Page 8 of 40

Re: Гоша & авто

Posted: Fri Nov 23, 2012 3:51 pm
by MuuG
gosha wrote:
Gantsog wrote:Зүгээр чамайг Мерс дээ хэр үнэнч байгааг чинь шалгасан юмаа хаха, одоо яахавдээ үнэнч бгаам чинь нэг мерс өгөхөөсдөө
хэ хэ. Баярлалаа. Хаанаас очиж авах вэ? эсвэл хаыгаар хүргэж өгдөг юм уу? кк
Гоша цаад Ганцог чинь гэрийн чин гадаа аварга том ачааны бенз өгчиж магадгүй л хүн шүү... :р

Re: Гоша & авто

Posted: Fri Nov 23, 2012 6:57 pm
by Gantsog
gosha wrote:
Gantsog wrote:Зүгээр чамайг Мерс дээ хэр үнэнч байгааг чинь шалгасан юмаа хаха, одоо яахавдээ үнэнч бгаам чинь нэг мерс өгөхөөсдөө
хэ хэ. Баярлалаа. Хаанаас очиж авах вэ? эсвэл хаягаар хүргэж өгдөг юм уу? кк
Амны билгээс ашдын билэг гэж, тун удахгүй тун сайхан тэрэгтэй болоорой

Re: Гоша & авто

Posted: Sun Nov 25, 2012 4:51 am
by gosha
зөө зө :ymapplause:


Re: Гоша & авто

Posted: Wed Nov 28, 2012 2:58 am
by gosha
2014 S-Class төгс аюулгүйн системээр хамгаалагдсан
Жолооч хүн болгон Мерседес-Бензийн S-Class загварыг эзэмшихийг хүсдэг билээ. Түүний жолооны ард сууна гэдэг нэр төрийн хэрэг юм. Түүнээс гадна таны осолдолгүй эсвэл найдвартай байдлыг хангахад сүүлийн үеийн технологуудыг шингээж өгснөөр тэр онцлог болжээ. Мерседес-Бенз компани ухаалаг жолоодлого – Intelligent Drive (ID) санааг санаачилсан байна. ID нь жолоочийн дутагдалтай тал дээр туслах зорилготой аж. Энэ нь яг л хүн шиг камер болон мэдрэгчийн тусламжтай харж S-Class-ийг хянах ба урд болон хажуу тал мөн шарвалт, хурд авалт, тормосны системийг компьютерийн туслалцаатай тооцоолж танд туслах юм. Үүний үр дүнд осол болон мөргөлтөөс урьдчилан сэргийлж, түүнийг хүчийг багасгах эсвэл бүр урьдчилан сэргийлэх чадвартай болсон байна.
Image

Шинэ үеийн Мерседес-Бенз-ийн ихэнх загварууд уг шинэлэг технологийг өөртөө шингээх юм. S-Class загвар автомашины аюулгүй байдлын тэргүүлэгч статусаа хэвээр хадгалахад чухал байр суурийг уг технологи эзлэх юм. 222 цувралын 2014 оны загварыг 2013 оны дунд үеэр зах зээлд гаргах ба ID-аас гадна 10 гаруй чухал шинэ өөрчлөлтөөр сайжирсан юм байна.
Олон мэдрэгчийн туслалцаатай дэмжлэгийг авах бөгөөд нийт 6 радарын хэсэгтэй. Үүнийг 3 нь 3 талд үлдсэн 3 нь хойд талыг хянах аж. Үүнээс гадна 7 камер зүг бүрийг хянаж, 12 ширхэг хэт авианы зогсоолын мэдрэгч түүнд суурилсан ажээ. Улмаар жолоодлого, тормос, автомашины динамик мэдрэгчүүд байнга хяналтаа тавих юм байна. Шинэ FlexRay өндөр хурдтай, өргөн харилцааны сүлжээг ашигласнаар удирдлага болон удирдах компьютерийн хооронд уялдааг зэс утас болон шилэн кабелаар дамжуулан мэдээлэх боломжтой болсон аж.
Image

2014 оны S-Class загварт улмаар дэлхийн анхны зөвхөн LED гэрэлтүүлгийг ашигласан технологийг хэрэглэжээ. 190 гаруй LED гэрлийг салон, их гэрэл, хойд их гэрэл, дохионы гэрэл зэрэгт хэрэглэсэн байна. Дээрх гэрлүүдийг ашигласнаар энгийн гэрлээс 4 дахин бага цахилгаан зарцуулах болсон ба найдвартай байдлаараа ч удаан хугацаанд хэрэглэх давуу талтай билээ. Улмаар Adaptive Highbeam Assist хэмээх 2009 онд ашигласан технологийг сайжруулж Adaptive Highbeam Assist Plust болгосон байна. Ингэснээр автоматаар замын нөхцөлд тааруулан ойрын гэрлийг автоматаар тохируулах боломжтой болжээ. Гэрэл дотор байрлах бүрхүүлийг тохиромжтой хэмжээнд очтол хөдөлгөснөөр замыг чөлөөтэй саадгүй харах боломжийг нээж өгдгөөр давуу талтай болсон технологи билээ.
Image

S-Class-ийн хойно суух хүндэт зорчигчдын амь нас, эрүүл мэндийг болзошгүй ослын үед хамгаалах үүднээс тэд шинээр аюулгүйн суудлын даруулгыг нэвтрүүлсэн байна. Уг аюулгүйн суудлын даруулга нь хүчтэй цохилтын үед зорчигчийг зөөлөн түгжих ерөнхий зориулалттай ба задарсны дараа өөрөө автоматаар хураагддаг байна. Ослын хүчнээс хамаарч суудлын даруулгыг чангалах төдийгүй, задрах хүчийг Pre-Safe аюулгүй систем нь тааруулдаг байна.
Distronic Plus функ нь эгнээ байр солих болон тууш замд жолоочид туслах үүрэгтэй. 200 км/ц хүртэл хурдтай явж байх үед S-Class-ийг урд талын автомашинаас хамгийн аюулгүй зайд барих, урд талын автомашиныг очиж мөргүүлэхгүй байх үүрэгтэй систем юм. Мөн жолооч хурдны замд жолооны хүрднээс гараа салгах тохиолдолд систем дуут дохиог хэдэн секүнд өгч улмаар идэвхгүй болдог ажээ. Урд саадыг мэдэрсэн үед 0.5 g хүртэл тормослолт хийж зайгаа барьдаг бөгөөд энэ танд болон таны автомашины аюулгүй байдлын төлөө ажиллах сайжруулсан системүүдийн нэг билээ.
Active Lane-Keeping Assist - уг систем нь Distronic Plus системийн нэг бүрдэг бөгөөд замын эгнээг тодорхойлсон зураасан шугамыг мэдэрч ажилладаг байна. Хэрвээ зураас мэдрэгдэхгүй бол нэгдүгээрт: руль чичирч жолоочид анхааруулга өгнө, хоёрдугаарт: нэг талын шугамыг мэдэрч автоматаар эгнээн гол руу чиглүүлдэг байна. Уг систем нь 60-200км/ц хурдтай явж байх үед ажиллах чадвартай ажээ. Мөн нэмэлтээр жолоочийн биеийн байдал болон ядрах төвшнийг систем мэдэрч навигэйшн систем дээр хамгийн ойр байрлах амралт, үйлчилгээний газрыг санал болгодог байна.
Active Parking Assist – уг систем нь 45 градус зогсох зогсоолын зайг мэдэрч, тооцоолон руль болон тормосыг ашиглан автоматаар автомашиныг зогсоолд байрлуулдаг аж.
Brake Assist Plus – тус систем нь явган зорчигчийг мэдэрч жолоочид эхний удаад дуут дохио өгнө, үүний дараа автоматаар тормослолт хийдэг байна. Pre-Safe Brake системтэй холбоотой ажилладаг ажээ.
Cross-Traffic Assist – уулзвар нэвтрэх үед хажуу талаас ирэх хөдөлгөөнийг мэдэрч автомашиныг бүрэн зогсоосноор таныг аюулд өртөхөөс сэргийлдэг.
Pre-Safe Impulse – хойноос ирэх мөргөлтийг радар мэдэрч урд суудлын бүсийг чангалснаар толгой хүзүүний огцом хөдөлгөөнөөс учрах гэмтлийг бууруулдаг байна.
Pre-Safe Plus – хойноос мөргөх мөргөлдөөний үед жолооч тормос гишгэдэг, тэгвэл энэхүү систем нь тормосны даралтыг ихэсгэснээр 2 дахь цохилтын үед автомашиныг урагш хөдлөхөөс сэргийлдэг байна.
Night View Assist Plus - уг системийн 3 дахь үе бэлэн болжээ. Шөнийн харааны систем нь хянах самбар дээр зам дээр яваа явган зорчигч болон амьтныг илрүүлэн гаргах ажиллагаатай. Хэт улаан туяаны мэдрэгчийн туслалцаатай явган зорчигчийг 150 метрийн зайнаас мэдэрч жолоочид анхааруулга өгөх бол амьтныг 100 метрийн зайнаас мэдэрч жолоочид анхааруулга өгөх ажээ.
Image

Мерседес-Бенз S-Class нь люкс седан автомашины ангилалд технологийн шинэчлэлтийн хамтаар үргэлж хувьсан сайжрагдсаар ирсэн билээ. 7 дахь үеийн 222-цувралын S-Class нь дараа жилийн (2013) оны дундуур зах зээлд гарах мэдээлэл байгаа бөгөөд дээд зэрэглэлийн аюулгүйн системээр тоноглогдон гарах билээ.
Мерседес нь Бензтэй 1926 оноос нэгдсэнээр 2 брэнд Европ тивд люкс загвараар хүндлэгдэх эх суурь тавигдсан билээ. 20-р зуун эхлэх үеэр дээвэртэй, нэг бүхээгтэй загвар хүч түрэн гарч ирж байв. 1920-оод оны дунд үед суперчаржед 6 цилиндртэй хөдөлгүүрийг Мерседес-Бенз ашигласнаар хамгийн хүчирхэг, хамгийн хурдан, дээд зэрэглэлийн люкс автомашиныг хийж эхэллээ. Дэлхийн 2-р дайны дараа Мерседес-Бенз компани түргэн хугацаанд сэргэж анхны 300 загварыг гаргасан байдаг. Уг 160 км/ц хурдлах чадвартай седаныг 1951 онд танилцуулсан байдаг ба үүнээс 6 жилийн дараа буюу 1957 онд түүнд инжектор, эйр кондишн, гидрийн хүчлүүр нэмж 1963 онд 600 лимузин загварыг гаргасан байна. Та доорх мэдээллээс Мерседес-Бенз S-Class-ийн түүхэн үе шатыг ямар ямар сүүлийн үеийн технологийн ашиглан гарч ирсэн талаар уншаарай.

Image
'Ponton Mercedes,' 1951-1959
Ponton (зураг дээрх) загвар бол Мерседес-Бенз компанийн 2 дахь загвар юм. Энэ нь 220S кузовын дугаартай S нэрийг бий болгох суурийг тавьсан. 220S нь орчин үеийн монокок бүтэцтэй, модерн загвартайгаар 1956 онд гарч ирж байсан байна. Анхны S тэмдэгтэй Бэнз нь 1951 онд танилцуулагдаж байсан 300S W-188 загвар байсан билээ.

Image
'Fintail' седан, 1959-72
2-р үеийн S загвар ба кузовыг цохилтын хүчийг багасгах зориулалттайгаар бүтээсэн. 1961 оны 300SE загварт ашигласан хийн уутат амортизатор болон Мерседес-Бензийн хөгжүүлсэн автомат хурдны хайрцгийг авч ашигласан. Урт тэнхлэгтэй 300SEL загвар нь хүчирхэг 6.3 литрийн V8 хөдөлгүүрийг 600 цувралаас авч ашигласан байдаг.

Image
W108/109, 1965-72
Fintail загвар гарсны дараагаар илүү ирээдүйг харсан загвартай W108/109 кузовтой загварыг гаргасан. Уг загвар нь урд болон хойд дискэн тормостой болсон. Хамгийн хүчирхэг 300SEL 6.3 загвар нь 6.3 литрийн V8 хөдөлгүүрийг 600-аас авч ашигласан байдаг. Мөн Мерседес-Бенз компани АНУ-ын зах зээлд зориулж 300 SEL 4.5 загварыг тусгайлан гаргаж байсан.

Image
W116 цуврал, 1972-80
S-Class нэрийг албан ёсоор энэ үеэс эхлэн ашигласан юм. Аюулгүй байдлыг хангах түлхүүрийн том алхам, сайжруулсан шатахууны сав, шороо тоос нэвтэрдэггүй урд болон хойд их гэрэл зэрэг зүйлсийг анх удаагаа нэвтрүүлсэн ба үүнээс хойш 1978 онд анхны ABS-ийг ашигласан байдаг.

Image
W126 цуврал, 1979-91
1981 оноос аюулгүйн дэр (Airbag)-ийг ашиглаж эхэлсэн, хэдхэн жилийн дараа ЖМ компани өөрсдийн их гарын седан загваруудад туршиж эхэлсэн байдаг.

Image
W140 цуврал, 1991-98
Мерседес-Бенз компани 5-р үеийн S-Class загварт 6.0 литрийн V12 цилиндртэй 389 м.хүчтэй хүчирхэг хөдөлгүүрийг ашигласан байдаг. Улмаар дэлхийд анхны электрон тэнцвэржүүлэх систем (ESP) системийг 1995 оноос ашиглаж эхэлсэн. 1996 оноос brake-assist системийг ашиглаж эхэлсэн ба яаралтай үед тормосыг автоматаар илүү их хүчээр барьдаг байна.

Image
W220 цуврал, 1998-2005
6-р үеийн S-Class-д шинэ технологи ашигласнаар кузовын жинг багасгасан. Хийн уутат амортизатор, ухаалаг кузовын удирдлага, радарын туслалцаатай ажиллах круйз контрол системийг ашигласан. Мөн Мерседес-Бензийн COMAND удирдлагын инфотэйнмэнт системийг ашигласан байна. Бүх дугуйн хөтлөгч систем буюу бидний мэдэх 4MATIC систем мөн Pre-Safe суудлын чангалагч систем зэргийг ашигласнаар S-Class нь цаг агаарын ямар ч нөхцөлд аюулгүй байдал нь сайжрах болсон байна.

Image
W221 цуврал, 2005-2013
Шөнийн хараа хэмээх тусламжийн системтэй болсноор үзэгдэх орчин муу харанхуй үед зорчигч болон амьтныг хянах самбар дээр харах боломжтой болсон. Brake Assist Plus систем нь жолоочийн туслалцаагүй автоматаар хөндлөнгөөс оролцож автомашиныг зогсоосноор урд саадыг мөргөх эрсдэлээс хамгаалсан байна. Улмаар 2009 оноос хайбрид хөдөлгүүртэй сонголтыг нэмж өгсөн ажээ.
Эх сурвалж Image
http://www.autohelp.mn/site/autoworld/h ... s----.html

Re: Гоша & авто

Posted: Wed Nov 28, 2012 11:33 am
by gosha
ийм юмтай болох юмсан тэ?
Image

Re: Гоша & авто

Posted: Wed Nov 28, 2012 12:10 pm
by MuuG
avaagui yum uu?

Re: Гоша & авто

Posted: Wed Nov 28, 2012 1:35 pm
by gosha
татааж байна.
MuuG wrote:avaagui yum uu?
аваагүй шд ээ

Re: Гоша & авто

Posted: Wed Nov 28, 2012 1:38 pm
by Temuujin
gosha wrote:ийм юмтай болох юмсан тэ?
goy garage bn

Re: Гоша & авто

Posted: Wed Nov 28, 2012 3:49 pm
by Uuganaa
Ёстой л татаадаг хошиг шог байна даа.

Re: Гоша & авто

Posted: Wed Nov 28, 2012 4:16 pm
by Ariuka
gosha wrote:ийм юмтай болох юмсан тэ?
ene hevtjaagaa yu hevtuuljaagaa ni yumuu ha ha

Re: Гоша & авто

Posted: Wed Nov 28, 2012 4:27 pm
by MuuG
Гоша айлаас эрэхээр Авдраа ухаа гэж....

авдрандаа 2410 -тай байж яах гэж бенз гэнэм. тэрийгээ янзын болгоод тавьчих юм бол одоо харин нэг эхэлсэн юмаа хийж дуусгадаг мундаг залуу байна гэж хүмүүс үнэлэнэ шүү дээ.

Re: Гоша & авто

Posted: Wed Nov 28, 2012 4:49 pm
by bd
Харин тэхх туйлбаргүй золиг би хэлээл байгаан. Одооны хүүхдүүд ямар үг авах биш :p .

Re: Гоша & авто

Posted: Wed Nov 28, 2012 7:09 pm
by gosha
Хэ Хэ. Унаа авмаар байна шд ээ.
24г засна засна. одоохондоо чалхгүйдээд байна
гоё граш, зэр зэвсэгтэй бол ч ормоор л байна. эсвэл хүнд мөнгө өгөөд янзлуулчих юм уу?

Re: Гоша & авто

Posted: Wed Nov 28, 2012 7:21 pm
by MuuG
одоо өрөөө хариертэй, тэгээд хоббиндоо 2410-тай, тэгээд гараашгүй, багаж байхгүй гэх...
гэсэн хэрнээ бух авч унамаар байна гэхийн.

мөнгө чинь байгаа л юм бол гараш, багажаа ав л даа. унаж байгаа тэрэгтээ ядаж гараш ав л даа... хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцорно гэж байдаг даа.

одоо байгаа 24-өө засаж амжаагүй байж, том кузовтой, хуучин бенз уналаа гээд түүнинг хийлээ юу...?

мөнгөтэй ч юм шиг, мөнгөгүй ч юм шиг хоёрдмол юм бичиж байхаар Бенз санаандаа багтаагаад байгаа мөнгөөрөө, бэлэн байгаа юмаа янзлах, түүнийгээ хөгжүүлэх юмаа бодсон дээргүй юу...

Re: Гоша & авто

Posted: Thu Nov 29, 2012 12:36 am
by gosha
oilgoj baigaa setgel tavij baigaad talarhaj baina. Minii sanaa bol 24g bur aramnaas ni ehelj yanzlamaar baigaa yum aa. odoohondoo bas shuud dutuu yum hiimeergui baina.
garajnii huvid zunaas l barih sanaa baina. Munguteisen bol hudaldaad l avchihmaar baina. Yamar ch baisan 24 ni baigaa tsagt bolnoo yaarahgui baina