Landcruiserland
Өмнөговь аймгийн Даланзадгад, Баяндалай Баян-Овоо болон Ноён сумын нутгаар жаахан аялаад ирлээ. Нутгийн иргэдийн унаж эдэлдэг машин тэрэг, замын хөдөлгөөн бас бус зүйлийг жаахан ажиглав, UB style-тангууд суралцая аа!!!

Барилга байшин, гудамж талбай, зогсоол, хөдөө замд ганц л машин тааралдана, тэр нь бол Toyota Land Cruiser J80, J100 цувралууд. Үнэхээр хөдөөний замд хамгийн шалгарсан унаа болно.

Энэ мэтээр тоноглосон бартаа туулагч нар цөөнгүй харагдах бөгөөд хотын замд эв хавгүй, аюултай харагдах энэ тоноглол хөдөө хээрийн замд амин чухал болдог.

Даланзадгад хотын төвийн замын хөдөлгөөний ачаалал бага, машин цөөн, зам дэд бүтэц сайн, ХАМГИЙН ГОЛ НЬ ЖОЛООДОХ СОЁЛ сайн. Энд үхэлдэн тэмцэлдэж чихэх, дохиогоо орилуулах машин харагдахгүй, харагдвал УБ дугаартай л тэрэг байна... Хурд хэтрүүлэхгүй явах, биее биенээ хүндэлж замын хөдөлгөөнд оролцох, шаардлагагүй үед дуут дохио өгөхгүй байх, түр зогсох гэж байгаа, эсвэл парклаж байгаа нэгнээ хүлээх гээд бидний мэддэг боловч биелүүлдэггүй зүйл энд хэвшил болсон байхыг хараад ихэд атаархав.

Хотын төв гол төлөв шороо чулуу нь бужигнасан ч нэгэнт засаж тохижуулсан газруудыг харахад сайхан биш ч сайтар төлөвлөж хийгдсэн нь харагдана. Аймгийн удирдлагын ордны ар талын авто зогсоол, дуртай зогсоол оо сонго, гэхдээ хоёр зураасны хооронд...

Аймгийн төвд машин худалдаалдаг газар хаана байдаг, ерөөсөө байдаг эсэхийг бүү мэд... Оупн эйр салонуудад голдуу ийм юм л зарагдана, аргагүй

Хөдөө хотод яваа машинуудын улсын дугаар бүгд адилхан, азын, одын, ижил, ихэр, гүн утга агуулга, эрх мэдэл, эд хөрөнгийн билэгдэл агуулсан байна.
Аймгийн удирдлаыгн ордны үүдэн дээр 0001ӨМӨ, 0002ӨМӨ, 0003ӨМӨ гм тасралтгүй үргэлжлэх дугаартай тас хар Lexus LX570-уудын зургийг авч чадсангүй, санаа зовоод...

Ганц дайчин ганцаардахгүй буюу нэр нь үл мэдэгдэх баатар... Яндангийн асуудалтай нэгэн бөгөөд хотын төвөөр хэн ч хурдлуудан давхидаггүй дэгт соёлтой газрын дүрэм журмаа биелүүлдэг жолооч, хайр хүрээд МАФ лого өгчихмөөр санагдав.

Улаан торгон суудлын бүрээстэй энэ тэрэг хэдхэн сарын өмнө нэгэн автоломбардад 7 саяаас гээд байж байсныг санах юм, эзнээ олсон бол сайн хэрэг.

Сэтгэл хөөрөөд, дотор халаад англиар яримаар болж байна, Toyota Land Cruiser at its best!

Пикап болон гибрид автомашины ач тусыг "гоё дугаар"-ын хамтаар мэдэрсэн хүмүүс гэж өмнөговьчууд... Энэ пикапын хамгаалах (?) бэхэлгээ ямар учиртайг эзнээс нь өөр хүн үл мэднэ... Аюултай, аюултай бас аюултай...
Эцэст нь энэ хотын иргэдийн унадаг машин 3 (2) янз бөгөөд, Toyota Land Cruiser 200/Lexus LX570, Toyota Land Cruiser J80 болон маш олон тооны Honda Fit байна... Сонирхож лавлаж асуувал нэг нь юм авахаар нөгөө нь дуурайгаад авчихдаг газар гэнэ ээ.... Mugen клуб салбараа нээхэд болох газар байна лээ шүү!