ХИЙМОРЬТАЙ ХҮНТЭЙ ГАР БАРЬСАН НЬ
ДаXүрээ гэж очиж болдоггүй очихгүй байж болдоггүй нэг газар байх... Ер нь худалдаа наймаа яаж явж болохгүй вэ гэдгийг харах/мэдрэх хэрэгтэй бол тийшээ очих хэрэгтэй. Автомашин техник, сэлбэг хэрэглэл болон аккумулятор тос шингэн гм бүхий л зүйлийг өчнөөн олон жил худалдах мөртөө, ойр орчин нь хөгжиж сайжрана, хөгжинэ дэвшинэ, хамгийн гол нь цэвэр цэмцгэр сууна гэж үгүй. Асгарсан тос, шингэн, техникийн болн ахуйн хог хаягдал болон чеенжүүдийн худлаа ярих гэдэг "
чихний хог"-той нийлээд замбараагүй гэдэг нь жигтэйхэн. Ийм нэгэн газраар Бямба гарагт очив.
Худалдаалж буй автомашины олонх нь гибрид автомашинууд байгаа цэвэр монгол чеенж суу ухаанаар бодвол "
Онцгой албан татвар төлдөггүй", "
Хүмүүс их авдаг" болон "
Бага мөнгөөр их машин авч болдогтой" холбоотой. Зарагдаж байгаа үнэ нь харин асар их ялгаатай бөгөөд чеенж ахуйн сэтгэлгээгээр "
цаанаас авсан үнэ өөр учраас" тэр. Энд аукционы хуудас, үнэлгээ, км заалт гм үзүүлэлт бол яаж ч өөрчилж болох хэрэггүй зүйл учраас
мангар худалдан авагч бид нар тэнэг юмаа дахин дахин асуухгүй байвал таарна. Энд хамгийн гол нь үйлдвэрлэсэн он, орж ирсэн огноо (
дөнгөж орж ирсэн гэвэл цоо шинэ л гэсэн үг дээ).

2005-2006 оны Toyota Harrier Hybrid машин нэг дор 6-7 ширхэг байх бөгөөд 29 сая төгрөг гэнэ. Сайн машин, ярих юм байхгүй.

Toyota Crown S200 2008 оны загварууд цөөөнгүй харагдаж байгаа нь сайшаалтай. Mercedes S class KILLER!

Эзнээ олтол удах л байх даа... Эзэнтэй ч байсан юм уу?

BMW 3series М тоноглолтой, М үсгээр бараг л бүрчихсэн байх бөгөөд, гарцаагүй М суудалтай л юм бил ээ, хөдөлгүүрийг хараагүй

Хэрэгтэй хүндээ хэрэгтэй л эд байна лээ, цэв цэвэрхэн ямар ч сэв байхгүй, 500 мянгаас гэнэ (
ашиг сонирхол зөрчилдөөгүй, танихгүй)
Ингэж л харагдана, чанар бол ярих юмгүй
Харин миний хайж судлаж явсан хамгийн гол зүйл нь J120 цувралийн Toyota Land Cruiser Prado
Сүүлийн үед олон тоогоор оруулж ирж зарах болсон ч үйлдвэрлэсэн он хэт хуучин, 2700сс хөдөлгүүртэйн дээр "
гарал үүсэл тодорхойгүй" тэрэг олон тул байн байн явж үзэх шаардлагатай байгаа. 2700сс хөдөлгүүрээр 11-12л/100км иднэ гэж худлаа ярих чеенжүүдийг харахаар "
хичээл сайн хийдэггүй байсан бол би ч бас ийм болох байсан байх даа" гэж бодогдоно.
Энэ машин 6 үндсэн хөдөлгүүртэй (
энэ тоог шалгаад дахин баталгаажуулая) бөгөөд олонх хэрэглэгч 3400сс 5VZ-FE хамгийн тохиромжтой сонголт хэмээн бодож байгаа
Харин 1KD- дизель хөдөлгүүр нь шинэчилсэн, өндөр даралтын инжектор хэрэглэдэг нь олон улс оронд "
жаахан жаахан асуудалтай" тул монголд худалдаалж байгаа түлш, байхгүй сервистэй нийлээд аюултай байж мэдэх юм. Хамгийн гол нь 10 сая төгрөг нэмж төлж авах шаардлага бий юу? Гайхалтай нь ямар ч үйлдвэрийн ямарч дизель хөдөлгүүртэй ШИНЭ машин авахад зөрүү нь 2000-2500 доллар эсвэл евро байдаг байхад хар зах дээр зарагдаж буй хуучин машинаас 10 сая төгрөгийн зөрүү нэхдэг болох нь ойлгомжгүй, бодвол "
цаанаас авсан үнэ л тийм" байх.

Эцэст нь Да хүрээ зах дээр Mr.President болох дуртай Б.Бат-Эрдэнэ гуай явж байхтай тааралдав. Үнэхээр монгол түмний хайрлан хүндэтгэдэг, бөхийн спортын шилдэгүүдийн нэг мөн боловч this is not the case! Нээрээ цагаан хоолойгоор "
Хийморьтой хүнтэй гар барьж, хурдан хүлгүүдээ хүссэнээрээ зараарай! Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ, МАН" гэж "рекламдаад" байсан шүү! Ямар ч байсан би гар барьж амжилт хүссэн. Одоо хурдан хүлгээ хүссэнээрээ зарчих байх аа...