Та өнөөдөр машиндаа юу хийв? /зардал, дүгнэлт/

Ерөнхий мэдээлэл эндээс (ж.н тос, тосол, очлуур, ... , аккумлятор, жолоодлого)
ImageТөрийн байгууллага

Moderators: temp, Mod_2

Post Reply
User avatar
Ochki
Admin
Posts: 6978
Joined: Tue Nov 08, 2011 12:58 pm
Car: өвгөн бэнз w123
заримдаа онгирогчдын машин sg5 xt
greenland 105 maybe 102.5
Location: Ulaanbaatar
Contact:

Та өнөөдөр машиндаа юу хийв? /зардал, дүгнэлт/

Post by Ochki »

энэ сэдэв байх үгүй дээр нэлээн бодож байж байх нь зөв ч юм шиг санагдаад нээчихлээ.
сэдэвт зөвхөн ойрын үед машиндаа хийсэн зүйлсээ бичнэ. бичихдээ хийсэн зүйлс болон хийсний өмнөх болон дараах үр дүн мөн зардал зэргийг дүгнэж бичнэ. өөрийн блогт бичсэн зүйлтэйгээ давхардуулж бичих болно.
мэдээж хэт олон зурагтай бол эхлэл хэсгийг бичээд цааш нь блог хэсэгрүүгээ линк тавьж болно.
-асуулт хариулт бичихгүй.
-зар бичихгүй
-хэт жижиг зүйлс бичихгүй. (бинзин хийлээ энэ тэр гэж бичихгүй)
Dairaldsnaa unaal yavjina
User avatar
Ochki
Admin
Posts: 6978
Joined: Tue Nov 08, 2011 12:58 pm
Car: өвгөн бэнз w123
заримдаа онгирогчдын машин sg5 xt
greenland 105 maybe 102.5
Location: Ulaanbaatar
Contact:

Re: Та өнөөдөр машиндаа юу хийв? /зардал, дүгнэлт/

Post by Ochki »

өчигдөр захисан сэлбэг маань ирлээ машиндаа хийгээд гоё болгочихлоо. энэ нь юу вэ гэхлээр fuel pump controller буюу бинзин ноцосны удирдах систем. энэ нь машины хэзээ бинзин хэрэгтэй тэр үед нь ноцосыг удирдаж их бага хэмжээгээр ажиллуулдаг юм.

Image

өмнө нь ажилладаггүй байхдаа чэк гэрэл асаатай р1230 гэдэг алдааны кодтой байсан ба энэ чигээрээ л над дээр ирсэн машин. сураг сонсохнээ өөр нэг машиных эвдрэхлээр нь солиж тавиад энийг нь монголчлоод шууд холбоцон байсан гэж байгаа.

сольсоны дараах мэдрэгдсэн зүйл гэвэл. машин хөдлөөд явахдаа моторын эргэлтийг 2000 давуулж байж консоо авахгүй бол унтарчих гээд байдаг байсан нь гайгүй болж байналэ. энэ нь машин хөдлөхдөө бинзин их хэрэглэдэг байсныг харуулж байна мөн хааз авалт дээрдэж, явалт дунд огцом хааз авалт сайжирсан. мэдээж дагаад бинзин идэлт багасах байх гэж бодож байгаа.

авахдаа ebay-с захиж авсан ба зардал ойролцоогоор нийтдээ 70америк доллар болсон. ууг нь цаад үнэ нь гайгүй л байсан л да. 39доллар байлуда. за нэг иймэрхүү.

энэ зүйл нь 2003 оны импрэза дабалюу ар экс гэдэг машиных юм. мөн энэ эд нь багажиндаа баруун талдаа байдаг эд.

ойрд юм бичээгүй их эвгүй хэллэгнүүд ороод байнашүү.

анхаарал тавьсанд баярлалаа.
Dairaldsnaa unaal yavjina
Jargale
Posts: 2032
Joined: Mon Dec 05, 2011 11:56 am
Location: Улаанбаатар Хот, Монгол Улс
Contact:

Re: Та өнөөдөр машиндаа юу хийв? /зардал, дүгнэлт/

Post by Jargale »

за би бас биччихая. хамгийн сүүлд у61-ийн 5 дахь хаалгандаа жийрэг хийв.
жийрэгт Image вакум цонхны дундах битүүмжийн хатсан ийм силиконыг ашиглаж 2 талдаа цавуутай скоч ашигласан ба үр дүн нь найс. гяхтнах дуу шуу нам дарагдав. гэхдээ тогтоох арга маань буруу байсан болохоор салсан бөлгөө.
үнийн хувьд ямарч үнэ мөнгө төгрөг надаас гараагүй ганц цагийн л зав шаардсан
Never give up!!!
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: Та өнөөдөр машиндаа юу хийв? /зардал, дүгнэлт/

Post by MuuG »

prius 20-ийг өөрийн үндсэн пүтэц, тогтвортой байдлыг эвдэхгүйгээр өндөрлөх арга хуваалцах нь.

1. Хэрэв машины өөрийнх нь пүрш уяраагүй, хэвийн байгаа бол шууд резин тавьж өндөрлөсөн нь дээр.

Image

Резинийг өгөөмөр захын контейнеруудын дундуур яваад давхарладаг резин цохидог нөхдүүдээс авна. 19,000 төгрөг. /2 давхарлаж наасан 4 резин, боолт гайктай өгнө/
Өгөөмөр дээр тавиулна гэвэл 35-40,000 төгрөг гэж дугарна. Өөрөө хийвэл үнэгүй. Пүрш агшаах асуудал гарахгүй учир тусгай багаж хэрэггүй.

Урд талд:

Дугуй тайлна, домкратдана, копудаа сөхөөд цонх арчигч, цонхны доод талын хуванцар тосгуурыг тайлна,
Амартизаторын цааптай боогдсон 2 боолт, дээд их биед боогдсон 3 боолтыг тайлаад амартизатороо доош нь унжуулж авна.

Амартизоторын тавагны 2 боолтыг алхаар доош цохиж гаргаад, авсан урт боолтыг оронд нь хийнэ. Хийгээд гүйлгэхгүйн тулд нэг боолтыг барьж бооно.
Резинээ хийгээд буцааж угсарна.

Хойд тал:

Хойд тэнхлэгийг 2 домкратаар зэрэг өргөнө. Дугуй тайлах хэрэггүй.
Хойд суудлын доод талыг авна. Суудлын арын батериеийн хэсгийг халхавчуудыг тайлна.
Амартизаторын доод боолтыг тайлна. Доороос 2 боолт, дээрээс 2 боолт тайлж авна.

Үүний дараа мөн өмнөх шиг боолтоо хийж резинээ тавиад, буцааж угсарна.

Үр дүн: Үүнийг хийсний дараа машин 2-2.5 см орчим буюу тавьсан резиний хэрээр өндөр болно.

2. Хойд талд таваг давхарлах

хойно юм ачих хэрэг гардаг учир урд талаас арай өндөр болгох бас хэрэгтэй. Үүний тулд хойд амартизаторын доод тавгийг давхарлаж болно.

Хуучин амартизаторыг буруу харуулж бариад алхаар хүчтэй цохиход амартазторын доод таваг нь салж унадаг. Хоёр хуучин тавгийг шинэ амартизатор дээр давхарлаж хийгхэд 2-2.5 см орчим буюу хуруу зай гардаг. Өөрөөр хэлбэл тэр хэмжээгээр пүршний явах зайг хорьдог.

Үүнийг пүршээ солиулахад хийвэл илүү үр дүнтэй.

3. Өндөрлөгөөний пүрш авч хийж болно.

Image

Аuto mall, баянбүрдийн амжиргааны гудамж зэрэг газруудад байгаа. /үнийн хувьд хойд тал нь хосоороо 60-55 мянга, эсхүл ширхэг нь 20-30 мянга гэж байгаа/ Хятад өндөрлөгөөний гэх тодотголтой пүрш нь энгийн пүршнээс 1 үе ороомог илүү пүрш байгаа. Пүршийг авахад, авсан газар нь үнэ төлбөргүй сольж өгнө.

Үр дүн: Үүний дараа 2.5-4 см орчим өндөр болно. хэрэв амартизаторын ажиллагаа муудсан бол сайн чанарын амартизотроор хамт сольвол илүү үр дүнтэй. Эс бөгөөс муудсан амаржин, хятад пүршийг уярааж, гулзайлган, хойд дугуйг алцан майга болгох нягууртай.

энэ бүгдийг эцэст машин чинь овоо хөөрхөн өндөр болчихно, боржур давчихна, ховил цохихгүй болчихно. тэрнээс өндөр болгоод бол дэмий байх. бүр тогтворгүй болж магадгүй.
МАФ-ын Мөөг
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: Та өнөөдөр машиндаа юу хийв? /зардал, дүгнэлт/

Post by MuuG »

гэрлээ өнгөлсөн нь.

Image

за машины гэрэл гэж ёстой дарайж, шарлаж, халтайсан юмтай яваад л байлаа. нэг талдаа 55-60 тай ламп, нөгөө талдаа 100-110 тай ламп хийсэн байхад бараг ялгаа мэдрэгдэхгүй байсан. милээн муудсан шар гэрэлтэй. үүнийг бүрэн хэмжээний цогц өнгөлгөө хийж янзын болгов.

1-р үе шат.

800-гийн зүлгүүрээр босоо чиглэлд жигд сайхан үрэв. бүх юм нь бүр саарал болоод л явчихна. товчхондоо бол анх хийж байгаа хүн баларсаан, өнгөрсөн гэж бодмоор. хурааайгаар нь жигд зүлгэнэ.

2-р үе шат.

1200-гийн зүлгээрээр хөндлөн чиглэлд зүлгэнэ. бүрэн, бүтэн зүлгэнэ. мөн л хуурайгаар зүлгэнэ.

3-р үе шат.

1500-гийн зүлгүүрээр жигд зүлгэнэ. босоо чиглэлээр зүлгэнэ.

4-р үе шат.

Дриллээр зүлгэж эхэлнэ. 700rmp-ээс илүү гардаггүй, батерейтэй дрилээр хийсэн. үүнээс ч хурдан эргэлттэй сонгож болно. гэхдээ хэт өндөр бол дэмий байх.
2000-ийн зүлгүүр тогтоосон дриллэн хошуугаар жигд зиг заг байдлаар дриллээр өнгөлнө. ингэхдэ анхаарах юм халбага fairy-тай ус цацагчид хийсэн усаар ойр ойрхон гэрэлрүүгээ цацаж, гадаргууг илүү гулгамхай болгож өгнө. тэгэхгүй бол зүлгүүр хурдан дуусна, бас бусд гүн зураас үүсэх аюултай.

5-р үе шат.

үүний дараа дриллээр гэхдээ үстэй хошуугаар элстэй бор өнгий compound-аар явна. бас л жигд бөгөөд зиг заг байдлаар. явч өгнө.

6-р үе шат.

эслэн ширхэггүй тарган цагаан compound-аар өнгөлнө. /gana байж болно./ мөн л дриллээр. үүний дараа гэрэл чинь милээн дөхсөн харагдана.

7-р үе шат.

coating буюу хамгаалах, өнгөр тогтоох, гялгах болох арга хэмжээ авна. үүний оронд wax байж болно. жигд түрхэж хатаагаад, тэгээд хуурай цэвэр алчуураар сайтар арчиж өнгөл. зарим цацдаг өнгөр бол арчихгүй хатаа ч гэдэг юм билээ.

зардал: зүлгүүр нэг хуудас нь 400-600 төгрөг, тус бүрээс 2 байхад болно. compound 100гр нь 3,000 төгрөг, өнгөлөгч, wax 5000-аас 10,000 орчим.

дүгнэлт: приусын гэрэл өнгөлж дууссаны дараа анзаарсан зүйлс гэвэл хоёр гэрэл маань хоёр өөр өнгөтэй байсан, бас лааны хүч нь өөр байгаа нь хананд тусах тусгалаа илт мэдэгдэж байсан. Бас приус 20-ийн дохионы гэрэл чинь хананд тусахдаа цацраг үүсгэдэг юм билээ. дотроо босоо байрлалтай туузан хотгор нь гэрлийг илүү цацруулж өгдөг юм билээ. бас тийн миний гэрэл тодор шороо ороогүй байсан. хэхэ.

өөрийн юм өргүй, өртөөний юм заргүй. шинэ гэрэл авхаас наашгүй нь дээ гэж бодож байсныг яана.

/хийж байсан зургаа удахгүй оруулнаа./
МАФ-ын Мөөг
Alias
Posts: 953
Joined: Sun Jul 28, 2013 12:41 pm

Re: Та өнөөдөр машиндаа юу хийв? /зардал, дүгнэлт/

Post by Alias »

Машин дээрх цавууг хэрхэн арилгах вэ?

Стикер эд нар наагаад дараа нь хуулахад хачин юм болцон байдаг даа? Минийх бол тийм байдалтайгаар нилээд удсан. Адаг сүүлд нь би засаж дуусав.

Хэрхэн хийснээ бичье -
Гар нүүрийн муу алчуур 1
Элгэн алчуур 1
Порлон 1

Порлонд будаг шингэлэгч шингээгээд дараагаар нь эхний булангаас нь эхлэн арчина. Цавуу бөөгнөрөн олширч ирнэ. Үүний дараагаар нүүр гарын алчуураараа боктой усаар зүлгэж угаана. Араас нь устай элгэн алчуураар шууд арчин будаг шингэлэгчийг арилгана.
Ингээд л болоо

Hope it helped u guys.
Хямд машин, хямдхан хүүхэн, хогийн найз бол хогоороо л байна. Олныг авснаас нэг л чанартайг нь ав!
Энэ бол зарчим~!
User avatar
sanjaa
Posts: 360
Joined: Tue Dec 06, 2011 2:36 am
Car: 1004 УНИ
Location: Улаанбаатар

Re: Та өнөөдөр машиндаа юу хийв? /зардал, дүгнэлт/

Post by sanjaa »

Өнөөдөр машиныхаа цапыг солив. Явах үед жолоочийн эсрэг талд хүнгэнээд дугараад байсан.
Imai Amka-с 60,000-р аваад цаашаа яваад нэг засварын газар очиж солиулав.
Ажлын хөлс 20,000. Нийт 80,000Т болов.
Дүгнэлт гэвэл хүнгэнэсэн дуу гарахаа болив. Зүүн талд бага сага дуугараад байсан дуу байхгүй болов.
Өөрөө сольмоор байсан ч багаж дутуу байсан болохоор дараа гэж хойш тавилгүй хүнээр солиулцөөн.
1004 УНИ
User avatar
begunbe
Posts: 2261
Joined: Wed Nov 09, 2011 6:45 pm

Re: Та өнөөдөр машиндаа юу хийв? /зардал, дүгнэлт/

Post by begunbe »

Alias wrote:Машин дээрх цавууг хэрхэн арилгах вэ?

Стикер эд нар наагаад дараа нь хуулахад хачин юм болцон байдаг даа? Минийх бол тийм байдалтайгаар нилээд удсан. Адаг сүүлд нь би засаж дуусав.

Хэрхэн хийснээ бичье -
Гар нүүрийн муу алчуур 1
Элгэн алчуур 1
Порлон 1

Порлонд будаг шингэлэгч шингээгээд дараагаар нь эхний булангаас нь эхлэн арчина. Цавуу бөөгнөрөн олширч ирнэ. Үүний дараагаар нүүр гарын алчуураараа боктой усаар зүлгэж угаана. Араас нь устай элгэн алчуураар шууд арчин будаг шингэлэгчийг арилгана.
Ингээд л болоо

Hope it helped u guys.
би бол цавууг арилгахдаа тостой алчуураар л арчдаг, эргээд наалдахгуй, будагт нолоолохгуй
BeGunBe=Be Gunbe=Begun be=Be Gun Be
Amartuvshin
Posts: 10
Joined: Fri May 31, 2013 8:24 am
Car: Subaru Impreaza
Location: Mongolia UB

Re: Та өнөөдөр машиндаа юу хийв? /зардал, дүгнэлт/

Post by Amartuvshin »

Za onoodor EGU ahin tos solih towd ocij motoriin tosoo soliullaa! 4L shell HLX Ultrag 62800 + 15000 tosnii shultuur awj soliloo! Motornii duu ntr arai l oor bolson met setgegdel torlo!
User avatar
Temuujin
Posts: 2265
Joined: Fri Nov 11, 2011 8:04 pm
Location: www.maf.mn
Contact:

Re: Та өнөөдөр машиндаа юу хийв? /зардал, дүгнэлт/

Post by Temuujin »

shargal prius uu ochhod orood garch bsn.
bi ordog bolsoon.
---------------------------
Project cars
Газ-69А----7626
Газ-69-----1523
Газ-69
Газ-M415
bla bla wagon sedan truck traktor yacht geed bn doo.
---------------------------
Dialy
Subaru Forester Sg5
Dodge Ram 3500
Tech
Posts: 1415
Joined: Fri Nov 11, 2011 4:54 pm
Location: Mongolia
Contact:

Re: Та өнөөдөр машиндаа юу хийв? /зардал, дүгнэлт/

Post by Tech »

Amartuvshin wrote:Za onoodor EGU ahin tos solih towd ocij motoriin tosoo soliullaa! 4L shell HLX Ultrag 62800 + 15000 tosnii shultuur awj soliloo! Motornii duu ntr arai l oor bolson met setgegdel torlo!
Olon hund buyan hiij baigaa EGU ah urt naslag ee kkk
Cresta Superlucent 2.5 /1jz-ge/ - sold
Chaser Tourer /1gfe/ - sold
Mark X /4gr-fse/ - sold
Crown Athlete V /1jz-gte/ - sold
Crown Athlete V /1jz-gte/ - sold
Mitsubishi Lancer Evolution VII 9170 /4g63t/ - sold
User avatar
sanjaa
Posts: 360
Joined: Tue Dec 06, 2011 2:36 am
Car: 1004 УНИ
Location: Улаанбаатар

Re: Та өнөөдөр машиндаа юу хийв? /зардал, дүгнэлт/

Post by sanjaa »

Tech wrote:
Amartuvshin wrote:Za onoodor EGU ahin tos solih towd ocij motoriin tosoo soliullaa! 4L shell HLX Ultrag 62800 + 15000 tosnii shultuur awj soliloo! Motornii duu ntr arai l oor bolson met setgegdel torlo!
Olon hund buyan hiij baigaa EGU ah urt naslag ee kkk
Tech машиндаа хийсэн юмнуудаасаа бичээч
1004 УНИ
Tech
Posts: 1415
Joined: Fri Nov 11, 2011 4:54 pm
Location: Mongolia
Contact:

Re: Та өнөөдөр машиндаа юу хийв? /зардал, дүгнэлт/

Post by Tech »

Unuudur mashiniihaa heden zurgiig l avlaa. http://www.maf.mn/maf/viewtopic.php?f=1 ... 488#p87488
Cresta Superlucent 2.5 /1jz-ge/ - sold
Chaser Tourer /1gfe/ - sold
Mark X /4gr-fse/ - sold
Crown Athlete V /1jz-gte/ - sold
Crown Athlete V /1jz-gte/ - sold
Mitsubishi Lancer Evolution VII 9170 /4g63t/ - sold
euurtsaikh
Moderator
Posts: 2941
Joined: Thu Jun 07, 2012 5:26 pm
Car: Subaru Forester

Re: Та өнөөдөр машиндаа юу хийв? /зардал, дүгнэлт/

Post by euurtsaikh »

Bugdeerend ni ogloonii mend. Ochigdor 10-r xoroolliin Delta deer Honda CRV RD5 -gixa xropni tosiig soliulj ATF-Z1 4L xiilgele. Niit zardal 150K. Zasvarchdin xuvid bol unexeer mia sanagdsan. Xropni shub-g ni xaigaad olku, olchood tosoo xiix gesen chine bronk bxgui tsaas ntr nugalj xiix geed unen elgiin ym bolson. Tiimiig ni medsen bol ooroo l solichdog bj.
Toyota Mark 2
Toyota Chaser
Toyota Mark 2
Honda Fit GD3
Toyota Progres JCG10
Honda CRV RD5
Toyota Prius 20
Subaru Forester 2003 XT MT
Subaru Forester 2005 N/A L.L.BEAN
Subaru Forester 2004 Cross Sports
Subaru Forester 2009 XT
Төгсөө
Posts: 227
Joined: Sat Nov 12, 2011 9:25 pm

Re: Та өнөөдөр машиндаа юу хийв? /зардал, дүгнэлт/

Post by Төгсөө »

Amartuvshin wrote:Za onoodor EGU ahin tos solih towd ocij motoriin tosoo soliullaa! 4L shell HLX Ultrag 62800 + 15000 tosnii shultuur awj soliloo! Motornii duu ntr arai l oor bolson met setgegdel torlo!
Би бас шел хийснээс хойш моторын дуу арай л өөр хүнгэнэсэн болох шиг санагдлаа.
Post Reply

Return to “Ерөнхий хэлэлцүүлэг /General Discussion/”