Сайн уу Галаа? Сэтгэлээсээ маш сайхан тайлбар бичсэнд баярлалаа. Гэнэт Энхбат, Чандагабал гэж уншаад гэнэт өөрийнхөө ажл-н үнэмлэхийг энгэр дээрээсээ харав. Намайг Энхбат, Чандагабал гэдэггүй юм байнаа. Баяр гэдэг юм байна.
Машин аваад зарах нь бол мэдээж миний хобби, эсвэл сольж унахдаа тулаад л яваад байдаг хүн бишээ яг үнэндээ. Хэрвээ чи миний хуудсыг уншдаг байсан бол би өмнөх 4AGE сэдэв дээрээ залуу хүн хэрхэн хоногийн 24 цагийг үр бүтээлтэйгээр өнгөрүүлэх боломжтойг нарийвчлан бичсэн пост хийж байсан. Нэгэнт тэр сэдвийг далд хийлгэсэн учраас өнгөрсний талаар яриад яахав.
Билгээ бид 2 ер нь бол нэг тэрэгний хоёр дугуй, тэгээд хүмүүс гаднаас нь харахнээ нэг л аймар хоёр ченж нөхдүүд шиг харагдаад явчаад байгаа юм. Миний хувьд бол үнэндээ тийм юм байхгүй. Миний байгаа газар Монголд мөнгө мэт харагдаад байдаг 50.000 төгрөг нэг хоол иднүү гүй юутэй байдаг учраас аль болох хоногтоо ажиллах, хичээллэх цагаасаа илүү жаахан цаг гарган, ганц хоёр илүү орлого олон байр, утас, интернэт, тог, хог гээд мөнгөндөө нэмэрлэх юмсан гэж бодох юм. Бас залуу хүн учраас ирээдүйд өөрийгөө бэлдэхэд бага ч болов хадгаламж хэрэгтэй гэж зорих боловч бүх юм яг санасны дагуу гүйгээд ороод ирэхгүй хүнийг улам л их хөдөлмөрлөхийг шаарддаг бололтой. Хоногт 10 цаг ажиллаад, 3 цагийн лекцэндээ суучаад хар шөнөөр машин зарах гээд явсан 50 гаруй шөнийнхөө талаар өмнөх хуудсан дээрээ ч гэсэн бага багаар бичиж л байсан, бас нойргүй явахаар хүн ямар их ядарсан харагддаг, нүүр амаар юм гардаг гээд бас нэг яриа дэлгээд авч л байсан санагдана. Бас л найз охин нь үнсэх зайгүй нүүрээр юм гарна гэдэг дөнгөж хорин хэдтэй залуухан хүүхдийн хувьд нээх таатай юм биш шүү дээ. За за дэндүү хувийн юмруу болоод явчихлаа.
Хүмүүс намайг ченж юм байна гэж бодоод байдаг боловч эргээд харахаар нээрээ ч тийм юм шиг санагддаг боловч надад яг пак гээд наалдсан зүйл нь огт харагдахгүй юм. Ченжүүд чинь уг нь алтан зүүлт, Blackberry бариад явдаг надад аль аль нь алгаа гээд балай материалистик зан гаргаад ч яахав. Хичээж яваа амьдралдаа өөрийгөө боловсруулах, тэр боловсролыг олж авахын тулд эрүүл байхад идэх хоол, дулаахан хувцаслах хувцас зэрэг энгийн ахуйн дуусдаггүй хэрэглээнд яваад алга болдог бололтой. Мэдээж дийлэнх нь *** болоод гараад алга болно. Амьдрал чинь угаасаа л хэр том бааас гаргана, тэр хэмжээгээрээ гүзээ томтой, орлого олсон байдаг гэтэл надад үнэндээ тийм том нь алгаа хэхэ.
Миний мөрөөдлийн машин чинь ганцхан 86 Королла байсан байхгүй юу. Тэр машинаа авч үзээд, кузовны ханзархай, моторын буруу боолтноос болон дараагийн чадах нэгэнрүү нь шилжүүлсэн эд. Одоо бол өдөр тутамдаа эндэхийн "эмээ өвөө" нарын унадаг Opel унаад л начигнуулаад явж байгаа царайтай арга ядсан жинсэн өмдтэй оюутан, автобус метронд суугаад л явж байгаа бараан царайтан.
Хүн чинь бас тэгээд анзаараад байхад байгаа юмаа сольж шинэчлэх хэрэгтэй юм шиг байгаа юмаа. За бүр нэг юмаа төгсөөр нь шинэчлээд яваад байдаг хүмүүс байдаг авч шинэ шинэ зүйлийг үзээд яваад байвал тэр хэмжээгээрээ сэтгэхүйн болон мэдлэгийн цар хүрээ нэмэгддэг юм болов уу гэж бодох юм. Билгээг өмөөрч нээх бичсэн зүйл алгаа. Ямартай дэмий дэл сул наль наль хийхгүй атлаа нэг бичиж байгаа зүйлс болгон нь хүний тархи мэдлэгрүү чиглэн ороод байгаа харагддаг. Лав би урьд нь Аморжин задлаад товут шахчихсөөн гээд явж байсан хүн үнэндээ таарч байгаагүй, тийм юмыг мэдэж авах их сонин байсан гээд бичвэл бичмээр л юм. Энэ залуу нэг машин дээрээ тогтсон бол 2.0-н ард худлаа V үсэг наасан том яндантай, далавч хормой болсон нөхөр л хотоор хаазлаад явж байх байсан ч байж мэдэх юм. Алхам тутамд шинэ юмтай учрахад асуудал гэдэг зүйл нь гарч ирдэг. Тэр асуудлыг нь даван туулах арга замыг яг өөрөө тулсан үедээ зөв шийдвэрээр удирдан гарваас хамгийн шилдэг нь болох мэт.
Надад хэзээ ч солиогүй анхны гэмээр ч юмууу JZX минь одоо Монголын хатуу хөтүүд намайг хүлээн хэдэн ч жил зогсоо юм бүү мэд, бас найзын минь анхны машин болсон, кузов шахуу байдлаар, явдаг нь үнэн гэсэн нэртэйгээр надад ирсэн мөрөөдлийн минь coupe кузовуудын нэг AE111 гэх мэт хэзээдээ ч хүнд дамлаад зарахгүй амин эрдэнүүд минь дандаа байх юм. Баян цатгаландаа нээх 2 машин хадгалаад байдаг юм байхгүй шүү хө. АЕ111-г бол найзыг өөр машин аваад тулсан үед нь 1 сая төгрөгөөр худалдан аван угааж цэвэрлэн унасан энэ форумын хамгийн хямдхан машин гэдгийг форумын бүх гишүүд хүлээн зөвшөөрөх байх. Харин JZX-ийн маань хувьд бол хүнээс энгийн 2.0 аваад хамгийн анхны туршлага болгон 1JZ тавьсан, анд нөхөд, ахан дүүсийн буянаар машин шиг машин болчихсон эд л байгаа юм.
Миний автын талаарх мэдлэг энэ зүйрлэсэн Энхбатынхтай адилхан нимгэн байж магадгүй ээ. Цааш цаашдаа суралцахын тулд л мэддэг мэт царайлан хүмүүст худал мэдээлэл өгөхгүйгээр, цар хүрээндээ өөрийнхөө үйл хэргийг, сурсан мэдсэнээ эндээ л бичин сууж байгаа нь Алиасынх нь ганц чадах юм шүү дээ

Хямд машин, хямдхан хүүхэн, хогийн найз бол хогоороо л байна. Олныг авснаас нэг л чанартайг нь ав!
Энэ бол зарчим~!