Page 8 of 35

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Wed May 07, 2014 10:17 am
by bd
Мэдэхгүй ээ нэг өглөө сайхан фб дээ ороол байж байсан чинь таны аккоунт сэжигтэй санагдлаа таньд 3 хүний зураг үзүүлнэ та хэн гэдгийг нь нэрлэ гэж байна. За гээл үргэлжлүүлээд л явж байсан чинь 3 хүний зураг үзүүлээл тэгээл би өө на чинь тэр энэ гээл нэрлээд яваад за таны аккооунт одоо зүгээр та мөн юм байна гээл үргэлжлүүллээ. Тэгсэн маргааш өглөө нь энэ байдал давтагдав. Нөгөөдөр нь орсон чинь таны дугаар луу код явуулчлаа тэрийг оруул гэж байна. Тэхээр нь оруулаад тэр өдөртөө хэрэглэв. Тэгээд маргааш нь дахиад давтагдав. Тэгээл нөгөөдөр өглөө нь та ер нь сэжигтэй байна аа. Таныг 30 хоног бандлаа ямар ч асуулт хэрэггүй бид бас ямар ч тайлбар хийхгүй гэж хэлсэн.

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Wed May 07, 2014 10:30 am
by bilgee
bitii shaa geed hariu yvulku yasiin.

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Wed May 07, 2014 10:31 am
by bilgee
er n facebook asudald orj ehelj baiga yum bndaa. tegj ih nuutslaldaa anharch baina geher hynaltaa aldaj baigagiin shinjdee. ene baidlar tsashda 1-2 jil l yvah yum bn

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Wed May 07, 2014 10:41 am
by euurtsaikh
bilgee wrote:er n facebook asudald orj ehelj baiga yum bndaa. tegj ih nuutslaldaa anharch baina geher hynaltaa aldaj baigagiin shinjdee. ene baidlar tsashda 1-2 jil l yvah yum bn
haha. Tegdeg bol saixan l bna. Odoo bol unen utgaa aldjishd.

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Wed May 07, 2014 12:11 pm
by freekiller
bd wrote:Хөөе ороог 2уулаа яг адилхан болчиж би бас 30 хоног бандуулчихсан.
Та 2 их сэжигтэй байсан байлгүй.Царай зүс, бас тэр ордог МАФ форум энээ тэрээ гээд.Тэгээд л хүний наймаачин гээд автоматаар бан. =))

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Wed May 07, 2014 7:52 pm
by Alias
Алиасын солиорол
Ойрд нээх урт пост форумаар эргэлдсэнгүй тэ? Нэг үе ч уг нь бол постондоо дарагдаад сайхан байдаг байтал яагаад ч юм бүү мэд форум нэг жаахан сулранги байдалд ороод байгаа харагдаад байх юм. Эсвэл надад тэгж санагдаад ч байгаа юм уу бүү мэдээ.
Сүүлийн нэг сар ерөөсөө автомашинтай холбоотой олигтой пост би ч хийгээгүй байна, хүмүүс ч намайгаа зорьж орж ирэх нь байсан байна. Гэхдээ сарын дотор юу болоод, за болсон юм байхгүй бол ядахдаа юу бодоод өнгөрснөө гялс бичээд гараад явнаа.
Хэсэг 1. Амьдрал гэдэг зүйлийг бас зах зухаас нь муухан ойлгож эхлээд энэ АМЬДРАЛ гээд байгаа зүйл чинь өгөөтэй аваатай, дандаа санасан зүйлсээ хажуудаа байлгаад байж болдоггүй юм байна гэдгийг ухаарсан сар болов. Ганц яваа насандаа АЕ86 гэдэг машины рүль дээр нь суугаад, өөр дээрээ түлхүүрийг нь хэсэг байлгахад л болно гэсэн мөрөөдөл маань биелэсэн хэдий ч АМЬДРАЛын шаардлагаар арилжаалах хэрэг гарав. Бас болоогүй ээ, нэг АМЬДРАЛ мамьдрал эхлэх гээд байгаа ухаантай юм болхоороо цаад тал малаа аймар сонсож монсоостой. Наадхаа зар, төмөр чухал уу, ирээдүй чухал уу гэсэн асуулт масуулт аймар толгойруу шууд мууд орж ирээстэй. За тэгээд АЕ86 гэдэг машины манайхаар бол ГЭРЧИЛГЭЭ дээр нь Билгээгийн нэр бичигдээгүй ч гэсэн АЛИАС-н нэр бичигдэж нэг биш нилээд хэдэн км өнхөрүүлсэн нь нүдэндээ төсөөлөн, гарандаа хийсвэрлэн атгах өнгөт дурсамж болон өнгөрөв.
Үүрд баяртай 86 минь гэж хэлэхгүй ч гэсэн дараагийн удаа яг чамтай эргээд таарвал хэзээ ч явуулахгүйгээр хээр талтай Монголынхоо хошуу ноёны аманд, өөрийн эдлэн газар, ивээлт хайрханыхаа хажууд барьсан байшингийнхаа гараашид хаб хийн, нам цоожлон, юу ч болсон гаргахгүй гэж өөрөө өөртөө андгай өргөн цоожны түлхүүрийг чинь залгия гэж чамайгаа айлгая, цонх цуургаар харъя гэсэн ч харамлана гэж чамайгаа хайрлая. Түр баяртай 86 минь...

Хэсэг 2. Хүмүүс чинь бас аймар аймар содон машин унах сонирхолтой болсон юм байна гэдэг ойлголт, Монголд хүмүүсийн амьдралын доройтол хэрхэн хурдацтай явж байгааг нүднийхээ өмнө харан чимээгүйхэн нулимс цийлэгнүүлэн суув. “Олсон хүний олз, хаясан хүний гарз” гэж орчуулмаар ч юм уу Someone’s Loss Might be Your Gain гэсэн үгний утгыг эдийн засгийн эрхэм шинжээч нарын талаас нь GINI индекс буюу баян хоосон хоёрын ялгаагаар хэмжиж байгаа юм. Гэтэл манайхны гэнэтийн баяжилт, цоо шинэ G klasse, M series, Audi S-line, Porsche, Chrysler гэх мэт машинуудыг худалч хүнд цоо шинээр нь 0 гүйлттэйгээр нь худалдан аван, хүмүүний орчлонд ганцаараа төрсөн мэт хүй завшин мөнгөөр зодон амьдарч байгаа хүмүүсийг хараад оюуны доройтол, тархины тураалын дээд цэгт хүрсэн байна гэдгийг нь шагшран шоолон бодов. Би Монголд ямар төрлийн тусламж хэдий хэмжээгээр ирдэг талаар судлаж байхдаа зарим орноос ирсэн 500,000 доллар, 250,000 доллар зэрэг мөнгийг асар их мөнгө, бүтээн байгуулалтын ажилд асар том даваа нугалах мөнгөн дүн гэж боддог байсан боловч өнөөдрийн энэхүү үе шатнаас харахад үгүй бололтой. Зарим нэгний хувьд захын банкныхаа данснаас шилжүүлчээд “Ахдаа ганц гайгүй юм аваарай” гэж хэлчээд сууж байдаг гайхалууд бий болсоныг нь харваас Монголын маань цаашдын ирээдүйн дүр зураг бэлэн мэт. Баян нь эрхээ барин, балаг булхиаг нь бид энгийнүүд нь үүрдэг нь гэм биш зан болсон гайхалтай бүтэцтэй нийгмийн гишүүд болон төрснөө магтан дуулцгаая.
Орон сууцны үнэ тэнгэрт хүрлээ, гэвч машины үнэ тэр хэмжээгээр нэмэгдэхгүй байна, энэнд юу буруутай байна вэ гэж нэг хүн надаас асууж байхад нь би өөдөөс нь:
- Сайн мэдэхгүй юм. Яадаг ч байсан хятад болон японы мөнгөн тэмдэгтийн зах зээл дээрх үнийг судлаад үзээ?
Гэж хэлсний дараагаар хэлсэн үгээ өөрөө судлан хартал ЖИНХЭНЭ эдийн засгийн үнийн өөрчлөлт манай Монголын үнэнд зөвхөн нэмэгдэх байдлаар нөлөөлөх боловч хэзээ ч буруудах байдлаар ирдэггүй бололтой... ЗА одоо хангалттай нийгэм бичлээ. Буцаад машиныхаа асуудалд ороодхоё.

Приус 30
Ээждээ зориулан, рүль дээр нь тусгайлан өөрийнхөө нэрийг Swarovski гоёлоор гоёж, суудлын бүрээс, салоны шалавч зэрэгт хүрэхэд яг гэртээ л тухлан сууж байгаа мэт мэдрэмж төрүүлсэн Приус 30-г унаж үзэв. Бензин зарцуулалт нь км/л-ээр тооцон бичвээс 100км.д 4.2-5 литр бензин хэмээн заасан нь амьдралдаа анх удаа тийм тоо харсан миний хувьд үнэхээр гайхамшиг байв. Тэр машин үнэхээр зах зээлээ олон дэлхийн аль ч оронд борлуулалтаараа муугүй явааг нь харахад бас л мундаг технологи бүтээсэн байгааг нь шагшин магтан дуулахаас өөр гарцгүй. Тэгээд бас аягүй боломжийн үнээр Монгол хүртэл явдаг гэдгийг нь сонсоод маш ихээр гайхав. Худалдан авсан үнэ + Тээвэр + Гаалийн хураамж (үнийн дүнгээс тооцон авна) гээд л эзэн дээрээ оччихдог, нэг орсон бол Приус 30 нь өмнөх загварын агаа эгээ нараасаа сэлбэг зээлээд яваад байдаг бас ч гэж нээх муу бараа биш юм. Урд хойноосоо л оруулж болохгүй байх тэ?

Дэлхийн аварга
Уул шугамандаа би гэдэг хүн маргааш орой бие халаалтаа эхлэх ёстой байв. Даанч “ИРГЭНШИЛ”-ийн маргаанаас үүдэн миний нэрийг хассан нь надад болон миний ард буй баг хамт олонд сэтгэл санааны хүн цочрол болов. Уйлмаар ч юм шиг, дуулмаар ч юм шиг үе бас их байдаг юм байна. Үүний тулд жингээ барин, айлд ороход мах чанаж байсан ч гэсэн “өө баярлалаа, би юм идэхгүй ээ” гэж худлаа гүрийн суусан зэрэг минь талаар болсон гэхээр хөдөө бэлчиж буй сайхан тарган тарган үхэр, адуу, хонь нүдэнд харагдах юм. Бас болоогүй ээ. Намайг хасах болсон заалт нь бас их хөгийн хөгийн заалт
- Иргэншилээс хамааран Le Mans 2014 Sodi Kart-д ирэхэд хүндрэл гарах магадлал өндөр учраас
- Тээврийн зардлыг баг хувиараа хариуцахад хүндрэл гарч магад учраас
- Тухайн улсын иргэншил байхгүй учраас

Гэх мэт хогийн нетки дээрээс болоод хусуулсан ч гэсэн нээх айхтар санаа зовохгүй байна. Угаасаа би хэдийд унаад хөдлөхөд юу хийхээ мэдэж байгаам чинь заавал тэр төмөрний төлөө ухаан алдатлаа зүтгээд яахав дээ.

Контейнэр
Баахан хүмүүст эд бараа зарна гээд өнгөрсөн тэ? Тал нь замдаа гарсан. Бас машин хамтдаа ачсан Монгол залуу Монголд өөрийн гэсэн агуулах байр, түрээсийн үйлчилгээ үзүүлдэг, гэхдээ миний барааг 1 сар хүртэлх хугацаанд үнэ төлбөргүй хадгалах ам гарсан учраас та нар минь контейнэр буулгана гэж өөрсдийгөө бодол болгоод хэрэг байхгүй. Тэр агуулах нь хотоос холгүй гэнэ лээ. Тэнд нь очоод, зогсоол эд нар байвал хэдүүлээ ганц шорлог хийгээд идчихдэг юм уу? Аль эсвэл гэртээ хоол хийгээд надруу мсж бичээрэй. Би танайд барааг чинь оруулж өгөн гоё бууз, хуушуураар дайлуулаад гаръя. 20 тн контейнэрийг 5 хоногт ганцаараа дүүргэсэн гэхээр бас л найгүй их хөдөлгөөн хийсэн байна уу? Аль эсвэл дэндүүдээ дэндүү даанч дэндүү дээ юу?

Судалгаа
6-р сарын 1-нээс эхлэн Өрх Гэрийн Эдийн засгийн Судалгаа маань машинд суугаад Баруун аймгуудыг тойрон аялана. Дараагаар нь тэрийг нь сайхан анализлаад үхтэл нь бичнээ.

Динанометр
Dyno гэдэг юмыг Монголд байлгаж болох юм гэтэл өртөг зарлагаа хэзээ ч нөхөхгүй хамгийн балай эд болох шинжтэй. Хүний 50 цаасаар Dyno хийлээ гэхэд дараа нь тэр нөхөр машиндаа upgrade хийчээд буцаж ирэх нь юу л бол. Хийхээс өмнө ийм байсан гээд хуудас байхад нэмж хийсэн зүйлсүүдээ тооны машиндсаар байгаад барагцаа гаргаад яваад байдаг нөхдүүд нь элбэг болхоор Dyno гэдэг бодол ор тас мартагдахаар болов. Ууууул нь ч нэг залуу Dyno хусчихмаар байна, ачаад өг л гээд байгаа... Дэмий биз

Тос
Хувиараа хэдэн Mobil Синтетик зөөж Монголд байгаа хэдэн машинд хийж үзтэл наррр наррр болох гээд байсан моторууд нь жаахан чимээгүй болж байгааг ажиглахнээ Монголд зарагдаж буй Mobil энд байгаа Mobil 2 өөр болж таарч байна уу гэсэн эмзэглэлд хүргэв.

Мөрөөдлийн машин
Одоо нээх тийм машинтай болно, ийм юм гэж бодохоо болив. Нүдэнд IS200 их ууртай харагдаад байдаг болсон. Явах эд анги нь урд нь ухаж байсан болхоор арай танил байж юуны магад... Бас надад 4 хаалгатай Daily Drive хэрэгтэй шүү дээ тэ? 3sgte юу, 3sge юу, 1gfe юу гэдгийг тэр өдрийн тэнгэр мэдэг... Ямартай ч санхүүд таарсан сайхан унаа.

Будаг
Автомашины будгийг хамгаалдаг цацдаг, цацах цацахдаа компрессорд хийж байгаад цацдаг будаг хамгаалагч байна. Тэрнээс 10-г хийгээд Монголд туршихаар явав. Харин цацсаны дараа шороо тоосгүй халуун камерт , аль эсвэл нарны шууд тусгалтай газар л хатаах юм шиг байна. Манайх чинь их хуурай газар, яах юм болдоо...

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Wed May 07, 2014 10:06 pm
by Ariuka
Ёо тэр хасагддаг бол үнэн харамсмаар юмаа уг нь их найдвар тавиж байсиймсан гэхдээ чи бол босоо хөх монголын зовхи нь өөдөө хүү шүү Өнөө эс ч Маргааш гэж нэг үг бий

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Thu May 08, 2014 3:12 am
by Alias
Ха ха ха...

Нөгөө айхтар үнэтэй ECU chip tuning хийсэн хүмүүс болон хийх гэж байгаа хүмүүс үзээрэй. Ойлгоогүй зүйл гарвал надад хэлээрэй. Орчуулаад тавихдаа таатай байна.

[youtubeshort]http://youtu.be/VGtImIP6j3A[/youtubeshort]

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Thu May 08, 2014 9:50 am
by Alias
Нэр уур ч юм уу инээд ч юм уу хүрмээр зүйл өнөөдөр тохиолдов. Энэхүү нийтлэлд би "Эргэх Хорвоо" гэдэг нэр өгчихье.

Хэсэг 1. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр

2008 оны сүүл, Алиас хүү хорвоотой учраа олон явсаар хамаатантайгаа ойр нэгэн хотруу явав. Утастай болон ийн ярьж байна.

- Байна уу, байна уу, Хундагаа ах уу? Би байнаа, тийм, таны ахын хүүхэд Алиас байна. Дүү нь яг одоо онгоцноос буугаад, төв ороод утас худалдаж аваад таньруу залгаж байнаа. Аав уг нь таныг намайг тосно гэсэн юм. Гэтэл би 4 цаг хүлээгээд ирэхгүй болхоор тань төврүү ганцаараа яваад ирлээ. Та намайг эндээс ирээд авах уу? Би Central Station-ы хажуу талын Макдоналдсын гадаа зогсож байна.

- Ах нь одоо охинтойгоо хамт нэг хичээл хийж байна /15-тай охин/. Энэ чиний дугаар уу? Би дуусаад эргүүлээд залгая.... диииид ддиииид ддиииддд...

Ахиад 3 цаг тэвчээртэй хүлээгээд ахиад залгав.

- Байна уу, Хундагаа ахаа, та надад хаягаа өгчихвөл би тань дээр өөрөө хүмүүсээс сураглаад асуугаад өччихье, тэгэх үү?

- Би завгүй байна, чамруу би өөрөө залгана гэж хэлээ биз дээ? Ер нь яах гэж надруу залгаад байгаа юм? Чамайг заавал би очиж авах албатай юу? Мөр мөрөө хөөгөөд яваарай, гудамжинд хүлээхдээ таарсан арчаагүй амьтан ....

Зүрх мэдээж паллллл хийгээд л явна биз? Бас л шууд тэгж хэлүүлнэ гэж бодохгүй, Монголоос явахдаа бас хөөрхөн аав ээжийн бэлдэж өгсөн Хундага ахынханд гэсэн бэлэг мэлэг, борц морцтой явж байгаа царай нь ш. Монголд байхдаа аймар утсаар яриад л... "Тэг тэг миний хөөрхөн дүү болгоомжтой яваад ирээрэй, ах нь дүүдээ өрөө бэлдчихсэн," оооёёё... Аймар ирихлаамны паузтай...

Шөнийн 12 цаг болоод нөгөө Макдоналдс ч цэвэрлэгээ эд нар хийгээд л ер нь л хот эзгүйрээд ирж байна шүү. Нэг л зэрвэс хийгээд хачин болоод байхаар нь, бас цагийн зөрүү гэж нэг лай нойр хүргээд амар заяа үзүүлэхгүй, Монголоос нэг хөдөө царайтай юм ёолкны мод шиг нэг гартаа бариултай цүнхэнд 15.4 инчийн дээр үеийн хүнд Лаптоп, баахан залгуур хэрэгсэл хийцэн, мөрөндөө аяны үүргэвч, тэрийгээ дүүртэл нь 4 улиралын хувцас чихчихсэн, тэгээд хажуудаа 20 кг-н нөгөө чемодонтайгаа чирээд л яваад байв. Авга ахаасаа, явж явж бүр аавынхаа дүүгээс тийм үг сонсоно гэж мэдээгүй, төсөөлөөчгүй болхоор бас болоогүй гэнэтийн шоктой, Хундагаа ахтай хамт амьдрана гээд, бас тэр үед санхүүгийн байдал тийм ч сайнгүй байсан болхоор хүн амьтнаас зээлсэн 300 гаран ногоонтой хэл ч мэдэхгүй, амьдрал ч үзээгүй нусхай гудамжинд хамгийн анх удаагаа хоносон юм. Одоо хүртэл нүдэнд минь тэр парк, усан оргилуур, толгой доороо том үүргэвчээ тавиад, нэг мөрийг нь гарандаа углан, лаптопоо нурууныхаа ардуур курткан дотроо хийгээд, чемодон дээрээ хөлөө тавин диг дуг гэж өглөө болгосон сэргэг унталт бол амьдралдаа унтаж байсан хамгийн сайхан шөнүүдийн нэг юм байна. Хүнд бас балиар их юм бодогддог юм байна лээ гэдгийг тэр үед л ойлгож, Монголдоо байсан бол сайхан сургуульдаа яваад, үеийн найзуудтайгаа машинаа яриад, Асуулт орж дэмийрээд, хааяа нэг Автофорумын хүмүүсийн машинд нь дайгдаад ганц хоёр эргэчих, аль эсвэл эцэг эхээсээ сардаа нэг хүсэнчлэн аминчлан гуйж байгаад ганц машинаа нэг орой авч гарах гэх мэтчилэн зүйлсээр өдөр хоногийг өнгөрөөж болох байсан талаар үнэнхүү төсөөлөн хоносон шөнө байсан. Би тэр үед өөрийгөө хэзээ ч өнөөгийн байгаа Алиас болно гэж төсөөлөөгүй, хүний нутагт визаны хугацаа дуусаад л хүн биш мал болтлоо ажиллаад дараагаар нь зөндөө их мөнгө хурааж, тэр мөнгөөрөө нэг байр, нэг машин авчаад Монголд очиж сургуульд сурна гэж боддог байв. Нээх хамаатнаа муулах гээд ингээд бичсэнгүй. Үнэндээ тэр хүнд тэр өдөр юу ч болсон бай надад огт хамаагүй ч гэсэн амьдрал гэдэг гудамжнаас гурван зуун доллартай эхлэдэг юм байна гэдэг ойлголтыг надад ухааруулсанд нь баярладаг юм.

Хоёр дахь өдөр нь болоход хэн ч танихгүй хотод хаашаа явахаа мэдэхгүй, ядаж байхад нойр хүрээд, нөгөө чемодон эд нартаа түүртээд, хоол аваад идчихяаа 10 доллар алга болчих гээд байдаг, ганц ус уух гэхээр байгаа ганц 100-аа задлачих гээд байдаг гээд дэлхийн хамаг проблемүүдийн нэг болсон Мөнгөндөө захирагдаж байхдаа өнөө Макдоналдсынхаа 00-д орон нэг сайхан үсээ норгоод карантны усыг нь ханатлаа уугаад хогийн саванд нь байсан хуванцар савыг шингэн савангаар угаан крантны усаар дүүргэн гараад нөгөө унтсан сандал дээрээ эргэн суун чемодонаа задлаад Өгөөжийн Зүсмэл боорцог, ганц Хатансүйхийн хиам 2-г хольж идээд ус уух ч гүй ээ мөн сайхан байсан шүү. Тэгээд жаахан юм идчихээд ингээд өдөр хоногийг өнгөрөөж болохгүй, ямартай ч нэг хонох газар, хийх ажилтай болохгүй бол болохгүй гэсэн бодол орж ирсэн нь боорцог хиам 2-н хүч юм уу даа?

Зарын сонинг худалдан авсан архины дэлгүүр, миний 100 долларыг хамаг дэлхийн бутархай мөнгөөр задлан өгсөн хар бүдүүн авгай, түүний цэвэрхэн үс, цэвэрхэн цамц зэргийг хараад ажилтай байртай бол ингээд гоё цэвэрхэн явна гэсэн бодол намайг нэг хийх гэсэн юмаа, бодсон зүйлээ дуусгах нь чухал юм байна гэдгийг ойлгоход тус дэм болсон юм. Ядаж байхад зар хараад юм ойлгохгүй, нөгөө Америкуудын товчлон бичсэн зарын хэсгээс нь ''Looking for a job'' буюу "Ажил хайж байна" гэсэн дээрх утаснуудруу нь залган өөдөөс нь "Би Монголоос ирсэн, би ажил хайж байна" гэж хэлэхэд өөдөс нөгөө хүн "Би ч гэсэн ажил хайж байна" гэж хэлээд инээж байхыг нь сонсоод дараа нь нөгөө "look for" гэдэг үгээ авч явсан Алтангэрэлийн толиноосоо хараад "хайх, эрэх" гэдэг утгатай юм байна гэдгийг нь цээжлээд утасныхаа мөнгийг бага үрхийн тулд юу ярихаа бичиж тэмдэглээд, тэрийгээ уншвал би бага минутад их юм ярьж чадах юм байна гэж бодоод 1 боодол цаас 3.99 доллараар, 2 бас 1 доллараар аваад 5.26 болоход нь өөдөөс нь "Энэ бүгд нийлээд 5 доллар болох ёстой биз дээ?" гэтэл нөгөө хүүхэн надруу хараад "Tax babe" буюу Таксаа төл гэсэн ёжтой байдлаар хэлснийг нь бас мартдаггүй юм. Тэгээд тэр шөнөө байр байхгүй учраас нөгөө л усаа уугаад боорцогоо хиамтайгаа идээд сандал дээрээ хонох байв. Би хоносон. Хонох хонохдоо тэр шөнө юунаас ч айлтгүй юм хумаа тайван тавиад унтаад өгсөн. Бодвол хогийн хүн болох замдаа бүр шийдчихсэн байсан юм байлгүй тийм үү?

Тэгээд ерөөсөө маш эрт сэрэв. За байг, би ерөөсөө нөгөө зарын сонингийнхоо "БАЙР" гэсэн хэсгээс нь өөртөө өрөө олох гэж үзье гэж бодон Байрны хэсгээс нь хэдэн зар сонгон яг нөгөө бэлдсэн үгсээрээ нийлүүлэн ярьтал нэг нөхөр "2 долоо хоногийн мөнгөө урьдчилж өгвөл подвалийн өрөө бий, гэхдээ тавилгагүй, шүршүүртэй, 7 хоногийн 125 гэж байна. "ЗА" гэж хэлээд л гүйж очоод бичиг баримтаа үзүүлж канондуулаад байртай болсон доо хө. Гоё зураг харах уу?

Image

Энэ миний сүүлд явахдаа дарсан зураг. Би өөрөө тэнд очиж заавал ахиж хононо гэж боддог байсан. Яг тэр бодлоороо мөрөөдлөө биелүүлэн гудманд хоносон. Бас болоогүй ээ, энэ удаад чирж явах ёолкны мод шиг ачаагүй, зөвхөн ганц жинсен өмд, малгайтай цамц, краманд машины удирдлага, 20 ногооны утас 2-с өөр юу ч байхгүй байсан болхоор гар хөлөндөө юм байхгүй жаахан эвгүй оргиод, шөнийн цаг их удаан яваад нэг л тухгүй байсан. Харин тэр анх хонохдоо яаж тухтай унтаж байсан болоо тийм үү?

Буцаад хараад бодоод байхнээ хүн ер нь л яаж амьдрахаа хэн нэгний тусламж дээр тулгуурлан биш, өөрийн үзэл бодол, хийх гэсэн зүйл дээрээ тулгуурлан хийвээс болмоор юм болов уу гэж бодох юм? Автомашины хувьд ч гэсэн адилхан. Өөрт байгаа өнөөдрийн бараандаа ханан, өөр бусад зүйл үгүй, аль эсвэл байгаагаасаа илүү бусдад байгааг нь заавал унах, нэг хэвийн хэмнэлийг даган Дэнжийн 1000-н зах дээр 96 97 оны түрэлцэн урагшлан хойшлодог байсан шиг бөөгнөрөл дундах амьдралыг сонгох уу? Бусдаас өөрөөр хэв маягаа тодорхойлох уу гэдэг бас нэг өөр ойлголт буй мэт. Автын залуусд яагаад би ийм юм бичдэг юм бэ гэж үү? Өөрт байгаа төмрийг төмөр биш амьтай мэтээр хайрлан ойлгодог хүн, өрөөл бусдын бичсэнийг өөртөө тусган авч чаддаг гэдэгт итгэдэг болхоор тэр.

Яагаад Алиас ийм тэнэг юм бичээд сууж байна гэж үү? Яагаад ийм урт юм бичдэг юм бэ гэж үү? Яагаад ганцхан өгүүлбэр бичээд гараад явчдаггүй ядаргаа вэ гэж үү? Яагаад гэдэг асуултыг би өөрөөсөө бусад хэн нэгнээс асуухгүй, бас асуулгахгүй гэсэндээ тэр.

Би тийм баян цатгалан айлын хүүхэд биш, энгийнээс энгийн өдөртөө хоолтой, оройдоо тогтой хонуулахын тулд өдрийн турш уртасгасан цагаар хөдөлмөр эрхэлдэг энгийн аав ээжийн хүүхэд. Гэхдээ би баянаар амьдарч үзээгүй гээд хэзээ ч өөртөө болон эцэг эхдээ, аль эсвэл өөр газар төрчихгүй яав даа гэж харамссан сэтгэлтэйгээр бодол болон цагаа хий үрж байгаагүйдээ баярладаг. Багадаа яахав айлд ороод харсан ундаа чихрийг заавал дуусгаж байж сэтгэл ханан гардаг байсан авч хүүхдийн зан гээд уучлаад өнгөрөхөд болох юм. Гэртээ ирээд хэзээ ч манайд тэр савтай чихэр, гадаадын газтай ундаа нь байсангүй гэж ээж аавдаа хэлэлгүйгээр багахаан орцтой, шөл голдуу хоолоо идэхдээ багийн техникээрээ эхлээд шөл махаа түүж идэн, дараагаар нь төмсөө үлдээгээд нухаж идэн өөрийгөө 1 болон 2-р хоол идчихлээ хэмээн баярлан суудаг байснаа өнөөдөр эргээд харахад үнэхээр сайхан байна. 14 настайдаа киви гэдэг жимсийг ангийн хүүхэд өгөхөд яаж идэхийг нь мэдэхгүй хальстай нь идэж байсныг одоо хүртэл манай ангийхан шоолон ярьдаг юм... Сонин шүү, киви тийм үнэтэй тансаг жимс байсан болоод л идэж үзээгүй байсан байх даа?

Багаас надад найз гэдэг маш олон хүн байдаг байсан байна. Тэр хүмүүс найз болж харагдаж математик физикийн дэвтэр хуулан суух нь хамгийн чухал байдаг байсан байх л даа. Цаг цагийн эрхээр шалгагдан шүүлтүүр шанагийн нүхэн дээр тунан үлдсэн тоотой хэд нь амьдралын мөр хөөн авгайн гарт орсон харчуул болон хувирч. Би ямар доллар ч биш, хүн болгон намайг таалах албатай ч биш гээд байлгаад байхад бол бас боломжийн сэтгэл тайвшрал болох юм байна.

Ингээд биччихсэн чинь нээх гоё дотор уужуу болдог юм байна шүү дээ тийм үү? Энэ 7 хоногт их юм бодогдуулсан их сонин өдөр байлаа. Хүн чинь тэгээд хийе гээд бодоод байвал хийгээд болох цаг байдаг юм байна ч гэж бодлоо. 7 хоногийн 4 дэх өдөр болж байгаа ч гэсэн аль хэдийн 8 цагийн нислэг, 6 цагийн фитнес, 20 цагийн ажил, 14 цагийн хичээл цааш нь харуулчихсан модон биш ч гэсэн усан толгой өнөөдөр Математикийн Эдийн Засгийн Ухааны Магистр /MSc Mathematical Economics/ гэдэг нэртэй зүйлээр зэргээ нэмэв. Энэ зэргийг угаасаа авна гэдгээ мэдэж байсан боловч өнөөдрийн багшийн хэлсэн үгийг сонсоод
гаргаад байдаггүй ганц нулимсаа гаргачихав. "Магистрийн түвшний судалгааг чинь бид бүхэн Докторын түвшинд авч үзэн дараагийн жилийн эхний 4 сарын хугацаанд багтан энэхүү судалгааны ажлын нарийвчилсан задалгааны тайлбарыг чамаас хүлээн аван, түүний дараагаар Докторын зэрэг чамд олгоход бид бүхэн таатай байна" гэж Noble-н шагналтай профессор хэлэхэд бас л дотор омогшин, тэр омогшил дуу хоолойгоор биш нүдээр нулимс болон гардаг нь бас л гайхамшигтай юм. Гарт атгасан байсан нөгөө судалгааны ажлын хуудсууд нь гарын хөлсөнд нэвт нороод базахад худалч хүнд ус нь гармаар болчихсон бас л гайхалтай өдөр болоод өнгөрөв. Би гэрийнхнээсээ хамгийн анх удаа Докторын зэргийн төлөө хүч үзэх гэж байгаа нь. Амьдрахын төлөө хажуугаар нь ажлаа хийн, алжаалаа тайлахын төлөө форумдаа орох учраас тэр доктор мокторт нь хангалттай цаг гардаг л байгаадаа...

Үнэтэй тансаг машин, өрөөлийн гайхуулсан зураг хөрөг хийгээгүй бол уучлаарай. Өөр газар бичиж болох байсан ч гэсэн Хамт олон гэдэг утгаараа МАФ-нханд хамгийн түрүүнд энэ өдрийн баярт мэдээгээ хүргээд Submit даръя. Миний өнөөдрийн энэ цэг хүртэлх, Математик Эдийн засгийн ухааныг бүр балчир байхаас минь гартаа хөтлөн явахдаа, хааяахан намайг нэг эрхлүүлэхдээ, хар бор цүнхнээсээ хоёр чихэр гарган "Нэгийг нь 30 төгрөгөөр зарвал чи нийт хэдэн төгрөгтэй болох вэ? Булантай дэлгүүрээс 5 төгрөгийн гаа чи хэдийг авч чадах вэ?, чи эмээдээ бөөрөнхий гоймон авч өгөх мөнгө үлдэхнүү?" гэх мэтчилэн асуун, дагуулан явах тоолондоо машины номерыг хооронд нь нэмүүлж хасуулан, азын номертой машин байвал очиж гар хүргүүлэн "Миний хүү том болоод зөндөө том залуу болно, жижигхэн машинд багтахгүй том машин л унах хэрэгтэй учраас одооноос онц сураарай" гэж захиж байсан хүн минь энэ мэдээг хамтдаа дуулсан бол хичнээн их баярлах байсан бол. Дэлхий дээрх бүх зүйл утга учиртай, бүх зүйлс амьтай чихтэй нүдтэй хардаг сонсдог гэдэгт би итгэдэг. Сайн сайхнаар бүхнийг бодон, насан туршдаа тэр хар бор цүнхний чихэр үнэртсэн үнэрийг нь санан явбаас миний амьдрал өнгөтэйгөөс өнгөтэй, гэрэлтэйгээс гэрэлтэй байх болно гэж би зорьдог юм. Гадаа гараад Орос дэлгүүрээс яг адилхан 2 чихрийг хэдэн тонноор нь авах боломж одоо байгаа ч гэсэн хүний амьдралд тохиох ХҮН ЖАРГАЛ гэдэг зүйлс, хүн хүнээ ухаарах, мэдрэмж мэдрүүлэх гэдэг зүйлсийн уялдаа холбооноос үүдэн тэр их хэмжээний чихэр хэзээ ч урьдын 2хон чихрийн амтыг гүйцэхгүй. Хамгийн сүүлийн удаа уулзахад надад хэлсэн "Миний хүүд хүсэл байвал хүн болгон миний хүүг яг л эдийн засгийн цаг уурч шигээр төсөөлөн "Маргааш доллар ямар байхнуу хэлээд өгөөч, юуан авчихаад хятад явах уу? очоод авах уу" гэж дандаа асууна, чих нь л их өвдөх байхдаа ивий ивий" гээд ёжтой ч мэт, нүдээрээ инээсэн харц, хүүгээ улам хурцалсан нүүрний хувьралыг хүү нь мартахгүйгээр хичээн заавал хамгийн шилдэг нь байх болно. Энийг би л хийхгүй бол өөр хэн хийх юм...

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Thu May 08, 2014 10:08 am
by GaNBaYaR
200 дээр тавьсан чип янзтай байна гээд байсан шд.

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Thu May 08, 2014 10:21 am
by GaNBaYaR
хамаг сэтгэл санаа үймүүлчихлээ байна.

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Thu May 08, 2014 10:40 am
by Ariuka
Сэтгэл хөдлөм түүх байна миний сэтгэл их көдөлжиинээ баяр хүргий мундаг доктор.пропессор болоорой чамаар бахархаж байна шүү

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Thu May 08, 2014 11:41 am
by bd
[youtubeshort]http://youtu.be/ZoKigc_hMnE[/youtubeshort]

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Thu May 08, 2014 11:48 am
by freekiller
Alias-ын бичсэнийг үзэхээр нэгийг бодогдуулмаар байдаг болохоор уншдаг.Ер нь л ийм сэтгэхүйтэй залуус олон байвал Монгол ядах юмгүй л хөгжинө.Хэдий нүүр тулж уулзаж байгаагүй ч гэсэн хэлдэг, бичдэг нь санаа нийлдэг учраас унших дуртай.Монголын төлөө ихийг хийгээрэй.

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Thu May 08, 2014 1:31 pm
by bilgee
hundaga tanai hamatan yumu?