MuuG-ийн блог
Moderator: temp
Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд
Бусад машин ч гэсэн өвөл хүйтэнд тавихад салон нь дороо л хүйтэн болдог биз дэ.
Туулах чадварын хувьд ёстой сайн л юм билээ. Өнгөрсөн жил нэг айхтар шавартай чулуутай газраар зуны дугуйтай нь зүтгүүлэхэд гараад л ирсэн. Нэг найз X-Trail-тэйгээ H2, G бас өөр ямар ч машинууд байсын өвөл уул ру цастайд зүтгүүлэхэд ганцаараа гарч ирсэн гээд л баярлаж байсан. Яахав эгзэг нь таараад л гарсан байх л да.

-
freekiller
- Posts: 547
- Joined: Tue Dec 13, 2011 5:20 pm
- Car: Toyota Carina 2001 AT212 s.
Toyota Hilux 2002 RZN185 s.
Toyota Prius 2008 NHW20 s.
Toyota Lexus 1997 LX450 s.
Toyota Crown 2004 GRS182 s.
Toyota Prius 2005 NHW20 s.
Mitsubishi 2004 V73 s.
Toyota Mk2 2017.
Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд
Хөнгөн хөнгөн.Ер нь жин их нөлөөлдөг юм билээ.BRSRK wrote:Бусад машин ч гэсэн өвөл хүйтэнд тавихад салон нь дороо л хүйтэн болдог биз дэ.
Туулах чадварын хувьд ёстой сайн л юм билээ. Өнгөрсөн жил нэг айхтар шавартай чулуутай газраар зуны дугуйтай нь зүтгүүлэхэд гараад л ирсэн. Нэг найз X-Trail-тэйгээ H2, G бас өөр ямар ч машинууд байсын өвөл уул ру цастайд зүтгүүлэхэд ганцаараа гарч ирсэн гээд л баярлаж байсан. Яахав эгзэг нь таараад л гарсан байх л да.
МАФийн гишүүн.
Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд
MuuG wrote:чи мэдээгүй юм уу, хүнд битгий хэлээрэй.
Шинэ цагийн 69 -өөр чинь форестер доторсийшдээ.
албанд, аминд, ажилд, гэрт, хөдөө, хотод, хүсвэл таксинд явдаг, үнэ боломжийн, бас дээр нь 4 дугуй хөтөлдөг машин шүү дээ.
/нөгөө форичид нь орж ирээд тасар татах вий дээ. шинэ цагийн екселтэйгээ явж байхад минь энд тэндээс шахаж, мөргөх вий дээ.../
Мөөгийг тасар татаг хаянаа хэхэ. Ер нь бол би бас тэгж бодоод байгаа л даа шинэ цагийн 69 Фоорий шинэ цагийн эхсээл нь приус шинэ цагийн 24 нь кровн.
МАФ
- MuuG
- Posts: 4129
- Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
- Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63 - Location: Mongolia
Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд
Za undsendee outlander haraa bulaachlaa. Sanal bolgoh hundee, heleed tailbarlaad yavuulsan. Harin avah esehee ezen uuruu medne bizde.
Forester yah argagui l ger buliin unaa yuma. Huuhdiin tereg ard saihan orchihno. Huuhduud suuhad ard zai ni evteihen. Zah yavchaad avsan yumaa ardaa shidchihne. Harin prius 20-oos yalgaatai ni 4 dugui hutuldug, ul yalig undur gehdee ih idehiin.
Na bol manidaa honiny bor ch yum uu...

МАФ-ын Мөөг
- MuuG
- Posts: 4129
- Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
- Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63 - Location: Mongolia
Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд
Hard work beats talent буюу Оролдого ихт оройн дээдэд хүрдэг гэдэг түүх
За сайхан сэмбийтэл пост бичье байз. Би нэг gx100 крестатай. Одоо нас сүүдэр нь дараа жил насанд хүрэх гэж байгаа. гэхдээ яахав монголд олон жил явсан юм болохоор бас л үе үе юм хийлгэдийн.
3 жилийн өмнө нэг далчийж яваад гулгаж очоод урд дугуйгаараа боржур мөргөж байсын. тэрнээс хойш рулийн апарат гэдэг юмыг нэг л болохоо байжээ гэж эргэлт буцалтгүй бодож явсны дээр, Делта дээр үзүүлэхэд рулийн чагтан гол чинь насыг элээж гүйцжээ гэж хэлж байсан юм. тэр цагаас хойш 100 км/цаг түүнээс дээш хурдлахаар савлагаа мэдэгддэг болсон байв.
Хөөрхий минь насан өндөр болсон юмдаа, одоо чадвал JZX болгочих юмсан, моторыг нь сольчих юмсан. одоо ч болж байгаа амьтандаа ухааны юм бодсоор гадна, дотор талаас нь нэгд нэггүй сайн шалган бүртгэж, хийх, харах, үзэх юмны жагсаалтыг гаргаж бага багаар сольж эхлэв.
Урд хоёр пиланз солив. дотор гаднаасаа хангалттай сайн ухагдсан байсан ба 150,000 км гүйсэн гэсэндээ судал татасан байлаа. тэр ч л рулинд савлагаа өгч байж мэдэх юм гэж хардаж байсныг энд тэмдэглэх нь зүйтэй юм. Гэхдээ яг үнэнийг хэлэхэд пиланзных нь байгаа байдал гаднаас нь харвал зах дээр 80,000 км гүйсэн гээд зогсож байгаа аль ч машинтай адилхан харагдаж байв. /ухгадсан хэмжээ нь ч ойролцоо/
Солих бол тун амархан. дугуйгаа авлаа, тормосны апаратыг 17-ийн 2 боолт тайлж авлаа, пиланз доргиоход л сулраад гараад ирнэ. эсхүл 12-ийн 2 боолт пиланз дээр байгаа нүхэнд хийхэд өөрийгөө түлхээд гаргаад ирнэ.
За бас рулийн апарат гэдгийг солив. мэддэг чаддаг нэгэнд нь бол үдийн будаа 14-ийн 4 боолт, 17-ийн 2 рулийн тиагны боолт, 12-ийн 2 боолтоор рулийн чагтан гол тэгээд л мулт үсрээд буугаад ирнэ.
ингээд солиод тавьсны дараа хорвоогийн жам юм болохоор рули бага зэрэг зөрж, бүр юм нам жим болсон байв. Үр дүн харин гайхалтай, би дотроо урд саран гарны Втулк муудаждээ, сольно доо ухааны юм бодож явсан чинь харин рулийн апарат байсан байна лээ. солиод урд сул дуу бүгд байхгүй болов. :-$
хөдөлгүүр харин солих цаг хаа ч болоогүй байна лээ. завтай үедээ дээд тагийг нь авч сайхан цэвэрлэж буцааж тавиад, нимгэн цилкон түрхээд буцаагаад хийнээ.
миний jzx эсхүл он залуу 1g-fe vvt-i beams гэсэн бодол ул мөргүй алга болов. учир нь хөдөлгүүр яаагаачгүй байна өө.
шулуундаа 100 км-т 7,5 литр идэж байгаа хөдөлгүүрийг яасан гэж суга татаж хаяхав дээ. ядаж хөх утаа хаяж, масло идэхгүй байхад чинь. тэгээд ч хөөрхий минь сайн машин юм байгаан.
сайхан арчилж тогодсоор байгаад гадуур креста нүдний гэм болсон үед ганцаараа хүнгэнэж явах вий дээ.

- Ochki
- Admin
- Posts: 6978
- Joined: Tue Nov 08, 2011 12:58 pm
- Car: өвгөн бэнз w123
заримдаа онгирогчдын машин sg5 xt
greenland 105 maybe 102.5 - Link: http://www.maf.mn
- Location: Ulaanbaatar
- Contact:
Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд
gantsaaraa yavjiital ni hajuugaar ni neg saaral yum shurt geed unguruh vide. xaxa
Dairaldsnaa unaal yavjina
- MuuG
- Posts: 4129
- Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
- Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63 - Location: Mongolia
Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд
ядаж байхад араасаа лаг адилхан гэрэлтэй юу? хаха.
шурт хийдэг болгох гэсэн чинь зүгээр байгаа юмыг ухаж төнхөж шидэх нь илүү зан, үргүй зардал санагдаад больчихлоо. цаг нь ирэхээр шурт битгий хэл болгоноо л гэчихсэн байгаа.
шурт хийдэг болгох гэсэн чинь зүгээр байгаа юмыг ухаж төнхөж шидэх нь илүү зан, үргүй зардал санагдаад больчихлоо. цаг нь ирэхээр шурт битгий хэл болгоноо л гэчихсэн байгаа.
МАФ-ын Мөөг
Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд
Би нэг тэгж гарсан тэ Мөөг? даанч арын гэрэл арай өөр байсан тэ 
Хямд машин, хямдхан хүүхэн, хогийн найз бол хогоороо л байна. Олныг авснаас нэг л чанартайг нь ав!
Энэ бол зарчим~!
Энэ бол зарчим~!
- MuuG
- Posts: 4129
- Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
- Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63 - Location: Mongolia
Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд
би угаасаа дандаа л чамайг араас чинь дагаж намирсан болохоос, урд нь гарч яваагүй шт.Alias wrote:Би нэг тэгж гарсан тэ Мөөг? даанч арын гэрэл арай өөр байсан тэ
Гэснээс крестачидаа. [tag]Ochki[/tag] [tag]Alias[/tag] ярих юм байнаа.
миний машин арай л зууринги байнаа.
нэг иймэрхүү. Хааз авалт бол тоо өндөр, эргэлт их хэрнээ түүн шигээ хурдан хурд нэмэгдэхгүй байна. Араа солигдолт 2300-3000 давжийж эхний араа солигдоно. Араа солигдохдоо угзчих үзэгдэлтэй. тэгээд нэг хурдаа авсан бол 1500-1700 эргэлтээр 60 км/ц хурдыг бол хөнгөхөн гаргаж явна.
Ер нь л тэгээд жолооны хүрд, бусад юмнууд нь арай л хүнд, хатуу санагдаад байхын. ямар сайндаа рулийн апаратаа сольлоо шт. хатуу зөөлөн нь бол адилхан, гэхдээ дуу чимээ нь илт дарагдсан.
шаталтын хувьд хөдөлгүүр асаад удаагүй байхдаа сайхан баяжсан бензин ханхалсан утаа үнэртэнэ. шулуунд сайхан жийгээд, хэсэг зуур яваад ирсний дараа чийг даасан, жигд шатсан утаатай. Гэхдээ тос жаахан жаахан иднэ бас...яндангаас бол тос арай л гоожихгүй байгаа. тэгэхээр тос алдагдаж байгаа газар нь бага л байна даа.
Ямар арга хэмжээ авах уу?
-Миний бодсон юм Коропны шингэн жил гаран болчихлоо, тэрнээс болоод араа солигдох энэ тэрээ нь муудсан байх. -Хөдөлгүүрийн хүч муудаад зохих мушгих хүчээ гаргаж чадахгүй байгаатай холбоотой хурд авалт муу, араа солигдоод ч дугуйнд эргэлтээ зохих ёсоо дамжуулж чадахгүй байгаа гэж бодоод байна.
МАФ-ын Мөөг
- Ochki
- Admin
- Posts: 6978
- Joined: Tue Nov 08, 2011 12:58 pm
- Car: өвгөн бэнз w123
заримдаа онгирогчдын машин sg5 xt
greenland 105 maybe 102.5 - Link: http://www.maf.mn
- Location: Ulaanbaatar
- Contact:
Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд
kropoo uzde. dooroos ni neegeed uz. urtes her bn. nagar her bngeed. tgd ih bval barag kropoo solichihugyu. tgd taardag bol V-gin krop tavichih. esvel 2.5-nhiig. kk.
miniih harin krop neg l sain bolohgui bh shig bolhoor ni mt tavisiishd.
miniih harin krop neg l sain bolohgui bh shig bolhoor ni mt tavisiishd.
Dairaldsnaa unaal yavjina
- MuuG
- Posts: 4129
- Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
- Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63 - Location: Mongolia
Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд
2.5-ийн тавихад хаб гээд орох уу? эсхүл жаахан асуудалтай юу?
хөнгөн болчиж байвал болжийшүү. Юутай ч хагассайн өдрийн өглөө тосоо солиулахдаа л хамаг юмыг нь задалж үзэхээс.
хөнгөн болчиж байвал болжийшүү. Юутай ч хагассайн өдрийн өглөө тосоо солиулахдаа л хамаг юмыг нь задалж үзэхээс.
МАФ-ын Мөөг
- MuuG
- Posts: 4129
- Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
- Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63 - Location: Mongolia
Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд
Үнэнч сэтгэл ба сэтгэл ханамж
Машин гэдэг юмыг судлаад, хараад, үзээд, бас өдөр болгон бодож явсаар нэг цэг, нэг оргилд хүрдэг нь тухайн машинаасаа авах сэтгэл ханамжийн асуудал юм. Өдөр болгон гадуур гүйдэг, ажил амжуулдаг хүнд хүнд улаанбаатар хотод бол Приус гэдэг машин их сэтгэл ханамжийг өгч байнаа. Приустэй хүмүүсийн мэндчилгээ нэг иймэрхүү: Сайн уу, Сайн, чинийх хэд иджийн?
) яах гэж тэгэж асууж байгаан идэлтийн тоо өөрийнх нь илүү бага гэдгийг мэдэж мэдэрч, түүнээсээ сэтгэл ханамж авах гэж. Бусад юм бол пид үсэрнэ үү, пяд үсэрнэ үү хамаагүй.
мэдээж хэрэг машинаа сонгох шийдвэр гаргах нь эдийн засаг, санхүү, түүнийг авч байгаа зориулалт, хэрэгцээ шаардлага гээд олон юмтай холбоотой байдаг ч түүнийг хэрэглэх үед оноо өгөх гол үзүүлэлт нь сэтгэл ханамж болж таараад байгаа юм. Ер нь бол дунд түвшний орлоготой хүнд бол бага иддэг, эвдрэл багатай машин нь илүүтэй сэтгэл ханамж авчирч байгаа бол зарим хүмүүсийн хувьд бусдад муу хэлэгдэхгүй байх хэмжээнд харагдахуйц машин сонгох нь илүүтэй сэтгэл ханамж авчирч байгаа юм.
Хүн болгон өөр өөр машин унаж, сонирхож байхад бусад хүн өөр шигээ байлгах гэж этгээд гаж гаж маш их асууна. Манай форумын нэг гишүүний Алфард унаад явдагийнх нь төлөө хүмүүс "Залуу хүн байж ямар сонин юм унадагийн?" гэж байнга асуудаг талаар нүүрномондоо тэрээр бичиж байсан. /эзэн нь өөрөө энийг уншаад шууд мэднэ дээ/
Тэгвэл өөр бас нэг гишүү 3 үеийн субару форестер унаж байгаа талаараа "алийг нь ч илүү гэж болохгүй 3 адилхан машин" гэж хэлж байсан. Эндээс түүний тэр 3 машинаас авсан сэтгэл ханамж адилхан байсныг тодхон харж болно.
Алиас хүүг шинэ машины жолооны хүрдний ард суулаа гэхэд нь битүүхэн атаархах бодол төрч байсан ч өөр нэгэн бодол зус хийж орж ирсэн нь Цоо шинэ 4x4 авч унаад, түүнтэйгээ Саятны алдраа мандуулах юмсан гэдэг солиотой бодол байлаа. Яагаад болохгүй гэж?
Германы бенз G klasse-тай саятны алдраа мандуулсан хүний талаар бичсэнийг форумын гишүүний хуудаснаас харж байлаа. тэр хүний тэр сэтгэл санаа, машиндаа хандах хандлага ямар байдаг болоо? Манай монголд тийм хүн байхгүэй гэж битгий бодоорой. Гарьдаа гишүүний мэдэж байгаа биздээ? мотороо 5 боож, эд эс болгоныг нь өөрийн гараар, нэг бүрчлэн сэтгэл шингээж ажиллаж байсан машин байгаа шүү дээ.
Монголчууд дунд нэг тийм сонин бодол битүү далдаар яваад газар авсны нэг нь "машин 100,000 км хүрвэл тэгээд гүйцээ. 200,000км хүрвэл бүүр сэг, хог... тоож шинжих ч хэрэггүй, байнга ухуулна, үйлийг чинь үзэж, тамыг чинь цайна..." гэсэн гажигтай мухар сүсэг байх юм. Япон автомашинуудад 100,000 км хүрээд хийдэг сервисийг л тэгээд бодчихсон. тар арай л биш юм шиг санагддагийн.
Бид 1-рт үйлдвэрлэгч орон биш, тэр ялангуя автомашин үйлдвэрлэгч бус, дэлхийн олон орны хуучин автомашины далан давхар болж байгаа улс орон. Бараг хуучин машин устгалын үйлдвэр байгуулаад төмрийг нь хайлуулаад эргүүлээд хятадруу гаргаж зарвал илүү ашиг олж ч мэдэх юм. за тэр ч яахав.
Автомашин гэдэг бол угаасаа элэгдэх хөрөнгө мөнөөсөө мөн, өөрийг дотроосоо дотоод шаталтат хөдөлгүүрээрээ, жолоочын хариуцлагаас гаднаасаа, байгалийн үзэгдэл гээд юм юмнаас болж зогсохгүй элэгдэж байдаг. Ямар мөнхий юм авчихсан биш. элэгдэж л таараа, элэгдсэн эд анги, хэсэг, деталь бүрийг нь сольж, сайжруулж, аль болох үйлдвэрлэгчээс гарч байх үеийнхрүү нь ойртуулж хэрэглэхийг оролдох нь түүнд гаргаж байгаа үнэнч сэтгэл юм.
Дээр үед үлгэрт гардагаар бадарчин, орчин үеэр тэнэж явдаг лам нар анх тэнэж эхлэхдээ шинэхэн модон тагш бариад гардаг байжээ. тэгээд өдөр болгон, аягандаа хоол хийх болгондоо дээд талаас нь амсрыг нь хад чулуу, алчуур, гар, газар гээд юу таарсандаа хэд сайн үрээд хийдэг байж. үүний учир жанцан нь тэнэж явах тусам хоол идэх аяга нь жижгэрч, аажим хоолноос гарч, хорвоог орхих жамыг харуулж байх шиг. угаасаа дээр үеэс хөгшин хүн идэмхий, идэхийн хэнхэг туссан байх дэмий гэлцдэг байсан тийм ч учиртай байх. ёстой жинхэнэ хадуурцан явжийшт.
Ер нь нэг шинэ машин аваад түүнтэйгээ хамт байж өвгөн болтлоо унана гэхээр яг л бадарчингий аяга шиг санагдаад байгаан. яахав ялгаа нь машины жижиг эд ангиудыг насжилт нь болсон бол тухай бүр нь солиод байж болно. Харин аяга бол ерөөсөө л хамтдаа элэгдээд дуусна.
сэтгэлд хүрсэн машин авчихаад, түүнтэйгээ сая км давхичаад хүүхдүүддээ үлгэр ярьж өгөөд сууж байх юмсан. тэр үед л машинаасаа авах сэтгэл ханамж өндөр, түүндээ хандан сэтгэл бол ёстой гэр бүлийн ард очихоор үнэнч болсон байх байхдаа...
/ээдээ элэгдээд дуусах төмрийн төлөө гэж хэлэх, бодох нэг нь бодно л биз.../

mani heded neg mashinaa nasaaraa unah tevcheer dutna l daa yasnii chenj setgelgeetei humuus hahah zaragdahgvi mashin gej haana ch baihgvi l gedeg humuus shuu dee, Garidaa hurtel batlaad ugchihsun shd 
life is too short to drive stock cars..
Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд
Garidaag gants magtan duulii. Motor l zadlahgui bol noir n hurdeggui baisan baih daa?
Chi tegeed yg yu sedeed ingej bichvee... Neg ym hiicheed l teriigee toiruulaad mani heddee heleed bnaa da?
Chi tegeed yg yu sedeed ingej bichvee... Neg ym hiicheed l teriigee toiruulaad mani heddee heleed bnaa da?
Хямд машин, хямдхан хүүхэн, хогийн найз бол хогоороо л байна. Олныг авснаас нэг л чанартайг нь ав!
Энэ бол зарчим~!
Энэ бол зарчим~!
- MuuG
- Posts: 4129
- Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
- Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63 - Location: Mongolia
Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд
2TR-FE-ийн асуудал
За 2005 оны 7 дугаар сараас эхлээд Тоёота нь 3RZ-FE гэх бидний мэдэхээр Тоёота хаялаакс, Прадо, такома гэх машинуудад тавьдаг байсан хөдөлгүүрээ 2TR-FE гэдэг хөдөлгүүрээс сольсон байдаг юм. Зарчмын хувьд адилхан 2700сс ч гэсэн шинэчилж тавьсан хөдөлгүүр нь арай илүү хүчтэй. 9 морьны хүч ч билүү. гээд түүх өгүүлэн бичих бол нэг хэрэг.
гэтэл 2TR-FE хөдөлгүүрийг амьдрал дээр унаад, эдлээд явсан чинь өөд газар зүтгэхээр ус нь буцлаад болдоггүйэ. 8-} энэ маягаараа юун жийм, хотын бөглөөнд унадаг приуснээс доошоо орчих гээд байна. зун хөдөө гадаа гэсэн үхсэн нь байхав.
Уулын орой өөд зүтгүүлэх үед илүүдлийн саван дотроо тожигнотол буцална. илүү гарсан хэсгийг нь тургиад гаргачихна. бууж очоод радиатороо бариад үзэхээр доторх ус нь халж, буцалж, шатаах гээд байгаа юм огт байхгүй. харин ч сайхан хүйтэн маягтай. гэхдээ радиаторын тагны ойролцоо хэсгээрээ л халуун. машины хянах дээр усны датчиг ямар буцалж байгаа шинжгүй. зүгээр яг голдоо зааж байгаан.
Бодож бясалгаж байгаад хэд хэдэн юм байж магадгүй гэж тааж буудлаа.
1. радиоторын таг. Зохих темратур, даралтандаа хүрэхээр нээгдэж, хаагдахгүй илүүдлийн савандах усыг буцаар оруулдаг цоргоор нь буцалгаад байна.
2. Термостат. бас л ажиллагаа нь алдагдсан байх.
3. Усны помп. 2TR-FE хөдөлгүүрийн усны помп бас асуудал дагуулдаг бололтой. АНУ-аас захиж авчраад тавиулахад нийт 150,000 төгрөг болсон талаараа хүмүүс мэдээлэл хуваалцлаа.
4. Кришиг, түүнийг жийрэг. За ийм асуудал байс байдаг, тэгээд тэр чигээр нь сольж байж давгүй байсан болдог гэж бас хүмүүс ам булаалдаж ярилцах юм.
нөхдөө санаа оноо юу байнаа? термостат, радиаторын таг зэргийг авч яаж шалгадаг юм бэ? чанах уу?
ер нь гайгүй сайн үзүүлчихээр хүн, газар юу байна?