Page 80 of 131

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Mon Mar 04, 2013 4:58 pm
by davaanaa
За харин хаанаас ямар үнэ хаштай дажгүй эд олж авах вэ?

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Mon Mar 04, 2013 6:36 pm
by mendamar
Salonii shuur bol zugershdee. haa bga gazraas ni l avlda. hujaagin yum l avjihgui bol orig gesen todotgoltoi yumnuud yaahchkuushd salond. DOCTOR muu l ged bdag filter bol asuudalguishd saloniih haha. esul k&n avoo bdag bol

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Mon Mar 04, 2013 10:55 pm
by Baaska
Erdi wrote:
begunbe wrote:Вокзалын цаад талд байдаг автозах гараад.... Ерөөсөө л Toyota Prius зардаг болсон байна
Сониноос Ирландаас орж ирсэн гэх Toyota Land cruiser Prado 120 D4D болон 13хан сая төгрөгийн үнэтэй Audi A4 харагдлаа
Сонирхолтой/гүй нь гэвэл доор байгаа ижил хоёр загал байна
[ Image ]
ENE 2 HED GEHIIN?
гурван өдөр захаар явахдаа сонжиж үзсэн л машинууд байна
цаадах нь 22 сая МТ
наадах нь 2,0 3оных 16 сая гэсэн

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Mon Mar 04, 2013 11:07 pm
by Jargale
begunbe wrote:[ Image ]
1997 оны хамгийн сүүлийн фейслифт хийсэн Jeep Cherokee 4.0 Sport MT, цоо шинээрээ монголд орж ирсэн автомашин, одоо явахгүй хашаанд зогсож байгаа юм... Хөдөлгүүр солиод унана гэвэл яах бол гэсэн солиотой бодол орж ирээд байх юм. Даанч хатуу халцарсан хуванцар дэлхий, хатуу тухгүй сандал +механик араа гээд хотод унахад хориотой юмнууд ихтэй юм
Zurhend n yamar donor bgaan? Uug n Bol saihan l Ed bas Offroad gedeg Bol ch buur l....

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Tue Mar 05, 2013 12:09 pm
by begunbe
ЖАРАН ХӨЛТ
Image
Гурван тэнхлэг, зургаан дугуй, таван дифференциал, найман цилиндр гээд тоолох юм ихтэй нэг машин шинээр гарсан даруйдаа герман тестерүүдийн чанга гараар орсон тухай дэлхий даяаар шуугиж байна.
Image
Ер нь Mercedes G63 6x6 AMG бол 6 дугуйтай машинаас өөр авах юм үлдээгүй хүнд л зориулсан бартаа туулагч бололтой. Орос олигарх, араб шейх, африкийн дарангуйлагч нар хүсэх юм бол энэ жилээс эхлэн үйлдвэрлэлд оруулна гэнэ. Ямар ч байсан ирээдүйн олонх худалдан авагч үйлчлүүлэгчдын нутагт нь аваачиж далд сурталчилгаа, ил шалгалт хийсэн байна.
Шалгалтын комисс их сонин, 1980аад оны Германы хөнгөн атлетикын аварга, 800 метрт Олимпын тоглолтод оролцож явсан хөнгөн атлетикын домог Аксел Харрийс ба андууд...
Image
Бараг л Black Series G-ангилал
Энэ пикап бараг л дөрвөн тонн жинтэй бөгөөд гурван тэнхлэг дээрээ бат зогсож байгааг нь харвал томоос том боржин блок шиг мөртлөө 544 герман морьны хүчтэй V8-Biturbo AMG хөдөлгүүртэй тул бараг л Black Series юм даа...

Энд байгаль орчин хамгаалах, экологийн ээлтэй бүтээгдэхүүний тухай ярих хориотйо. Учир нь ялгарах CO2 хэмжээ, машины өөрийн жин, агаарын эсэргүүцэл, нүргэлэх том хөдөлгүүр зэрэгт ногоон хөгжлийн тухай яриа нам дарагдана.

Туршин жолоодогчын хэлж байгаагаар суудлын тэрэг жолоодлоготой, AMG-Спорт суудал дээрээ наадаг, элсэн манхан далайгаар цавуутай юм шиг явдаг гэнэ (37 инч All-Terrain).
160 км/цаг хурдална
Жаран хөлтэй Жи хийх санаа анх Австралийн батлан хамгаалах салбарынхнаас үүдэлтэй бөгөөд тухайн үед 2000 машин захиалж хийлгүүлсэн байна, Турбодизель хөдөлгүүртэй, ачаа ачих зориулалттай, УАЗ 469 салонтай. Харин энэ удаа AMG салон, үнэтэй модон оруулга, савхи, бөөн зугаа цэнгээний хэрэглэл....
Image
Гэснээс энэ 5,87 урт машин 160 км/цаг хурдална гэнэ ээ, хангалттай биз дээ
46 см өндөр
Unimog дээр шалгараад шалгагдаад гараад ирсэн портал тэнхлэг болон Öhlins-н тусгай амортизаторууд угсарсан тул бартаа туулна гэж буулгана. Портал тэнхлэг гэдэг нь нөгөө юугаа дугуйн тэнхлэг дээр бус тэнхлэгийн дээд хэсэгт шилжүүлсэн хүндрүүлэгч араагаар дамжуулах тул хэнд ч байхгүй 46 см өндөр болгож өгч... Шаардлагатай юу? Хангалттай юу?
Image
Хүчний 30:40:30 харьцаатай хуваарилалт буюу 70 хувь нь хойд тэнхлэг дээр ирэх галбирын халтиргаа хийж болно, таван ширхэг дифференциал цоожлогчуудаа ашиглаад...

үргэлжлэл бий

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Tue Mar 05, 2013 1:12 pm
by GaNBaYaR
begunbe wrote:[ Image ]
1997 оны хамгийн сүүлийн фейслифт хийсэн Jeep Cherokee 4.0 Sport MT, цоо шинээрээ монголд орж ирсэн автомашин, одоо явахгүй хашаанд зогсож байгаа юм... Хөдөлгүүр солиод унана гэвэл яах бол гэсэн солиотой бодол орж ирээд байх юм. Даанч хатуу халцарсан хуванцар дэлхий, хатуу тухгүй сандал +механик араа гээд хотод унахад хориотой юмнууд ихтэй юм
өөрийнх нь хөдөлгүүр яасан юм?

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Tue Mar 05, 2013 1:17 pm
by begunbe
диабеттэй болсон гэсэн...

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Tue Mar 05, 2013 1:18 pm
by GaNBaYaR
өө. зарах юм уу?
ямар мотор таарах уу?

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Tue Mar 05, 2013 1:22 pm
by begunbe
тэвчээрийн чавхдас нь тасрахыг хүлээгээд байна...
B-)

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Tue Mar 05, 2013 1:24 pm
by GaNBaYaR
дан америк машины мотор таарах шинжтэй.
гэхдээ монголчилж болох байх.
та ямар санаатай байна?

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Tue Mar 05, 2013 1:25 pm
by MuuG
begunbe wrote:тэвчээрийн чавхдас нь тасрахыг хүлээгээд байна...
B-)
май зүгээр хуушуур авч өгөөд, энийг оронд нь чирээд яв гэхийг нь анаад л байж байна уу...

сайн анчин унталгүй, нүдээ цавчилгүй отож хэвтэж байгаад л гавлын ясыг нь хага бууддаг даа.

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Tue Mar 05, 2013 1:46 pm
by begunbe
хага буудахгүй ээ, хайран юм...

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Thu Mar 07, 2013 12:53 pm
by begunbe
unegui.mn дээр дүүрэн хямдхан G klasse байна... гоё ч юм шиг

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Thu Mar 07, 2013 1:48 pm
by odb
элбэг болжээ, гараад харахад ч гэсэн

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Thu Mar 07, 2013 7:21 pm
by Juniper
Энэнтэй ерөөсөө таарахгүй байгаа юм даа. Барааг нь харж тоосонд нь булуулмаар байх юм. Манайх чинь уул нь Зайсанд л байдаг юмсан.

Image