Батаагийн маань тээр нэг өдрийн ерөөл бат оршиж
Булгаа хүүгийн аз нь шовойж
Нэг найзынхаа нүүрийг түлэн байж
Бидэн 2 учирдаг юм байжээ.
Энэ машин яг л минийх болох ёстой юм байлгүй дээ.
Санаандгүй сууж байтал сэтгэл догдлуулсан дуудлага, элдэв саадгүй бүтсэн санхүүгийн асуудал, цаг давчуу үед ямарч очергүй нотариат 3 алхмын зай байж... энэ тэр.
За эхлэл ч яахав болдог юм болдогоороо болсон гэж үзвэл, хамгийн сонин яасан гээч. Нэрээ шилжүүлж авахаар 15:30-ын үед циркийн хажуугийн тээврийн газар дээр давхиад очтол дугаар олгох цаас нь дуусчихсан байдаг юм байна. Тэр өдрийн үйлчилгээнийхээ дугаарлалтыг тасласан байгаа царай нь юм гэнээ. Нөгөө дугаар олгох машины дэргэд мань шиг яахуу гэсэн баргар царайтнууд битүү. Тэгсэн чинь нэг эгч тэндээс яг намайг чиглээд иржийнэ.
- Дугаар авах гэж байна уу? Май, надад хэрэггүй болчихлоо гээд хорин хэдхэн хүний дараа дуудагдах дугаараа өгчихөөд яваад өглөө. (№760)
Ядахад гэрчилгээ маань нэг удаагийнх байсан учираас миний нэр дээр дахиад цоо шинэ гэрчилгээ.
Хамаг юм жин тан болоод гарах үед 790-н хэд дэх дугаар дуудагдаж байгаа сонсогдсон. Тэгсэн мөртлөөл зааланд дугаараа хүлээсэн хүмүүс дүүрэн хэвээрээ. ЭНЭ ЁНДОО БИШ ГЭЖ ҮҮ?
Уг нь би дараагийнхаа авах Форэстэрийг 2005 оны шинэчилсэн загварын XT эсвэл Cross sport байх болов уу гэж хүлээж байсан юм.
Аль нь байсан болвол ST
i болдгүй юм бол WRX суудал авч тавина гэж бодож байлаа.

За тэгээд мань мэтэд чинь өнөө эрээбо мэрээмбо чинь холын мөрөөдөл байлаа шүү дээ. VF43 энэ тар бол бүүр зүүдэнд ч орохгүй. Энийг л харалдаа
Энэ машинд хамгийн түрүүнд хийх хэрэгтэй юмс гэвэл:
- сток янданг нь женомоор тулах хүн олох
- Аккумляторыг яаралтай солих эсвэл нэг удаа нам уях
- Хөгжим нь уг нь дугаралт муугүй, дээр үеийнх гэхэд удирдлагатай, 12 CD тоглуулагчтай. Гэхдээ энийг гэрийн төсвөөс гадуур аргаар шинэчлэх
гэснээс цагны дээр байдаг хайрцагийг NAVI-ны үүрээр солих хүн байвал мэдэгдэж тус болоорой найзууд аа.
Бас бус юм бий гэхдээ тэр нь яаралтай юм биш, аяндаа нэг нартай өдөр болчих юм байгаан.
За тэгээд санаа оноо юу байна?