах санаа гаргажээ. Бүгд үүр цайтал төмөрийг нь гартал зүлгэсний эцэст 750кг-даа багтаж уралдаанд оролцох эрхээ авч чаджээ.Тэр жилдээ 4 уралдаанд дараалан түрүүлсэн учир ард түмэн "Мөнгөн сум" хэмээн нэрлэсэн байна. Магадгүй энэ загвар л Mercedes-ийн инженерүүдэд ирээдүйн шилдэгүүдийг хийх урам зоригыг өгсөн нь эргэлзээгүй. Мөнгөн сум одоог хүртэл Германы Штутгарт хотын Mercedes-ийн музеи-д хадгалаастай бий.
Image

Харин энэ бол дэлхийд модел үйлдвэрлэлээр тэргүүлэгч CMC компанийн ердөө 400 хан ширхэг урласны бүх дэтайлыг гараар хийсэн нь гайхамшигтай!

Re: Naba's Auto Blog

Posted: Wed Jan 04, 2012 1:46 pm
by Naba
Германы Штутгарт хотод байрлах Mercedes-Benz-ийн музеи. Энэ дотор ч их юм бий дээ. 1951 Mercedes-Benz 300 S Cabriolet,1935 Mercedes-Benz 500 K Spezial roadster гээд л хамаг нандин загварууд бүгд бий. Харин нэг сонирхолтой тоо баримт байна. 2011оны Mercedes-ийн 125жилийн ой хэмээн сайн рекламдсаны дүнд тус музеи-р нийт 701,000 хүн үйлчилүүлсэний дотор 4000 хөтөчүүд нийт 11орны хэлээр тайлбарласан байна.
Image

125насны төрсөн өдрийн өдрийн мэнд хүргье! 1886онд Карл Бенз болон, Готлеб Даймлерийн бүтээсэн машин дэлхийн хамгийн анхы патентаар баталгаажуулсан "Автомашин" юм.

Re: Naba's Auto Blog

Posted: Wed Jan 04, 2012 3:13 pm
by Naba
MAF-даа идэвхи чармайлтаараа бусдыгаа манлайлж байгаа ЭРДИ гишүүндээ бэлэг болгож өгнөө. Савнаа нь ч гаргаагүй загвар шүү! Өшөө сайхан нийтлэлүүд оруулж байгаарай! 1:43 Fuso Canter
Image

Re: Naba's Auto Blog

Posted: Mon Jan 09, 2012 12:03 pm
by Naba
DragTimes-ийнхан ч гараад өгжээ... Сэтгэл зүрхний гүнд бодогдоод л байгаа(Ulaanbaatar Drift by MAF)


Re: Naba's Auto Blog

Posted: Mon Jan 09, 2012 12:40 pm
by Erdi
Naba wrote:MAF-даа идэвхи чармайлтаараа бусдыгаа манлайлж байгаа ЭРДИ гишүүндээ бэлэг болгож өгнөө. Савнаа нь ч гаргаагүй загвар шүү! Өшөө сайхан нийтлэлүүд оруулж байгаарай! 1:43 Fuso Canter
Image
Зааааааааааааааа ёстооой их баярлалаааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааа :ymhug:
гэнэт ЭРДИ гэсэн нэр байхаар нь шоконд орлоошд хэхэхэ

Re: Naba's Auto Blog

Posted: Mon Jan 09, 2012 4:05 pm
by Naba
Шүүгээгээ ухсан чинь ийм күүл CD гараад ирдэг байна шдээ! Манайхан хэрэгтэй бол татаж аваарай
http://share.gogo.mn/sIVLf0fhCF30811326092668/Best
Image

Re: Naba's Auto Blog

Posted: Mon Jan 09, 2012 4:08 pm
by bataa
Naba wrote:Шүүгээгээ ухсан чинь ийм күүл CD гараад ирдэг байна шдээ! Манайхан хэрэгтэй бол татаж аваарай
http://share.gogo.mn/sIVLf0fhCF30811326092668/Best
Downloading right now ...

Re: Naba's Auto Blog

Posted: Mon Jan 09, 2012 5:20 pm
by Naba
Амралтын өдөр ч бага зэрэг зардалтай байсаныг эс тооцвол үнэн күүл өнгөрлөө!
Image