Page 2 of 46

Re: Toogy's Toyota Mark II GX100, TOURER.

Posted: Tue Feb 21, 2012 2:14 pm
by Gantsog
ingeedl ehlej bgan. Buh yumaa asuugaad belenhleed blgui hiigeed suraad yavuul goyoshdee. Busad gishuudh gsn jijig sajig yum bolgoniig belenchleed haraad blgui uhaad suruul. Chamd uurt chini goyo bgaa bizdee hehe, uuruu onoshlood zasaad ok bolgohoor yavaandaa motor yanzaldag bolnoo hehe

Re: Toogy's Toyota Mark II GX100, TOURER.

Posted: Tue Feb 21, 2012 2:24 pm
by Toogy
Gantsog wrote:ingeedl ehlej bgan. Buh yumaa asuugaad belenhleed blgui hiigeed suraad yavuul goyoshdee. Busad gishuudh gsn jijig sajig yum bolgoniig belenchleed haraad blgui uhaad suruul. Chamd uurt chini goyo bgaa bizdee hehe, uuruu onoshlood zasaad ok bolgohoor yavaandaa motor yanzaldag bolnoo hehe
Дулаараад ирэхээр бүр идвэхтэй ухье гэж бодоол байна штээ. Засвар гэхээс илүүтэй цэвэрлэж, цэгцлэх зүйлс мэр сэр байна аа.

Re: Toogy's Toyota Mark II GX100, TOURER.

Posted: Thu Feb 23, 2012 12:33 pm
by Toogy
За хө. Өчигдөр машиндаа мотор доктор гээч хойд хөршид үйлдвэрлэсэн пепсины лаазтай нэг "тос" шиг юм аваад хийж орхилоо, ямар учиртай, яадаг ийдэг нарийн ширийн зүйлийг наба гишүүн сайн тайлбарлаад өгөх байх.
Харин хагас бүтэн сайнд гадуур явж машиндаа ойр зуурын юм хийх санаатай байна. Үүнд:
1. Севчэний утас
2. Моторын тосоо солиулна, уул нь одоо байгаа нь өнгө зүс нь дажгүй сайхан л байна. Даанч ууршаад байх юм. Мобил хийж үзэхээр шийдчихээд байж байна.
3. Гидрийн шингэнээ солиулах юм байна.
4. Уул нь тухтай солих газар байдагсан бол энэ бүгдийг өөрөө сайхан хийчихмээр байх юм.

Re: Toogy's Toyota Mark II GX100, TOURER.

Posted: Thu Feb 23, 2012 9:08 pm
by bilgee
soliod udaguin bol asgad oor tos hichih.gada dulan bgam chin danhradlaj baigad tosoo savand tosch avad oor tos higd l boloo.. gidree bas ooroo solichih koputa ongoilgoj bgad l ugaagad solichino. say ail hesch yavhda gadaa n gidrin shingene solitsonshd.

Re: Toogy's Toyota Mark II GX100, TOURER.

Posted: Thu Feb 23, 2012 10:33 pm
by Toogy
bilgee wrote:soliod udaguin bol asgad oor tos hichih.gada dulan bgam chin danhradlaj baigad tosoo savand tosch avad oor tos higd l boloo.. gidree bas ooroo solichih koputa ongoilgoj bgad l ugaagad solichino. say ail hesch yavhda gadaa n gidrin shingene solitsonshd.
Моторын тосоо бол өөрөө сольчих бол асуудалгүй байгаа юм. Харин гидрээ солих гэхээр юү билээ :( гээд л байж байна. Рулийн гидрт хийчэх АТ тос зарах хүн байхгүй л байх даа.

Re: Toogy's Toyota Mark II GX100, TOURER.

Posted: Fri Feb 24, 2012 12:28 am
by Naba
Мотор доктор буюу өтгөрүүлсэн тос хийснээр хөдөлгүүрийн чинь дээр дугарч байсан лүк лүк гэсэн дуу багасч байна уу? Энэ шингэн нь хөдөлгүүрийн эд ангийн гадаргуу дээр маш нарын бүрхүүл (өнгөр) үүсгэчихэж байгаа юм. Тэгэхээр хөдөлгүүрийн компресс сайжраад дуу нь багасна. Харин энэ шингэнийг хийхдээ хөдөлгүүрийг гүйцэт халсан үед тосон дээр нэмж хийгээд 20орчим минут хөдөлгүүрийг унтраахгүй байх нь үр дүнтэй. Харин тэр орос шингэнүүд хэд хэд хийгээд ирхээр хөдөлгүүрийн дээд ангид бүүр тосон лаг үүгсээд угаалгаад ч арилахгүй жоохон заваарсан юм болдог юм байна лээ.

Re: Toogy's Toyota Mark II GX100, TOURER.

Posted: Fri Feb 24, 2012 12:40 am
by Toogy
За тээр, Наба гишүүнийг сайхан тайлбарлаад өгнэ гэж хэлээгүй юү. Яг ном журмых нь дагуу хийсэн :p . Үр дүн нь маргааш гадуур явхад л мэдрэгдэх байх.

Re: Toogy's Toyota Mark II GX100, TOURER.

Posted: Fri Feb 24, 2012 12:46 am
by Naba
toogy wrote:За хө. Өчигдөр машиндаа мотор доктор гээч хойд хөршид үйлдвэрлэсэн пепсины лаазтай нэг "тос" шиг юм аваад хийж орхилоо, ямар учиртай, яадаг ийдэг нарийн ширийн зүйлийг наба гишүүн сайн тайлбарлаад өгөх байх.
Энийг уншаад л үтэр түргэн бичлээш кэкэк :) Сониноос өдөр хоног яасан удаан өнгөрч байна аа :p Харин тэр лүк лүк гэсэн дуу тос багатай явсных л байх (Тахир гол)

Re: Toogy's Toyota Mark II GX100, TOURER.

Posted: Fri Feb 24, 2012 12:51 am
by Toogy
Харин тийм ээ, цагаан сар болчихоод гадуур ч олигтой юм онгойхгүй юм. Уул нь амарч байгаа дээрээ машиндаа ганц хоёр юм хийдэг юм билүү гэж бодсон юмсан. Бушуухан 3 сар гараад дулаараасай. Цагаан сараар гадуур жаахан явахдаа шатахуун зарцуулалтаа шалгалаа шар асаагаад 20.000-д хийхэд 65км явахад шар арай л асаагүй байна. ямар ч гэсэн 16-17 хавьцаа л байгаа юм шиг байна. Энэ хагас бүтэн сайнд чадвал свечэнийхээ утасыг сольчих юмсан. Ингэхэд Наба ямар машин авсан бэ?

Re: Toogy's Toyota Mark II GX100, TOURER.

Posted: Fri Feb 24, 2012 1:07 am
by bilgee
ymar duu gedgese shaltgaalna. ihevchlen ukladsh sularch ternnes bolj porshin tsohij dugarna da.

Re: Toogy's Toyota Mark II GX100, TOURER.

Posted: Fri Feb 24, 2012 1:10 am
by Toogy
bilgee wrote:ymar duu gedgese shaltgaalna. ihevchlen ukladsh sularch ternnes bolj porshin tsohij dugarna da.
Та нарт бүгдээрэнд чинь тэгэж байгаад сонсуулна аа их гоё дуу байгаа :p. Яг юү дугараад байсаныг надад Наба оншилж өгсөн юм. Юү гэдгийг нь би мартчихаж :p . Хэзээ нэг машин мэддэг болно доо.

Re: Toogy's Toyota Mark II GX100, TOURER.

Posted: Fri Feb 24, 2012 5:36 pm
by Toogy
Баларсан юм. Маргааш, нөгөөдөр хоёр авто захууд болон дэлгүүүрүүд ажиллахгүй гэнэ дээ. Колонкуудад АТ тос байдаг билүү, юү билээ анзаараагүй юм байна. Уул нь маргааш юм уу нөгөөдөрийн аль нэгэнд нь рулийн гидрийн шингэнээ сольчихмоор байх юм.

Re: Toogy's Toyota Mark II GX100, TOURER.

Posted: Sat Feb 25, 2012 12:39 am
by gosha
diesel tereg shig dugarch baina u? Miniih bur normaldahaar amisgalad ehelsen gyals 1litrin mobil nemehgui bol zuurah ni

Re: Toogy's Toyota Mark II GX100, TOURER.

Posted: Sun Feb 26, 2012 10:55 am
by Toogy
За өчигдөр рулийн гидрийн шингэнээ сайхан угаагаад шинийг хийж орхилоо. Хэр зэрэг болсон нь маргааш л мэдрэгдэх байх даа.

Re: Toogy's Toyota Mark II GX100, TOURER.

Posted: Sun Feb 26, 2012 12:58 pm
by Toogy
Миний хайртай УАЗ-469
За энэ талаар нэг сэдэв нээе гэж бодож байсан ч яг ямар нэр өгөхөө мэдэхгүй хэсэг тээнэгэлзэв.
Энэ төмөр хүлгийг мэдэхгүй, барьж эсвэл сууж үзээгүй монгол хүн гэж бараг байхгүй биз ээ. Монгол орны аль ч өнцөг булан бүрт явж байсан ямар ч айлын гадаа энэ төмөр хүлэг сойлттой байж л байдаг юм. Миний бие хүртэл 2005 оноос өдий хүртэл монгол орноор хөндлөн гулд явахдаа ганцхан УАЗ-ын машинаар л явдаг байлаа.
Миний УАЗ-469-тэй холбогдсон түүх бол 2000 оноос эхлэлтэй. Анх 2000 оны зун Аав маань машин авахаар хот явж билээ. Уул нь нүүж сууж байхад амар гээд Пурган авна гээд явсан боловч 7 хоног чилийтэл хүлээлгэсний эцэст Цагаан өнгөтэй, өөрийнхөө хөлөөр орж ирсэн(1200 хавьцаа км гүйлттэй байсан санагдаж байна, яг хэд гэдгийг нь мартчихаж) цоо шинэ УАЗ-469 буюу УАЗ-3151... авчирч билээ. Ирсэн эхний өдөр нь бөөн баяр хөөр цэмбийтэл угаагаад л шөнө нь ганцаараа хойд суудал дээр нь хонож байж билээ. Энэ цагаас хойш 5 жил шахам энэ машинтай нөхөрлөж, миний авто-тай салшгүйгээр холбогдож билээ. Аав техникт жаахан сонирхолгүй хүн байсан болохоор би дандаа жолоо барьдаг байсан юм. Харин аймгийн төв орох үедээ төврүү нилээд ойртож байгаад аав жолоо авдаг байж билээ. Үнэмлэхгүй учраас хот суурин газар барьдаггүй байсан юм. Анх шинэ машин авсан болохоор намайг унаж байсан 5 шахам жилийн хугацаанд ямар нэг асуудал тэр болгон үүсдэггүй байсан болохоор миний орос тэрэгний эвдрэл гэмтлийн талаарх мэдлэг жаахан тиймэрхүү :p . Гэхдээ ойр зуурын юм байлгүй л яахав.
Зураг хөргийг нь оруулах гэсэн боловч даанч алга даа :( . 2000 оны энгийн пардактай цагаан 69 байгаа дөө. Одоо ч бараг унахгүй шахуу болохоор мараалын элэгдэлд нилээд орж байгаа байх даа хөөрхий минь.
За тэгээд оюутан болж ирсэний зунаас эхлээд миний хот, хөдөөгүүр тэнэх ажил маань бүр эрчимтэй болов оо. 2003 оны Жолоочтойгоо нийлээд 6 хүний суудалтай УАЗ-Пургон гэдэг машинаар бүтэн 6 жил тэнсэн дээ. Дундаа ширээтэй, тойруулаад тохилог суудалтай болохоор заримдаа хөзөр тоглоод л явж байдаг билээ. Манай төсөлд ийм пургон 3 ширхэг байдаг байж билээ. Сүүлд МУИС-н эзэмшилд шилжчих шиг болсон.
Зурагнуудаа шүүж үзсэн боловч 2005-2009 оны үеийн зурагнууд маань ихэнх нь хальсан дээр учир компюьтер дээр файл хэлбэрээр байдаггүй юм байна. Тэгэж байгаад файл хэлбэртэй болгоно оо хө.
1. За энд ямарч гэсэн хоёр нь байж байна. 2010 онд хэнтийн дадалд явж байхад дарсан зураг байна.
Image
2. Энэ зураг харин Ховд аймагт явж байхад л дарсан зураг юм шиг байна. 2010 онд явж байхад.
Image
3. Хөдөө буудаллах үедээ нэг иймэрхүү байдалтай. 2011 онд явж байхад.
Image
4. Ховд аймгийн цэцэг суман дээр 2011 онд. Зочид буудлынх нь үүдэнд :p .
Image

2011 оноос эхлэн төсөл маань дуусаж тогтмол ажилд шилжсэн тул 5,6 жил хамт явсан хэдэн пургоноосаа хагцаваа хөөрхий :-ss .
Харин 2012 оны 1 сард Дорноговь аймгаар ажилаар явж байх даа жинхэнэ "байлдааны" зориулалтаар янзалсан УАЗ-469 машинтай хэд хоног тэнэлээ.
1. "Байлдааны" зориулалттай гээд байгаа 69 маань энэ дээ. Эзэн нь ан хийх гэж зориуд энэ машиныг угсарсан гэж байна лээ. Бусад үед бол өөр машин унадаг юм байна лээ, тэр нь бас л УАЗ.
Image
2. Хамт патиараа татуулаад авав гэж :p .
Image
3. Бас дахиад нэг зураг харуулчихье.
Image

За тэгээд ангийн зориулалттай гэхээр бараг ойлгож байгаа байлгүй дээ. Огцом хурд авалт болон, хүчийг нь сайжруулах, явдалыг нь зөөлөн болгох гэж нилээд л юм хийсэн юм шиг байна лээ. Яндан нь гэхэд л моторноос нь нэг бүдүүн турба явсаар байгаад шууд хойшоо гарчихсан байгаа юм чинь. Яг л бүдүүн яндантай спорт тэрэгтэй яваа юм шиг.