Page 85 of 131
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Thu Apr 04, 2013 11:38 am
by begunbe

“Морингийн даваа”-ны орчимд автомашин, мотоцикль зэрэг тээврийн хэрэгслийн уралдаан зохион байгуулахыг хоригложээ.
Хан-Уул дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт орших энэ газарт тээврийн хэрэгслийн уралдаан тэмцээн зохион байгуулах нь иргэдийн амар тайван байдал, тав тухыг алдагдуулдаг аж. Иргэд энэ талаарх хүсэлтээ дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ажлын албанд гаргасан байна. Энэ дагуу тус дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус III хуралдаанаас дээрх шийдвэрийг гаргажээ.
ЭНЭ ТАЛААР МАФИСТО ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА?
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Thu Apr 04, 2013 12:17 pm
by Ochki
tend ail bdimu?
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Thu Apr 04, 2013 12:22 pm
by Ariuka
TIIM OIRHON BAIDGUI SHD MUU DURAKUUD TER HAVIIG ASHIGLAJ HAUSAA BARIH GEJ L BAIGAA BI
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Thu Apr 04, 2013 12:36 pm
by begunbe
Хаус барьж байвал яахав...
Навсгар гэр хороолол, үзлийн муухай хашаа хороо, утаа тоос хог *** өмхий жорлон угаадасны газраа байгуулбал хэрэг алга


Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Mon Apr 08, 2013 10:46 am
by begunbe
Сүүлийн үед автомашин сонирхогчдын дунд Rally1-N1 вирусын халдвар гарч цар тахлын хэмжээнд хүртлээ дэгдэлт гарч байгаа тул автосонирхогчдын нийгмийн эрүүл мэндийг сахин хамгаалах үүднээс ралли автомашин хэрхэн бэлтгэдэг тухай энд тэнд бичсэн элдэв юмнаас түүвэрлэн нэгтгэж хүргэе
FIA байгууллагаас аливаа төрлийн авто уралдаанд оролцох машинуудад техникийн болон үйлдвэрлэлийн тоо хэмжээний хязгаар тогтоож өгдөг бөгөөд гомологаци гэж нэрлэнэ.
Үүнд хөдөлгүүрийн эзэлхүүн (зарим тохиолдол хүч), түүн орж болох/болохгүй эд ангиуд , их бие, түүний бүтэц, бэхэлгээ БОЛОН тухайн автомашины үйлдвэрлэж гаргасан тоо гм олон үзүүлэлт бий.
Тиймээс олонх үйлдвэрлэгчид энэхүү тоонд хүргэх/маркетинг хийх зорилгоор элдэв олон янзын хувилбарууд гаргах бөгөөд хамгийн идэвхтэй нэгэн нь FHI буюу Subaru юм. Дүрэм өөрчдөгдөх болгонтой зэрэгцэн шинээр гарсан элдэв олон Type X Y Z, Edition 1 2 3-ууд, түүнд зориулсан замбараагүй олон нэмэлт тоноглол, спорт эд ангийн худалдаа нь ралли спортын уралдаан тэмцээнд орох цаад зорилгыг илэрхийлдэг.
Тиймээс гомологаци хийх "дуртай" олон улсын болон мэргэжлийн спортын байгууллагууд маш олон боловч нийтлэг юм цөөнгүй тул энэ үзүүлэлтэд багтаан ралли машиныг хэрхэн тоноглодог болохыг хамтдаа сонирхоё
Vermont Sport Car Rallying компаниас 2009 Subaru Impreza WRX STI Super Production (SP) ралли автомашиныг Rally America National Championshipуралдаанд бэлдсэн тухай өөрсдийн веб хуудаснаа товч өгүүлжээ
http://vtcar.com/projects/2009-srt-usa- ... ss-wrx-sti

Бидний сайн мэдэх Subaru Impreza WRX STI загварын хувьд асуудалгүй олон зарагддаг тул "уралдаанд оролцох машиныг дор хаяж 2500 ширхэг үйлдвэрлэж худалдаалсан байх ёстой" хэмээх шалгуур үзүүлэлтийг ажрахгүй биелүүлнэ (энэ тоонд бидний хэлж заншсан энгийн гэх машины тоо орохгүй).
Бэхэлгээ хүчитгэл
Эхний ээлжинд их биеийг "нүцгэлж", хэрэггүй гэсэн болгоныг гаргаж, кузовыг бэхлэх тул энгийн загвартай харьцуулбал 2-3 дахин бат бэх болдог юм. Бэхэлгээнд хэрэглэх төмөр хоолойнууд нь хөнгөн нимгэн боловч маш бат бөх байхаас гадна уян хатан байх ёстой тул магнийн орцтой ган хоолойг тусгайлан бэлдүүлж хэрэглэдэг болно. 1980аад оны үед ралли автомашинд хэрэглэсэн хаттай ган хоолой нь ослын үед хугарч, чиглүүлэгч жолоочыг сүлбэж алсан тохиолдол гарсан тул гомологацид ийм өөрчлөлт оруулсан билээ.

Ийнхүү бэхлэхээс гадна автомашины кузовын эд ангиудыг хооронд нь гагнан хүчитгэх бөгөөд олон тооны цэгт жижиг гагнуур үйлддэг байна. Энэ нь бидний 10 жилийн химийн хичээл дээр үздэг зарчим бөгөөд хамгийн сул хүчтэй боловч тоо олон тул устөрөгчийн холбоо нь ковалентийн холбооноос илүү бат бөх байдагт үндэслэж байгаа юм.

Дээр дурдсан бэхэлгээнүүдээс гадна хөнгөвтөр/сонирхогчийн түвшний уралдаанд оролцох машинд хялбараар нэмж угсрахад зоруилж зохион бүтээсэн бэхлэгч, хүчитгэгч эд ангиуд олон бий. Үүнд бидний сайн мэдэх хойд ба урд тэнхлэгийн хөндлөвч (eng. Strut bar), шалны (Floor bar) болон шассид зориулсан бэхлэгээ (Underbrace) гм орно.

Эдгээрээс Fender brace-г уралдаанаас бусад тохиолдолд/зарим уралдаанд хэрэглэхийг хориглодог байна. Учир энэхүү бэхэлгээг хийснээр урд талаасаа мөргөлдөх тохиолдолд цохилтын хүчийг сулруулах/замхруулах, хөдөлгүүрийг шилжүүлэхэд саад гардаг тул энэхүү эд ангийг худалдан авч угсрахаасаа өмнө сайн бодохыг хүсье.
Эдгээр бүх бэхэлгээ хүчитгэл нь уралдааны автомашинд маш чухал нь ойлгомжтой бөгөөд хэр зэрэг сайжирсан болохыг "энгийн" спорт машинууд, бусад өрсөлдөгчтэй нь харьцуулсан хүснэгт олон бий (torsional stiffness chart гээд хайгаад үзээрэй)
Уралдааны зориулалт бүхий эд анги
Их биеийг нэгэнт гагнаж бэхэлж сайжруулсан бол уралдааны зориулалт бүхий эд ангиудыг сонгон авч угсран тохиргоо хийх бөгөөд, хамгийн чухалгүй эд анги гэж нэг ч үгүй. Эдгээрийг агаар сансар техникийн зориулалттай T45 ган бэлдэц, хөнгөн бат бөх хайлшаар "зорж сийлж" үйлдвэрлэсэн байх нт олонтаа. Ийм эд ангиудаас нэн тэргүүнд өгүүлэх ёстой нэг нь амортизаторууд юм.
Уралдааны гомологацид амортизаторууд нь үйлдвэрлэгчийн анхны байрлал, урттай байхыг (эсвэл аль ч тал руу цаад тал нь ердөө 20 мм шилжиж болохыг) шаардах нь тун түгээмэл. Харин уралдааны үеийн 1. өндөр ачааллыг даах, 2. үсрэх үед өөрийн геометрээ хадгалж чадах, 3. газарт буух үед машиныг "ойлгохгүй" бөгөөд 4. дулаан дамжуулалт маш сайн байх хэмжээнд зохион бүтээсэн байх л шаардлагатай. Амортизатор л машиныг ралли машин болгодог гэж ярь бичдэг бөгөөд хамгийн нэр хүндтэй нэгэн бол hotbits (http://www.hotbits.org/) гэж хувьдаа боддог. Мэдээж хэрэг Subaru Impreza WRX STI автомашинд уламжлал болсон амортизатораа урвуу байрлалтай хийх нь энгийн боловч үр дүнтэй аргад тооцогдоно. Пүршний тухайд зөвхөн SWRT багын автомашинуудад уралдаан болох газар нутгийн онцлог, тэр тусмаа special stage-с хамаараад 85 төрөл загвараас сонгон хэрэглэдэг гэж ээ (дээрхи зургийг үз).

Өө, ажил гарчихлаа... Одоохон 3 хоног хөдөө явчихаад ирэе
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Tue Apr 09, 2013 1:39 pm
by MuuG
begunbe wrote:[
Image ]
“Морингийн даваа”-ны орчимд автомашин, мотоцикль зэрэг тээврийн хэрэгслийн уралдаан зохион байгуулахыг хоригложээ.
Хан-Уул дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт орших энэ газарт тээврийн хэрэгслийн уралдаан тэмцээн зохион байгуулах нь иргэдийн амар тайван байдал, тав тухыг алдагдуулдаг аж. Иргэд энэ талаарх хүсэлтээ дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ажлын албанд гаргасан байна. Энэ дагуу тус дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус III хуралдаанаас дээрх шийдвэрийг гаргажээ.
ЭНЭ ТАЛААР МАФИСТО ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА?
хан уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлынхан үндэслэлгүй шийдвэр гаргажээ. /жинхэнэ агаараар ш**ж байнаа хэ хэ/
30 хоногийн дотор буюу 4 сарын 27-ны өдрөөс өмнө шууд харьяалах дээд шатны байгааллага, дараа нь захиргааны хэргийн шүүхэд хандаад тогтоолыг нь хүчингүй болгуулах арга хэмжээ авч болохоор байна.
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Thu Apr 11, 2013 10:14 am
by begunbe

Мэдэхгүй чадахгүйн зовлон яасан хэцүү вэ
Гэнэт ийм бичиг гарч ирээд ухаан алдахаа дөхөв...
гэтэл
шил шүршигч шингэн дуусааский гэж байсан байна :p
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Thu Apr 11, 2013 10:20 am
by davaanaa
begunbe wrote:[
Image ]
Мэдэхгүй чадахгүйн зовлон яасан хэцүү вэ
Гэнэт ийм бичиг гарч ирээд ухаан алдахаа дөхөв...
гэтэл
шил шүршигч шингэн дуусааский гэж байсан байна :p
hahaha tgd bas ter ulaan ! garj bgamu ?
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Thu Apr 11, 2013 10:55 am
by Egu
begunbe wrote:[
Image ]
Мэдэхгүй чадахгүйн зовлон яасан хэцүү вэ
Гэнэт ийм бичиг гарч ирээд ухаан алдахаа дөхөв...
гэтэл
шил шүршигч шингэн дуусааский гэж байсан байна :p
hahaha surtei bgazdee

)
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Thu Apr 11, 2013 11:03 am
by begunbe
харин тийм, казак хэл мэдэхгүй хүнд гурвалжин улаан тэмдэг бол цөмийн болон биологийн аюулын тжмдэгтэй адилхан л харагдав... хажуугаар нь сүнстэй киноны дуу яваад л...
гэснээс

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Thu Apr 11, 2013 11:06 am
by Egu
uuriinhduu tavih gejuu?
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Thu Apr 11, 2013 11:06 am
by Ochki
ene amarjinuud yalanguya, german amarjinuud yaagad japan sedan dund garin mashinuudad amarjin hiij boldguin bol.
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Thu Apr 11, 2013 11:10 am
by Jargale
Үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг биздээ
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Thu Apr 11, 2013 11:14 am
by begunbe
Очки,
Япон байтугай солонгос машинд хүртэд хийдэг штэ
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Thu Apr 11, 2013 11:44 am
by Ochki
миний машинд таархыг олоод өг авах гэсэн тийм машинд хийдгүй гэж байсан