Page 10 of 16

Re: "Гүнжийн сүм 2013" авто аялал

Posted: Mon Apr 15, 2013 7:48 pm
by mendamar
Нээрээ Ганбооро Ренчин бид 3 зураг алцан байншд кк. Холдоорой гээд хэлчихгүй

Re: "Гүнжийн сүм 2013" авто аялал

Posted: Mon Apr 15, 2013 11:17 pm
by gunbat
videog ni ariin haalgadaad uztsen shoo haha. goy hugjiltei adal yawdaltai goy yawsan bnale.

Re: "Гүнжийн сүм 2013" авто аялал

Posted: Mon Apr 15, 2013 11:38 pm
by mendamar
hamt ajildag humuus goe iin haha. Naraa neeree tug yaaj avahu?

Re: "Гүнжийн сүм 2013" авто аялал

Posted: Mon Apr 15, 2013 11:51 pm
by gunbat
naraa mani 2 ch tuursuur turulduu bolj taarsanldaa kkkk

Re: "Гүнжийн сүм 2013" авто аялал

Posted: Tue Apr 16, 2013 11:39 am
by Byambaka
Zurag oruulj chadahgui baina zaluusaa. http://www.facebook.com/groups/120274138129729/ endees zurguud avaarai. Ondor chanartai gevel holbogdoj bgaad flashaar avaarai

Re: "Гүнжийн сүм 2013" авто аялал

Posted: Tue Apr 16, 2013 3:57 pm
by mendamar
Groupluu invite yavuulchlaa nemeerei nmg.

Re: "Гүнжийн сүм 2013" авто аялал

Posted: Tue Apr 16, 2013 4:34 pm
by Ochki
Byambaka wrote:Zurag oruulj chadahgui baina zaluusaa. http://www.facebook.com/groups/120274138129729/ endees zurguud avaarai. Ondor chanartai gevel holbogdoj bgaad flashaar avaarai
hamaaralgui group dee orohgui getsne bgashde, harj bolohguinbn

Re: "Гүнжийн сүм 2013" авто аялал

Posted: Tue Apr 16, 2013 4:42 pm
by gunbat
za teguul endees gants 1 zurag harj bai hehe
http://www.facebook.com/media/set/?set= ... 941&type=1

Re: "Гүнжийн сүм 2013" авто аялал

Posted: Tue Apr 16, 2013 7:18 pm
by Naraa
"Гүнжийн сүм 2013" аяллын тэмдэглэл



13ны өглөө 07:50-д Sky их дэлгүүр дээр очиход Ганбоорой ирчихсэн байлаа.

08:40 гэхэд явах хүмүүс цугларч дуусаад 08:50-д хөдлөж Налайхын наана

байдаг Everyday дэлгүүрээс хүнсээ цуглуулаад Тэрэлжийг зорив.

Image

Image

УБ2-н зогсоол дээр импреза, кросс спортс хоёроо орхиод, гол дээр очиж усны гутлаа өмсөж

явж үзэхэд халиа гүйж өнгөн хэсэг нь хөлдсөн, доогуураа зузаан мөстэй байсан тул айлгүй

гарахаар шийдэв.

Image

Хамгийн түрүүнд хайлмаг мөсөн дээгүүр гарч туршилтанд орох лабораторын цагаан

хулганаар өрийгөө томилоод туршилтандаа орж байгаа нь. :D

Image

За тэгээд голыг ямар ч асуудалгүй мөсөн дээгүүр гараад аялал цаашаа үргэлжлэв.

Image

Image

Image

Image

Image

Аялал хэсэг амжилттай үргэлжилж байтал буруу замаар орсоноо мэдээд айлаас зам

асуугаад цаашаагаа уул давж орохоор болов. :P

Image

Image

Image

Энэ харагдаж байгаа уул нь хэнтийн нурууны ноён оргил Асралт хайрханы

урд хэсэгт байх Алтан өлгийн сарьдаг

Image

Хамт аялсан аялагч Амараа ахын тайлбараас хүргэхэд:

Далайн түвшнээс дээш 2656 м өргөгдсөн, Хэнтийн нурууны цаст оргилуудын нэг бөгөөд ид зуны цагаар л

цасан хүрмээ сар хэртэй тайлдаг. Яг баруун талаар харагдаж байгаа даваа нь Хавирган даваа бөгөөд

Хагийн Хар Нуур зэрэг Хэнтийн нурууны онгон зэлүүд нутаг руу өмнө талаас нь алхаж орох үүд юм.

Үүнээс цааш машин болон бусад хүчит техник ордоггүй тул байгалийн онгон зэрлэг байдал тэр чигээрээ

хадгалагдан үлдсэн байдаг.

Image

Хамтлагаараа зургаа татуулав.

Image

Image

Уулан дээр гарч зургаа татуулах нь татуулж, татах нь татаж хэсэг саатаад хөдлөв. Цаашаагаа

уулын орой хяр, хэц дамжаад л экстремдээд байсан гэжугаа. Тэр байгалийн сайхан агаарын цэнгэг,

модны үнэр энэ тэр гэж тансаг аа тансаг.

Image

Image

Image

Image

Image

Image

Энэ цастай уулын урд хэсэгт /зүүн гар талд/ харагдаж байгаа 2 амны хойд талынхад гүнжийн сүм бий.

Image

Хангай ах. :))

Image

Ренчин бид 2

Image

Image

Зиа тэгээд явж байгаад уулнаасаа бууж зөв замаа олоод аялал цаашаа үргэлжлэв.

Image

Иймэрхүү жижиг гол тоогоо алдтал гаталсан.

Image

Image

Image

Хэнтийн нурууны оргилуудын нэг Баруун Баянгийн сарьдаг гэж Амараа ахаас мэдэж авав

Image

Image

Т1 хүн тэх дундуур нь гэгчээр төөрч яваад хэцүү нэрт шаврыг тойрч шууд зүүн талаас нь

бартаа багатай замаар явж зорьсон газраа хүрсэн шүү.

Image

Image

Image

Бунханы харуулын байр. 2000 онд соросын сангийн тусламжаар сэргээн засварласан гэсэн.

Image

Гүнжийн бунханы хашаа руу орох хаалганы үлдэгдэл

Image

Гүнжийн бунхны туурь

Image

Image

Image

Image

Image

Хойноо тансаг сайхан цэцэрлэгтэй байсан бололтой, гүүр байсан болов уу гэмээр

байгууламжын балгас.

Image

Image

Гурван зууныг дамжиж гүнжийн цогцосыг хамгаалсан хуучин хашааны туурь.

Image

Image

Image

Image

Image

Сүмийн ойролцоо байх яртай мод

Image

Зорьсон газрынхаа ойр орчмыг, гүнжийн сүмээ үзэж харж дуусаад чанасан адууны мах,

хуушуур тэргүүтэй "үд оройн" зоог барьж, бу халж мар мар хийнгээ хээр гарсан харчууд

байна юм байна даа дөрөө чангалах нэжгээдийг мулталж ганзага нийлэн хамт аялсан аялагчид

өөр өөрсдийгөө танилцуулав.

Image

Image

За тэгээд элдвийг ярьж, зарим нь ч тэндээ гүнж болж үлдэх юм болоод элгээ эвэрштэл,

эрүүгээ гацтал инээлдэцгээж, идэж ууж амарч сууж байгаад буцах замдаа шуудрав.

Буцахдаа шулуун замаар шавартай хөндийгөөр буцахад бидний унаа, хүлгүүд нэг нь ч

нялцгай шавар, замын гүн ховилд ер торж түүртэлгүй гарч ирсэн нь бахдууштай.

Image

Шавартай хөндийн зүүн талд байх сонирхолтой тогтоцтой хад

Image

Буцах замд

Image

Image

Image

Цагаан гэгээ тасрахын үед УБ2-н гармаар голоо буцаж гараад хойноос явж байсан 3 машинаа /Prado 95, X Trail, Forester/

хүлээгээд байсан гарч ирдэггүй ээ. Ренчин рүү ярьтал Prado 95-н помпны ремен тасарсан. Ойрхон байна,

хөргөж байгаад яваад очноо л гэлээ. За тэгээд гарч ирээд хотоос хүн дуудаж энэ тэр болж байгаад Ренчинд

байсан ременийг тавиад үзэхээр шийдэж Төмөрөөтэй /Tumur11/ хамт явж байсан найзтай нь нийлээд ханцуй

шамлаад орчихлоо. Элдвийн марзан юм ярьж инээлдэж хөгжилдэж байгаад хү ха гэхийн завдалгүй солиод

дараад үзтэл нам болсон байлгүй яахав. Уулаар төлөвлөгдөөгүй аялал хийсний улмаас миний шаналгаа

шар асчихаад шаналгаад байсан болохоор энэ хооронд найзыгаа бензинд явуулчихлаа. За тэгээд машин

зүгээр болчихсон юм чинь гээд явах хүмүүс эхнээсээ явсаар Амараа ахын баг манай баг 2 тунаж үлдэв.

За хэдүүлээ агаарын сайханд пиво шимээд хоночихноо гээд баясаад байж байтал манай цуг явсан найз

яаралтай хот буцах шаардлагатай болоод хоргодон хоргодон хот орсоноор манай аялал албан ёсоор өндөрлөв.

Хамт аялсан сонирхол нэгт нөхөддөө гүнээ талархал илэрхийлье. Урьд нь найзуудаа дагуулж хаа сайгүй

тэнэж байснаас албан ёсны аялал зохион байгуулж байгаагүй болохоор алдсан оносон юм их байгаа байхаа.

Дараа дараагийн аяллуудад туршлагажиж улам сайн зохион байгуулнаа :)

[youtubeshort]http://youtu.be/r0BCiD4Z940[/youtubeshort]

Re: "Гүнжийн сүм 2013" авто аялал

Posted: Tue Apr 16, 2013 8:29 pm
by chinzo18
Энэ видео болохгүй байна даа

Re: "Гүнжийн сүм 2013" авто аялал

Posted: Tue Apr 16, 2013 8:32 pm
by gunbat
bichleg ni boldguiee

Re: "Гүнжийн сүм 2013" авто аялал

Posted: Tue Apr 16, 2013 8:59 pm
by Naraa
Сонин юм даа. Youtube дээр нь үзэх гээд үз дээ

http://www.youtube.com/watch?v=r0BCiD4Z940

Re: "Гүнжийн сүм 2013" авто аялал

Posted: Tue Apr 16, 2013 11:42 pm
by mendamar
Shan aylal bolson bn.

Re: "Гүнжийн сүм 2013" авто аялал

Posted: Wed Apr 17, 2013 8:30 am
by bd
Үнэхээр сайхан аялал болсон байна. Сайн зохион байгуулж адал явдалтай сайхан аялжээ. Нараа болон зохион байгуулалтанд оролцсон гишүүдэд баярлалаа гэж хэлье. Ойр байсан бол ч...

Re: "Гүнжийн сүм 2013" авто аялал

Posted: Wed Apr 17, 2013 9:47 am
by Tech
Тун сайхан аялал болсон байна. Дара дараагийн удаа илүү экстрем аялалууд зохион байгуулаарай. Амжилт.