Dugeree's autohistory

Blog

Moderator: temp

Post Reply
Tech
Posts: 1415
Joined: Fri Nov 11, 2011 4:54 pm
Location: Mongolia
Contact:

Dugeree's autohistory

Post by Tech » Tue May 22, 2012 11:25 am

Tech-ийн autohistory гээд даруухаан нэрлэчий. За тэгээд зав гарахаараа бичээд байнаа. Бичих үү байх уу гээл их бодлоо хэхэ. Би ч автомашиныг их хожуу сонирхож эхэлсэн хүн дээ.

За ямар ч байсан манай өвөө Трактор гээч мундаг техник эзэмшдэг байлаа. Оройд өвөө ажлаа тарж ирээд л цайгаа уучихаад бааз руугаа Трактороо тавихаар явахад нь кабинд нь үсрээл орчихдог байлаа. Тракторт ямар илүү суудал гэж байх биш өвөөгийн хажууд нэг хувин доош нь харуулж тавиад л суучихна. 3,4 дүгээр хорооллоос офицеруудын ордон хүртэл машин буюу трактороор явах миний өдрийн хамгийн сайхан үе байдаг байсан санагдаж байна. Тэр үед ямар замын түгжрэл гэж байх биш шулуун замаар бараг 1 цаг явжийж хүрнэ л дээ. Тракторын хамгийн дээд хурд нь 20 км/цаг болхоор аргагүй ч байсан байх. Хажуугаар Кароса автобус нисээд л өнгөрнө. Салхинд нь өвөө бид - хөрхөн дэнжигнээд л сандардаг байж билээ хэхэ.
Өвөөгийн унадаг байсан трактор энэ байна л даа.
Image


Аав маань Зүүн баянгийн цэргийн ангийн салаан захирагч байсан болохоор бас ч гэж хааяа хааяа ногоон Зил-130, Уаз-469 гэдэг машинуудаар намайг авч явдаг байлаа.
ImageImage
Зил-130 нь цэргийн хэрэгцээний унаа болхоор хар ногоон брезэнтэн бүхээгтэй сүртэй л эд байдаг байсан. Надад их зөөлхөн хүчтэй мундаг машин шиг л санагддаг байж билээ. Одоо бодоод байхнээ хаа байсан Зүүнбаянгаас намайг эрхлүүлэх гэж Зил-130-аар ирнэ гэхээр үрэлгэн байсан байгаан шүү.

За бага насанд маань учирсан машинуудтай холбоотой түүх гэвэл нэг иймэрхүү л байна. Харин 10 жилд байхад ээж маань Ford Scorpio гэдэг машин авлаа. Ихэвчлэн орос за дөнгөж солонгос тэргүүд орж ирж байсан үед америк машин гэдэг бол бараг бахархал байсан гэхэд хилсдэхгүй. Даанч хүргэн ах маань гуйж барьж яваад ёстой нэг лааз болтол нь мөргөлдсөн дөө. Монголд засчих ч газар олдоогүй. Тэгээд авснаасаа хэд дахин бага үнээр хүргэн ахдаа зарж билээ. Төмрийн хог дээр хаягдсан байхоо.
Ийм эд байсан. Image

За тэгээд 10 жил, их сургууль гэж явсаар байгаад хамгийн анх өөрийнхөө мөнгөөр Toyota Cresta JZX90 SuperLucent 2.5 буюу энгийн 2,5 мотортой машин авч байлаа. Найзаасаа авч байсан. Сайхан машин байсан даа.
ImageImage
Энэ машиндаа ёстой хайртай байсан. Би аваад бараг 2 жил орчим унахад том маслоо л сольсон, обуд дугуй нэмж тавьсан өөр юу ч хийлгээгүй ёстой жинхэнэ машин байж билээ. Хэрэндээ хүчтэй 180 HP гэж байгаа. Ямар ч байсан ижил машинуудыг урдаа гаргадаггүй л байсан. Ер нь надад 90 кузов маш чанартай санагддаг. Миний Cresta л лав салондоо дуу орж байсангүй, зөөлөн явдалтай, баргийн нүхэнд тороод байхгүй. Яахав би өндөр зузаан дугуй тавьсан болохоор бараг л SUV шиг байсан л даа хэхэ.

Дараа Toyota Chaser Tourer буюу GX100 авч уналаа. Яахав салон нь илүү спортлог, гаднаасаа харахад ч спортлог төрхтэй. Даанч 2,0 мотортой хэрэгцээтэй үед хэрэгцээтэй хүч гаргачихаж чаддаггүй байсан. Нээх удалгүй буцаагаад зарчихсан. Надад нэг л таалагдахгүй байсын.

Ажлын хэрэгцээндээ уна гээд албанаас Toyota Mark X 250G гэдэг машин өглөө. Албаны машин бол албаны л машин байдаг шүү дээ. Тэрнийг ч би ёстой талхих шиг болсон. Mark X бол сайхан машин байсан шүү. Жижигхэн хөнгөхөн кузовт 2,5 литрийн V6 хөдөлгүүр үнэндээ томдсон санагддийн. Ямар ч спорт машинаас дутахгүй огцом хурд авалт, маневр сайтай сайхан амьтан байсан. Шулуун замд гарахаар 160-аас дээш гарахаар жаахан салхинд цохигдох хөвсөлзөх хандлага харагддаг. 180даа бол нэлээд юм болж байж хүрдэг. Хөнгөхөн болохоор тэгдэг байх л даа. Албаны хэрэгцээнд таалагдсан ч яг хувьдаа унахад бол жаахан онцгүй санагдсан. Toyota-ийнхан жинг нь хөнгөрүүлэх гээд жаахан чанаргүй хийсэн байх гэж боддийн. Хаалга нь хүртэл хөнгөхөн, хаагдаж байгаа чимээ нь нь IST хавьцаа л сонсогдоно шүү.

Энэ хүртэл бүх зүйл энгийн байлаа.

Аа бас энэ хүртэл жолооны үнэмлэхгүй байлаа хэхэ
Cresta Superlucent 2.5 /1jz-ge/ - sold
Chaser Tourer /1gfe/ - sold
Mark X /4gr-fse/ - sold
Crown Athlete V /1jz-gte/ - sold
Crown Athlete V /1jz-gte/ - sold
Mitsubishi Lancer Evolution VII 9170 /4g63t/ - sold

Tech
Posts: 1415
Joined: Fri Nov 11, 2011 4:54 pm
Location: Mongolia
Contact:

Re: Tech's autohistory

Post by Tech » Tue May 22, 2012 11:47 am

ХАЙР ДУРЛАЛ ЭХЭЛСЭН НЬ

2011.01.20 Хайр дурлалтайгаа учрав.

Шинэ машин авмаар санагдаад байлаа. Гэхдээ миний хүсэл арай л өөр байгаад байв. Хүчтэй, тухтай, үзэмжтэй.... Ер нь л нэг л өөр юм хүсээд байлаа. Тэгээд машины эрэлд гарлаа. Да хүрээ, вокзал гээд нэлээд хэдэн газраар явлаа. Нүдэнд туссан 2 машин байлаа. 1 нь 2002 оны Субару Форестер Кросс Спорт, нөгөөх нь Toyota Crown Athlete V. Нэлээд хэд хоног үзэж явлаа.
Тэрнээс өмнөхөн нь Асуулт.мн-ийн автофорум ороод эхнээс нь дуустал нь бараг бүх топикийг уншчихсан. Хамгийн таалагдсан нь Begunbe гишүүний бичсэн Forester болон Chaser-ийн тухай бичлэг байсан. Сэтгэл 2доод болдоггүй. Forester Cross Sport бол яаах аргагүй сайхан сонголт байгаад байдаг. Тэгтэл ч асуултын автофорум autoforum.mn болчихож. Орлоо.. уншлаа.. Бадка-ийн бичлэгүүд сэтгэл хөдөлгөөд хаячив. Begunbe, Badka 2той форумаар холбогдоод асууж гарав. Нөгөө 2 машинаа дахин дахин очиж үзээд л байлаа. Харах тусам л Athlete V хараа булаасаар. Тэгээл харах тусам хайр булаасаар байгаад энэ машинаа авсан даа.
ImageImage

Одоо ч миний хайрыг булаасаар л.....
Cresta Superlucent 2.5 /1jz-ge/ - sold
Chaser Tourer /1gfe/ - sold
Mark X /4gr-fse/ - sold
Crown Athlete V /1jz-gte/ - sold
Crown Athlete V /1jz-gte/ - sold
Mitsubishi Lancer Evolution VII 9170 /4g63t/ - sold

User avatar
veRTeX
Posts: 647
Joined: Wed Jan 18, 2012 10:34 am
Contact:

Re: Tech's autohistory

Post by veRTeX » Tue May 22, 2012 11:52 am

хаха.. тэр эхний бичлэгийн хамгийн сүүлийн өгүүлбэр ямар аймарын. тэгээд яаж яваад байдаг байсын...
SUBARU Forester offroad :D

Tech
Posts: 1415
Joined: Fri Nov 11, 2011 4:54 pm
Location: Mongolia
Contact:

Re: Tech's autohistory

Post by Tech » Tue May 22, 2012 12:08 pm

хэхэ Тэгээл цагдаа ахаа хүндлээ л .. Цагдаа болгоныг ахаа гээл..
Cresta Superlucent 2.5 /1jz-ge/ - sold
Chaser Tourer /1gfe/ - sold
Mark X /4gr-fse/ - sold
Crown Athlete V /1jz-gte/ - sold
Crown Athlete V /1jz-gte/ - sold
Mitsubishi Lancer Evolution VII 9170 /4g63t/ - sold

User avatar
Uuganaa
Admin
Posts: 1419
Joined: Tue Nov 08, 2011 3:52 pm

Re: Tech's autohistory

Post by Uuganaa » Tue May 22, 2012 12:12 pm

Image
Энэ обудтайгаа үнэхээр гоё харагдаж байна :-BD

Tech
Posts: 1415
Joined: Fri Nov 11, 2011 4:54 pm
Location: Mongolia
Contact:

Re: Tech's autohistory

Post by Tech » Tue Jul 10, 2012 12:20 pm

За өчигдөр машиндаа шинэ амартизатор авч тавьлаа.
Image
Image
ImageImage

HKS Hipermaxx LS гээч эд авч тавьлаа даа.
Image

Хатуу зөөлөн, өндөр намаа тохируулдаг. Одоогоор зөөлөн тохиргоон дээрээ явж байна. Сток амартизатороос бага зэрэг л хатуу мэдрэгдэж байна. Гэхдээ бараг ялгаагүй шахуу. Машинаа угааж байгаад өөр зураг авч тавьнаа.
Cresta Superlucent 2.5 /1jz-ge/ - sold
Chaser Tourer /1gfe/ - sold
Mark X /4gr-fse/ - sold
Crown Athlete V /1jz-gte/ - sold
Crown Athlete V /1jz-gte/ - sold
Mitsubishi Lancer Evolution VII 9170 /4g63t/ - sold

Tech
Posts: 1415
Joined: Fri Nov 11, 2011 4:54 pm
Location: Mongolia
Contact:

Re: Tech's autohistory

Post by Tech » Sun Jul 15, 2012 10:33 pm

Unuudur hoid amarjinaa undur namiig n tentsuullee. Baruun hoid tal n zuun hoid talaasaa arai undur baigaad baisiin. Yag tentseed saihan bolloo. Margaash zurag oruulnaa. Harin urd taldaa spacer hiihuu yahuu geed bodood l bna. Zurag hiiheer humuus zuvluguu uguurei.
Cresta Superlucent 2.5 /1jz-ge/ - sold
Chaser Tourer /1gfe/ - sold
Mark X /4gr-fse/ - sold
Crown Athlete V /1jz-gte/ - sold
Crown Athlete V /1jz-gte/ - sold
Mitsubishi Lancer Evolution VII 9170 /4g63t/ - sold

Tech
Posts: 1415
Joined: Fri Nov 11, 2011 4:54 pm
Location: Mongolia
Contact:

Re: Tech's autohistory

Post by Tech » Mon Jul 16, 2012 12:36 pm

Өчигдрөөс эхлээд машин жаахан догол мэдрэгдээд эхэллээ. Бодвол катушканд хийсэн хулхи резин хатаад муудсан бололтой юм. Түүнийг өнөөдөр шалгаж үзээд тог хаяж байвал оригоороо солиноо. 3 ширхэг шинийг аваад хадгалцан байсан. Мэдээд байсиймаа хэхэ.
Image
Cresta Superlucent 2.5 /1jz-ge/ - sold
Chaser Tourer /1gfe/ - sold
Mark X /4gr-fse/ - sold
Crown Athlete V /1jz-gte/ - sold
Crown Athlete V /1jz-gte/ - sold
Mitsubishi Lancer Evolution VII 9170 /4g63t/ - sold

Tech
Posts: 1415
Joined: Fri Nov 11, 2011 4:54 pm
Location: Mongolia
Contact:

Re: Tech's autohistory

Post by Tech » Mon Jul 16, 2012 12:36 pm

hoid amarjinaa tentsuulsnii daraa
Image
Cresta Superlucent 2.5 /1jz-ge/ - sold
Chaser Tourer /1gfe/ - sold
Mark X /4gr-fse/ - sold
Crown Athlete V /1jz-gte/ - sold
Crown Athlete V /1jz-gte/ - sold
Mitsubishi Lancer Evolution VII 9170 /4g63t/ - sold

User avatar
rog
Posts: 1836
Joined: Fri Jan 27, 2012 4:19 pm
Car: ❤ JZX100❤

Re: Tech's autohistory

Post by rog » Thu Aug 02, 2012 4:10 pm

LOWRIDE bolgo :p
HELLAFLUSH
Saihan hair durlal bna. hairin tuuhed chin amjilt. Angelina Jolie l bish bol araar chin bi ul tawina geed l yawaad bnuu :p
Toyota Corolla Runx 6368 УНЦ.
Toyota Altezza. SXE10-MT. 0802 УНД.
Nissan Skyline ECR33 Coupe 6724 УБП
Toyota Alphard ANH10 8823 УНӨ
Toyota Chaser JZX100 1121
Toyota Prius NHW20 1738
---------------------------------------------
Буцаад алфард ФАААК

Tech
Posts: 1415
Joined: Fri Nov 11, 2011 4:54 pm
Location: Mongolia
Contact:

Re: Tech's autohistory

Post by Tech » Thu Aug 02, 2012 4:43 pm

Машинаа угаалгаж байхдаа хэдэн зураг дарсын.
ImageImage
Дээрх зургын тэр гуперээ цахилгааны хар лентээр тогтоочихсон байгааг удахгүй пүрш болгохоос.
ImageImage
MAF logo сайхан харагдаж байна.
ImageImage
9.5JJ+35 обуд хойд талд яг таарч байна.
Image
Энэ бол ATHLETE V
Image

Машинаа эргэн тойрон нэлээд харлаа. Нэг вьетнамдуулах цаг нь болсон бололтой. Гэхдээ л сайхнаараа л байна.

Photo by Galasy SIII
Last edited by Tech on Thu Aug 02, 2012 4:47 pm, edited 1 time in total.
Cresta Superlucent 2.5 /1jz-ge/ - sold
Chaser Tourer /1gfe/ - sold
Mark X /4gr-fse/ - sold
Crown Athlete V /1jz-gte/ - sold
Crown Athlete V /1jz-gte/ - sold
Mitsubishi Lancer Evolution VII 9170 /4g63t/ - sold

Tech
Posts: 1415
Joined: Fri Nov 11, 2011 4:54 pm
Location: Mongolia
Contact:

Re: Tech's autohistory

Post by Tech » Thu Aug 02, 2012 4:45 pm

Шинэ байранд орж байгаа нэг ийм машин авахгүй бол миний машин гэртээ ирж очих гэсээр байтал тарж унах бололтой юм байна лээ.
Image

FORD F350
Cresta Superlucent 2.5 /1jz-ge/ - sold
Chaser Tourer /1gfe/ - sold
Mark X /4gr-fse/ - sold
Crown Athlete V /1jz-gte/ - sold
Crown Athlete V /1jz-gte/ - sold
Mitsubishi Lancer Evolution VII 9170 /4g63t/ - sold

User avatar
Garidaa
Posts: 3066
Joined: Wed Nov 09, 2011 2:48 pm
Car: Subaru Impreza Wrx STI type Ra Limited Edition 188/2000
Contact:

Re: Tech's autohistory

Post by Garidaa » Thu Aug 02, 2012 4:51 pm

машин яахав ээ утас сүртэйн биш үү ккк ...
1 - Subaru impreza "Wagon GG2" 2010
2 - Subaru impreza "WRX GC8" 2011
3 - Subaru impreza "WRX STI GC8" 2011 - 2013
4 - Subaru impreza "WRX STI GC8 TYPE RA LIMITED EDITION" 2014

User avatar
Badka
Moderator
Posts: 1253
Joined: Tue Nov 08, 2011 3:43 pm

Re: Tech's autohistory

Post by Badka » Thu Aug 02, 2012 4:52 pm

Bi ochigdor tsaiz zahaas ajil ruugaa ireh gej Hotod yavaad bn uu esvel chuluutiin goliin hadtai zamaar yavaad bnuu gedegee yalgahaa bolison shuu. davhar utasnii PR yavj bn naana chin :p :p bidnii android egneend tavtai moril bas crown egneend hahahah
JZS171 1JZ-GTE 1600.000kg

Tech
Posts: 1415
Joined: Fri Nov 11, 2011 4:54 pm
Location: Mongolia
Contact:

Re: Tech's autohistory

Post by Tech » Thu Aug 02, 2012 4:53 pm

hehe garanguut n l avsan shd
Cresta Superlucent 2.5 /1jz-ge/ - sold
Chaser Tourer /1gfe/ - sold
Mark X /4gr-fse/ - sold
Crown Athlete V /1jz-gte/ - sold
Crown Athlete V /1jz-gte/ - sold
Mitsubishi Lancer Evolution VII 9170 /4g63t/ - sold

Post Reply

Return to “Гишүүдийн хувийн хуудас”