Page 9 of 9

Re: DAKAR Rally 2014

Posted: Fri Jan 16, 2015 10:52 am
by Ochki
Solongo wrote:2015 оны Дакар Ралли уралдааны онцлох агшинууд :
...
2015 оны 1 сарын 11 : оролцогчид 8 –р гарааны үеэр барианаасаа гарч байна
barianaas gardag ni yaaj bgaan. esvel bi oilgohgui bnuu

Re: DAKAR Rally 2014

Posted: Fri Jan 16, 2015 11:05 am
by Badka
Neeree tiim hamgiin hamgiinuudiig tuuj bicheerei

Re: DAKAR Rally 2014

Posted: Fri Jan 16, 2015 7:00 pm
by Solongo
Ochki wrote:
Solongo wrote:2015 оны Дакар Ралли уралдааны онцлох агшинууд :
...
2015 оны 1 сарын 11 : оролцогчид 8 –р гарааны үеэр барианаасаа гарч байна
barianaas gardag ni yaaj bgaan. esvel bi oilgohgui bnuu
хаха сүүлийн 7 хоног ёстой манараастай л байлаа. сорри алдаад бичжээ

Re: DAKAR Rally 2014

Posted: Fri Jan 16, 2015 7:02 pm
by Solongo
өнөөдрийн ажил одоо л дуусч байна тоймоо бичвэл унших хүн байна уу :D өнөөдөр бичхээ больдог юм билүү

Re: DAKAR Rally 2014

Posted: Sun Jan 18, 2015 6:42 pm
by Solongo
сүүлийн 2 хоног өөртөө зав чөлөө өгөөд тоймоо бичиж амжсангүй. ингээд сүүлийн өдрийн тоймоо оруулидаа


2015 оны Дакар ралли уралдаан амжилттай зохиогдож өндөрлөлөө.

Энэ жил 37 дох удаагаа зохигдож буй уг уралдаанд нийт 665 тамирчин 13 хонгийн турш хурд хүчээ сорьлоо.
Өчигдөр болсон дакар раллийн энэ жилийн сүүлийн гараа болох 13-р гараанд оролцогчид лайсон 101 км , уралдах зам 34 км нийт 135 км зам уралдан бариандаа орлоо

Image

мотоцикль: Марк Кома 5 дах удаагаа түрүүлж дакарын хаан гэдгээ баталлаа.
13 дах гараанд Словакийн тамирчин Ivan Jakes замаа 52 мин 06 секунд туулан түрүүлсэн бөгөөд бол удаах байранд түүнээс 45 секундын хоцрогдолтойгоор мөн л нутаг нэгт тамиричн Stefan Svito 2-р байранд оржээ.
3-р байранд Австралйин тамирчин Toby Price орсон бол 4-р байранд Хонда багийн Paulo Gonçalves оржээ.
5-р байранд Испаны тамирчин Марк Кома орсон бөгөөд тэрбээр нийт үзүүлэлтээрээ ийнхүү дакар раллийн аварга болжээ.
Тэрбээр нийт үзүүлэлтээрээ 2 т жагсаж байсан Paulo Gonçalves – с 16 минут 53 секундын илүүтэйгээр түрүүлжээ.
Өдгөө 38 настай Марк Кома энэ жил дакарт 5 дах удаагаа түрүүлсэнээрээ Францын алдарт тамирчин Сайрил Деспре –н амжилттай зэрэгцэж байна.
Харин энэ жил түүний гол өрсөлдөгч хэмээн нэрлэгдэж байсан нутаг нэгт мотоциклчин Хоан Баррейда нийт үзүүлэлтээрээ 13-р байранд жагсжээ.
Дакар раллийн цор ганц эмэгтэй оролцогч “ чанга хүүхэн “ хочит Лайа Сайнз тэмцээнээ амжилттай дуусган 9 –р байранд оржээ.
Манай улсаас оролцож буй ОУХМ Д.Болдбаатар хоёр дах удаагаа амжилттай дуусгалааа. Тэрбээр 13 дах гараанд тэргүүлэгчээс 2 5 минут 11 секундын хоцрогдолтойгоор 35 –р байранд орсон ба нийт үзүүлэлтээрээ тэргүүлэгчээс 19 цаг 25 мин 39 секу –н хоцрогдолтойгоор 45 –р байранд оржээ.

Image

Энэ жил анх удаагаа оролцож буй #117 дугаартай Ч.Анар Дакар Ралли тэмцээнийг амжилттай дуусгасан Монголын хоёр дах мотоциклчин боллоо. Тэрбээр 13 дах гараанд тэргүүлэгчээс 38 мин 51 секундын хоцрогдолтойгоор 62 –р байранд орсон ба нийт үзүүлэлтээрээ тэргүүлэгчээс 103 цаг 20 мин 19 секундын хоцрогдолтойгоор 78 –р байранд орлоо.

Image

Ч. Анар Монгол хүний тэсвэр хатуужлыг харуулан нэр төртэйгээр тэмцээнээ дуусгаж чадлаа.

Dakar 2015 сүүлийн үзүүлэлт :
1. Marc Coma (KTM), 46h 3m 49s
2. Paulo Gonçalves (Honda), +16m 53s
3. Toby Price (KTM), +23m 14s
4. Pablo Quintanilla (KTM), +38m 38s
5. Stefan Svitko (KTM), +44m 17s

Мотоциклйин ангилалд түрүүлсэн Marc Coma-н тэмцээний дараах сэтгэгдэл :

Image

“ гайхалтай байна. Миний амьдралын хамгийн том мөрөөдөл ингээд биелэх юм гэж төсөөлж ч байсангүй. Тав дах удаагаа түрүүллээ үгээр илэрхийллэхийн аргагүй мэдрэмж төрж байна . “
" би яг одоо өөрийн гэр бүл, найз нөхөд болон багтаа баярлалаа гэдгээ хэлмээр байна. Та бүгдээс би маш их эрч хүчийг авч байлаа. Одоо би маш их баяртай байна. “
“ бид уралдааны үеэр өөрсдийнхөө уралдааны стратегиа өөрчилсөн. Үүнийг дагаад манай уралдааны хэмнэл гээд бүх зүйлс бүхэлдээ өөрчлөгдсөн. Энэ уралдаан бол маш урт замыг туулдаг хүнд тэмцээн шүү дээ. Марафон гараанд амжилт үзүүлэх нь бидэнд чухал байсан ба бид зорьсондоо хүрч чадсан. Марафон гарааны үеэр бид ямар ч асуудалгүй мөн алдаа гаргалгүй уралдан одоо байгаа энэ амжтилтандаа хүрсэн. “


Автомашин : катарын тамирчин Nasser Al-Attiyah дакар раллийн хошой аварга боллоо.

Image


Дакар раллийн 13 дах гараанд Америкийн тамирчин “ сагсуу хочит “ Робби Гордон замаа 13 мин 16 секундад туулан түрүүлжээ.
Харин түүнээс 25 секундын зайтайгаар 2-р байранд Leeroy Poulter , 29 секундын зайтайгаар Emiliano Spataro 3-р байранд оржээ. 4-р байранд Аргентины тамирчин Orlando Terranova орсон бол 5-р байранд Өмнөд Африкийн тамирчин Giniel de Villiers оржээ.
6-р байранд катарын тамирчин Nasser Al-Attiyah орсон бөгөөд тэрбээр 2 т жагсаж байсан Giniel de Villiers –с 35 минутын илүүтэйгээр ийнхүү 2 дох удаагаа түрүүлжээ.
Дакар раллийн 11 удаагийн аварга амьд домог гэгдэх Стефен Петерхансел 11 –р байранд орсон бол Америкийн тамирчин Робби Гордон 19 –р байранд , дакар раллийн 5 удаагийн аварга энэ жил автомашины төрөлд уралдсан Францын тамирчин Сайрил Деспре 34 –р байранд оржээ.
Манай улсаас автомашины төрөлд эх орноо төлөөлөн анх удаа Ланд 200 машинаар оролцсон #431 дугаартай ОУХМ Н.Лхамаа, ОУХМ Ө.Бямбадэлгэр, спортын мастер Б.Сүрэндорж нар уралдаанаа амжилттай дуусгалаа. 13 -р гараанд тэргүүлэгчээс 37 мин 45 сек –н хоцрогдолтойгоор 66-р байранд орсон ба нийт үзүүлэлтээрээ 62 –р байранд жагсан уралдаанаа амжилттай дуусгалаа.

Image

Dakar 2015 нийт үзүүлэлт :
1. Nasser Al-Attiyah (Mini), 40h 32m 25s
2. Giniel De Villiers (Toyota), +35m 34s
3. Kryzsztof Holowczyc (Mini), +1h 32m 1s
4. Erik Van Loon (Mini), +3h 1m 52s
5. Vladimir Vasilyev (Mini), +3h 12m 41s

Автомашины ангилалд түрүүлсэн Nasser Al-Attiyah –н тэмцээний дараах сэтгэгдэл

Image

“ энэ жилийн уралдаанд бид ямар ч алдаа гаргалгүй мөн манай машинд ямар нэг асуудал гараагүй учраас л түрүүллээ.
“ намайг дэмжсэн бүх хүмүүст баярлалаа. Мөн энэ жилийн зохион байгуулагчид уралдааныг маш сайн зохион байгууллаа. Ялалт бүхэн амар олдоогүй. Энэ бүхэн багийхны маань хичээл зүтгэлийн ач юм шүү.


Куад

Куад ангилалд сүүлийн гараанд 18 оролцогч бариандаа орсон бөгөөд Өмнөд Африкийн тамирчин Hannes Saaijman энэ жилийн анхны гараандаа түрүүлжээ. 2-р байранд түүнээс 6 секундын хоцроглдолтойгоор Францын тамирчин Christophe Declerck орсон бол 3-р байранд Аргентины тамирчин Daniel Domaszewski оржээ.
Харин тэмцээнийг тэргүүлэгч Польшиййн тамирчин Рафаел Соник 8-р байранд орон 2 т явсан Аргентины тамирчин González Ferioli – с 2 цаг 54 мин 50 секундын илүүтэйгээр ийнхүү 2015 оны дакар раллийн аварга болжээ.
Польшийн тамирчин Рафаел Соник -н гол өрсөлдөгч өнгөрсөн жилийн аварга Чилийн тамирчин Игнасия Касале 10-р гараанд уралдааныг орхисноор тэрбээр энэ жилийн уралдаанд түрүүлэх нь тодорхой болсон билээ.

-
Нийт үзүүлэлт
1 251
• SONIK (POL)
YAMAHA 57:18:39 - 00:15:00

2 261
• GONZALEZ FERIOLI (ARG)
YAMAHA 60:13:29 02:54:50 -

3 283
• NOSIGLIA (BOL)
HONDA 61:01:35 03:42:56 00:20:00

4 256
• SANABRIA GALEANO (PRY)
YAMAHA 61:28:36 04:09:57 00:01:30

5 260
• DECLERCK (FRA)
YAMAHA 63:07:19 05:48:40


Ачааны машин: Камаз баг давхар цохилт хийлээ.

Image

Голландын тамирчин Hans Stacey-р удирдуулсан Ивеко баг 13 дах гараанд түрүүлжээ.
Тэднээс минут 21 секундын зайтайгаар Голландын тамирчин Marcel Van Vliet –н ахалсан MAN баг 2-р байранд оржээ.
3-р байранд Ивеко багаас 2 мин 23 секундын хоцрогдолтойгоор Оросын тамирчин Аярат Мардеевийн Камаз баг орсон ба тэд нийт үзүүлэлтэрээ 2 т жагсаж явсан Эдуард Николаевийн багаас 13 минут 52 секундын илүүтэйгээр энэ жилийн уралдааны аваргаар тодорлоо.
KAMAZ багийн тамирчин Аярат Мардеев энэ жил анх удаа түрүүлж байгаа бөгөөд тус багийн тамирчин 2013 оны аварга Эдуард Николаев 2-р байранд мөн тус багийн тамирчин Андрей Каргинов 3-р байранд оржээ.

Dakar 2015 нийт үзүүлэлт :
1. Ayrat Mardeev (KAMAZ), 42h 22m 1s
2. Eduard Nikolaev (KAMAZ), +13m 52s
3. Andrey Karginov (KAMAZ), +51m
4. Ales Loprais (MAN), +1h 56m 37s
5. Dmitry Sotnikov (KAMAZ), +2h 24m 32s

Re: DAKAR Rally 2014

Posted: Mon Jan 19, 2015 5:21 pm
by Solongo
нөхдөө камаз багийн амжилтын түлхүүр ер нь юу вэ ?

Re: DAKAR Rally 2014

Posted: Tue Jan 20, 2015 11:00 am
by Ochki
oros setgehuishde. manaihaar bol mongolchloh gedeg utga. uildvereesee iim bsan ch iim bh bolomjtoi gedgiig hiij uzej turshih arga. ter niiltsel ni olon niited hergtei eseh ni hamaagui uurt heregtei bh hergtei. uuniig zuv hiij hiisen ni zuv heregjij chadval tehnikiig yu ch bolgoj bolno.

Re: DAKAR Rally 2014

Posted: Wed Jan 21, 2015 3:45 pm
by Solongo
камаз багийн тухай 3 хоног уншлаа. агуу юмаа .. харин яаж буулгахааа л мэдэхгү байна. их хугацаа орохнээ. урьд нь ажил их байхдаа бүгдийг амжуулдаг байсан чинь одоо ажил багасах тусам залхуураад хойш нь тавиал л байна .... ямартай ч удахгү орууулнааа :-D

Re: DAKAR Rally 2014

Posted: Mon Jan 26, 2015 2:21 pm
by mendamar
1 icedrifteed umnu unshchmaar bh ym. beltgel ajil ged forumaar shagaisangui shuu novsh gej. za ter yhv daraagin asuudal ice driftiig solongoo irj survaljlaach setguulchteigee yariltsaad aii hehe.

Re: DAKAR Rally 2014

Posted: Mon Jan 26, 2015 3:26 pm
by Solongo
mendamar wrote:1 icedrifteed umnu unshchmaar bh ym. beltgel ajil ged forumaar shagaisangui shuu novsh gej. za ter yhv daraagin asuudal ice driftiig solongoo irj survaljlaach setguulchteigee yariltsaad aii hehe.
1. заа ажил багассан . энэ 7хоногтоо багтаагаад бүгдийн оруулая.

2. тв -рээ оруулна гэхээр харин манайд энэ төрлийн нэвтрүүлэг байхгүй мэдээгээрээ харин оруулж болдын болуу яадаг юм бол би мэдээнийхнээс асууя.

3. тв -рээ гаргаж чадахгү бол би сурвалжлаад мэдээ бэлтгээд www.ikon.mn -д гаргаж бол чадна

Re: DAKAR Rally 2014

Posted: Wed Jan 28, 2015 12:52 pm
by Solongo
айс дрифтийн тухай мэдээллийг манай сувгийн оройн мэдээний үеэр урсдаг мэдээгээр өнөөдөр гарах болсон шүү. ойролцоогоор 20:10 -н үед гарах байх шүү

Re: DAKAR Rally 2014

Posted: Thu Mar 05, 2015 3:39 pm
by Solongo
анар ах өөрийн блогтоо дакарт оролцсон тэмдэглэлээ бичжээ. та хэд маань бас уншаараа гээд энд шейрилчихий .

сэтгэл үнэхээр их хөдөллөө. ялангуяй 4 -р этап бол тэсхийн аргагүй аймар байжээ.


http://anardakar.blogspot.com/p/dakar-day-1.html

Re: DAKAR Rally 2014

Posted: Thu Mar 05, 2015 5:19 pm
by Naraa
Тэр золигийн servie truck нь хааччихаад байсан юм бээ?

Re: DAKAR Rally 2014

Posted: Thu Mar 05, 2015 5:42 pm
by Solongo
harin tiin zamaa olohgy tuuruud bmaargu yum daa