☆ BeGunBe авто ертөнц V.3
Moderator: temp
-
Jargale
- Posts: 2032
- Joined: Mon Dec 05, 2011 11:56 am
- Location: Улаанбаатар Хот, Монгол Улс
- Contact:
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
машааны хэрэг байдаг ч юм уу үгүй ч юм уу тэгвэл.
машаан тэрэг авах зоосоо банкд хийгээд арвижуулж байсан нь дээр юм бишүү?
машаан тэрэг авах зоосоо банкд хийгээд арвижуулж байсан нь дээр юм бишүү?
Never give up!!!
- MuuG
- Posts: 4129
- Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
- Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63 - Location: Mongolia
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
багын найз, хуучны дурсамж, хүүхэд насны мөрөөдөл болсон, сэм сэмхэн харж яваад байдаг нөгөө ширгал обудаа л тавьсан нь дээр байлгүй дээ.
МАФ-ын Мөөг
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
За би сайн, манайхан бүгд сайн сууцгааж байгаа...
Удахгүй уулзая
Удахгүй уулзая
BeGunBe=Be Gunbe=Begun be=Be Gun Be
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Ferrari F12 Berlinetta машиндаа нэмэлтээр аягны карбонфайбер суурь авч болох боллоо, ердөө $3,533
BeGunBe=Be Gunbe=Begun be=Be Gun Be
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
za manaihaan maf sensor dogoldood bh yum!! urid n zuger bsnaa onoodor oor mashinii yg adilhan sensor solij tawichaad butsaagaad ooriihiigoo hiisen 1 zuger ywaad l 1 dogoldood haaz awahaa bolichih yum! yunaas baij boloh we!?
SUBARU LEGACY B4 TWIN TURBO
Do not be afraid to make decisions, do not be afraid to make mistakes.
Do not be afraid to make decisions, do not be afraid to make mistakes.
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Naadah chn ter vitz shuudee. Kkkkk
Toyota Corolla Runx 6368 УНЦ.
Toyota Altezza. SXE10-MT. 0802 УНД.
Nissan Skyline ECR33 Coupe 6724 УБП
Toyota Alphard ANH10 8823 УНӨ
---------------------------------------------
Toyota Chaser JZX100 1121 current
Toyota Prius NHW20 1738 current
Toyota Altezza. SXE10-MT. 0802 УНД.
Nissan Skyline ECR33 Coupe 6724 УБП
Toyota Alphard ANH10 8823 УНӨ
---------------------------------------------
Toyota Chaser JZX100 1121 current
Toyota Prius NHW20 1738 current
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Jackie Chan гэж жүжигчин байна, олон жил зодоон хийж байна дөө...
Нэг кинон дээрээ Lancer Evo унаад л яваад байсныг манайхан цээжээр мэднэ дээ. Тэгвэл зөвхөн Хонгконгд зориулж гаргасан нэгэн хувилбар нь Jackie Chang Special Edition нэртэй бөгөөд хонгконг кино шигээ жаахан жаахан том хэтрүүлэгтэй эд байна

Энэ загварыг гаргахад Jackie Chan гуайн гар (эсвэл хөл) орсон болохыг хамгийн гол нотлох баримт нь арын хэсэг бөгөөд
1. Загвар зохион бүтээж байхдаа уур нь хүрээд каратедсан
2. Ус бороо тогтохгүй байхаар бодож тооцсон
3. Хүн мөргөвөл арагш хийсээд унахдаа үнэтэй карбон спойлер гэмтээхгүйгээр гулсаад хаягдах зориулалттай
гэж бодож байна. Та бүхэн юу гэж бодож байгаагаа хэлээрэй

- bilgee
- Posts: 2463
- Joined: Wed Nov 09, 2011 10:08 am
- Car: Forester type-turbo
Altezza -rs200
Chaser -tourer-V
Mark2 -IR-V
Skyline -GTR
Cresta -roulant-G
Evolution 7 -GSR
Impreza sti -prodrive
Evolution 8 -GSR
Evolution 7 -GTA
Impreza type-RA wrc
Impreza Type-R
current ...Evolution 5 -GSR
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
bagaj deerhi agaariin eserguutsliig bagasgah gej ingesen gj ooro tailbarlaj baisan. bas haaya neg deer n honhorhoid suugaad spoiler deer holo taviad idej baihad divan shig zugeer l yum bnle
Go pro, Be pro, The pro
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Хуучны MUSTANG хэрхэн цуглуулах, сэргээн засварлах вэ?
Hemmings Classic Car сэтгүүлийн 2013 оны 6-р сарын дугаарын тэргүүн хуудсанд хамтран ажилдаг нэгэн андын машины тухай сурвалжлага гарсаныг илгээжээ (http://www.hemmings.com/hcc/stories/201 ... ture2.html)...

Энэ бол 1966 оны Ford Mustang Бөгөөд V8 хөдөлгүүр сольж угсарсан, оригинал байдлыг ихэд сайн хадгалж сэргээж үлдээсэн эд юм. Эзэн нь машин техникт ихээхэн сонирхолтой хүн бөгөөд үүнээс гадна Ford Bronco болон ихэд сайжруулан тоноглосон Nissan Frontier пикап машинуудтай юм.
Түүний Ford Mustang автомашины тухай сурвалжлагыг товч орчуулан хүргэе.

Түүнийг машиныхаа капотыг нээх болгонд "Машиндаа хэзээ V8 угсрах гэж байна даа?" хэмээн байн байн асуух нь энгийн үзэгдэл. Хэдий бээр V8 хөдөлгүүүрт үнэхээр дуртай боловч садангийн хүнийхээ цуваа 6 хөдөлгүүртэй BMW-г унаж үзсэнээс хойш ийм хөдөлгүүрийг ч ихэд таалах болжээ. Аризонад хамт ажиллаж байсан австрали анд, Петер Фусс нь 1965 оны Mustang GT Fastback машин худалдан авах үед нь туслалцаж явахдаа чамгүй ихийг олж мэдэж. Улмаар 2004 онд онцгой нэгэн машин бүтээе гэсэн сонирхолын дагуу Route 66 клубт хандаж Феникс мужид байх 1966 оны 6 цилиндртэй, автомат машиныг олж авсан гэнэ. Түүний хэлэх нь "Энэ машинд хийх юм их байсан ч хамгийн чухал зүйлүүдийг нэгэнт хийж сайжруулсан байсан" гэх. Цөлөрхөг хуурай нутгаас авчирсан тул зэв байхгүй, шинээр будсан, салоныг сайтар бүржээ. Харин +40 жил болсон машины хөдөлгүүрийн хэсэгт хийх ажил тун их байлаа.

Нэгэн цагт камикадзе-модон онгоц хийж хөл дээрээ боссон японы жижигхэн мөртлөө том үйлдвэрлэгч бий. Уламжлалдаа үнэнч энэ компани дөчин жил ганц хөдөлгүүртэйгээ зууралдсаар. Автомогул VW хүртэл хийхээс төвөгшөөж Porsche-с нь өөр машинд харагдахгүй болсон энэ цаг үед шүү, ямар учир байна?
Тэртээ 1896 онд Германы инженер Карл Бенз (тийм ээ, нөгөөх чинь) патент авсан “дэлгэмэл хөдөлгүүр”-ийг Fuji Heavy Industries 1971 оноос онгоцонд, 1989 оноос автомашинд зориулан үйлдвэрлэж эдүгээ 4 үндсэн үед хамаарах нийт 25 хувилбартай болжээ.
Хэдийгээр EJ цувралын хөдөлгүүрүүд нь хүчирхэг бас эргэх хүч ихтэйн хэрээр сайжруулж засах юм ихтэй бөгөөд хөдөлгүүрийн код нь 5 дугаар бүхий турбо шахуургатай хөдөлгүүрүүд (болон тэдгээрийн эзэн)-д ихээхэн хамааралтай. Үүнд цахиурын агууламж ихтэй хөнгөн цагаанаар цутгасан(!) поршен болон ардын аман зохиолын хэлэнд “гар биеийн укладш” хэмээн нэрлэдэг эд ангийн тосолгооны асуудал орно (тосны шахуурга үүнд хамаагүй).
ӨНДӨР ХҮЧИН чадалтай Subaru хөдөлгүүрийн үйлдвэрийн ECU tuning нь гарах хорт утааны найрлага, хэмжээний хязгаарлалтаас болж ихээхэн ярвигтай болсон бөгөөд өндөр ачаалалтай явах үедээ ч холимогийн хэмжээ ядмаг байхаар тохируулснаас үүдэж knocking/pinging/detonation (монголоор хэлж мэдэхгүй) үүсгэдэг нь дотоод даралт савлахад хүргэнэ. Үр дүнд нь юу болох нь ойлгомжтой.
Ер нь EJ-цувралын хөдөлгүүр нь ЦУТГАМАЛ ЭД АНГИ их боловч гүйцэтгэл, угсрлалт сайн тул элдэв асуудалтай учрах нь бага. Харин нэгэнт цаг хугацаанд элэгдсэн эд анги, туршлагагүй жолооч, чанаргүй эд анги, сэжиг бүхий шатах тослох материалаас үүдэлтэй эвдрэлээс шалтгаалан таагүй нэр дуулдаг юм. Элдэв форум уншиж байхад хөдөлгүүрийн халалттай холбогдуулан өндөр даралт/эзэлхүүнтэй тосны насос угсрах, бага хэмд нээгдэх термостат солих тухай зөвлөгөө их байдаг ч ДАВТАЖ хийсэн, өндөр даацын эд анги сонгож угсрах, ECU тохиргоо хийх замаар асуудлийг 3 өөр түвшинд шийдэж болно. Үүнд:
+100 морьны хүч: интеркүүлер, том инжектор, ECU тохиргоо (сток хөдөлгүүр хангалттай)
+200 морьны хүч: давтаж хийсэн поршень, том турбо, том интеркүүлер, том инжектор болон насос, ECU тохиргоо
+300 морьны хүч: давтаж хийсэн поршень болон шатунь, бүүр том турбо, томоос том интеркүүлер, том инжектор болон насос, ECU тохиргоо
Аль ч тохиолдолд тос баригч нэмж угсрах (маш чухал), тосний жийргэвчүүдийг сайжруулж солих (бүүр чухал), их биеийн боолтуудыг сайжруулах шаардлагатай бөгөөд хэт халалтын асуудлыг усны помп, түүний урсгалын хурдыг хөдөлгүүрийн урд ба хойд хэсэгт жигдрүүлэх замаар шийдэх шаардлагатай. Ингэснээр тослогоо болон цилиндрийн халалтаас сэргийлнэ.
Мэдээж хэрэг энэ хөдөлгүүрийг тааруухан гэх аргагүй болохыг засварын газарт ирсэн автомашинуудын тоо, статистикаар ЭНГИЙН Subaru машинууд олон жилийн турш, тасралтгүй “сүүлдэж” байгаагаас тод харагдана. Харин бидний хэлдэгээр performance хөдөлгүүрүүд технизийн болон хэрэглээний хувьд огт өөр юм.
BeGunBe=Be Gunbe=Begun be=Be Gun Be
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Мянга сонсохоор нэг удаа үз гэж... Үнэхээр хялбар ойлгомжтой үзүүлсэн байна.... Нэг юмаа ярьсан эзэнтэй нь нийлээд яг гурван удаа давтаж ярьдаг/бичдэг сэтгүүлч нэртэй гаруудын хажууд ажилласан байна. Гэхдээ зарим нэг тоо баримт өөр байж магадгүй юм шиг санагдав http://toimdesigner.niitlelch.mn/content/5477.shtml
BeGunBe=Be Gunbe=Begun be=Be Gun Be
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

форумаар эргэлдээд л байдаг эргэлдээд байдаг
BeGunBe=Be Gunbe=Begun be=Be Gun Be
- Ochki
- Admin
- Posts: 6978
- Joined: Tue Nov 08, 2011 12:58 pm
- Car: өвгөн бэнз w123
заримдаа онгирогчдын машин sg5 xt
greenland 105 maybe 102.5 - Link: http://www.maf.mn
- Location: Ulaanbaatar
- Contact:
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
ter 350z odoo gants blaa yu.
-clarado bjiishd bdag bilu
-clarado bjiishd bdag bilu
Dairaldsnaa unaal yavjina